antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2012 3 comments

Модоо барьсан Монголын Сэлэнгэ модоо баран уйлж байна

нийтлэсэн Admin

ТӨГӨЛ

Хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ хүйн холбоогоор холбогддог гэлцдэг.

Дэлхий ээжийн амар амгалангийн төлөөх үйлст хүчин зүтгэж буй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Мэдээлэл, хяналтын шуурхай групптэй хамтран Сэлэнгийн “их ойд” хөл тавиад ирлээ. Шалгалтыг Сэлэнгэ болон Булган аймагт хийж байгаа бөгөөд 30-аад хоногийн хугацаанд үргэлжлэх юм.

Байгаль орчны байцаагчид хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж сурсан хүмүүс ажээ. Өдөр шөнийн алинд ч бэлэн байдалд зогсож байх. Байцаагчид шалгалт хийх тухайгаа энд тэнд зарлаад байдаггүй бололтой. Хэрэв энэ сургийг хэн нэг нь сонсвол хяналт шалгалт үр дүнгүй болдог гэнэ. Учир нь энэ сураг хууль зөрчигчдийн чихэнд өвсөнд тавьсан гал шиг хүрдэг тул модны хулгайчдыг барьж авахад саад болдог гэлээ.

Тус аймгийн Ерөө сумын Нарийн хөндий гэх газарт иргэд хууль бусаар мод бэлтгэх нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг салбарынхан хэлсэн. Зөвхөн Ерөө ч биш Түнхэл, Хүдэр зэрэг сумдад ч ойн ашиглалтын асуудалд анхаарах цаг болсон талаар мэргэжилтнүүд ярьж байна. Бидний эхний буудал Нарийн хөндий байлаа.

БАЙЦААГЧИД “ДАЙНЫ ТАЛБАРТ”

Байцаагчид модны хулгайчдын мөрийг андахгүй бас алдахгүй. Ойд огтлолт явуулсан үгүйг машины мөрийг нь хараад л мэдчих нь соньхон. Ул мөрөө үлдээгээд явсан тул “Шинэхэн мөр байна даа” хэмээн мэргэжлийн мөрдөгчдөөс дутахааргүй оношлох аж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Түнхэл зэрэг сумдад үе үе ийм шалгалт болдог ч хулгайчдын өмнө хүчин мөхөсддөг гэдгээ нуусангүй.

Мөн тэд “Урьд өмнө нь энэ газар нутагт модны хууль бус хэрэглээ, модны хулгай цэцэглэж байсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олонтаа мэдээлж байсан. Ойн, мод бэлтгэлийн тухай хууль, дүрэм журам Түнхэлд л хэрэгждэггүй байсан. Одоо арай дөнгүүр болсон шүү” гэх нь тэдний ажлын үр дүн харагдаад эхэлж дээ гэсэн бодлыг төрүүлэв.

Эх дэлхийн ашиг шимийг амталж, мөнгөний амтанд орсон хулгайчид үүргээ гүйцэтгэж яваа албан  хаагчдад халдан дураараа авирладаг байсан тохиолдол ч цөөнгүй байдаг бололтой. Удаа дараагийн “довтолгоон” бүрт цуцалгүй тэмцсээр Түнхэл дахь хууль бус модчидыг буулгаж авсан түүхээ байцаагчид ярина билээ.

МОД УРГАХАД 120-140 ЖИЛ ШААРДАГДДАГ ГЭВ

Эх дэлхий бидэнд алтан нарны туяа, анхилам тансаг агаар, уудам сайхан тал, угтан ирэх уул нуруудаа харамгүй хайрлажээ. Уг нь ой мод байгалийн нөхөн сэргээгддэг баялаг. Гагцхүү түүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөв ашиглаж, хэрэглэх Шаардлагатай байгаа юм. Нас бие гүйцсэн нэг модыг огтлоход дахин боловсорч гүйцэхэд 120-140 жилийн хугацаа шаардлагатай байдаг гэнэ.

Хэдхэн минутын дотор хөрөөдөж, машин машинаар ачигдаж буй баялаг маань хэдэн зууны дараа сэргээгдэж байгаа гэж бодохоор ойн баялгаа эрхгүй харамлаж, хайрлах сэтгэл төрнө. Ойн түймэрт сүйдэж, өмөрч харласан модод уулсын орой, бэлээр цоохортон харагдана. Энэ мөн л хүмүүний буруутай үйл ажиллагаанаас болж эх дэлхийн байгаль маань устаж буйн зураглал. Нар шингэж харанхуй болсон ч хяналт шалгалт үргэлжилсээр. Хүдэр суманд 21 цагийн үед ирэхэд машинууд сүлжилдэн, хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Айлуудын хашаа хооронд Портер маркийн автомашинууд хөлхөлдөн давхих аж. Бид Тус сумын байгаль орчны байцаагчтай хамтран хяналт шалгалтаа үргэлжлүүлсэн юм. Сумын байцаагч хаана, аль хашаанд хууль бус мод бэлтгэл явагдаж байгааг цээжээр мэднэ. Тэрбээр хүн бүрт хяналт тавьж, хууль бус үйл ажиллагааг зогсоож чаддаггүй тул ажлын хэсгийн хүн хүчийг ашиглан мод бэлтгэл, модны хулгайн асуудлыг цэгцлэх боломж олдсонд олзуурхаж байлаа. Өдөржин нам гүм байсан суманд хаа сайгүй хөрөө рамны дуу хангинаж, тэдний ажил ид өрнөж байна.

Модны “хулгайчид” ойгоос бэлтгэсэн модоо үүр шөнөөр хөрөөдөж, тайрч, бэлтгэдэг байна. Хашааны булан тойрох болгонд ТҮЦ-ны хэмжээтэй бүхээг дотор модыг тайрч, бэлтгэдэг “Тайга” нэртэй хөрөө рам айлын хашаанд байрлах аж. Шөнө дунд болсон ч байцаагч нарын шалгалт үргэлжилсээр.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУУЛЬ БУС ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

Мэргэжлийн хяналтын байгууллага өмнө нь яамны бодлого, чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байв. Харин Төрийн хяналт шалгалтын хуулиар нэгдсэн тогтолцоонд шилжсэн нь хөндлөнгийн хяналтыг бий болгох том дэвшил авчирчээ. Сумын байгаль орчны байцаагч тухайн Засаг даргынхаа дор үйлчилж, хөндлөнгийн хяналтыг алдагдуулж байгаа нь буруу тогтолцоогоор явж буйн нэг илрэл.

Шалгалтын явцад мод бэлтгэх зөвшөөрлийг иргэдээс шаардахад тэдний ихэнх нь зөвшөөрөлгүй байлаа. Тэд “Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан шийдвэрийн дагуу мод бэлтгэж байна” гэсэн тайлбарыг хэлж сууна. ИТХ-аас хуульд нийцэхгүй шийдвэр гаргаснаас болж модыг ийнхүү замбараагүй огтлох явдал газар аваад байгаа аж. Нөхөрлөл нэрийн дор модыг их хэмжээгээр бэлтгэж байгаа нь ой мод сүйдэх шалтгаан болж байгаа талаар байцаагчид хэлж байлаа.

Байцаагчид Ерөө сумын “Бугант” тосгоныг зорив. Мэргэжлийн байгууллагууд үндсэн ашиглалтын огтлолт явуулахаар зөвшөөрөл авсан хэдий ч зөрчил дутагдал гаргахгүй байна гэж үгүй. Ганцхан аж ахуй нэгжийн мод бэлтгэлийн талбайд шалгалт хийхээр төвөөсөө 10-20 километр зам туулж байж очно. Байцаагч нар огтлолт хийх талбайн цэгийг хайж өвдөгөөр татсан цастай уул руу явган алхана.

Мэргэжлийн хувцас, хэрэглэл, багаж төхөөрөмж дутмаг учраас байгальтайгаа зохицож, шөнийн цагаар ч байгалийн гэрлийг ашиглан шалгалт хийх нь энүүхэнд юм билээ. Учир нь шалгалтын хугацаа богино учир дараа дараагийн ой тайга аврал эрэн тэднийг хүлээж байгаа. Төрийн ажлыг найман цаг хийдэг бол байгаль орчны байцаагчдын хувьд цаг нар гэж үгүй юм. Үүрийн таван жингээс үдшийн бүрий, шөнө дунд хүртэл тасралтгүй ажиллана. Халуунд халж, хүйтэнд хөрөхийг юман чинээ санахгүй, цан хүүрэг татуулан ажиллахдаа тэд сэтгэл дүүрэн.

Гагцхүү байгаль дэлхийгээ хамгаалах сайн үйлс тэдний замыг засч, саад тотгор тохиосон ч гарзгүй гарах нь бахадмаар. Хуулийг хэрэгжүүлэх, анхан шатны хяналт тавихад ойн сангийн эзэмшил бүхий газарт идэвхтэн байгаль хамгаалагчийг ажиллуулдаггүйн улмаас ой модыг зөвшөөрөлгүй бэлтгэх үндэс болж байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байлаа.

Хуваарь хийхдээ сумын Засаг дарга, ой анги, мэргэжлийн байгууллагын эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн санал, ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэхгүй бэлтгэх явдал гарсаар байгаа гэнэ. Ой анги, аж ахуйн нэгжүүд анхан шатны баримтыг Сангийн яам, Үндэсний статистикийн газрын баталсан маягтын дагуу хөтлөөгүй, нягтлан бодох бүртгэлийг анхан шатны баримтанд тулгуурлан тайлан гаргахгүй гэх мэт санхүүгийн зөрчлүүд ч гарчээ.

Биднийг шалгалтаар явж байхад “Нэг мод тайрвал таван мод тарь” гэсэн самбар байлаа. Модыг зөв ашиглаж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохицуулж, нөхөн сэргээж чадах юм бол байгаль дэлхий бидэнд арвин их баялагаа харамгүй хайрладаг юм байна. Ой мод гэдэг нөхөн сэргээгддэг байгалийн баялаг.

Иргэд, аж ахуй нэгж төдийгүй аймаг сумдын засаг дарга, иргэдийн төлөөлөгч гэх мэт эрх мэдэлтнүүд ойн ашиглалт хамгаалалтын асуудалд онцгой анхаарч, ул суурьтай хандах шаардлагатай байна. Байгаль дэлхийгээ та бид хамгаалахгүй юм бол үр хүүхэд, хойч үедээ баялаг ой өвлүүлэх бус сөрдийн харагдах хожуулаар дүүрэх уул нурууд үлдээх цаг ойрхон болжээ.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (March 14, 2012 12:46:13 pm )

    ooriin bolon orooliin ur hoich ni uuh usgui hataj uhetsgeehiig harmaar bga um bn ldaa. lus sawdag haraagasai pizdanuudiig.

  • Anonymous (March 14, 2012 1:16:39 pm )

    ýíý òºð õ¿÷ã¿é áîëñîíû íîòîëãîî þì

  • Anonymous (March 14, 2012 11:21:55 pm )

    Batuul Bayartsogt 2 yu hiigeed baigaa yum asuuldaa

antalya rent a car