antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2012 10 comments

Мисс Ё.Нямжав: Хүн болгонд таалагдах гэж явах нь миний араншин би

нийтлэсэн Admin

Мисс ч гэсэн хүн шүү дээ, мисс гэдэг тухайн хүнд өгсөн алдар хүнд л болохоос адилхан л уурлаж инээдэг, баярлаж гомддог, бас наргиж жаргадаг хүн ш дээ. Мисс гэхээр хүмүүс нэг л сайхан царайтай дуугай л явж байдаг амьтан гэж ойлгодог юм шигээ гэж  хэмээн хэнэггүйхэн ярих энэ бүсгүйг Ё.Нямжав гэдэг. Хотоос эсвэл Дархан, Эрдэнэтээс тодордог байсан Монголын сайхан бүсгүйн тэмцээний арав гаруй жилийн түүхэнд анх удаа хөдөөний охин ялагч болж, нэгэн шинэ хуудас бас хэл ам дагуулж байсан нь Ё.Нямжав. Тэр цагаас хойш амьдралын нугачаанд бусдын адил баяр гуниг, жаргал, зовлон аль алийг нь эн тэнцүү үүрч яваа мисс бүсгүй хэдийнэ 2 хүүхдийн ээж болжээ. Анхны нөхөр Одоосоо салж, манай нэгэн нэр бүхий спортсмэнд халуун хайр сэтгэлээ алдаж, хөөрхөн охинтой болсон Ё.Нямжав энэ нийгэмд өөрийнхөөрөө омог бардамхан амьдарч яваа цөөн хүмүүсийн нэг нь. Боловсролдоо юу юунаас илүү анхаардаг тэрээр Хятадад мэргэжлийнхээ дагуу суралцаж байгаа. Түүнтэй 2006 онд ярилцаж байснаа танд сонирхуулъя. Энэ үед тэрээр “Хатан-Эрдэнэ” холбооны менежерээр ажиллаж байлаа. 

Таны мисс болж байсан үеийг одоо үетэй харьцуулахад ялгаа ажиглагддаг уу?
Ямар ч байсан тэр үед тэмцээн маш өрсөлдөөнтэй болж байсан. Оролцогчдын хувьд жигд сайхан охидууд оролцож байлаа. Өнөөдрийн миссэд орж байгаа охидуудтай харьцуулахад онцын ялгаа байхгүй. Гэхдээ сүүлийн үед бие бялдрын хвьд их өсгөлүүн ,сайхан охидууд ирдэг болсон. Улам л гоё болоод байгаа. Гол нь оюун ухаана цэнэглэх тал дээр учир дутагдалтай юм шиг санагддаг.
Миний хувьд тэмцээн бас оролцогчдын чанар нь муудаад байгаа юм шиг санагддаг л даа. Тэмцээнийх нь нэр хүнд унаад, үнэхээр сайхан бүсгүйчүүд оролцдоггүй юм болов уу? Одоо тэгээд дурын хүн л нэг холбоо байгуулаад мисс шалгаруулдаг болчихож.
Ерөнхийдөө миссийн тэмцээн жил ирэх тусам чанаргүй болж байна, гарсан миссүүд нь олны ташаалд нийцэхгүй байна гэдэг ч юм уу, янз бүрийн шүүмжлэлтэй яриа байдаг. Гэхдээ бид нар үүнтэй санал нийлдэггүй. Сая хоёр, гурван газраас л миссийн тэмцээн зохиолоо. Гэхдээ манай байгууллагын үйл ажиллагаа тэртэй тэргүй бусдаас  ялгардаг. Монголын сайхан бүсгүйг 1989 оноос эхэлж шалгаруулж, одоо 14 дэх жилдээ хийх гэж байна. 1992 оноос олон улсын чанартай тэмцээнүүдэд амжиллтай оролцож ирсэн.  Нэг ийм яриа байдаг, жинхэн сайхан хүүхнүүд нь гадуур явж байдаг, сайхан бишүүд нь тэмцээнд ордог гэж. Энэ бас харьцангуй ойлголт л доо.Үнэхээр өөртөө итгэлгүй, иргэний зориг гаргаж чадахгүй байгаа бол тэр сайхан гэдэгт багтах шинж чанар биш л байхгүй юу. Тэмцээнд оръё гээд зориглоод ирж байгаа охидууд нь адаглаад  сэтгэл санааны хувьд, өөртөө итгэх итгэлийн хувьд сайхан.
Монгол охидууд Ази дотроо Латин Америк…
Сайхан төрөх заяаных, сайн явах санааных гэдэг. Гэтэл энэ маань сүүлийн үед утгаа алдаад байх шиг байх шиг. Юу гэхээр хиймэл давхраатай, силикон хөх, бөгстэй охидууд мисс болж байна гэх юм. Үүн дээр тавих ямар нэгэн цензур байдаггүй юмуу?
Энэ тал дээр жирийн хүмүүс хүртэл их шүүмжлэлтэй хандаж байгаа. Бидний хувь хиймэл давхраа, хиймэл хөхтэй хүнийг шалгаруулаагүй ч гэсэн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдагийнхаа хувьд эмзэглэдэг. Ер нь миссийн тэмцээн гэдэг хэдэн хүн сууж байгаад таньдаг хэдэн охидоо цуглуулаад хэн нэгнийг нь миссэд өргөмжөлчихдөг амар хялбар ажил биш. Үүн дээр тавих дэлхий нийт, олон улсын тогтоосон жишиг байдаг. Мисс гэхээрээ заавал 90-60-90 байх албагүй л дээ. Гэхдээ биеийнхээ өндөрт  тохирсон биеийн харьцаатай, өндөр соёл, боловсрол, мэдлэгтэй мэдээж гадаад төрхийн хувьд наад захын шаардлага гэж бий. Үүнд гоо сайхны мэс засал хийлгэх нь арьсан дээрээ ямар нэгэн шарх сорви, шивээс, цоолтуур гэх мэтийн зүйл огт хийгээгүй байх шаардалгатай байдаг. Тийм учраас анхнаасаа оролцогчдыг маш өндөр шалгуураар шүүж авах хэрэгтэй байдаг. Ийм тэмцээнийг зохион байгуулж байгаа хүмүүс өөрсдөө ямар мэдлэг, чадвартай гэдэг нь эндээс харагддаг. Манай төвийн үйл ажиллагаа энэ жишгийн дагуу явагддаг. Хэрвээ мэс засал хийлгээд миссийн тэмцээнд түрүүлж болдог монголын бүх хүмүүс мисс болъё л доо. Мөнгөтэй л бол асуудал байхгүй шүү дээ. Ингээд ирвэл  сайхан бүсгүйн тэмцээн гэж утга учиргүй болно.
Таны хувийн бодлоор аль орны бүсгүйчүүд хамгийн сайхан байдаг вэ?
Зөвхөн би ч биш бүх хүмүүс Латин Америк бүсгүйчүүд нэлээн “тасархай ” харагддагийг хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Бие бялдарын хөгжил, хувийн бэлтгэл, биеэ авч яваа байдал гээд бүх талаараа тэд бусдаасаа ялгардаг юм байна лээ. Манай охидууд Ази дотроо л Латин Америк шүү.
    Тэгвэл Монгол миссүүдээс хэнийг хүндэлж явдаг вэ?
Тэргүүн мисс болж байсан эгч нартайгаа тэр бүр дотно байдаггүй. Бүх л мисс бай сан бүсгүйчүүд сайхан. Гэхдээ тэр дотроос мисс  Мөнхцэцэг эгч их таалагддаг. Бас Оюунтуяа эгч таалагддаг.

БИ ЖИРИЙН ОХИН ЯВЖ БАЙГААД ГЭНЭТ МИСС БОЛСОН АМЖИЛТАНДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН ЯВДАГ

    Миссийн титэм бол алдар хүндийн титэм. Мисс болгоныг элдвийн хэл ам, хов жив дагадаг. Харин өөрийг чинь миссүүд дотроо харьцангуй дуулиан багатайд тооцож болно. Бусад нь гадаад хүнтэй суулаа, тийм ч баян эртэй хуримаа хийлээ гэж дуулдддаг. Өөрөө мисс болов уу үгүй юу хуримаа хийгээд, ээж болчихсон?
Миний мисс болдог жил хэл ам, хэрүүл шуугиан бага байсан юм шиг боловч чамлахааөргүй хэл аманд ороод л авсан. Ер нь хүн болгонд таалагдах гэж явна гэдэг хамгийн утгагүй зүйл л дээ. Миний өөрийн араншин ч биш. Би өөрийнхөөрөө байхыг хүсдэг. Өөрийнхөөрөө байна гэдэг бол ямар ч хиймэл зүйл баггүй байх гэж ойлгодог. Хэл аманд өртөх эсэх нь хувь хүнээс шалтгаална. Өөрөө буруу зүйл хийхгүй бол айгаад байх асуудал биш гэж боддог. Гэхдээ сүүлийн үед бас хэцүү болчихсон. Хүн хэдийгээр зөв санаад, зөв юм хийгээд явсан ч улаан цайм буруу мушгиад бичиж чаддаг л байхгүй юу.
Монгол бүсгүйчүүд эрт хүнтэй сууж хүүхэд гаргадаггүй бол энэ салбарт амжилт гаргаж болно гэж өөрөө ярьсан. Магадгүй та эрт хүнтэй сууж, ээж болоогүй бол гадагшаа, дотогшоо явж илүү амжилт гаргах байсан болов уу. Яагаад гэвэл хэлний тал дээр ямар ч асуудалгүй гэдгийг чинь би мэдэх юм байна.
Би өөрийнхөө амжилтанд ерөөсөө харамсдаггүй. Би мисс загвар өмсөгч аль алийг нь сонирхдоггүй жирийн охин явж байгаад  гэнэт 2001 онд Улаанбаатарын миссэд ороод залгуулаад олон улсын тэмцээнд ороод, залгуулаад Монголын сайхан бүсгйүн титэм өмссөн. Бүтэн жилийн дотор гурван том тэмцээнд орж, амжилт үзүүлсэн мисс манай мисүүд дотор байдаггүй. Тийм болохоор би нэг бодлын их одтой нөгөө талаар бурханы заасан төөрөг байх. Их сайхан жил байна. Бурхан ингээд зурчихсан байхад би өөрөө түүнийг өөрчлөх гээд яах юм бэ. Гэхдээ би тийм амжилт үзүүлэх байсан, хэрэггүй эрт хүнтэй суулаа гэж хэзээ ч боддоггүй.
Бүх зүйл төлөвлөгөөний дагуу болсон уу?
Бүх зүйл төлөвлөсний дагуу явагдана гэж байхгүй л дээ. Амьдрал баян болохоор амьдралд ам гарна гэдэг үнэхээр худлаа юм гэдгийг би маш сайн ойлгосон. Яагаад гэхээр оюутан байхдаа ангийхандаа би 27, 28 хүрч байж хүнтэй сууна гэдэг байлаа. Тэгсэн чинь нэг л өдөр хүнтэй суучихсан. Тэрнээс хойш амьдралд ам гарч болдоггүй юм байна гэж ойлгосон. Гэхдээ тодорхой хэмжээний алсын хараатай ерөнхий чиг зорилго гэж байна л даа.
Мисс байх нь карьер амжилтад хэр нөлөөлж байна?
Өнгө мөнгөний хорвоод карьерт тодорхой хэмжээгээр нөлөөлөлгүй яахав. Амьдралын явцаас ажиглаж байхад жирийн нэг Нямка мисс Нямжав хоёрыг хооронд асар том ялгаа байдаг. Өөрөөр хэлбэл алдар хүнд карьерт нөлөөлнө, гэхдээ эерэгээр эсвэл сөргөөр нөлөөлөх үү гэдэг нь тухайн хүн нэр хүндээ хэр сайн зүлгэж, яаж авч явж байгаагаас хамаарна.

ХҮН АМЬДРАЛД ГАНЦААРЧИЛСАН ТОГЛОЛТ ХИЙГЭЭД ХЭЗЭЭ Ч АМЖИЛТ ГАРГАДАГГҮЙ.

  Та бол Миссийн дэвжээн дээр аль хэдийн амжилт карьерт хүрчихсэн бүсгүй. Ер нь энэ салбарт амжилт үзүүлэхэд юу нөлөөлдөг вэ? Таны баримталдаг зарчим юу вэ?
Хүн аль нэг салбарыг барьж аваад эцсийн дүнд амжилт үзүүлэх эсэх нь эхлэлээсээ хамаарна. Эхлэл өгэж юу вэ гэвэл сонголт. Өөрөөр хэлбэл сонголтоо маш зөв, сайн хийх хэрэгтэй. Би энэ салбараар явбал амжилт гаргаж чадах уу , надад тусалж дэмжих хүн байна уу, дээр нь надад энэ чиглэлийн бага ч гэсэн авьяас байна уу гэдгээ сайн бодох хэрэгтэй. Үүний тул хүн өөрийгөө маш сайн таньсан байх ёстой. Тэгвэл хүн ямар ч байсан амжилтанд хүрнэ. Миний хувьд аав ээжээс заяасан гологдохооргүй бие хаа, хүмүүжил, багш нараасаа сурсан амьдралд хандах ухаан, энэ бүхэн амжилтанд минь нөлөөлсөн гэж боддог. Мэдээж амьдралд хүн ганцаарчилсан тоглолт хийгээд хэзээ ч амжилт гаргахгүй. Хүн ер нь орчин тойронтой байж суралцаж, бусдын туслалцаа дэмжлэгтэйгээр өсөж дэвшдэг.
Нямжавын нэг өдөр яаж өнгөрдөг вэ? Их л завгүй байдаг юм шиг байдаг?
Айлын эзэгтэй, оюутан, дээр нь менежер гээд олон ажлыг аль алийг орхигдуулахгүй бүгдийг нь сайхан аваад явчих юмсан гэж хичээж байна. Ээж маань намайг бага байхад сайн, сайхан амьдралын үндэс нь эртэч байх гэж хэлдэг байсан. Би одоо яг тэр зарчмаар явдаг.
Гоо сайхан гэж юу юм бэ? Төгс төгөлдөр гоо сайхан эмэгтэй гэвэл та хэнийг нэрлэх вэ?
Гоо сайхан гэдэг бол гадаад, дотоод гоо сайхны хамгийн сайн зохицол гэж би үздэг. Дээр нь аугаа их зүйл аугаа их энгийн байдаг гэдэг шиг энгийн мөртлөө цаанаасаа гэрэлтсэн сайхан зүйл бол жинхэнэ гоо сайхан. Төгс төгөлдөр гоо сайхан гэж мэдээж байхгүй. Аливаа зүйл төгс төгөлдөр болбол утгагүй болно. Харин төгс төгөлдөр рүү аль болох ойртохын төлөө хүн төрөлхтөн явдаг байх. Агуулга, хэлбэр хоёрыг, өөрөөр хэлбэл гадаад, дотоод гоо сайхнаа аль алийг нь орхигдуулахгүй авч явж чадвал төгс, төгөлдөр лүү ойртож очно гэж боддог. Сүүлийн үеийн охидууд гадаад төрхөндөө хэт их анхаарал тавиад дотоод гоо сайхан руугаа өнгийж харахгүй байгаад сэтгэл эмзэглэх юм. Би бол өөрийгөө тийм ч хөөрхөн эмэгтэй гэж боддоггүй. Бусдаас тасархай  гоё бие хаатай ч биш. Тийм болохоор би дотроо бодож байгаа зүйлээрээ бусдаас ялгарахыг хүсдэг. Тэр бол миний дотоод сайхан чанар. Ямар нэгэн зүйлийн сайхныг мэдэрч чаддаг. Өөрөөр хэлбэл өөртөө байхгүй зарим зүйлийг агуулгаараа нөхөхийг хүсдэг.
Тэгвэл нууц биш бол биеийн чинь аль хэсэг өөрт чинь таалагддаггүй вэ?
Миний гар таалагддаггүй. Ээж аав маань намайг хэдийгээр цэвэр цэмцгэр орчинд өсгөсөн ч гэсэн би хөдөөний хүүхэд. Байранд амьдардаг байсан мөртлөө түлээ хагалж, ус зөөх нь энүүхэнд.  Манай нэг ахынх хөдөө амьдардаг байсан болохоор тэднийд очоод түлээг чинь ёстой начигнатал хагалдаг байсан. Дээр нь байнга гараараа юм угаана. Ээж маань юм угааж, цэвэрлэх бүр хоббитой. Тэрийг нь дуурайчихсан. Гэхдээ миний гар тийм аймаар биш л дээ. Сэтгэлд  л хүрдэггүй байхгүй юу. Нөгөө талаар ийм ажлуудыг хийж сурсан нь надад их зүйл өгсөн гэж боддог. Магадгүй маргааш надад түлээ хагалах шаардлага гарах ч юм бил үү. Яаж мэдэх юм. Амьдрал баян юм чинь.
Удахгүй шинэ он гарах гэж байна. Хүн болгоны хувьд аз жаргалтай байдаг үе. Сэтгэлээс  гардаггүй шинэ жилээ дурсаач?
Минйи мисс болж байсан жилийн шинэ жил хамгийн дурсамжтай  нь. 2001 оны 12-р сарын 5,6-нд Монголын сайхан бүсгүйн тэмцээн болж байсан. Тэр дундаа шинэ зуун, шинэ мянганы эхлэл гэдэг утгаараа анхны мисс болж байсан. Тэгээд удаа ч үгүй шинэ жил болж, би нөхөртэйгээ анх танилцаж байсан. Тийм болохоор тэр шинэ жил миний санаанаас хэзээ ч гардаггүй.
  Мисс бүсгүйд ямар эрчүүд таалагддаг вэ ?
Шалчигнасан, дүр эсгэсэн эрчүүд ямар ч байсан таалагдахгүй. Гэхдээ тийм, ийм эрчүүд таалагддаг гээд яг таг тодорхойлох аргагүй. Тэр хүнтэй уулзахад ямар ч байсан намайг татах нэг зүйл байх ёстой. Хүн болгонд бусдыг өөртөө татах гламур гэж байдаг шүү дээ. Тэр гламур нь надад таалагдаж байгаа эсэхээс шалтгаалах зүйл. Тэрнээс биш хүн болгон адилгүй учраас эр хүний тэр нь л надад таалагддаг гэж хэлэх утгагүй л дээ.
Нууц амрагийн талаар ямар бодолтой байдаг вэ? Амьдралд байх ёстой байх юм болов уу?
Хорвоогоор дүүрэн нууц амраг байхад чинь байх ёсгүй гэж хэлбэл би хорвоогийн хамгийн тэнэг хүн болж хувирах биз. Байх ёстой, үгүй гэдэг дээр янз бүрийн л юм ярьдаг. Гэхдээ аман дээрээ байх ёсгүй гэж хэлж байгаа хүмүүс жинхэнэ нууц амрагтнууд байх нь элбэг байдаг.
Таны хувьд?
Миний хувьд уу? Яагаад байж болохгүй гэж? Амьдралд байж болдог болоод байгаад байгаа. Ерөнхийдөө гэр бүл хувь хүнээс шалтгаалах зүйл. Амьдралд юу тохиолдохыг би хэлж мэдэхгүй шүү дээ.

Илэн далангүй ярилцсанд баярлалаа.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (March 16, 2012 1:25:57 am )

    enenii yarij bgaag n ee. hyamdhan bie unelegch shig yum yarih gj

  • Anonymous (March 16, 2012 9:58:36 am )

    Зөв хө. Амьдралд юу болохыг хэн ч мэдэхгүй.

  • Anonymous (March 16, 2012 12:39:17 pm )

    Óõààíòàé õ¿¿õýí áàéíà. Á¿ð õàéðëàìààð ñàíàãä÷èõëàà. Èéì ñàéõàí õ¿¿õí¿¿ä îëîí áàéâàë àìüäðàõàä ÷ óðàìòàé þì. Ç¿ñ öàðàé óõààí á¿ãä òýãø ñàéõàí õ¿¿õýí þì.Á¿¿ àòààðõ.

  • Anonymous (March 17, 2012 9:01:13 am )

    Ene ereenii Hyamd Barbara shig huuhen chin yu yriad bags yen be. Biee yneleed l chimeegyi yavahgyi.nuuts a rag chgeh shig Tom Tom yum yr

  • Anonymous (March 17, 2012 9:39:42 am )

    Argagui shde ooroo bayn hun dagad ehniihee nohoroos salsan bolohoor ingej hutsaj bga ym bnalda gichii chin uli uli za yasan odoogiin nohoriihen mongo bagadaad oor bayn hun olvol hayna gej msg ofood bgamu ain

  • Anonymous (April 01, 2012 10:57:14 pm )

    huduuduu l taarsan yum yarij huurhii huduuniihun hezee soyol bolobsroltoi bailaa

  • go to this website (September 11, 2013 6:33:00 am )

    936907 8267Hi. Cool post. There

  • How To Motivate Yourself (September 12, 2013 2:40:25 am )

    505177 533373Can anyone ***ist me out? It will probably be a lot appreciated. 153794

  • Randy Joos (September 12, 2013 5:53:07 pm )

    I just want to mention I am just very new to blogging and seriously savored your web blog. Almost certainly I’m want to bookmark your blog . You really come with fantastic article content. Regards for ***ring with us your website page.

antalya rent a car