antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2012 Comments are off

Тавантолгойн IPO-г есдүгээр сар хүртэл хойшлуулав

нийтлэсэн Admin

“Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани Лондон, Хонконгийн Хөрөнгийн биржид гурван тэрбум ам.долларын IPO гаргах хэлэлцээг ирэх есдүгээр сар хүртэл хойшлуулсан талаар Bloomberg мэдээлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Тавантолгойн IPO-г ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуулиас өмнө олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахаар төлөвлөж байсан. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш Тавантолгойн IPO-г хийж, иргэд болон компаниудад хувьцаа олгохын тулд хувьцааг юуны түрүүнд  Монголын  Хөрөнгийн биржид гаргаж магадгүй аж. Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал түүхий эдийн эрэлтийг бууруулснаас хөрөнгийн зах зээлд уул уурхайн компаниуд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш 27 хувийн алдагдал хүлээснийг Блумбергийн World Mining Index харуулжээ. “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Энэбиш “Бид Тавантолгойн IPO-г Хонконг, Лондонгийн Хөрөнгийн биржид нэгэн зэрэг гаргах бодолтой байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийг Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгүүлэх асуудал хууль эрхзүйн саадтай тулгарсан. Тиймээс IPO гаргахад юуны түрүүнд хэдэн хувийг нь арилжаалах боломжтойг бид судлах хэрэгтэй” хэмээн ярьсан байна.

Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийг Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгүүлэхэд аюулгүй байдлын тухай шинэ хууль батлах асуудлаар УИХ санал хураалт явуулах гэж байгаа талаар Блумберг мэдээлжээ. “Эрдэнэс Тавантолгой” компани Хонконгийн Хөрөнгийн биржид хувьцаагаа байрлуулах юм уу, эсвэл гадны хөрөнгийн биржид бүртгүүлэхгүйгээр хувьцаагаа дотоодынхоо зах зээлд гаргасан хэрнээ гадны зах зээлд давхар борлуулах Depositary Receipt /DR/ буюу Хадгаламжийн сертификат гаргана гэж гүйцэтгэх захирал Б.Энэбиш ярьсан байна. Харин Лондонгийн Хөрөнгийн биржид Олон улсын хадгаламжийн сертификат гаргахаар төлөвлөжээ. “Эрдэнэс Тавантолгой”-н санхүүгийн зөвлөхөөр өнгөрсөн арваннэгдүгээр сард Голдман Сакс банк, Дойче банк, “BNP Парибас “ болон “Маквайер групп” шалгарсан юм. Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордын зүүн Цанхид өнгөрсөн жилээс эхлэн олборлолт явуулж эхэлсэн.

Хүн амын гуравны нэг  нь ядуу Монгол Улсын Засгийн газар асар их нөөцтэй Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж,  IPO босгосны дараа хувьцааны 20 хувийг иргэдэд олгохоор амласан юм. “Эрдэнэс Тавантолгой” IPO хийхийн өмнө Засгийн газрын бондыг арилжаалж эхэлсэн талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт энэ сарын 5-нд нэгэн ярилцлагадаа дурьдсан байна. Тэрбээр мөн ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуулиас өмнө IPO хийхэд “Эрдэнэс Тавантолгой”-д дарамт шахалт үзүүлэхгүй гэж ярьсан байна. Өнгөрсөн онд нэг сая тонн нүүрс олборлосон “Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд нүүрс угаах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа юм. Үүний үр дүнд нүүрсний олборлолт, чанар  сайжирч, энэ оноос гурван сая болж нэмэгдэнэ гэж компанийн удирдлага ярьсан тухай Bloomberg мэдээлжээ.

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн баруун Цанхид олборлолт явуулах гадаадын компаниудыг сонгон шалгаруулах тендер зарласан. Тендерт шалгарсан компани тус ордыг түрээсээр ашиглаж, Засгийн газарт уурхайг ашигласны төлбөр төлөх юм.

Н.Энх

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car