antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2012 2 comments

Зургаан хувийн зээлээр 2800 өрх л байр авах боломжтой

нийтлэсэн Admin

Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл ард түмнийг хошууруулж байна, хошгируулж байна. Хошуурч байгаа нь зурагтаар өдөр шөнөгүй, цаг тутам харагдаж байна. Яг л ерэн оны картын бараа шиг. Хошгирч байгаа нь гэвэл өнөөдөр нэг ч өрх айл Монголд энэхүү зээлээр байр авах болзлоо хангаагүй байна. Үглэн дуулаад алхацгааж байна. Ер нь л хошгирсон хүмүүс. Бодит байдал ийм.  Зургаан хувийн хүүтэй зээлийн болзол ийм.

Дөрвөн хүүхэдтэй, сарын орлого нь 700 мянгаас доошгүй, анх удаа байр худалдан авч байгаа, ямар ч зээлгүй байх, гэр бүлтэй (ганц бие байж болохгүй) байх. Энэ болзлыг хангаагүй өрх айлууд энэ зээлд хамрагдах боломжгүй. Тэгвэл 0-16 насны дөрвөн хүүхэдтэй өрх айл Монгол Улсад 28 мянга байна. Эдгээр өрхүүд хүүхдийнхээ тоогоор түрий бариад дайръя гэтэл тэдний 80 хувийнх нь сарын орлого 700 мянгад хүрэхгүй байна. Эдгээр өрх айлын 90 хувь нь цалингийн зээлээс эхлээд их бага хэмжээгээр ямар нэгэн зээлтэй байх юм. Бусад үзүүлэлтээр ч болзол хангахгүй өрх гэрүүд энэхүү 28 мянга дотор байгаа юм. Тэгэхээр энэ зээлд чинь хэн хамрагдах болж байна. 28 мянгын 10 хувь ердөө 2800 өрх айл уг зээлийн болзлыг хангаж байх юм. Эдгээр 2800 нь тэгээд байр гэж гүйхээргүй боломжит хүмүүс. Жишээ нь Ерөнхий сайдаас эхлээд.

Энэ зээл хэнд зориулагдсан болж байна. Бид боломжит нөхцөлөөр бага хүүтэй урт хугацаатай зээл олгож байна гэж өнөөдөр засаглалд сууж буй МАН сурталчилсаар сонгуульд орно. Гэвч зээл аваад байртай болсон өрх нь сайндаа 100 айл байх нь. Зургаан хувийн хүүтэй байрын зээл гэдгийн дүр төрх цаад албин санаа нь ердөө энэ. Сонгуулийн пиар. Албан ёсны энэхүү статистик үзүүлэлтийг хэн үгүйсгэж чадах юм. Хэн ч чадахгүй шүү дээ. Бодит байдал ийм байхад МАН сурталчилсаар, ард түмэн хошгирсоор байна.

Зээл авах бас нэгэн болзол нөхцөлийг авч үзье. Зээл авахын тулд баталгаа бичиг баримт гэж баахан шат дамжлага, ар өврийн хаалга, хүнд суртлыг өрнүүлж байна. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, цалингийн тодорхойлолт, гэрлэлтийн баталгаа, цагдаагийн газрын тодорхойлолт, харьяалал харгалзана… энэ тэр гээд. Бүгдийг нь дагасан бичил авлига өрнөнө. Өнөөдөр засаглалд сууж буй МАН нь сонгуулийн пиар болгож улс орныг хамарсан ажлыг төрийн нэрийн өмнөөс өрнүүлдэг, төрийн бүх бүтцэд шигсэн боловсон хүчнүүд нь дагаад баяждаг (авлигаар). Ийм л тогтолцоо Монгол Улсад сүүлийн 20 жил хүчээ авлаа.

Нэхэж байгаа бичиг цаасыг нь хар даа, үл хөдлөх хөрөнгөтэйдээ тэр өрх айл орон сууцны 20 жилийн өрөнд орох гэж зүтгэх үү. Нөхөргүй дөрвөн хүүхэдтэй эмэгтэй яах юм. Нөхөр нь салсан, эсвэл нас барсан нь тэдний хохь юм уу. Бага дунд орлоготой өрх айлд зориулагдсан гэдэг нь бол худлаа. Үнэндээ Монголд 700-800 мянган төгрөгийн орлоготой өрх гэвэл өнөөдөр төрд алба хашиж буй хүмүүс. Тэгэхээр төрийн албан хаагчдад зориулсан 4000 мянган орон сууцтай яг адилхан гэсэн үг. Өнөөдрийн төрийн албан хаагчдын 70 хувь МАН-ын хараат хүмүүс байдаг гэсэн хэд хэдэн газрын судалгаа байгаа шүү дээ. Улс төрийн гэдэг ийм нарийн, далд бодлогоор явагддаг. МАН гишүүд дэмжигчдээ нийгмийн эд эс, ширхэг бүхэнд ингэж бэхжүүлж байгаа юм.

Үнэхээр байшин барих, майхан барих хоёр адилхан болсон гэж үзээд байр бэлэн боллоо гэхэд авах хүмүүсийн хамрагдах хүрээ ийм л байна. Хорин жил зээл төлөх нь бүү хэл 200 жил төлөх зээлээр байр сууцтай болдог олон улсын жишиг бий. Гэвч тэдэнд зээлийн хүү төлөх нь ямар ч дарамт болдоггүй, сарын орлогынх нь 20 хувьтай тэнцэж байдаг. Гэтэл манайх бол өөр дээрээ өмдөө нэмж өгөөд ч барахаагүй 700-800 мянган төгрөг. Нөхцөл байдлын бодит үнэн жилийн зургаан хувийн зээлийн эргэн тойронд ийм л байна. Дахин хэлье МАН хэнд зориулж ийм ажиллагаа явуулаад байна вэ. Тунгааж үздээ, иргэд ээ. Та үнэхээр энэ зээлийг авах чадамжтай байна уу.

Б.НЯМАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (March 17, 2012 9:04:06 pm )

    Ard tumnee xarj uzej baigaa yum bish,Ix xurald cuugaa barilgiin kompaniudiin zaxiral bolon barilgiin tom kompaniudiin teleelel bolox avilgaa egchix chinii canaag demjie gesen MAN-iin gishuudiig demjij gargasan tesel uchir ard tumen mini bitgii gorid gej doromjilj baigaa baixgyi yu daa.Ene MAN iin zasgiin gazriin bodlogo.

  • Anonymous (March 18, 2012 10:44:17 pm )

    монголд өр зээлгүй айл өрх гэж байгаа юм уу даа С.Батболд новшоо

antalya rent a car