antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2011 3 comments

Монголын єр хэд болсон бэ

нийтлэсэн Admin

Дуусашгvй баялагтай, дундрашгvй эрдэнэтэй юм шиг манайхан их оодорч байна аа. Ялангуяа энэ тєрийн томчууд.

Нэг л єдєр ухаж сэндийчсэн талбай, ємєрч ялзарсан барилгуудтай vлдэх вий дээ. Баялагдаа найдаад л харийн баахан оронд тамтаггvй их єр тавьж байгаа дуулдах юм. Дэлхийн бараг ихэнхи оронд єртэй болж дуусах нь. Хэдий хэр єртэйг нь хэлж мэдэхгvй. Мэдэж ч чадахгvй биз. Манай тєрийн ярьж буйгаар бол ДНБ-ийнхээ хувь хэмжээтэй харьцуулж харийн улсад єр зээл тавьж болдог юм гэсэн. Юу билээ дээ. ДНБ-ний 40-с доош хувьд єр зээл тавьж болно гэж байдаг санагдаж байна. Энэ тоондоо баригдаж байна уу гэж асуумаар байна. Ер нь 40 хувь байлаа ч энэ єндєр тоо биш гэж vv. Тєр нь харийнханд 40 50 хувиар нь єр зээл тавьчихаад, ард тvмэн нь бас тєрдєє баахан єр зээлтэй амьдарсаар л байх уу.

Ард тvмэн ганц машин авах гэж гурван жил зээлээ тєлж байна, орон гэртэй болох гэж гучин жил хvvнд нь дарамтлуулан амьдарч байна. Нєгєє орон сууцны хvvг бууруулна гээд тєр амлаад байсан яалаа. Буурах сургаар нь орон сууцнуудын метр квадрат тус бvрийн vнэ нь нэмэгдчихээ биз дээ. Зуун мянган айлын орон сууц гээд байсан бас л єнєєдєр урагшилсан зvйлгvй л удаашралтын байдалтай байна. Банкнаас зээл авах гэхээр сарын 2 хувийн хvvнд нь дарлуулж л байх юм. За тэр ард тvмний єр зээл ч яахав, бид єєр єєрсдийн толгойгоо даагаад яаж хийгээд л хvvг нь зээлтэйгээ бvх насаараа ч хамаагvй тєлєєд барагдуулчих л байх.

Харин тєр хэдэн vеэр минь тєлж барахааргvй єр харийн орнуудад тавиад яваад байгаа юм биш биз. Тээр жил Н.Энхбаярын vед байсан єр зээлийн асуудал яаж хvндэрч байлаа даа. Тєр нь бvхэлдээ сєхєрч байж, тvмний ємнє улайн байж арай хийн дарсан нэр зvvгээ биз дээ. Яг дарсан ч юм уу даа vгvй ч юм уу одоо хэр нь тэр єрний vлдэгдэл бий гэх яриа чих дэлссээр л байдаг шvv дээ.

Ийм болохоор л єр гэдэг аюултай эдийг бодлоготойгоор зохицуулах шаардлагатай байна. Хэн нэгний амаар хэдэн тоо бодоод харийнханаас мєнгє аваад байх бус тодорхой vндэслэлээр єр зээлээ тавимаар байна. Тэр Оюутолгой Тавантолгой хоёр чинь бидний ирээдvйн баталгаа л гээд байна. Тооцоо судалгаа дандаа vнэн байдаггvй гэдгийг санах хэрэгтэй. Баялагдаа найдаад л єр зээл тавьж байх нь зєв vv. Зєв байлаа ч хэр их єр зээл тавих талаараа нэг бодоод vзээрэй. Баялагаа ашиглаж чадахгvй байсаар, єр зээл энэ тэр гэсээр байтал харийнхны олз болгоод адаг сvvлд нь єєрсдєє хоосон хоцорчих юм биш биз.

Єр зээлийнхээ дvнг нэг олон нийтэд мэдээлж болдоггvй юм уу. Тэр нь тэгээд ДНБ-ийхээ хэчнээн хувийг эзлээд байна вэ. Vндэсний аюулгvй байдалд нєлєєлєхгvй биз.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • GTA (September 07, 2013 10:55:35 pm )

    234731 168405Wonderful post, I conceive internet site owners really should learn a good deal from this internet weblog its rattling user genial . 422664

  • Sam Foo (September 12, 2013 12:32:41 pm )

    I just want to say I’m very new to blogging and site-building and absolutely loved this web site. Most likely I’m want to bookmark your website . You certainly have fantastic articles. Thanks a bunch for revealing your web page.

antalya rent a car