Жагсаал цуглаан хийх нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх.
Гэхдээ нийтийг хамарсан жагсаал, цуглаан зохион байгуулсан хүн түүнээс үүдэн гарах ямарваа хариуцлагыг хүлээх ёстой гэсэн хуулийн заалт бий. Тэгвэл 2008 оны сонгуулийн дараахь долдугаар сарын 1 гэсэн үг О.Магнай, Ж.Батзандан нарын нэр шиг сонсогддог. Үймээн бужигнаан хутгаж явдаг утгаараа ч, сонгуулийн дараахь тэр өдрийн үймээн бужигнааныг оройлон манлайлсан утгаараа ч тэр. М.Энхболдыг намын дарга байхад 2007 онд О.Магнай, Ж.Батзандан нар тухайн үеийн нэрээр МАХН-ын байр руу дайрч цонх, хаалга эвдэн, хурлын танхимд орж суучихаад гарахгүй байсныг өнөөдөр бас бүгд л санаж байгаа. “Тэгээд суугаад бай, наанаасаа бүү гараарай…” хэмээн О.Магнайн хүргэн ах, өдгөө Шведэд Элчин сайдаар суугаа нөхөр утасдаж байсан гэдэг. Одоогийн МАН тухайн цагт шүүхэд гомдол гаргасан. Тэгээд “Дахиад ийм үйлдэл бүү хийгээрэй” хэмээн гомдлоо буцаан татсан. Ууч ухаанаар өнгөрүүлсэн. Үүнээс л хэрэг хийчихээд юу ч болоогүй мэт өнгөрч болно хэмээн амташсан О.Магнайтны ээлжит гудамжны улстөр нь долдугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдлыг дагуулсан юм. Тэднийг гудамжны улстөрч хэмээхийн учиг буюу эхнээсээ ямар зорилгоор олон нийтийн өмнө гарч ирсэн нь дор өгүүлэх түүхээс тодорхой болно.
О.Магнай бол эрх мэдлийн өндөрлөгт гарах мөрөөдөлдөө хэтэрхий эрт итгэсэн нялх бамбар. Тэрбээр Сүхбаатар 28 насандаа Ардын хувьсгалыг хийсэн, С.Зориг 26 насандаа Ардчилсан хувьсгал хийсэн, тэгэхээр тэднээс ч бага залуудаа Ерөнхий сайд болно хэмээн зүүдэлж явсан фанатик мөрөөдөлч байв. Тэр мөрөөдөж болно л доо. Хэн нэгэн улайрсан мөрөөдөгчийг өдгөө сонины хуудсаар “хэлэлцэх” ч шаардлагагүй. Тэр дундаа О.Магнай шиг өнөөгийн нийгэмд үүрэг рольгүй эрийн тухай ярихгүй байх нь хойшид түүн шиг залуусыг төрүүлэхгүй байх эм тан юм л даа. Гэхдээ түүний хоосон мөрөөдлийн үрээр долдугаар сарын 1-ний мэт үйл явдал үүсч, энгийн олон түмэн хохирч үрэгдэх ёсгүй болохоор О.Магнай гэж хэн болох талаар тодруулж буй хэрэг.
Ж.Батзандан бол 2004 оны сонгуулийн өмнөөс ч өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гар хөл байлаа. Гэхдээ тэр Ц.Элбэгдорж гэх ганц найдвар болсон “эзэндээ” сайн гүйцэтгэгч байж ч чадаагүй. Түүний даалгавраар Дархан-Уул руу явж газар дээрх нөхцөл байдлыг тандаад “Дархан-Уулд Ардчилсан нам гэж байдаг юм уу” гэсэн хариутай ирсэн нь Ц.Элбэгдоржийг тэр тойрогт нэр дэвших санаархлаа хаяхад хүргэсэн юм. Үнэндээ Ц.Элбэгдорж Дархан-Уулд нэр дэвшсэн бол ялах байсан. Үүнд нь Ж.Батзандан гай болсон. Тэгсэн ч тойрогтоо ялаагүй Ц.Элбэгдорж гудамжнаас Ерөнхий сайд болж, энд тэндгүй жавжилсныг Ж.Батзандан дуу хураагуурт биччихээд цээжилж, түүнийгээ ярьж явдаг тэдний үерхэл үлгэн салган үргэлжилсээр. Тиймээс өнөөдөр ч тэр хоёрын үг нэг долгион дээр ажилладаг. Ж.Батзандан Хятадын “Тан Луу” гэх бүлэглэлийн өмгөөлөгч, хуулийн зөвлөхөөр ажилладаг байсан. Нэгэнтээ хүчний байгууллагын нөлөө бүхий нөхөр “Ж.Батзандан бол 24 цагийн алинд ч БНХАУ-ын Элчин сайдын яамны аль ч хаалгаар орж гардаг хязгааргүй эрхтэй хүн шүү дээ” гэсэн юмдаг. “Тан Луу”- чууд бяцхан охидоор нааддаг, хар тамхи худалдаалдаг тухай шуугиан дэгдэж, хууль хяналтын байгууллагад шилжсэн үед Ж.Батзандан хэргийг замхруулан үгүй хийх гэж 50 мянган ам.доллараар авлигадах тухай яриад л явж байсныг гэрчлэх хүн бий.
Хэзээ хойно Тавантолгойн ТУЗ-ийн гишүүн байхдаа БНХАУ-ын компаниудад Тавантолгойн лицензийн эзэмшил газраас тодорхой хэсгийг зарахаар санаархаж байсан. Тийм л хүн өнөөдөр АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр суугаа. Ийн тал талд манаргаж явсан О.Магнай, Ж.Батзандан нар 2005 оны өвлөөс эвлэн нэгдэж, бусдын гар хөл болсон гудамжны улстөрөө төв талбайд эхлүүллээ. Бас хүний эрхийн хуульч М.Ичинноров нэмэгдэнэ. Энэ иргэний хөдөлгөөний жагсаал цуглаануудын захиалагч эзэн нь “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат байв. Үүнийгээ нийтээс чанд нууцалсан ч дуу өсгөгч, хөгжим хэрэгсэл нь “Эрэл”-ийнх байсныг таних хүн олон биш ч цөөнгүй байв. Б.Эрдэнэбат 2005 оны сонгуульд ялахын тулд Н.Энхбаярын эсрэг арга, ажиллагаа зохион байгуулж эхэлсэн юм. Тиймээс иргэний хөдөлгөөн гэдэг бол иргэдийн эрх ашгийн төлөө эвлэж нэгдсэн үзэгдэл бус Б.Эрдэнэбат гэдэг хүний сонгож олсон хүүхэлдэйнүүдийн гар хөлийг нь хөдөлгөсөн жүжиг байлаа.
Б.Эрдэнэбатын хүслийн дагуух үйл ажиллагаа болохоороо л Н.Энхбаярын өрөөний харалдаа поошиг нүдэж, өндөг помидор хагалж байлаа шүү дээ. Гэсэн ч Ерөнхийлөгчийн сонгуулиар Б.Эрдэнэбат иргэний хөдөлгөөн нэртэй жүжгийн зохиолоосоо тусыг эс олж, дараагийн улстөр нь ч тодорхой бус тул О.Магнай, Ж.Батзандан нарын даалгавар гүйцэтгэгч цэргүүдээ хаян одов. Энэ цаг үеэс л жагсаал цуглаан жинхэнээсээ бодлого зорилгогүй, санхүүжүүлэгч хайсан, мөнгө өгсөн хэний ч үгийг хашгирах тоглолт болж хувирсан юм даа. Хаанаас хоол ирэхийг хараалан суусан О.Магнай ИЗН-ын Тамгын газрын дарга болж, С.Баярын Засгийн газарт Хууль зүйн сайдын суудалд өөрийгөө тавиулахаар шантаажилсан. Өнөөх л хүүхдээрээ хувьсгалч маань системгүй мөрөөдлөө биелүүлж чадахгүйд хүрэнгүүт Иргэний хөдөлгөөний нам руугаа явахаас өөр замгүй болж байлаа. О.Магнай, Ж.Батзандан хоёр Б.Эрдэнэбатад хаягдсаныхаа дараа мөнгө олох арга зам хайж явахдаа “Улстөрийн тойм” сонины эрхлэгч Б.Уянгатай “нөхцсөн”. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийгөө дэмжүүлэх зорилгыг нь хангаж байсан хэрэг. Ж.Батзандан Б.Уянга хоёр бол нэг нутаг хэмээн сүжирдэг.
Харин О.Магнайтай бол Б.Уянга амрагийн холбоотой. Ингээд гагнасан гинж шиг хэлхэлдэж аваад мөнгө босгох аргаа уул уурхайнхан руу чиглүүллээ. Уул уурхайнхныг рекетэлж санхүүгийн эх үүсвэрээ нэг хэсэгтээ баталгаажуулсан.
Байр сав, амьдрал ахуй бүх санхүүгийн асуудлаа шийдэж амжлаа. Иймэрхүү замаар л гудамжинд хашгирч, дарамталж олсон мөнгөөрөө О.Магнай, Ж.Батзандан нар сонгуульд өрсөлдсөн, унасан. Өөрсдийн өрсөлдсөн тойргоосоо жагсагчид авчраад, тэдний өмнө гарч “Сонгууль луйвардсан, миний саналаас төчнөөн мянгийг хулгайлсан…” гэж тэд л өдөөсөн. Сонгуульд ялагдсандаа биш цацсан мөнгөндөө харамсч долдугаар сарын 1-нд бусдыг дагуулан турхирсан. Ийм улстөрчид төрийн толгойд гарч ирвэл, хууль тогтоох байгууллагад шургалвал хэрхэхийг мэдэх монгол хүн ухаантай учир тэдэнд санал өгөөгүй юм. Үүнийг мэдэхгүй О.Магнай, Ж.Батзандан нар МАХН луйвар хийлээ гэж тайван жагсагчид, цаашлаад ард түмнийг айдас хүйдэст автуулсан юм. Улстөрд орж ирэхээсээ л учир зорилгоо ухамсарлаагүй гудамжны улстөрөөрөө ардчиллыг жинхэнэ дарангуйллын зам руу чиглүүлсэн хүмүүс нь тэд. Хэрвээ тэд улс орноо, ард түмнээ гэсэн жинхэнэ улстөрч байсан бол тайван жагсаалыг талбай дээр л хийх ёстой байлаа. Итгэчихсэн мөрөөдлийнхөө эсрэг үр дүн үзсэн өш хонзонгийнхоо бамбай болгож, олон мянган сонгогчдоор тоглох ёсгүй байлаа. Сонгуулийг хүчингүй болгох эрхтэй Сонгуулийн ерөнхий хороо, УИХ, Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлэх ёстой байлаа. Сонгуулийг СЕХ зохион байгуулдгаас биш МАХН хийдэггүй учраас намын байр руу турхирах ёсгүй байлаа.
Тэд тоо томшгүй жагсаал цуглаан, үймээн самуун дэгдээж байсан ч олон хавар нэгэндээ гэдэг шиг нэг л өдөр ард түмнийхээ эсрэг хар хэргийн эзэн болчих вий гэсэн эмээж, ухамсарлахын ухаантай байх ёстой байлаа. Ард түмэн гэдэг тоглоом биш учраас л хар амиа хоохойлсон эрх ашгийнхаа төлөө ард түмнээ золиосолдог О.Магнай, Ж.Батзандан нарт долдугаар сарын 1-ний хэргийг өдөөснийх нь төлөө хариуцлага оноох ёстой.
Б.Эсэн
mongoliin unen
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 13, 2012 4:42:23 pm )
zub demjij bn. MAGNAI,BATZADAN,ELBEGDORJ nar oorsdiin amin hybiin erh ashigiin toloo yu ch hiihees bytsahgui ylsyyd,teged ch dara ni heregt orohoos ni ELBEG ni hamgaalj AN iin buurund ochij nyygdchaad bgaa shuu! rd tumeeeen iim ylsyyydiig turd oryylj bolohgui ! IH hussen huneer tur buu bariyl gej hen hellee.mash chyhal unen zuil bichjee
-
Anonymous (March 14, 2012 10:19:09 am )
nobsh min luibarchidaa hamgaalaad mongoloo hudaldsan hudaldsan hulgaichdiin gar hulbolson esen gej muu hyadadiin shees baina
-
Anonymous (March 14, 2012 11:44:52 am )
YAG VNEN ENE 2-IIG XORIX XEREGTEI BAS DEEREES NI ELBEGDORJ BAS JARGALSAOXAN NARIIG CH XORIX XEREGTEI
-
Anonymous (March 14, 2012 10:06:04 pm )
Батзандан, Магнай нарыг шийтгэх нь зуйтэй. Зандалчид, турхирагчид.тэр Магнай гадныхны гар hul bologch, gadnaastslinjidag gej yariltslaga ugsun baisa. Uy n huvisgal- bidend uimeen samuun hereggui shuu- muusain turhiragchid sunutugei. Burhan ta nariig hisgenee-gaigui-bid ch tuuniig n harnaa.
-
Anonymous (March 14, 2012 10:12:39 pm )
Magnai-etseggui, butach, orhidos gedeg n unen shuu. Eh n gej olon nuhuriin huuhed gargasan, hormoigoo chirsen, horon sanaat negen. Tiim gert ussun ene zaluu yavch oligtoi hun bish. Ter Batzandan gedeg n Fashist tsaraitai, hudend huiten zaluu shuu. Ed yavch oligtoi hunuus bish. Huurhii dee, turuun Aaviind ochison n bagadaad baigaa bololtoi.
5 Comments