МУ-ын гавьяат жүжигчин С.Жавхлан галаа манасан 27 монгол бүсгүйг саятан болгохоор шийдсэн. Уран бүтээлийнхээ хишгээс Монголын 21 аймаг, зургаан дүүрэг тус бүрээс өрх толгойлсон, амьдралын боломж тааруу ээжүүдэд сая төгрөг өгөхөөр амласан билээ. Тэгвэл гавьяат маань аргагүй л Монгол эр хүн шиг амлалтаа биелүүлж өнөөдөр зуурдаар үрсээ алдаж өнчирсөн эхчүүдэд алга тэнийлгэлээ.Монголын түүхэнд “хар” хэмээх тодотголыг үлдээсэн 7 сарын нэгний үеэр эрдэнэт үрсээ алдсан эхчүүдэд ийнхүү хишгээ түгээж өнчирсөн сэтгэлийн гаслант тэр хоосон орон зайг бага ч болтугай нөхсөн гэхэд болно. Гавьяат энэ үеэр “Энэ мөнгө Жавхлангийн мөнгө биш миний тоглолтонд ирсэн олон мянган эхчүүдийн сэтгэлийн мөнгө.Надад тийм эрх мэдэл, лизенц, уул уурхай байхгүй. Миний уурхай бол энэ хоолой, энэ эхчүүдийн сэтгэл л байдаг” хэмээсэн юм. Дашрамд дурьдахад 21 аймгийн эхчүүдийн нэрс тодорсон бөгөөд тун удахгүй саятаны эгнээнд орох гэнэ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 12, 2012 2:09:09 am )
bayar hvrgiie!!!!
-
Anonymous (March 12, 2012 10:53:21 am )
amjilt demjdeg. mongoliin tuluu geed teneg mangaraaraa duuduulaad yavj b,aa ch urvaj butsaagui taniar baharhadag
-
Anonymous (March 12, 2012 11:53:13 am )
жавхлан дүүдээ баяр хүргэе. жинхэнэ монгол эр хүн шүү. Олон түмэнийхээ хайрыг дааж чадах хүү гэж хүндэлж явдаг. монгол залуучууд маань жавхлан шиг монгол эх орон , ард түмнээ хайрлах сэтгэлтэй байгаасай гэж бодож явдагдаа.дүүг минь бурхан ивээг
-
Anonymous (March 12, 2012 11:53:44 am )
amjilt husie. demjdeg shuu. uneheer uhaalag bas sain duuchin shuu
-
Anonymous (March 12, 2012 12:02:51 pm )
Vhej baisan teneg dvrwed umhii dvrwed soliorch baina harin ene eejvvd Ene teneg dvrwedin togloltig vzsen bvh hvnd bayarlah heregtei
-
Anonymous (March 12, 2012 12:03:47 pm )
matar, bolovsrolgui hodoonii haltar
-
Anonymous (March 12, 2012 12:30:32 pm )
Bayar hvrgii jawhlaan Ta vneheer zuw saihan zvil hiijee Tand ulam ih amjilt hvsii
-
Anonymous (March 12, 2012 8:56:21 pm )
bayarlalaa.heluulsnii muu gej baihgui shuu dee helj l baig .ulam as gyalalz chi chadnaa amjilt
8 Comments