Нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Г.Ганбаатартай ярилцлаа.
-Танд холбогдох хэргийг тусгаарлаж шүүхээр болсныг юу гэж үзэж байна вэ?
-Шүүхийн гаргасан шийдвэрийг үнэндээ ойлгосонгүй. Шүүгчдээс асуусан нь дээр байх. Тэднийг хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Манай өмгөөлөгч албан ажлаар БНСУ руу энэ сарын 8-ны өдөр явсан. Албан ажил нь 21 хоногийн хугацаатай юм билээ. Тиймээс шүүх хуралдааныг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлтийг өмгөөлөгч маань гаргасан. Гэтэл шүүх хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж байгаа нь хууль бус.
-Өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар хурлыг хойшлуулах арга саам хэрэглэж байна гэж харах шиг боллоо. Өмгөөлөгчид чинь ингэж үзсэн учраас торгуулийн арга хэмжээ авсан байх.
-Шүүгчид шүүх хуралдаанд саад хийж байна гэсэн хандлага гаргахад нь хурлыг шуурхай явуулах үүднээс өөр өмгөөлөгч нэмж авъя гэсэн хүсэлт гаргасан. Түүнээс надад олон өмгөөлөгч аваад байх шаардлага байхгүй. Өмгөөлөгч албан ажлаар явсан нь надаас шалтгаалахгүй шүү дээ. Тэр хүн ганцхан надтай ажилладаггүй, олон хүнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг. Түүнийхээ хүрээнд ч гадагшаа явсан.
-Таны өмгөөлөгч шүүх хурлын товыг сайн мэдэж байсан. Яагаад заавал гадаад явсан юм бол. Шүүхийг үл хүндэтгэж, таныг эвгүй байдалд оруулж байгаа юм биш үү?
-Өмгөөлөгч олон хэрэг дээр ажилладаг. Бас л нэг үйлчлүүлэгчийнхээ ажлаар явсан. Миний асуудал чухал, наад хүмүүсээ орхи гэж би хэлж чадахгүй.
-Энэ удаагийн шүүх хурал агуулгын хувьд та дөрвийн гэм бурууг шүүхээс гадна үймээний үеэр галт зэвсэг ашиглах тушаал, заавар өгсөн хүнийг ил болгоход гол учир байсан байх. Таны оролцоо бага гэдэг үүднээс та хэргийг тусгаарласан юм болов уу?
-Бид дөрөвт холбогдож байгаа хэргийг цагдаа нартай, улс төрийнхөнтэй нь цуг шийдэх ёстой. Зайлшгүй шаардлагатай. Гэтэл зарим нэгийг нь тусгаарлаад, заримынх нь хэргийг түдгэлзүүлж байгаа нь хууль бус. Шүүх улс төрийн тодорхой хэмжээний дарамтад орсон биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр хэн ямар чиг өгч байсныг гэрчүүд ярьж мэдэхээр байсан. Ингэвэл тушаал өгсөн “том” хүн илрэх ч юм билүү?
-Нэгдүгээрт, цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ л гүйцэтгэсээр ирсэн. 2008 оны долдугаар сарын 1-нд ч дайн шиг аймаар, хүнд байдалд цагдаагийн байгууллага хуулийн дагуу үүргээ гүйцэтгэсэн. Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 194 тоот зарлигийг хэрэгжүүлсэн. Гуравдугаарт, улсынхаа аюулгүй байдлыг хангахын төлөө цагдаа нар минь цус, нөжтэйгээ хутгалдаад тангарагтаа үнэнч зүтгэсэн. Ингэж ажилласныхаа төлөө золиослогдож байгаад харамсалтай байна. Цагдаа нар тэр үед яаж ажиллаж байсныг иргэд мэдэж байгаа. Хамгаалах хэрэгсэлгүй, гар нүцгэн цагдаа нар иргэдээ хамгаалахын тулд улаан гараараа зүтгэсэн шүү дээ. Тэгсний ч хүчинд 2008 оны долдугаар сарын 2-нд хэвийн өдөр үргэлжилсэн биз дээ.
-Та дөрөв өнөөг хүртэл байр сууриа илэрхийлээгүй. Олон нийтийн дунд цагдаа нар хүн буудсан гэж ойлгогдож байхаар тушаал өгсөн хүнээ хэлчихэж болдоггүй юм уу?
-Цагдаа хүн буудсан гэдэг асуудал тогтоогдоогүй байгаа. Харин үймээн самууныг тараасан нь үнэн. Түүнийхээ хариуд буудсан, хүний амь хохироосон гэдэг асуудалд уначихаад дөрвөн жил шалгагдаад явж байна. Тэр хэрэгт шалгахаар, эргэлзээтэй зүйл олон байгаа. Тухайлбал, 34 ширхэг сумны хонгионы тал нь нийслэлийн хэмжээний цагдаагийн бүх буунд таарахгүй байгаа. Тэгэхээр тэр сумны хонгио хэний бууных вэ гэдгийг тогтоохгүй байж цагдаа л буудсан байх гэж цагдаа нарыг, үүргээ гүйцэтгэсэн удирдлагуудыг буруутгаж байгаа нь орчин үеийн хэлмэгдүүлэлт.
-Тэгвэл та нэг ч цагдаа галт зэвсэг хэрэглээгүй гэдгийг итгэлтэй хэлэх үү?
-Галт зэвсэг хэрэглэсэн, хэрэглээгүй гэдэг асуудлыг нэг мөр ойлгоход эргэлзээтэй асуудал. Цагдаагийн алба хаагчид галт зэвсэгтэй явсан уу, явсан. Сургалтын сум хэрэглэсэн үү хэрэглэсэн. Үүнийг нэг талаасаа галт зэвсэг хэрэглэсэн гэж ойлгоод байгаа юм. Харин нөгөө талаасаа байлдааны сум хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл, галт зэвсэгтэй байсан ч байлдааны сум хэрэглээгүй гэдэг зааг ялгааг сайн ойлгох ёстой.
-Цагдаа нар байлдааны сум хэрэглэсэн нь нотлогдсон. Тэр бүү хэл байлдааны буу, сум хүлээж авсан цагдаа мэдүүлэг өгсөн гэдэг. Х.Тэмүүжин гишүүн ч иймэрхүү зүйл ярьдаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Х.Тэмүүжин гишүүнийг буруу ойлгож, буруу ярьж байна гэж хэлмээр байна. Ер нь цагдаагийн байгууллага тухайн үед нэлээд том зохион байгуулалттай жагсаал, цуглаанд улаан гараараа ороод, бусдын баасан дээр хальтираад уначихсан шүү дээ. Нүдээ аньж, үүргээ гүйцэтгээд л явж байтал хүн нас барчихсан байсан. Тэгтэл цагдаа хажууд нь сургуулийн сумтай зогсч байсан. Ийм л байдалтай шүү дээ.
-Дотоодын цэргээс та нарт байлдааны сум тараасан юм биш үү?
-Тийм зүйл болоогүй.
-Таны удирдаж байсан Нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын хэлтэс хэд орчим цагдаатай вэ. Үймээний үед яг ямар үүрэг гүйцэтгэж байсан бэ?
-Арав гаруй офицертой. Яахав дээ, нийслэлийн хэмжээнд цагдаагийн байгууллага хуулиар олгосон үүргээ гүйцэтгэсний нэг хэсэг нь манай хэлтэс.
-Та хэлтсийн дарга. Энэ хэрэгт таны оролцоог юу гэж үздэг юм бэ?
-Мөрдөн байцаагчдаас асуусан нь дээр. Миний, дарга нарын оролцоо бол хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн л явдал.
-Та яг хаана үүрэг гүйцэтгэж байсан бэ?
-Халуун цэг дээр нь.
-Эргүүл хамгаалалтын газрын арваад цагдаад холбогдох хэргийг түдгэлзүүлчихсэн байгаа. Таныг бас тусад нь шүүх юм байна. Үймээний үеэр хүн буудсан хэргийг гурван удаа шүүх нь дээ.
-Цагдаа нарыг буруутай гэж байгаа бол бидэнтэй хамт нэг цулаар нь шийдэхийг хуулинд заасан байдаг. Гэтэл түдгэлзүүлж байна. Тиймээс би нэг цулаар нь шийдээч, тусгаарлаж болохгүй шүү дээ гэдэг хүсэлтийг тавьсан ч хүлээж аваагүй.
-Цагдаа тушаалаар ажилладаг. Үймээний үеэр тушаал өгсөн хүнээ хэлчихэж болдоггүй юм уу?
-Цагдаа цэрэг биш гэдгийг хэлмээр байна.
-Энэ нь цагдаа тушаалаар ажилладаггүй гэсэн үг үү?
-Цагдаа цэрэг биш. Тусгай хуультай, тусгай тангарагтай. Гэтэл цагдааг цэрэг болгоод хүчингүй болсон хуулийн заалтаар шүүх дээр авчирчихаад байгаа нь хуульд нийцэхгүй.
-Тэгвэл цагдаа хэн нэг улстөрчийн заавраар ажиллах боломжтой юу?
-Цагдаа хуульд заасан үүргээ л гүйцэтгэнэ.
-Та нар цагдаа буудаагүй гэдэг. Гэтэл цагдаагаар хамгаалуулсан Онц байдлын бүсэд өөр хэн ороод хүн буудаад явах юм бэ?
-Хүмүүст тэгж ойлгуулчихсан. Тухайн үед жагсагчид ШТС-уудыг дэлбэлнэ, Сүхбаатар дүүргийн Иргэний бүртгэлийн газар руу дайрна гээд цагдаа нар тал бүр рүү тарчихсан байсан. Онц байдлын бүсэд 100 гаруй л цагдаа хэдхэн машинаар явж, хэв журмыг сахиулсан шүү дээ. Бүслээд, хамгаалаад байх хүн хүч байгаагүй.
-Та цагдаагийн байгууллагад хэр удаан ажилласан бэ?
-21 жил. Эргүүл хамгаалалтын газарт цагдаагаар ажиллаж байгаад хэсгийн байцаагч, хэрэг бүртгэгч болсон. Хэв журмын хэлтсийн даргаар ирээд гурван жил болж байсан.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 15, 2012 9:15:30 pm )
7 сарын 1 ний үймээн самууны гол буруутан нь улс төрчид бөгөөд хохирогчид нь жирийн иргэд, цагдаа нар.Үймээн самуун дэгдээчихээд өөрсдөө зугтаж алга болоод гэмгүй царайлж төрийн өндөр сэнтийд заларч суусан нөхөрт хариуцлага тооцвол шударга ёсонд нийцнэ.Цагдаа, жирийн иргэн сонгууль будилиантуулаагүй гэдэг нь тодорхой,
-
Anonymous (March 15, 2012 10:09:38 pm )
tsagdaa ard tumenee basamjilj baisanii gai ni odoo uursdud ni irj bna
-
Anonymous (March 15, 2012 11:19:46 pm )
jasan hudalch be tsagdaa taraad daraa ni hun buudsan gej yu be notoi ba horih ni zub
-
Anonymous (March 16, 2012 1:46:05 am )
tsaad ezdiig ezniig ni ol!hyylai uureg guitseguulj baisan tsagdaa naraa eregd hergeten bolgoj bn.myysain lyibarchid yls torchid end hojood dyysah ni,mash tom zohoin baigyylalattai jagsaal ,styglaan uimeen samyyn gej naad hun chin zub hellee.zohion baigyylsan 1 myyhai tagjaisain nohor bn.ter hun ooroo toriin tolgoid garad esreg talaa nam darahiin tyld yabyylj bgaa ajild ni tsagdaa nar engiin humus helmegdej dyyslaa.yls torchid ni hojson ,hen gedeg ni todorhoi
-
Anonymous (March 16, 2012 2:36:37 am )
ovoo bosgoogui bol shaazgai jund suuh bilee.Ene buh uil yabdliin gol ezed ni S.BAYAR ba Elbegdorj nar shuu dee
-
Anonymous (March 16, 2012 2:36:37 am )
ovoo bosgoogui bol shaazgai jund suuh bilee.Ene buh uil yabdliin gol ezed ni S.BAYAR ba Elbegdorj nar shuu dee
-
Anonymous (March 16, 2012 8:00:21 am )
Амарболдыг дагасан хоосон толгой хувцасны гол хүний оронцог халдварт өвчин тараагч новш бас болоогүй эгэл хүнийг цэцэн буудаж алдаг АЛУУРЧИН шоронд чиний орыг засаад өдөр бүр чамайг дуудаж байгаа малаа
-
Anonymous (March 17, 2012 7:33:29 am )
арчаагүй энэ хулгайчийн бярилцлагыг архивт хадгалах хэрэгтэй. Энэ новш өнөөг хүртэл буруугаа хүлээлгүй иргэд хоорондоо буудсалцсан мэтээр ярьсан байна. Онц байдал заралж ард түмнээ хомроголон баривчилж байсан тэр үед хэн буу тэврээд зүү орох зйгүүй цэрэг цагдаагийн дундуур шөнийн 1 цагийн үед буудаад явахын гэнээ. Хэрэв иргэдэд буу байсан бол бие биенээ буудах хэрэг байхгүй цагдаа руу л буудах байсан биш гэж үү. Хэрэг бол илэрсэн гэдгийг энэ өнөөдөр ч хүлээн зөвшөөрөхгүй байнаа гэдэг бол энэ новш дахиад хүн буудах цагдаа мөн гэдгээ харууллаа энэ ярилцлагаараа. ҮҮнийг тагнуулын газар архивлаж шалгах байхлдаа.
-
Anonymous (March 17, 2012 7:43:58 am )
цэргийн гэмт хэргээр шалгагдаж байгаагаа мэдэж байна уу малаа. анхан шатны шүүх хурал ямар тогтоол шийдвэр гаргах нь эцсийн шатны шүүх хуралд бараг өөрчлөгддөггүй. Хэрэв энэ чигээрэй цэргийн гэмт хэргээрээ шийдэгдэх юм бол ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ШҮҮХЭД ЭДНИЙГ ШАЛГУУЛЖ БОЛОХ ЮМ БАЙНЛЭЭ ШҮҮ ХҮМҮҮСЭЭ. ТЭГВЭЛ ХҮССЭ ХҮСЭЭГҮЙ С.БАЯР ДУУДАГДАЖ ШАЛГУУЛЖ АРД ТҮМНЭЭ ХУУРСАН ХУЛХИДСАНААС ҮҮДЭЛТЭЙ ЭНЭ ХЭРЭГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ШАЛГАГДАХ БОЛНО.
-
Anonymous (March 19, 2012 4:52:35 pm )
Gol ezen ni Elbegee-ee shuugeechee. tsaad hujaa chini bidnii hoorond hagaraldahiig haraad ineegee l suuj baigaa.
-
Anonymous (March 22, 2012 9:32:23 am )
ерөнхийлөгч онц байдал заралсан тэр хийсэн үйлдэл тушаалаасаа цугтааж байна. мөн цагдаа нараар үүргээ гүйцэтгэлгүүлчихээд дараа нь цагдаа нараа буруутгаж байна энэ бол эхнээсээ тодорхой хэрэг байсан. буудах тушаалыг тагнуулхан гүйцэтгэсэн үндэс нь өөрсдийн хийсэн үйлдээ нуун далдлахын тулд туслахуудаа утсгасан гэсэн үг монгол ардын хувьсгалт нам байраа шатаалгах нь ашигтай байсан учир нь ордон барих хэрэгтэй байсан бөгөөд зүгээр байраа нураагаад шууд барьж болохгүй байсан юм. одоо сонгуул болох гэж байгаа учираас хэн нэгэн хүмүүсийг буруутгах шаардлага гарсан бөгөөд суртачилгаандаа ашиглах зэвсэг болгож байна энэ бол тэр чигтээ хувьсгалт нам тэр дундаа нямдорж энхбаяр гэх мэт том том улс төрчидийн хийж байгаа сонгуулт ажил хүний оюун санааг эргүүлэх гэсэн тэнэг оролдлог үүнийгээ зогсоо ард түмнээ гэсэн сэтгэлгүй улс төрчид талханаас өөр юм сэтгэх бий гэсэн дээ ард түмнээ ядуу байлгадаг цагдаа нарыг хууль тангараг гэдэг зүйлээр боймлож дуугай болхоор нь буруутан болгодог өөрсөдөө хууль биелүүдэггүй сэтгэдэл бичиж байгаа хүмүүсийг хархаар харамсах юм.:
11 Comments