antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2012 3 comments

Байр дэндүү үнэтэй байна

нийтлэсэн Admin

Орчин үеийн орон сууцанд амьдрах мөрөөдөл тээсэн мянга мянган өрх бүл өнөөдөр “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр, зургаан хувийн хүүтэй зээлээр “өвчилчихөөд” байна.  Нэг хэсэг  нь  Эд хөрөнгийн бүртгэлийн газрын үүдэнд өдөржин, шөнөжин дугаарлаж, нөгөө хэсэг нь Орон сууцны санхүүжилтын корпорациар эргэлдэж, зарим нь энд тэндхийн барилгын компаниудын хаалгыг гутлаа элэгдтэл татсаар.  Засгийн газраас бага дунд орлоготой иргэдийг байртай болгохоор зургаан хувийн хүүгийн “sale” зарласан нь олон хүнд орох оронтой болчих юмсан гэсэн сэтгэлийнх үзүүрт нь гэрэл асаачихаад байна. Тиймдээ ч тэд “тэнгэрийн умдаг атгуулчихсан” аятай загнах Засгийн газарт хамаг итгэлээ өгчихөөд байгаа юм. Магадгүй аль ч Засгийн газар өмнө нь ийм гоё зүйл ярьж байгаагүй болохоор иргэд  ховорхон тохиох боломжийг алдахыг яахин хүсэх билээ дээ.

Зам, тээвэр, барилга, хот бай­­гуулалтын яам, Газ­рын харилцаа, барилга, гео­дези, зураг зүйн газар, “Мишээл групп” компани хамтран зохион байгуулсан  “Барилга-2012” хаврын уламж­лалт үзэсгэлэнгийн үеэр хямд­хан байр сурагласан, хайсан эр­сэн хүмүүс олон байв. Харамсалтай нь  эрлийн үзүүр нь тэгсхийгээд л мухардчих шиг болсон. Хайснаа олоогүй иргэд Засгийн газрын бодлого бага дунд орлоготой иргэдийг байртай болгоход зориулагдав уу эсвэл барилгынхны зарагдаж чадахгүй байрыг шахах, үнийг нь хөөсрүүлэх менежмент байв уу хэмээн мэл гайхширч байна лээ.  Үзэсгэлэнд оролцож, өөрс­дийнхөө барьж буй орон сууцны хороол­луудыг  рекламдаж бай­гаа компаниудын үнэ тарифыг харсан хэн ч  Засгийн газар баавгайн талд  байна уу гэж хардахаас өөр аргагүй байсан.

Бага дунд орлоготой иргэдийг байртай болгоно гэх “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт оролцож байгаа  “Green wood”-ийн нэг метр квадрат нь 2.200.000 төгрөг. Урьдчилгаа 10 хувийг төлөөд 50 сая хүртлэх жилийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдаж болох нөхцөлийг тавьж байгаа хэдий ч хамгийн багадаа 45 метр квадрат хоёр өрөө байрыг  гэхэд бараг 100 сая төгрөгөөр худалдан авч таарахаар байгаа юм.

Засгийн газраас  онцлоод, халамжлахыг нь тэгтлээ их хүсээд байгаа бага, дунд орлоготой иргэд 100 сая төгрөгөөр байр авч дийлэхгүй нь ойлгомжтой. Идэх хоолныхоо мөнгийг хүчрэхгүй шахам зүтгэж байгаа бага дунд орлоготой иргэдэд “май ” гээд гаргаад ирэх таван сая төгрөг нь ч бараг байхгүй байгаа шүү дээ. Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү “50 сая төгрөгийн зээл л гаргана. Тансаг байр худалдан авах бол зөрүүг нь өөрсдөө гаргана биз” гэж ирээд л тавласан хариулт  сэтгүүлчид өгсөн байсан. Тансагдаа ч хат даа, барилгын компаниудын санал болгож байгаа орон сууцнаас хамгийн бага, хамгийн жижигхэн  29 метр квадрат ганц өрөө байр л өнөөдөр бараг 50 сая төгрөгийн үнэтэй байгаа шүү дээ.  Баячуудын хувьд ванных нь өрөөнөөс бага бөгс эргэх зайгүй хоёр өрөө байрыг тансаг хэрэглээнд тооцож, зөрүүг нь өөрсдөө олно байна уу хамаагүй гээд сууж байгаа Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын үгийг сонсоход энэ хөтөлбөр үнэхээр хэрэгжиж чадах эсэх нь тодорхойгүй.  Бага дунд орлоготой иргэд байртай болж баярлах эсэх нь  бас бүрхэг байна.

За яахав,төр 50 саяыг нь зургаан хувийн хүүтэй зээлээр өгчихлөө гэхэд үлдсэн 50 сая төгрөгийг хулгай хийж, худлаа хэлж олох уу.Тэгвэл юун байртай болох, шоронд хатах хэрэг гарна байх.  “Барилга-2012” оролцож буй барилгын компаниудаас цухасхан дурдвал “Дако”-гийн барьж байгаа орон сууцны метр квадрат нь нэг сая 450 мянган төгрөг. Бага талбайтай байрууд нь аль хэдийн зарагдаж дуусаад одоо зөвхөн 55 метр квадраттай цөөхөн байр үлдсэн гэв. Үүнийг тоонд хөрвүүлбэл тус компанийн байрыг худалдаж авлаа гэхэд дор хаяж 80 сая төгрөг болохоор юм билээ. Зөрүүг нь төлчихвөл урьдчилгаа мөнгө шаардахгүй гэсэн. Гэхдээ үзэсгэлэнд оролцож байгаа компаниудаас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж байгаа нь тун цөөхөн. Ихэнх нь хамрагдаагүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс тэд урьдчилгаа 30-50 хувийг авна гэв. “Хаан сууц”,“Сайхан өргөө” гээд гоё, гоё нэртэй хорооллуудад амьдарья гэвэл халаасандаа доод тал нь 30 сая төгрөгтэй байх шаардлагатай байна. Хэрвээ хэн нэгэнд  30 сая төгрөг байсан бол байрны үнэ тэнгэрт хадахыг нь хүлээгээд оймс, гуталандаа хав дараад суух байсан гэж үү. Тэр хүн тэнэг л биш бол тэгэхгүй нь тодорхой. Тэгэхээр энэ лав Засгийн газрын заль байж ч мэдэх юм. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд зургаан хувийн хүүтэй зээл гаргасан уу. Гаргасан. Зөрүүг нь төлж чадаагүйгээс байртай болоогүй нь үнэн үү. Үнэн. Тэгэхээр энэ хөтөлбөр иргэдийг баярлуулан гомдоож, гүзээтэй шар тосыг ганцаараа идчихдэг үнэг чоно хоёрын үлгэр болоод хувирчихгүй байгаасай гэж найдах л үлдэх шив дээ.

Ж.Нямсүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (March 16, 2012 11:53:15 am )

    uneheer ard irged 10%-aa toloh bolomjgui humuus yun bair hudaldaj avah, tegeed 100 saya togrognii bairnii 10 sayaig ni tolno, 50-sayd ni zeel avna, 40 saya-ig ni yaj haanaas olj toloh ve? uneheer ard irgediig doromjilson l yum bolj baina.

  • Anonymous (March 17, 2012 11:33:32 am )

    huduuniihun nutag nutagruugaa yavaad malaa mallaachee. hotod ireed hiih yumgvi ulsiin niisleliig buzarlaj end tend sheej tser nusaa hayaj baihaar nutagruugaa yavaachee. gemt hergiin 70-80%-g huduunuus orj irsen hvmvvs vildsen bna sh de. huduuniihun zail zail

  • Anonymous (March 17, 2012 7:14:27 pm )

    mongolchuudaa ereh sunguuliar sanal ogohgui baiya ner debshigch nar n bugd garaad luibardan hulhidan tiim bolhoor songuuli ogohgui baiya engej uzye gej urlah bn daa

antalya rent a car