Нийслэлийн цагдаагийн газрын олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Ганболдтой уулзаж ярилцлаа.
-Цагдаагийнхан ажил хаялт зарлах гэж байна гэж сонслоо?
-Цагдаагийн байгууллагын тухай хуульд ажил хаяж болохгүй гэсэн заалт бий. Харин цагдаагийн албан хаагчид эвлэлдэн нэгдэж, жагсан цуглаж, үзэл бодлоо илэрхийлж болно. Энэ бол ардчилсан нийгмийн хүний эрх. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл ташаа мэдээлэл, бас таамаг их дэвшүүлэх юм. Гэхдээ цагдаагийнханд үзэл бодлоо илэрхийлэх, жагсах, цуглах, эрх ашгаа хамгаалах, эвлэлдэн нэгдэх эрх нь хуулиар нээлттэй.
-Удахгүй сонгууль болох гэж байна. Өмнөх сонгуулийн үеэр гарсан үймээн дахин гарахгүй гэх баталгаа алга байна. Цагдаагийнхан үүнд бэлэн байна уу?
-Яг үнэнийг хэлэхэд болдогсон бол сонгууль битгий болоосой гэж бодож байгаа цагдаагийн алба хаагч маш олон байгаа байх. Тэр байтугай иргэд ч олон байгаа гэж бодож байна.
-Яагаад?
-Ажлаа хийснийхээ төлөө зодуулж, нүдүүлж, цус нулимсаа урсгаж, гэмтэл бэртэл авч, амь насаа алдаж, бас шоронд орж, ял эдлэхийг хүсэх тэнэг хүн хорвоод байхгүй биз дээ.
-Та энэ үгийг хариуцлагатай хэлж байна уу?
-Хариуцлагагүй хэлж байна гээд биччих. Монголд ямар хариуцлага байх биш. Шударга ёс, үнэн гэж байхгүй болсныг нүдтэй болгон харж, чихтэй болгон сонсож, амтай болгон ярьж байгаа.
-Долоодугаар сарын нэгний үймээний байдал дахин давтагдана гэж та бодож байна уу?
-Эрүүл саруулаар сэтгэж боддог хэн ч байсан долоодугаар сарын нэгэн шиг эмгэнэлтэй явдал дахин болохыг хүсэхгүй нь туйлын ойлгомжтой. Гэхдээ ийм арчаагүй төр засагтай улсад тийм аймшигт явдал давтагдахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Олон түмний бухимдал, хорсол, үзэн ядалт өдрөөс өдөрт нэмэгдсээр байгааг улстөрчид хэмээх цээжээ дэлдэгсэд маш овжноор ашиглаж, биднийг хүүхэлдэй шиг залж байсан оролдлого ажиллагаанууд нь улам идэвхжиж байна. Эд нарт одоо ганцхан бузар шунал бий. Тэр нь юу вэ гэвэл ямар ч үнээр хамаагүй сонгуульд ялах, засгийн эрхэнд гарах. Саяхан 2008.07.01-ны өдрийн 22 цагийн үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өрөөнд болсон үйл явдлыг зарим телевизээр үзүүлж байхыг дахин хараад одоогийн эрх баригчдад үл итгэх итгэл үнэмшил маань эргэлт буцалтгүй болсон гэж хэлмээр байна.
Би улс төржиж байна гэж ярихыг ч хүсэхгүй, гэхдээ жирийн иргэнийхээ хувьд хуульч судлаачийн хувьд үзэл бодлоо илэрхийлж байна. Яг тэр үед хоёр гарнаасаа өөр зэвсэггүй шахам цагдаа нар олон хүний хүч түрсэн үйлдлийг зогсоон барьж чадахаа больж, цагдаа нар болон ард түмний амь наана, там цаана болж байхад сонгууль булхайтай болсон, манай нам луйвардуулсан, би сонгогдож чадсангүй гэх мэтээр маргалдаж, матрын нулимс унагаж байсныг хараад үнэхээр ой гутсан.
Хүний шунал барагдахгүй гэж ямар үнэн үг вэ гэж бодсон, ганцхан С.Оюун гишүүн л гадаа болж байгаа үйл явдлаа зогсоогооч ээ, дэмжиж байгаа гэх хүмүүсээ болиулаач ээ гэж хэлснийг хэн ч үл тоож байхыг олон хүн дахин сэргээн харсан байхаа. Үнэндээ тэдэнд ард түмэн юу ч биш юм байна. Цагдаа нар ч ард түмний л нэг хэсэг, төлөөлөл биз дээ. Төрийн эрхэнд гарсан хувалзууд төрийн эрхэнд гарахыг санаархсан хэнээтнүүд ард түмнээр юу ч хийлгэж чаддаг юм байна, бас цагдаа нарыг задлаад хаядаг чихрийн цаас шиг л устгадаг юм байна гэж хэлэхэд ердөө ч хатуудахгүй. Гэхдээ тангараг өргөсөн цагдаа нар ард түмэнтэйгээ сэтгэл нэг байгаа шүү гэдгийг бусдыгаа төлөөлж итгэлтэй хэлж чадна.
-Цагдаагийн дарга нарын шүүх хурал хойшлоод байна. Шүүхээс тэдэнд ял өгөхөөр болж байх шиг байна?
-Монгол Улс ардчилсан засаг төртэй, шударга хууль, эрх зүйтэй орон юм бол тэднийг яллах ёсгүй. Яалаа гэж цагдаа нарыг яллах гээд байгаа юм бэ? Цагдаа нар сонгуулийг булхайтай болгосон юм уу. Цагдаа нар олон түмнийг жагсаж нэгдэхийг уриалсан юм уу. Цагдаа нар байшин барилга, олон түмний өмч хөрөнгийг галдан шатаасан юм уу. Цагдаа нар чулуу мод нүүлгэсэн үү, өмч хөрөнгө эвдэж сүйтгэсэн үү. Цагдаа нар долоон сарын нэгэн болгохыг эхлүүлсэн үү, үргэлжлүүлсэн үү, тийм аймшигт үр дагаварт хүргэхийг хүссэн үү гэдэг нь дэндүү ил тод тун ойлгомжтой байгаа юм биш үү. Үнэндээ тэр үед ард түмэн амь насаа ч үл хайхран бусдын өдөөн турхиралтанд автан, хүчирхийлэл үйлдэж байхдаа 600 орчим цагдаагийн цусыг урсгаснаа мэдэж л байгаа. Улайрсан олон хүн ямар ч үг сонсдоггүй юм билээ. Нэгийгээ доргиогоод л орилж хашгираад, зодож, нүдээд, эвдэж, сүйтгээд яг л Япоңд болсон “Цунами” шиг байсан даа.
Олон хүний тийм их улайрал догшролыг хэнбугай ч байсан таслан зогсоож чадахгүй байсан. Лав л Монголын цагдаагийн тэр үеийн хүн хүч, техник хэрэгслийн тийм хангамжтайгаар долоон сарын нэгнийх шиг улайрсан олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох бодит боломж, нөхцөл үнэндээ огт байгаагүй. Одоо ч чадахгүй. 10 литрийн бетонд 15 литр ус хийх гээд зүтгээд байгаа хүнийг тэнэг л гэх байх. Түүнтэй адилхан яаж ч мэрийж ажиллаад, мэргэжлийн ямар ч өндөр ур чадвар арга тактик хэрэглээд таслан зогсоох боломжгүй нөхцөл байдал бий болсныг мэдсээр байж, хариуцлага алдсан гэж үзэж яавч болохгүй. Нэмж хэлэхэд тэр үед хуулийг хэлбэрэлтгүй сахиулах үндсэн чиг үүрэгтэй шүүх, прокурорынхон хаа байсан юм бол. Бараа нь байтугай сураг ч байхгүй байсан. Үүргээ гүйцэтгэж, үйлээ үзэж байсан цагдааг яллах сонирхол шударга шүүхэд баймааргүй л юм. Уг нь шүүх мэдэж л байгаа.
Нэгдүгээрт, цагдаа нар цэргийн алба хаагч мөн үү. Тэднийг цэргийн гэмт хэргээр яллах нь хуульд нийцэж байна уу. Хоёрдугаарт, Өршөөлд хамруулсан хэргийг яах ёстой вэ гэдэг хоёрхон асуудлыг тодруулж, хуулиа баримтлахад юу нөлөөлөөд байгааг ойлгохгүй, тун их гайхаж байна. Буруу зүйлтэй ганцхан цагдаа тэмцдэг, тэгээд бурууддаг явдал газар авчихвал цагдаад хэн ажиллах юм бэ. Хэн ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах юм бэ. Монгол Улсад төр, засаг гэж байна уу. Монголд ардчилал, шударга ёс гээч юм нь байна уу даа, үгүй юу. Цагдаа нар хүн биш юм уу, Тэд Монгол Улсын иргэд биш гэж үү?
-Цагдаа хүн буудаагүй гэдгийг та яаж мэдэж байгаа юм бэ?
-Долоодугаар сарын нэгэнд дөрвөн хүн бууны сумаңд өртөгдөж, амь насаа алдсан нь туйлын үнэн. Хэн буудсаныг одоо болтол эцэслэн тогтоож чадаагүй байна. Үнэхээр эрх тушаалаа хэтрүүлээд хүн буудаад алчихсныг шүүх тогтоовол буруутай этгээдийг заавал шийтгэх хэрэгтэй, хатуу яллах хэрэгтэй. Түүнээс биш цагдаа буутай байсан та нар л буудсан байж таарна гээд шийтгэх гэвэл ардчилсан улсад байж болохгүй л муухай хар жишиг болон үлдэнэ гэж үзэж байна. Саяхан телевизээр нэгдүгээр эмнэлгийн эмч нар ярьж байхыг би сонссон. Тэд “Манай эмнэлгийн хажуугаар хурц гэрэлтэй гялалзсан машинтай хүмүүс, хүмүүсийг хөөгөөд буудаад байсан гэсэн. Үүнийг л шалгаж тогтоох хэрэгтэй гэж байна лээ. Үнэхээр тийм зүйл болсныг харсан амьд хүн байж байна шүү дээ. Нэгдүгээр эмнэлгийн орчимд цагдаагийн хяналт, хамгаалалт байгаагүй. Үймээн болсон газраас хол байдаг. Тэгэхээр тэр хавьд л буудалцаан болж, хүн алсан асуудал болсон юм биш үү. Бас алагдсан хоёр хүний эрүүний хэсэгт яг нэг ижил газар буудагдсан гэж хэвлэлд бичсэн байсан.
Асар мэргэн буудагч л тийм ажил хийж чадна, Монголын цагдаад тэр дотроо эргүүл хамгаалалтын цагдаа нар дотор тэгж мэргэн буудах хүн байдаг юм болов уу, эргэлзэж байна. Цагдаа хүн буудсаныг тогтоогоогүй байж цагдааг яллана гээд байгаа нь маш том хэлмэгдүүлэлт. Ард олны бухимдал хэрээс хэтэрч юу ч хийж магадгүй байсан тэр үед хоёр гарнаас өөр зэвсэггүй цагдаа хүн, үймээнийг зогсоох гэж үйл тамаа цайж байсан. Түүнчлэн 600 гаруй цагдаа зодуулж цус нөжтэйгээ хутгалдсан. Ийм байхад цагдааг гэмт хэрэгтэн хэмээн үзэж яллавал цагдаагийн байгууллагад ажиллаж буй бидний итгэл үнэндээ алдарч, цагдаа олон нийтийн холбоо ч үнэндээ алдагдана. Энэ бол бидэнд маш том эмгэнэлийг л авчирч байгаа юм. Би энэ хэрэгт Монголын төр буруутай л гэж хэлнэ.
-Цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хурандаа нарыг яллах гээд байна. Тэдний хийсэн бүтээсэн зүйл мэдээж их. Хурандаа цолыг хэдэн жил ажиллаж байж авдаг юм бэ?
-Хурандаа цолыг хамгийн багадаа 24 жил ажилласан хүн авдаг. Энэ бол урт хугацаа. Цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нар гэж гадуур их ярьдаг. Яг үнэндээ олигархиудтай харьцуулбал бид нэн ядуу түвшинд л амьдарч байна. Би хурандаа цолтой хүн. Гэтэл надад байгаа нь 40:40-ийн харьцаатай хар гутал л байна. Надад хувийн машин байхгүй. Би 4000 айлын Орон сууц хөтөлбөрөөр зээлийн байр аваад сард 400 мянган төгрөг төлөөд амьдарч байна. 12 жилийн дараа би байртай болно. Цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нар гэж их хурлын гишүүд хүртэл ярьдаг. Энэ чинь доромжилж буй л хэрэг шүү дээ.
С.Мөнх-Од
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 17, 2012 5:08:42 pm )
Chi yu yaraad bn aa.turiin stagdaa gej yagaad heldegiig medhuu teneg novshoo.hahuuliin tulamchin
-
Anonymous (March 17, 2012 5:17:29 pm )
Chi ichehgui turuus l naad stol sprang tushaalaa avsan Hz.baiguulsan gavya bhgui bayj.
-
Anonymous (March 17, 2012 7:33:05 pm )
ix zob yarisan bna vvnd tor ter tusmaa 2 namiin xoorondiin os xonzon l noloolson 2 namiin zolios ni l tcagdaa bolj bna gej vzej bna
-
Anonymous (March 17, 2012 7:36:35 pm )
MON -ODOO TCAGDAA BUUDAAGVI GEDGIIG TA YAJ MEDEJ BAIGAA YUM BE GENE VV YU AASUUGAAD BAIGAA YUM BE TEGBEL TCAGDAA BUUDSAN GEJ CHI YAJ NOTLOOD BAIGAA YUM BE TER XEREGT CHENI TCAGDAA BUUDSAN GEJ NOTLOGDOOGVI L BAIGAA SHTEE TCAGDAA NARIIG XILSEER L XORIX GEED BAIGAA BIZ DEE TER BUUDAAD YABAAD BAISAN XAR MASHINIIG OLOOGVI L BAIXGVI YU TER MASHIND MERGEN BUUCHID L BAISAN BAIJ TAARNA XARIN XENII ZAXIALGAAR BUUDSAN BE GEDGIIG CH BAS TOGTOOGOOGVI L BAIGAA TEGSEN MORTOO ARD TVMNIIG MEXELJ BNA TCAGDAA CH BAS ARD TVMNII NEG XESEG SHTEE
-
Anonymous (March 17, 2012 9:08:48 pm )
ene bur soliotoi hun yum ene tsagdaa nar turiin ergeltend bedeed ba nyamdorj sandagdorj nar yuriig hucheer abhaar huibaldsan yum bishuu tsadaagaa s bolgoomjil
-
Anonymous (March 17, 2012 10:14:35 pm )
Шуурхай сайтынхаан үнэнээс айгаад иймхэн юм оруулж чадахгүй юм бол битгий хүмүүсийн цагийг барж бай.
-
Anonymous (March 17, 2012 10:23:49 pm )
bayan hurandaa
-
Anonymous (March 18, 2012 12:13:12 am )
mash zob yarisan baina ,Uls toriin 2 huchin l hariuzlaga huleeh yostoi shuu dee
-
Anonymous (March 18, 2012 12:38:24 am )
BITGII XYTS NOBSHOO CHI MEDEJ BGA TYSHAAL OGSON XVNEE L XELCHIX GEJ BGAA SHVV DEE BITGII ZVGEER AJILAQA XIIJ BGA MONGOLIN TSAgdaag naana bitgi xamryyl ta narigt yaj xyyli zabxryyldgig bdagig jiriin tsAGDAA XVRTEL MEDEJ BGA TA NART VNEN GEJ BXGVI ABILGACHID BID NAR TENEG BISH NAAD VLGERT CHINJ ITGENE GEJ BODOJ BNA YY MAI
-
Anonymous (March 18, 2012 12:38:24 am )
BITGII XYTS NOBSHOO CHI MEDEJ BGA TYSHAAL OGSON XVNEE L XELCHIX GEJ BGAA SHVV DEE BITGII ZVGEER AJILAQA XIIJ BGA MONGOLIN TSAgdaag naana bitgi xamryyl ta narigt yaj xyyli zabxryyldgig bdagig jiriin tsAGDAA XVRTEL MEDEJ BGA TA NART VNEN GEJ BXGVI ABILGACHID BID NAR TENEG BISH NAAD VLGERT CHINJ ITGENE GEJ BODOJ BNA YY MAI
-
Anonymous (March 18, 2012 12:44:59 am )
CHI BAS L ABILGACHIN SH VV DEE CHI TERIGEE MASH SAIN MEDEJ BGA TIIM YCHRAAS 1 YDaa ch bson yr xvvxdiinxee toloo vnenig xelex estoi yr xvvxed chin chamaar baxarxAX BOLNO CHI SAIN BOD MONGOLCHYYD CHAMAIG OILGINO VNENEE XEL
-
Anonymous (March 18, 2012 1:46:00 am )
niit ard tumendee handaj helehed dahij bitgii MAN -AN-s neg ch shunaliin tulamiig ikh huraliin songuuld bitgii songo!!!!!!!! Tarvagadorjiig hugtsaanaas ni omno ogtsoruul!!!!!!!!!
-
Anonymous (March 18, 2012 1:51:36 am )
hudlaa shudraga tsarailsan huzuugui piz.. ard tumnee 2 taltsuulsan hujaagiin shees!!!!!!!!!!!!
-
Anonymous (March 18, 2012 11:07:05 am )
Ч ГАНБОЛД ДУУГАРАХ НЬ ЗӨВ ТӨР БУРУУТАЙ ГЭДЭГИЙГ НЬ СОНГУУЛИЙН ЛУЙВАР ХУУЛЬ БУСААР ТӨРИЙН ЭРХ БУЛААЖ АВСАНААР БАТЛАХ ХЭРЭГТЭЙ ГАЛТ ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭХ ТУШААЛИЙГ ТӨРИЙН НЭРЭЭР ЯМАР УЛС ТӨРИЙН ХҮЧЭН ТӨРИЙН ӨМНӨӨС ХЭН ХЭН ӨГСӨН ВЭ ГЭДЭГИЙГ ИЛ ТОД ХЭЛЭХ ХЭРЭГИЙГ НЭЭЛТЭЙ ТАСЛАХ ШААРДЛАГИЙГ МОНГОЛИЙН АРД ТҮМЭН
ТӨРИЙН НЭР БАРИГЧ ЛУЙВАРЧАН НАРТ ШААРДАЖ БАЙНА ТӨРИЙН ЖЭНХЭН ЭЗЭД БОЛОХ АРД ТҮМЭН ҮҮНИЙГ ШААРДАХ ЭРХТЭЙ ТӨР БУРУУТАЙ ГЭДГЭЭ АЛЬ ЭРТ ХҮЛЭЭСЭН ШҮҮ
ХАРИН ӨНӨӨГИЙН НАМ ТӨВТЭЙ ТӨРИЙН ӨМНӨӨС ХАРУУЦАХ ТӨР БАРИЖ БАЙГАА НАМ МАН БАЙНА ЭНЭ НАМ НЭГ БОЛХООР ТӨР БУРУУТАЙ МАНАЙ НАМ ХОХИРСОН ХАМЭЭН ДОНГОДОЖ
ТӨРИЙН НЭРЭЭР ӨӨРӨСДӨӨН ХОХИРЛОО БАРАГДУУЛАН АВЧ НАМЫН БАЙРАА ШИНЭЭР БАРЬСАН
ХАРИН ХЭРГЭЭ ХҮЛЭЭХ БОЛХООР ХҮЛЭЭЛГҮЙ ТӨР БУРУУГҮЙ НАМ БУРУУГҮЙ БОЛЧОХДОГ
МОНГОЛ ТӨР ГЭДЭГ ӨНӨӨДӨР ҮНЭН ХЭРЭГТЭЭН МАН БАЙГАА БИЗДЭЭ ТЭД ТӨРИЙН ӨМНӨӨС
БҮХИЙЛ ШИЙДВЭРИЙГ ОЛНОХООРОО ГАРГАЖ БАЙГАА БИЗДЭЭ -
Anonymous (March 18, 2012 11:42:00 am )
ТӨРИЙН ЭРХ ХУУЛЬ БУСААР АВСАН МАН ИЙН БА МАНАН БОЛОН НЭГДСЭН
ЛУЙВАРЧАД МОНГОЛЫГ МИНЬ МӨХӨӨХНЭ МОНГОЛЧУУДАА БУЗАР БУЛАЙН ҮҮР БОЛСОН
МАН БА МАНАН БОЛСОН УЛС ТӨРИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ ТӨРИЙН ЭРХЭЭС ЗАЙЛУУЛЯА
ЦЭРЭГ ЦАГДАА АРД ТҮМЭН ЭХ ОРОНДОО ТАНГАРГА ӨРГӨСӨН ЭРЧҮҮД БҮГЭД НЭГДЭН
ЭХ ОРНО МОНГОЛ ТӨРӨӨН АРД ТҮМНЭЭ ЛУЙВАРЧАН НАРИЙН НАМ НЭГДЭЖ СЭМ ХУЙВАЛДАЖ
ТӨРИЙН ЭРХЭНД ГАРСАН МАНАН БҮЛЭГЛЭЛ БА МАН ИЙН ЛУЙВАРЧАДААС АВАРИЙ
БИД ЭДГЭЭР ЛУЙВАРЧАДАД БАЙДГАА АЛДАЖ ДУУСЛАА УУЛ УУРХАЙ ЭД БАЯЛАГ ГАЗАР НУТАГ
ТҮҮХИЙД АМЬ НАС ГЭЭД АЛДАХГҮЙ ЮМГҮЙ БОЛЛОО МОНГОЛ ХҮНИЙ АМЬД ЯВАХ ЭРХ
ҮГҮЙ БОЛЛОО УУЖ БАЙГАА УС ЭДЭЖ БАЙГАА ХООЛ АМСГАЛАЖ БАЙГАА АГААР ЭМЧЛҮҮЛЭЖ БАЙГАА ЭМЬ ЦӨМ БАТАЛГААГҮЙ ХОР БОЛОЖ ХУВИРСАН ҮҮНИЙ ХАРУУЦАЛАГИЙГ
ТӨРИЙН ЭРХЭНД БАЙГАА ЛУЙВАРЧАД ХҮЛЭЭХ ЁСТОЙ ЛУЙВАРЧАДИЙН БИ ХИЙЖ БҮТЭЭСЭН ЗҮҮЛ ШҮҮ ДЭЭ ЛУЙВАРЧАДИЙГ ТӨРИЙН ЭРХЭЭС ЭНЭ СОНГУУЛААР ЗАЙЛУУЛАЖ ХИЙСЭН ХЭРЭГИЙН НЬ ХҮЛЭЭЛГЭН ЗОХИХ ШИЙТГЭЛИЙГ ШУДРАГ ШҮҮХЭЭР ОЛОГИЙ ЭНЭ БОЛОЛЦОО СОНГУУЛААР АРД ТҮМЭН ТА БИДЭНД ОЛДОНО ЛУЙВАРЧАД ЦАГДААД ТӨРИЙН НЭРЭЭР ТУШААЛ БУУЛГАЖ ЛУЙВАРИЙН ЭРХ АШАГИЙХАА ЗОЛООС БОЛГОЖ БАЙНА -
Anonymous (March 18, 2012 12:20:46 pm )
Энэ нөхөр маш тэнэгтэж хийрхэж байна Өөрөө төрийн нэрийн өмнөөс гээд жирийн иргэдийг айлган сүрдүүлдэг байсан нөхөр Одоо болохоор ТӨР буруутай гэж тэнэгтдэг байна шүү Тэгвэл ажлаа өгөөд Магнайтай хамт тэмцээч Оронд чинь ажиллах эрүүл хүн байж л байгаа
-
Anonymous (March 18, 2012 2:46:56 pm )
ene xun unen l xelsen bna zarim xumuus yagaad uurlaaad bgaan be xurts gereltei xar mashinaar xooj bgaad buudsaniig xarsan xumuus olon l bgaa sh de ene 5 xun buudsan xeregt tsagdaagiin xurandaa nariig yallaxgui bol bayar buudsan gedeg ni todrxoi bolox geed bga uchiraas ene xeden xurandaa nariig xurdan yallax gej sandaraad bgaag ta nar oilgoxgui bgaa yum uu odoo ene xeden ulsaa zarsan luivarchidiig tsagdaa xamgaalaxgui ni battai bolloo tiim l uchiraas ter nyamdorj j.enxbayar nar mergen buudagch beldex geed uxen xatan ulairaad bgaag xumuus ni oilgo . ene xurandaa xarin shudraga xun bna
-
Anonymous (March 18, 2012 2:54:41 pm )
ene odoo yamar medrel muutai psda ve? prokuror shuuh chini ter gudamjind garch erguul hamgaalalt hiidegggui yum malaa amia ch avaad yavj chadahgui muu toriin boos chini yah ni ve? hahuuliar yazartlaa targalchaad daralt maralt sahar chini ihdeed bgaa yum bishhuu!!!!
-
Anonymous (March 18, 2012 4:34:28 pm )
Hi Minii ah Suisse ta nar oorsdoo oyunii homsdold orchihjee ene Ene Hun zov l helsen b.na sh dee uneheer tor buruutai tord garah gesen uvaigui ulsuudiin hiisen jail eronhiilogch bolioo elbegee chi Bol hogiin nosh ard tumniig zovhon alban tushaaliin tolool ashiglasan shui dee bayartai niilj ur dund ni hamtarsan zasgiin gazar oyu tolgoi (Nuuk Babylon) chi eronhiilogch er ni Bol iim l ur dun bas shudarga tsarai odoo Bol Mongol uls gazar nutgaa yaj zatah ve gesen ayand ih l hurdtai yavj b. Na daa buu halshir mongolchuudaa dahiad hamtdaa temtsene ee ter ued tsagdaa bitgii orolts heden muusain oligarhuudiig oorsdiig ni nohoi shag hook b.gaad buudchihya l daa uragshaa mongolchuudaa
-
Anonymous (March 19, 2012 3:32:16 am )
tsagdaa buudsan ni vnen shdee tushaal ugsun hunee l helchihed boloo shdee yundaa bi buruugvi ter buruutai gej avgai heruul hiij bhaar zgr helchihed l boloo shdee neeh hutsaj bie bieruugee buruugaa chihij gene har hereenuud
-
Anonymous (March 19, 2012 3:36:48 am )
bastsagdaa nar zoduulj hohirson ene ter geed bgaa ene ali ch shatnii tsagdaa nar ard tvmenteigee yaj haritsdag bilee ard tvmen medii shdee ter ni bas nuluulj bgaa tsagdaa ner zuugee l bol hun daramtaldag ajil geed oilgotson urgusun tangaragiinhaa esreg uildel hiideg humuus shiitgelee amsaj bga ene tsagdaa nariin uhamsar haritsaa humuujil deer mash anhaarah heregtei.
-
Anonymous (March 19, 2012 3:38:21 am )
bastsagdaa nar zoduulj hohirson ene ter geed bgaa ene ali ch shatnii tsagdaa nar ard tvmenteigee yaj haritsdag bilee ard tvmen medii shdee ter ni bas nuluulj bgaa tsagdaa ner zuugee l bol hun daramtaldag ajil geed oilgotson urgusun tangaragiinhaa esreg uildel hiideg humuus shiitgelee amsaj bga ene tsagdaa nariin uhamsar haritsaa humuujil deer mash anhaarah heregteig sain anhaar
-
Anonymous (March 19, 2012 11:10:48 am )
Ene ganbold gej mudaak yadag ergvv teneg sdaaa ve. Tur chin uuruu tsagsaa, tsagdaa chin uuruu tus zaaa mal pizdaaaa mineeee
-
Anonymous (March 19, 2012 1:55:19 pm )
энэ хүн хараагаад байгаа хүмүүст хэлэхэд өөрөө пизда минь гэж хэлье
-
Anonymous (March 19, 2012 5:28:47 pm )
ene huniig haraj bga ahumuus uursduu tamd ochih boltygai! ene hun bas byryytai yumuu? tsagdaa chin hun shuu,bidnii adil mongoliin maani 1 irgen.7 sariin 1 bol ELBEG,BATZANDAN,MAGNAI,JARGALSAIHAN ,ENHBAT narin tyrhiraanar,zohion baigyyalaltaar /tedend shuudai shuudaigaar chylyy,lonh lonhoor arhi ugsun/ hiigdsen uimeen samyyniig gartaa borohoinoos uur zuilgui hedhen tsagdaa nariig zogsoo gej yabyylsan mongol turiin hararalgan aldaanaas uur yu ch bish! odoo ELBEGDORJ ni eronhilogch bolj,BATZANDAN,MANGNAI nar tom alban tyhsaald ochij dara ni OUYTOLGOIn mongoliin ard tumend ashiggui geree hiigdsen ni tyiliin unen.ard tumnii garar/end tsagada ch orno/ hedhen ylsturchid togloj ted l hojij bn.unuudr eronhilogch bolson elbegdorj mongolin turuur togloj bn.ter shuuh prokyroriig gartaa abch ard tumnee /jiriin irgedees gadna,tsagdaa orj bgaa/helemgduuleed ehelten ene hend ashigtai be?ganthan ELEBGDORJ nartangydad heregtei.odoo ter hun esreg hun boloh ENHBAYR-iiga anamnah ajild tsagdaagiin darga nariig ashiglah gej bn.ted yalgdbal mongol uurd hyjaagiinh bno.tuuhend ch bgaa.MONGOL yls ueiin ued oirad,halh mongoliin hoorond daisagnaltsaj irsen ni gadnii ylsad zyysh bolj baisan!
-
Anonymous (March 19, 2012 5:32:04 pm )
MONGOL YLSIIN TSAGDAA NAR HYJAAGAAS IRSEN YUMUU? BIDNII 1 ADIL YADYY ,AMIDRAH L GEJ YABAA TURIIN UMNUUS UUREG GUITSETGEGCHID SHUU! END MONGOLIIN TUR YAMR CH BYRYYGUI,MONGOLIIN ARD TUMNIIG TURTEI NI ALLATSYYLSAN HEDHEN YLS TURCHID BII TED BYRYYTAI! MONGOLCHYYDIIG DOTOODOD NI LALATSYYLAH SONIRHOL HEND BGAA BE?
-
Anonymous (March 19, 2012 5:39:01 pm )
ENE HUN SHYDRGA UNEN ZUIL YARISAN BN.tsagda nar yamr byrytain be? end byryytai hedhen hun baigaa ni todorhoi, ted tsagdaa nariig ashigalsan,end 5 hun gej yaraid bga bolobch 2 tasgdaa alagdsaniig ogt yarihgui bgaa,ter 2 chin hun ,esbel hiimel robot yumuu?
-
Anonymous (March 19, 2012 5:52:32 pm )
myysain malyydaa ta nar tv9 uur garch bgaa GAADAI MEEREN gedeg kinog uzeegui yumuu?ter kinond ubur mongoliig hedhen noed tushmed nni hyjaa nart zarad ard tumen ni eserguutsen temtsej bgaa tyhai garch bgaa .ene bol yu heled bn? unuudur MONGOL-d jinhene mongol tur baihgui bn.eh orniig min gadniihand oligarhiyd hydaldaj dyyslaa.bid temtseh heregtei! MAN,AN 2 bidend heregui,ted ene namiin nerer songyyliar turiin tolgoid garch eh orniig min hydaldaj idej yyj uursduu hagartlaa bayajij bn. ELEBGDORJ bol ardchilal nereer yran goe yarij uuruu zasgiin erehnd turiin tolgoid garsan hun,ene 7sariin1 ter hund l ashigtai baisan .mongolii ard tumnii itgeliig ardchilal neriin dor ashiglan turiin tolgoid garsan hun odoo yu hiij bn?OYUTOLGOI n gereeg mongoliin ard tumend ashigtai bolgoj chadsanyy? 7 sariin 1 nii heregiig ard tumnii tolgoig erguulj anharal sarniylah heregsel bolgoj ar hydargaar ni mongol ylsiig gadniihand hydaldsaar bn!litsenzuudiig horigloson gej hydlaa yarij bgaa,haa bn.litsenzuud ni heberee l bga ayum bn lee ,gadniihand bid idegdej dyyslaa
28 Comments