Манай сонин нэг хүний гар дээр бөөн бөөнөөрөө төвлөрсөн ашигт малтмалын лицензийн тоог хуульчлах санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уламжилж байгаа билээ. Бид энэ удаа “Дацан трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баянбат гэгчийн талаар хүргэж байна.
Ашигт малтмалын хайгуул олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дацан трейд” ХХК Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 52 лиценз эзэмшиж байжээ. Тус компанийн захирал Д.Баянбатын хувьд З.Номундарь, Д.Самбалайбат зэрэг лицензийн архаг наймаачдыг бодвол харьцангуй сүүлд гарч ирсэн бололтой. Учир нь түүний нэр дээр бүртгэлтэй лицензүүд 2000-2005 оны хооронд олгогдсон байдаг. Төдийлөн нэрд гарч байгаагүй ч ашигт малтмалын лицензийн бизнесээр нэлээд ашиг олсон “Дацан трейд” ХХК-ийн талаар нэгэн сонирхолтой баримт өгүүлэхэд тус компанийн гүйцэтгэх захирлаар Д.Баянбат гэгч ажилладаг гэх боловч жинхэнэ эзэн нь хэн болох нь тодорхойгүй байдаг аж. Харин 2008 онд “Дацан трейд” ХХК-ийн цаад эзнээр ардчиллын алтан хараацай С.Зориг агсны гэргий Б.Булганыг тодруулж байв.
Учир нь тус компани Увс аймгийн Өмнөговь сумын нутагт Бургалтай хэмээх орд газарт олборлолт явуулж байжээ. Цагтаа Эрдэнэт, Оюу толгойгоос их нөөцтэй хэмээн яригдаж байсан Бургалтайн ордод ганцхан “Дацан трейд” ХХК олборлолт явуулах эрх авчээ. Улмаар “Дацан трейд” ХХК үйл ажиллагаагаа эхлүүлэх үед С.Зориг агсны гэргий Б.Булган гүйцэтгэх захирал Д.Баянбаттай хамт ирж очдог болжээ. Гэхдээ энэ асуудлыг нэг их дэвэргэлгүй намжаасан гэдэг юм билээ.
Ямартай ч бид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дээрх уриалгаа үргэлжлүүлэн хүргэсээр байх болно. Хэрэв Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийм хууль санаачилж, батлуулж чадвал Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон газрын баялгаас тэгш хүртэх нөхцөл бололцоо бүрдэх биз ээ.
Үргэлжлэл бий
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 13, 2012 1:26:10 pm )
Sejgiin em. Buzar almas
-
Anonymous (March 13, 2012 4:56:01 pm )
Ene sejgiin yanhan nuhruu aluulj baihad banni uruund hvlvvlsen baij jvjig tavisan yanhan avgaig shorond hataagvi yasan uvaigvi turtei uls ve bid
-
Anonymous (March 13, 2012 5:31:39 pm )
Zorigiig alsan aluurchin yagaad ehner Bulganiig n alaagui yum b, gaihmaar yuma,minii bodloor Bulgand mash hairtai aluurhin bsan yum bn daa, neg hun alj bgaa hoyor hun neg emegtei alah enuuhend sh dee, Esvel naadah chn ooroo tsaash haruulsan bh
-
Anonymous (March 13, 2012 5:33:33 pm )
Nohroo hairlahgui alsan hun heniig ch alna shuu, Bulgan bol aimaar aluurchin
-
Anonymous (March 13, 2012 6:21:01 pm )
Баянбат социализмын Тєв Хороонд байсан Дэжидийн хїї. Авгай нь Булгантай сайн найзууд шїї дээ. Хєєрхий дээ энэ хїн
-
Anonymous (March 14, 2012 12:12:09 am )
buzar em yaj amid yvdag baa
6 Comments