antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2012 Comments are off

Инфляци ”алга ташиж” эхэллээ

нийтлэсэн Admin

Манай улсын эдийн засгийн ертөнцөд гайхамшигтай тэсрэлт, өөрчлөлт болж байна. Монгол Улс түүхэндээ анх удаа бага орлоготойгоос дунд орлоготой орны тоонд оров.

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 28.7 хувиар өсөж, эдийн засгийн бодит өсөлт 20 хувьд хүрснээр түүхэн дээд амжилт тогтоов. Экспорт ч өмнөх оны сүүлчээр 95 хувьд хүрэв. Cap шинийн өмнөхөн Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар экспорт 117.5 сая ам.доллар буюу 41.6 хувиар тус тус өсчээ. Түүнчлэн өрх бүрийн худалдан авах чадвар нэг дахин нэмэгдсэн гэнэ.

Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж “Нийлүүлэлтээс давсан эрэлт инфляцийг өсгөж байна” гэж мэдэгдсэн. Олон улсын валютын сан, Дэлхийн банкныхан “Хэрэв төсвөө тэлбэл эдийн засаг чинь хална шүү” хэмээн анхааруулсан ч илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэгчийн үлгэр болов.

УИХ-ын ээлжит бус чуулганаар өнгөрсөн лхагва гарагт энэ оны төсвийн тодотгол, Нийгмийн даатгалын сангийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж баталлаа. Учир нь өнгөрсөн хоёрдугаар сарын 1 гэхэд төрийн албан хаагчид, багш нарын цалинг нэмэх байсан. Цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх хугацааг хоёрдугаар сарын 1-н болон тавдугаар сарын 1-ний өдөр байхаар наашлуулан тогтоож өгснөөр улсын төсөвт нийт 161.5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын сангийн төсөвт 13.9 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 8.8 тэрбум төгрөг нэмэх шаардлагатай байсныг нэг бүрчлэн тусгаж өгсөн байна.

Түүнчлэн хоёрдугаар сарын нэмэгдлийг энэ сард нөхөн олгохоор болжээ. Бас дөрөвдүгээр cap хүртэл өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ эх орны хишиг тараана. Харин оюутнууд 70 мянгаа аваад эхэлчихсэн болохоор монголчууд одоо дээш харан алхах цаг нь болжээ.

ИНФЛЯЦИ 17 ХУВЬД ХҮРЧ БОЛЗОШГҮЙ

Манай улсад инфляци буюу хэрэглээний үнийн индексийг хоёр байгууллага тодорхойлдог. Инфляцийн хэтийн төлвийг Монголбанк, харин ойрын болон одоогийн түвшнийг Үндэсний статистикийн хороо иргэдийн бараа бүтээгдэхүүний худалдан авалт дээр тулгуурлаж тогтоодог. Гэвч энэ хоёр байгууллагын инфляци тодорхойлох аргууд нь өөр, өөр аж.

Монголбанк, статистикийн хорооноос гаргасан судалгааг үндэслэн зарим дэд бүлгийг нь хасаж инфляцийн түвшнийг тодорхойлдог байна. Монголбанкны тодорхойлсноор инфляци сарын 2.8, жилийн 10.8 хувь байгаа. Харин статистикийн хорооноос хамгийн сүүлд гаргасан судалгаагаар “Өмнөх оныхоос 2.8 хувь, жилийнхээс 10.2 хувиар өслөө гэсэн хэдий ч нэг оронтой тоонд байгаа” хэмээсэн. Инфляцид хамгийн их хүнсний мах, ундаа зэрэг бүтээгдэхүүн нөлөөлжээ.

Гэхдээ дээрх байгууллагуудын судалгааны дүн инфляцид санаа зовохгүй байх хэмжээ гэнэ. Харин энэ тоо хэр үнэн, бодитой юм бол. Зарим эдийн засагчид энэ жил Монгол Улсад инфляци 16.2-17 хувьд хүрэхийг анхааруулж байна. Түүнчлэн олон улсын байгууллагуудын судалгаагаар энэ тооноос дээш доош таван хувийн хэлбэлзэлтэй байх гэнэ. Нэгэн эх сурвалж эл 10.8 хувийг “яг үнэндээ бодит тоо биш” хэмээсэн. Түүний хэлснээр инфляцийн одоогийн бодит түвшин 11.6-13.1 хувьд хэлбэлзэж байгаа аж.

ОЮУТНЫ 70 МЯНГА ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨӨГҮЙ ГЭНЭ

Тэгвэл инфляцийн өсөлтөөс холуур байхын тулд бид яах ёстой вэ. Улсын төсөвт урьд өмнө байгаагүй их мөнгө хуримтлагдах болсон. Энэ их мөнгийг түшээд хаана, яаж зарцуулахаа бараг мэдэхгүй шахам явсаар нэгэн сонгуулийн нүүр үзэх гэж байна. Гэвч хамгийн хурдан “кока” авах нь иргэдэд бэлэн тараах хувилбар.

Санхүү, эдийн дээд сургуулийн захирал Д.Батжаргал “Цалин тэтгэвэр нэмэх, бэлэн мөнгө тараах нь хоёр талтай ч хамгийн гол нь иргэд өөрсдөө орлогоо зөв зохицуулах нь чухал. Манай иргэд эдийн засгийн мэдлэг дутмаг байдаг нь инфляци өсөх гол шалтгаан болдог” хэмээсэн. Харин өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн тараасан оюутны тэтгэлгийн 70 мянган төгрөг инфляцид нөлөөлсөн талаар эдийн Засагч Т.Батболд “Энэ мөнгө хэрэглээний үнийн индекст нэг их нөлөөлөөгүй. Яагаад гэвэл тэд их хэмжээний орлоготой субьект биш. Тийм болохоор худалдан авалтад ноцтой нөлөөлөхгүй” гэв.

Тэд ийн хэлж байна. 100 мянган төгрөг нэг жилийн хугацаатай хадгалууллаа гэж бодъё. Банкуудын хадгаламжийн хүү дунджаар 10.2 хувьтай байна. Тэгэхээр жилийн дараа би 112000 төгрөгтэй болох нь. Тиймээс банк руу явах уу, барааны захыг зорих уу. Аль нэгийг нь сонгох хэрэгтэй болжээ.

Л.Баатархүү

“Улс төрийн тойм” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car