Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн талаар “ура ура” гэх нь холгүй гарчигтай мэдээллүүд мэдээллийн бүхий л хэрэгслээр гарсан. Гарын үсэг зурж, инээмсэглэцгээд л. Үүнийг нь харсан орон сууц хүссэн олон мянган залуус орлогоо тооцон, ойрын ирээдүйд байранд орох нь гэж мөрөөдөөд л. Гэвч олон залуу гэр бүлийн мөрөөдөл удаан үргэлжилсэнгүй. Уг нь гурав дөрөвхөн үндсэн шалгуурыг хангаад л орон сууцанд орох мэт ойлголт авсан. Зээлдэгч нь анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлт гаргасан Монгол Улсын иргэн байна, Зээлдэгчийн сард төлөх зээлийн үндсэн болон хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн нэг сарын цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байна, Зээлдэгч нь банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, зээлгүй байна гэх шаардлагууд.
Гэвч инээсэн бүхэнд итгэж болдоггүй гэдэг нь үнэн аж. Уг нь гол шалгуур дээрээ “Зээлдэгч нь анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлт гаргасан Монгол Улсын иргэн байна” гэсэн боловч аль хүүхэд байх үедээ аав ээжийнхээ үл хөдлөхийн гэрчилгээн дээр нэр нь орсноос болоод олон зуун залуусын мөрөөдөл замхран алга болов.
“Анх удаа орон сууц худалдан авах гэж байгаа” гэх зорилтот хүрээллээ “Анх удаа орон сууцтай болох гэж байгаа” болгон багасгаж Үл хөдлөх эд хөрөнгийн газраас архивын түүхчилсэн лавлагаа шаардсанаар олон залуус хүрээний гадна үлдэв. Ээж аав нарын маань үл хөдлөхийн гэрчилгээн дээр бүх хүүхдийнхээ нэрийг оруулсан сайхан сэтгэл нь “гай” болов. Өрх тусгаарлаж гэр бүл болсон залуу өрх яалт ч үгүй “анх удаа орон сууц худалдан авах гэж байгаа” боловч ийн архивын лавлагаан дээр бүдрэв.
Өмнө нь зөвхөн төрийн албан хаагчдад зориулж орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд залуу гэр бүл хүрээний гадна үлдэж байсны адил энэ удаад дахиад л хүрээний гадна үлдлээ.
Орон сууцны санхүүжилтийн корпораци, Үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн газрын үүдээр эргэлдэн “Би хорин жилийн өмнө ээжийнхээ гэрчилгээн дээр бүртгэлтэй байсан. Харин одоо тэнд манай ээж амьдарсаар байгаа. Харин би гэр бүлтэй болж өрх тусгаарласан юм чинь өөрийн гэсэн байртай болмоор байна” гэж гомдоллох залуусын мөрөөдөл ингээд замхрах гэж үү.
Үүнийг УИХ-ын гишүүд анхнаасаа төлөвлөсөн хэрэг үү, аль эсвэл хэрэгжих замд нь Засгийн газрынхан гажуулаад орхичихов уу. Уг нь Үндсэн хуулинд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэх зарчим бий. Гэвч над мэт олон залуус байранд амьдарч байсныхаа төлөө ялгаварлан гадуурхалд өртлөө. Ерөнхийлөгч нь хориг тавина уу, Үндсэн хуулийн цэц нь хяналт тавина уу, УИХ нь Засгийн газартаа чиглэл өгнө үү надад хамаагүй. Ганцхан ялгаварлан гадуурхсан журамаа эргэж засахыг нь л хүсч байна. Дугаар хорооны иргэн Б.Шархүү.
А.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 13, 2012 10:22:49 am )
энэ заалтаа сольж ялгаж өгөөсэй. тэгэхгүй бол бүр хөдөө байсан хүнтэй сууж байж л байр авч болох нь байна шд.
-
Anonymous (March 13, 2012 4:48:12 pm )
tege l dee muu gichii mini chi huduugvi yaj amidarh geev
2 Comments