antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2012 Comments are off

Нийслэлчүүдэд зочид буудлаас илүү ногоон байгууламж хэрэгтэй

нийтлэсэн Admin

Хан-Уул дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэр 120 мянгатын автобусны буудлаас холгүй Чингисийн өргөн чөлөөний ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн газартай холбоотой маргаан хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж байна. Иргэд “Газраа өгөхгүй. Нар халхлаад өндөр барилга баригдаж, ногоон байгууламж сүйтгэгдэх гээд байна. Үүнийг бид эсэргүүцэж байна” хэмээн жагсаал хэд хэдэн удаа хийлээ. Бүр Нийслэлийн захиргааны шүүхэд гомдол гаргаж, хоёр шатны шүүхийн шийдвэр гараад байгаа юм. Харин “Алтай констракшн” компани иргэдийн амьдарч байгаа орон сууцнуудын нарыг хаана. Ногоон байгууламжийг огтлоод газар дээр нь орчин үеийн тохилог орон сууц барина. Энэ бол манай газар” гээд л иргэдээс газрыг нь булааж авах гээд улайрч байна. Энэ маргаан сүүлдээ хотын мээр Г.Мөнхбаярыг хүртэл шүүхийн хаалга татуулаад авсан.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр “Алтай констракшн” компани иргэдийн газрыг хууль бус аргаар авах гэж байсан нь олон баримт бүхий үндэслэлээр тогтоогдсон. Харин “Алтай констракшн” компани дээрх шийдвэрийг эсэргүүцэж энэ сарын 01-ний өдөр Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргаад байгаа аж. Тус газрын маргаантай холбоотой асуудал удахгүй эцэслэн шийдэгдэх аж.

РЕЦИДИВ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭЭР СҮРДҮҮЛЖ, “МӨНГӨ ӨГНӨ ДУУГҮЙ БОЛЧИХ  ГЭЖЭЭ

Энэ үеэр “Алтай констракшн” компани газраа өгөхгүй хэмээн эсэргүүцэж байгаа иргэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийг дарамталж байгаа талаар бидэнд мэдээлэл ирсэн юм. Энэ талаар Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлийн төлөөлөгч XV хорооны Засаг дарга Д.Байдрагтай ярилцлаа.

-“Алтай констракшн” компани иргэдийн хооронд үүсээд байгаа асуудал хэрхэн шийдэгдэх гэж байна даа. Иргэд нийтийн эзэмшлийн газартайгаа үлдэж чадах болов уу?

-Шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар шалгагдаж байгаа. Удахгүй шүүх хурал нь болох байх. Гэхдээ шүүх иргэдийн талд гарах болов уу гэж найдаж байна. Учир нь нийслэлд ногоон байгууламж ховордож байна. Иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар дээр барилга баригдаад чихэлдсэн орчинд бид аж төрж байна. Бид “Алтай констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт холбогдох хэрэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Уг хэргийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хянан хэлэлцэж 2011 оны 403 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 20 дугаар магадлал тус тус гарсан. Тухайн үед Нийслэлийн Засаг дарга байсан М.Энхболд 2005 оны 348 тоот, 2010 онд 54 тоот захирамжуудаар “Алтай констракшн” ХХК болон түүний захирал Х.Бат-Эрдэнэд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий 9000 М2 газрыг хууль бусаар олгосныг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж үндэслэл бүхий магадлал гаргасан. Гэвч иргэдийн газрыг булааж авахаар тэд улайрч байна. Сүүлдээ бүр хууль бус үйлдэл хийдэг болсон.

-Хууль бус ямар үйлдэл хийдэг болсон бэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Харин “Алтай констракшн” ХХК нь дээрх асуудал үүссэн цагаас эхлэн иргэдэд мөнгө амлах, рецитив гэмт хэрэгтэнүүдээр айлган сүрдүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мөнгө өгөх зэрэг хууль бус үйлдлүүд удаа дараа гаргаж байсан. 2012 оны гуравдугаар сарын 01-ний өдөр Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргасныхаа дараа буюу 2012 оны 3 дугаар сарын 3-ны өдөр бидэнтэй уулзсан. Тэд “Дээд шүүхэд хийх зүйлээ хийсэн, дээд шүүхийн шийдвэр Алтай констракшн ХХК-ийн талд гарна. Та хоёрт тус бүрт чинь мөнгө өгье. Харин шүүхийн шийдвэр гарсны дараа асуудал үүсгэлгүй чимээгүй байгаарай” гэсэн. Энэ нь Монгол Улсын дээд шүүхийн нэр хүнд, эрх зүйт төр, иргэний нийгмийг гутаан доромжилж байгаа хэрэг гэж үзэж байна. Мөн иргэдийг үл хүндэтгэж шүүхийг ч худалдан авах боломжтой мэт ойлголтыг бидэнд төрүүлж байна. Иймээс шүүх, хуулийн өмнө тэгш эрхтэй байх иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах үүднээс энэ асуудалд анхаарлаа хандуулах хэмээн хүсч байна. Энэ талаараа Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригтод бичгээр мэдэгдээд байгаа. Бид тус компаниас хууль бус аргаар газрыг нь авах гээд байгаа юм биш. Харин нийслэл хотод нэг ч болтугай цэцэрлэгт хүрээлэн байгаасай. Бидний ирээдүй болсон үр хүүхдүүдэд маань хэрэгтэй.

Нөгөө талаасаа тэр хавьд амьдарч байгаа иргэдийн нарыг халхалсан. Иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг газрын оронд зочид буудал хэрэгтэй юу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Бид бүтээн байгуулалтыг буруушааж байгаа юм биш. Гэхдээ өөр газар зочид буудлаа яагаад барьж болохгүй гэж.

nogoonЕРӨНХИЙЛӨГЧ ИРГЭДИЙН ТАЛД ШИЙДВЭРЛЭХИЙГ САНУУЛСАН БАЙНА ЛЭЭ

-Хэрэв дээд шатны шүүх иргэдийн талд шийдвэрлэх юм бол цэцэрлэгт хүрээлэн бүхий газрыг тохижуулах ажил хийгдэнэ гэсэн үү?

-Тиймээ Хан-Уул дүүрэг энэ жил 1.8 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийнэ. Үүнээс “Алтай констракшн” ХХК-ны зочид буудал барих гээд хууль бус аргаар иргэдээс булааж авах гэж байгаа ногоон байгууламж дээр орчин үеийн усан оргилуур болоод тохижилт бүхий цэцэрлэгт хүрээлэн бий болгох гэж байна. Төсөв мөнгө, зураг төсөл нь батлагдчихсан байгаа.

-“Алтай констракшн” ХХК, иргэдийн газрыг авч байгаа талаар Ерөнхийлөгчид хандсан гэж байсан. Энэ үнэн үү?

-Тиймээ. Хоёр ч удаа хандсан. Хариу нь ирээд байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид “Улаанбаатар хотын ногоон байгууламжид 2005 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 348 тоот захирамжаар 4000 мкв газрыг “Алтай Констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд, 2010 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр захирамжаар 5000 мкв газрыг нэмж нийт 9000 мкв газрыг Нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчин ямар ч үндэслэлгүйгээр “Алтай Констракшн” ХХК-д олгосон байна” гэх угга бүхий бичиг өгсөн. Харин хариуд нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Монгол Улсын Ерөнхийлөгч энэ захидалтай танилцаад холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, иргэдэд нааштайгаар нэн даруй арга хэмжээ авч шийдвэрлэхийг хүсч байна” гэдгээ хэлсэн байна лээ. Мөн хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа Ерөнхийлөгчийн Тамгын газарт эргэн мэдэгдэх ёстойг давхар уламжилсан байсан.

Э.ХҮРЭЛБААТАР

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car