antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2012 6 comments

Ч.Сайханбилэгийн “цахим” зүүд биелсэнгүй

нийтлэсэн Admin

Сонгууль дөхсөөр л. Суудал горилохыг хүсэгчид “За байз, энэ сонгуулаар юу гээд амлачихвал надад хүмүүс итгэл үзүүлэх бол” гэж өдрийн бодол шөнийн зүүд болон суугаа. Зарим нь ингэхэд би дөрвөн жилийн өмнө юу гээд амлачихлаа гэж эргэн бодлогоширч байгаа байх. Харин амласан амлалтдаа хүрсэн нэг нь “Сонгууль ч дөхлөө дөө. Энэ жил нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөртөө ийм ийм зүйлийг оруулчихна” гээд төлөвлөж суугаа нь лавтай.

 

Иргэдийн хувьд “Энэ жил хэнд итгэл хүлээлгэчих вэ. Ингэхэд миний дэмжиж парламентад суулгасан гишүүн маань тойрогтоо юу хийлээ. Хэдэн удаа биднийг “эргэж” ирэв. Амлалтдаа хүрсэн болов уу” гээд өнгөрсөн сонгуулийн талаарх дурсамж УИХ-ын гишүүн, иргэдийн аль алинд нь байна. Дөрвөн жилийн өмнөх дурсамжаа нэхэн санаж буй энэ үед хэн юу амласан, тэгээд амласан амлалтдаа хүрсэн эсэх нь хүмүүст хамгаас чухал. Тиймээс Үндэсний мэдээ сонин уншигч таны өмнөөс дөрвөн жил өөрийг тань төлөөлөн  парламентад суусан эрхэм гишүүдийн амласан амлалтдаа хүрсэн эсэхийг цувралаар нийтэлж байгаа билээ. Манай нийтлэлүүдээс та дөрвөн жилийн өмнө таны итгэл хүлээлгэн сонгосон эрхэм гишүүний хийсэн ажил, хэлсэн үгийг мэдэх болно. Энэ удаагийн дугаартаа УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг амлалтдаа хүрсэн эсэхийг сурвалжиллаа.

 

Одоогоос дөрвөн жилийн өмнө Ч.Сайханбилэг УИХ-ын 22 дугаар тойрог буюу Налайх, Баянзүрх дүүргийг хослуулсан газарт нэр дэвшсэн. Түүний амласан амлалтууд тухайн үедээ хүмүүсийг гайхшруулж байсан гэхэд болно. Ч.Сайханбилэг Хонгконгоос Лондон хүрэх шилэн кабелийг  Монголын нутгаар дайруулж, гэр хорооллын иргэд ч интернэтэд холбогдох боломж бий тухай амласан байдаг. Таныг хоёр гартаа талх, сүү барьчихсан гарч ирээд л олны өмнө илтгэл тавьж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байсныг тодоос тод санаж байна.

 

Түүний илтгэл талх, цахим ертөнц хоёроор үргэлжилсэн

Цахим, цахим, бас дахин цахимын тухай өгүүлсэн Ч.Сайханбилэгийн амлалтыг мартсан сонгогч нь байвал эргэн нэг сануулъя. Тэрээр “Өнөөдөр би та бүхэнтэй цахим ертөнц, цахим монгол, цахим компьютерийн тухай голлон яримаар байна. Гэхдээ нэг сэдвийг бас ярихгүй бол болохгүй байна. Яагаад гэхлээр сүүлийн үед үнийн өсөлтөд нэрвэгдэж байгаа гурил, талхны тухай ярихгүй бол болохгүй байна. Энэ талх дэлгүүрт хэдэн төгрөг байгааг мэдэж буй хүн байна уу?, За зүйтэй 630, 650 гээд янз бүрийн үнэтэй. Гурил ямар үнэтэй байгаа билээ? Зэрэглэлээсээ хамаараад 900-1100 төгрөг. Хэдхэн хоногийн өмнө галзууртлаа өсч байсан гурил, талхны үнэ засгийн оруулж ирсэн хөнгөлөлттэй гурилын хүчинд хоёр, гурван сардаа түр амсхийгээд байгаа юм. Удахгүй энэ асуудал хурцаар босно. Тэр үед бид яах вэ” гэхчлэн яг л тэр цаг үеийн анхаарал татсан сэдвийг хөндөж байв. Түүний илтгэл цааш үргэлжлэхдээ талх, цахим ертөнц хоёрыг холбож байсан ч хүмүүсийн анхаарлыг бүр ч ихээр татсан байх. Тодруулбал, “Атлантын далайн наана, цаана суугаа хоёр хүн хамтдаа байгаа мэт холбогддог болсон XXI зуунд хүн бүрийн, айл өрх бүрийн хамгийн анхны үндсэн хэрэгцээ талх, мах, сүү өмсөх хувцсаар хязгаарлагдахаа болилоо. Цахилгаан, компьютер, гар утас, интернэтгүй бол хоосон хонохтой адил болжээ. Талхгүй бол ходоод хоосон, интернэтгүй бол толгой хоосон цаг үе ирж байна. Бүгдээрээ талх, компьютер хоёрыг холбох гээд үзье. Тэд юугаараа адилхан бэ. Хоёулаа бидний өдөр тутмын хэрэгцээ. Бас хоёулаа түлшний үүрэг гүйцэтгэдэг. Оюун санааг маань компьютер цэнэглэдэг. Харин ажиллаж амьдрах эрч хүчээ бид талхнаас олж авдаг. Ингэхэд тэд юугаараа ялгаатай гэж. Талхны үнэ өдөр бүр өсч байхад интернэт, компьютерийн үнэ эсрэгээрээ харин буурч байх юм. Энд зогсолтгүй өсч, тэнд тогтмол буурч байгаа үнийн ялгааг хэрхэн зохицуулж болох вэ. Үнийн өсөлт гэдэг урилгагүй зочин танай ч, манай ч хаалгыг цохисоор  байна. Амьдрал ийм байхад би гурван үеийнхээ намтар, эсвэл хийж бүтээснээ тайлагнаад бусдаас бузгай илүү гээд байхыг бодсонгүй” гэж ярьсан нь ч мэдээж хүмүүст таалагдсан. Ашгүй дээ, өөрийгөө магтаж дөвийлгөдөггүй, жинхэнэ хийхийн төлөө л зорьж байгаа хүн байна гэх итгэлийг тэрээр энэ илтгэлээрээ хүмүүст өгч чадсан юм. Тухайн үед суудал горилсон бусад хүмүүс барилга барина, зам засварлана, цэцэрлэг байгуулна гэхчлэн дэндүү нийтлэг амлалт өгч байв. Гэтэл Ч.Сайханбилэгийн өгсөн амлалт тэдний дунд эвэртэй туулай үзсэн мэт гайхширмаар, бас үнэн бол сайхан аа гэх бодлыг өөрийн эрхгүй төрүүлж байсныг нуугаад яах вэ.

 

Унхиагүй улстөрчдийн нэрээр түрий барьж ажлаа сурталчилсан

Цахим гэх үг “мода”-нд ороод удаагүй байхад цахимын тухай түүний “номлол” олон хүнд таалагдсан. Тэрээр “Монгол Улс дэлхийд далайд гарцгүй хоёр дахь том орон нь. Далайд гарцгүй биднийг манай нутгаар дайрсан ямар нэг сүлжээ л бусад улстай холбох болно. Геополитикийн бодлого, манай улстөрчдийн унхиагүй байдлаас болж хийн хоолой бидний гэрийн гадуур тавигдсан” гээд л шүүмжилж байлаа. Энэ үг нь ч бас хүмүүст таалагдсан. Унхиагүй улстөрчдийн балаг их байдаг болохоор түүний сонгосон үг ч сонгогчдоос сайн үнэлгээг авч чадсан. Магадгүй энэ байдал нь хоёр нүүр гаргаж, бусдад долигонодоггүй шударга залуу гэх “цол”-ыг түүнд өгсөн байх. Ч.Сайханбилэг “Улаанбаатар хотод олон улсын сүлжээг удирддаг хяналтын томоохон төв баригдана. Монгол инженерүүдийг дэлхий тоодог болно. Энэ утас Монгол улсыг дайрснаар үнэ нь хямдарна. Хотын  хаана ч явсан интернетэд шууд холбогдох боломжтой. Орос Хятадаас дайрсан шилэн кабелийн сүлжээ Улаанбаатар хотоор дайрах газар нь цахилгааны тоолууртай адил тоолуур байрлуулна. Тооцоолсноор эхний жилд 160 сая орчим ам.доллар олно. Энэ бол монгол улсын бүх айл өрхийн талхны хэрэгцээг бүтэн жил үнэгүй хангахаас илүү хэрэгцээ. Эхний жилийн орлогийн тодорхой хэсэг 60-80 сая ам.доллараар талх, гурил буудайн нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамгаалах нөөцийн сан бүрдүүлж иргэддээ үнийн зөрүүг олгоцгооё. Оюутолгой, Тавантолгойгоос ч дутахгүй мөнгө босгох арга байна” гэж ярьж байсан. Энэ мэт гайхалтай амлалт өгснөөрөө тэрээр сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүн гэх эрхэм гуншинг хүртэх эрхтэй болсон юм. Нээрээ би чинь XXI зууны хүн шүү дээ. Дэлхий даяаршиж байна гэж яриад байхад би ч хүссэн газраа интернэт хэрэглэж болох юм байна гэсэн мөрөөдөл олон хүнд байсан нь лавтай. Олон сайхан мөрөөдлийнхөө төлөө УИХ-ын 22 дугаар тойргийнхон түүнийг сонгосон байх. Одоо эрхэм гишүүний гайхалтай амлалт биелсэн эсэхийг харъя. Яг одоо миний хажууд Ч.Сайханбилэг гишүүний 2008 оны сонгуульд ашигласан зурагт хуудаснууд байна. Амлалтуудаа зурагт хуудсан дээрээ тодоос тод бичсэн харагдана. Хонгконгоос Лондон хүрэх шилэн кабелийг Монголоор дайруулж, гэр хорооллын иргэдийг интернэттэй болгож, өрх бүр антенаараа үндэсний бүх сувгийг сарын ямар ч төлбөргүй үзнэ гээд л. Түүний бичсэн дээрх амлалтууд, өндөр байшингийн орой дээр тоолуур тавьж, түүнээс мөнгө олоод талх, гурилын үнийн өсөлтийг хамгаалах сан байгуулж, үнийн зөрүүг иргэд аваад гэх амлалт нь ч бүгд худлаа байж. Эдгээрийн аль нь ч өнөөдөр хийгдээгүй. Түүний амлалт нөгөө хоёр шоргоолжны тухай хошин яриа шиг л байж шүү дээ. Юу гэдэг билээ дээ. Гахайнд би боргоцой өгөөд гахай надад хялгас өгөөд түүгээр би дээс томж найзыгаа аварна гэдэг шиг л. Сонгууль дөхөж байхад энэ одоо юугаа бичээд хүний замд садаа болоод байна аа гэж та уурлаж магадгүй. Хэрэв тийм бол уурлахаа түр азнаарай. Танд хууртсан сонгогчид чинь учрыг лавлахаар хүлээж сууна. Гэрийн даалгавраа хийгээгүй сурагчаас багш нь “Яагаад даалгавраа хийгээгүй”-г нь асуух нь зүйн хэрэг. Яг л үүнтэй адилхан ядаж таны ингээд хийж чадсангүй ээ гэж учирлахыг тань тэд сонсохыг хүсч байна. Бүтэхгүй зүйлийг амласан бол Ч.Сайханбилэг гишүүнээ таны буруу. Бүтэхгүйг нь мэдсээр байж сонгосон бол сонгогчдын хохь болж таарна. Хайран дөрвөн жилийг яйран болгуулж байгаагаараа танд итгэсэн хүмүүс хохирч буй хэрэг. Гайхмаар сайхан амлалтыг өгчихөөд бүтээхийн төлөө хөөцөлдөөгүй бол энэ бас л таны буруу шүү. Ч.Сайханбилэг суудал горилон явахдаа “Өвөг дээдэс маань дэлхийн талыг эзэлсэн эзэнт гүрнийг үндэслэж хүн төрөлтхний хөгжлийн бодлогыг тухайн үедээ тодорхойлогч нь байлаа. Азийг Европтой холбох гол замыг хамгийн хурдан туулах мэдээллийн сүлжээ болсон морин өртөөний зохиогчийн эрхийг монголчууд бид эзэмшиж байлаа. Би эх орноо хоёр хөршийнхөө дунд хавчуулагдсан сейндвичтэй зүйрлүүлэх тун дургүй. Бид олон зууны турш хойд урд хөршийн эрх мэдлийн эрхшээлээ тогтоох тэмцэлдээн дор хясаанд нуугдсан сувд мэт дэлхийн данснаас гадуур оршиж, нуугдаж байлаа. Харин өнөөдөр дэлхий даяарчлагдаж хясааны хоёр том далавч нь улам тэнийж, хоёр хөрш маань огцом хөгжиж байна. Хясаа нээгдэхэд доторх сувд нь ил гарч гялалздаг” гээд л биширмээр сайхан зүйрлэлүүдийг хэлсэн байна. Энэ бүх үг цаг зуурын л “хошгируулалт” байсан гэхэд итгэхэд бэрх санагдах юм. Гэвч итгэхээс өөр аргагүй байгаа нь л энэ цаг үед үнэн болж таарлаа.

 

Ж.Амар

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (March 17, 2012 10:38:47 pm )

    Saikhanbileg shig hudlaa yarisan humuusiig dahij buu songotsgoo. Ter saihan tsahim ertonts haana baina?

  • Anonymous (March 18, 2012 9:04:04 am )

    Chi odoo bicheed suuj bna malaa ene chin tsahim yrtunts hun bur internet hergelj surlaa huduu hun bur hd geer tv uzeed suuj bna ene chin tsahim yrtunts internetin tulbur hymdarlaa ene chin tsahim yrtunts nba shuud uzej bna ene chin tsahim yrtunts tegeed durdaad bwal mash ih zuil bgaa durak min yumnii sain in harj sur dandaa har baraan yum bodoj ywhiin yaj amidral chin saijrah we dee

  • Anonymous (March 18, 2012 12:50:20 pm )

    ali ali n iuch medehgui nuhduud baina, ene tsahim yrunts, erunhiiduu bol internetiig datacom company, shuud helhiin bol odoogiin ulsiin ih hurliin gishuun enkhbat gedeg hun hiij baisan ium, yamar yamar berhsheeluud garch irj baisan yaj ehelj baisan geh zereg mash sonirholtoi zuiluudiig internetees haij unshij bolno. saikhanbileg bol unendee ogtoos iuch hiigeegui zugeer l neg hooson am.

  • Anonymous (March 18, 2012 3:48:04 pm )

    Энэ Сайханбилэг Монголын ард түмэнд тустай юу ч хийгээгүй, олон залуучуудыг ГОМО л болгосон буруу зам руу оруулсан муу лалар

  • Anonymous (March 18, 2012 3:49:06 pm )

    ГОМО банди Сайханбилэг

  • voita (September 13, 2013 3:30:02 am )

    1140 852466Echt tolle Seite. Rubbish bin eigentlich nur per Zufall hier gelandet, aber ich bin jetzt schon complete von der tremendous Seite beeindruckt. Gratuliere dazu!! Viel Erfolg noch durch der sehr guten Home-page mein Freund. 202461

antalya rent a car