“Зээрд овогт Адилбишийн Оюунд Засаг даргын Тамгын газрын дэргэдэх 0.04 га газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй. Зохистой ашиглахыг иргэн А.Оюунд үүрэг болгосугай” гэсэн захирамж гарган эрх мэдлээ хэтрүүлдэг албан тушаалтан бол Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх. Олон жилийн хугацаатай газар эзэмших зөвшөөрөл авч магнай тэнийсэн жирийн ард А.Оюун бол угтаа түүний авааль эхнэр.
Энэ мэтээр ичих булчирхайгүйгээр эрх мэдлээ дур мэдэн ашиглаж олон арван тушаал шийдвэр гаргаж хөрөнгөжсөн эл эрхэм өдгөө шүүхийн ширээний ард суух тун дөхчээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хавтаст хэргүүдийнхээ тоог нэгээр нэмж Ж.Баянмөнхийг өнгөрөгч жилээс мөрдөж эхэлсэн юм. Ноёны зөөлөн сэнтийгээс хар гэрт дуудагдсан Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийг хуулийн байгууллагаас албан тушаалын хэрэгт сэжиглээд багаггүй хугацаа өнгөрч байгаа нь энэ.
Түүний талаар орон нутгийн өмчид “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг Өвөрмонгол найздаа бэлэглэж их хэмжээний авлига авсан гэх бор шувуу олны дунд нисч эхэлсэн.Тэрхүү үг яван явсаар АТГ-ын хаалгыг татахад хүргэсэн гэдэг. Удирдлага доорх ажилтнууддаа дарамт шахалт үзүүлсэн хэрэгт анх буруутгагдан Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр 30 хоног “Цагдан хорих” төвд орсон Ж.Баянмөнх төд удалгүй эрүүл мэндийн байдлын улмаас батлан даалтад гарчээ. Эх сурвалжийн хэлэхээр засаг ноён “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн найздаа хувьчлахын тулд өмч хувьчлалын комисс болон доод тушаалтнууддаа хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх мэдээлэл бий.
Уг нь түүний 11 жил толгойлсон Говьсүмбэр аймаг цөөн хүн амтай цомхон. Ердөө Баянтал, Шивээ Овоо, Сүмбэр гэсэн гурван сумтай, 14508 хүн амтай, 4289 өрхтэй, нэн ядуу өрх 220, ядуу өрх 542, ажилгүй 2450 иргэнтэй гэх судалгаа бий. “Цайз” захад арьсны наймаанаас ажлын гараагаа эхлэж төрийн алба руу шургалсан тэрбээр Говьсүмбэр аймгийн Засаг даргаар 2000 оноос хойш томилогдон ажилласнаас хойш 11 жилийг ардаа орхижээ. Тус аймгийн түүхэнд хамгийн олон жил жолоо атгасан нэгэн.
Тэрбээр Улаанбаатар хотод хоёр байртай. Жилдээ 100 саяын орлоготой, Түүнчлэн ямар ч дуудлага худалдаагүйгээр өөрийн эзэмшилд авсан долоон газартай. Аймагтаа нэг байрны орцыг нь авч 2,3,4 дүгээр давхрын гурван айлын байрыг нэгтгэн хоёр хүүдээ өгсөн ч ч гэдэг. Тэгэхдээ Өрхийн эмнэлэг барих нэрээр төсвөөс хөрөнгө гаргуулан хүүхдүүдийнхээ орон байрыг засч өгсөн тухай ч баримтууд Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй хавтаст хэрэгт нь бий.
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө үлэмж их хэмжээний хөрөнгө хуримтлуулсан засаг ноён хэрхэн баяжсан түүхээ өдгөө мөрдөн байцаагчид өчиж суугаа. Орон нутагт явагддаг бүх тендер, сонгон шалгаруулалтад зөвхөн түүний тойрон хүрээлэгчдийн мэдлийнх байсан гэдгийг учир мэдэх олон хүн ярьдаг.
Булавч бултайхын үлгэрээр нэг л өдөр эл эрхэм аавын хаалга татаж төрийн нэрийн өмнөөс шүүгдэх болж байна. Говьсүмбэр аймгийн Засаг даргын албанд арав гаруй жил ажиллахдаа хийж бүтээсэн зүйл нэгээхэн ч үгүй хэр нь төсвийн хөрөнгө рүү гар дүрэн , нутгийн иргэдийн бүсийг чангалсан хэрэгтээ тэрбээр тун удахгүй ял сонсч дээлээ нөмрөх болж байгаа юм. Түүнийг Авлигатай тэмцэх газарт шалгаж буйг сонсоод Говьсүмбэрчүүд магнай тэнийсэн сурагтай.
Н.Түвшин
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 11, 2012 5:54:00 pm )
tomchuuds barij chadku jijig jaraahainuudr hootsoldoj bolj bgmu
-
Anonymous (March 12, 2012 10:47:44 am )
idsen uusan l bol tom jijig gehgui shangaa hurtej l taaraa. Jijig dund.n zeel deer 10%-au uguhgui bol zurdaggui gej sonsoj l bsan ym bna. Bulhai ni buruu sugaaraa gej
2 Comments