antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2012 1 comment

Цогтцэций сумын Засаг дарга Г.Цог-Өрнөхийг “Ганц худаг”-аас суллагдахад хэн, хэн тосов?

нийтлэсэн Admin

Дэлхий дээрх ашиглагдаагүй үлдсэн коксжих нүүрсний цөөн тооны аварга том ордын нэг нь Өмнөговь аймгийн

Цогтцэций сумын нутаг дэвсгэрт бий. Нэр нь Тавантолгой. Мэдээж Тавантолгой ордын тухай сонсоогүй монгол хүн байхгүй биз ээ. Тэрчлэн эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлж буй энэ ордыг нутаг дээрээ үүцэлж ирсэн Цогтцэций сум ч олны танил болоод байгаа гэхэд болно. Нэг талаас ашигт малтмалын их баялагтай  “төрсөн”-ийхөө шимийг хүртэж байгаа ч, нөгөө талд горыг нь ч амсаж байгаа сум ч гэхэд болох юм.

Тэрчлэн Цогтцэций суманд газрын үнэ тэнгэрт хадчихсан. Тус суманд зочид буудал, дэлгүүр барих сонирхолтой этгээдүүд хэдэн зуугаар тоологдохын хирээр Цогтцэцийгийн газрын үнийг хөөргөдөж,  авлига сэлтээр шийдвэрлэх замдаа орсоныг нутгийн иргэд хэлдэг. Тэгвэл газар нь хамгийн өндөр үнэтэй  сумын Засаг дарга  Г.Цог-Өрнөх сар шинийн өмнөхөн газартай холбоотой авлигын асуудлаар шалгагдан Ганц худагт арав гаруй хоноод гарч иржээ. Сонирхолтой нь, түүнийг Ганц худагаас суллагдаад, сумандаа онгоцоор буухад нь Өмнөговь аймгийн засаг дарга н.Бадраа, Ноён сумын Засаг дарга эрхэм, мөн Саус гоби сэндс компанийн орон нутаг дахь бүрэн эрхт төлөөлөгч  н.Бадралтхүү, бүр сумын цагдаагийн залуучууд гэхчлэн зүсэн зүйлийн хүмүүс тосч авсан нь сумын иргэдийн хараанаас мултарч дийлсэнгүй. Гартаа цэцгийн баглаа л атгаагүй болохоос, яг л  Хөдөлмөрийн баатар болоод ирж буй даргаа угтаж байгаа юм шиг хөгжил хөөртэй зогссон тэдгээр эрхмүүдийг  “Г.Цог-Өрнөхтэйгээ нийлж хууль бус элдэв зүйлсийг хийдэг болоод л” тосч авч байгаа биз хэмээн хардахаас өөр аргагүй байгааг сумын иргэд хэлж байсан юм. Дахиад л сонирхолтой зүйл өгүүлэхэд Г.Цог-Өрнөх дарга суллагдсаныхаа дараахан Алтангадас одонгоор энгэрээ мялаалгасан юм

Газрын бизнест нэр холбогдож, авлигын хэргээр шалгагдсан ч, суллагдсан  Засаг дарга Г.Цог-Өрнөх эрхмийн  хэлж буйгаар тус суман дахь  А зэрэглэлийн бүс дэх газар олголт дуусч, Б зэрэглэлийн бүсэд нь  газар байгаа гэх юм билээ. Мөн тус суманд 500 ам.метр буюу иргэн бүрийн өмчлөх ёстой 0,7 га-гаас жижигхэн хоосон газар 10 сая төгрөгийн үнэтэй байгаа талаар тодруулахад :“Бид иргэн бүрт үнэ төлбөргүй газар өмчлүүлэх хуулийн дагуу газрыг нь өмчлүүлж байгаа. Иргэн хүн өөрөө тэр газраа ямар үнэлэмжтэй байлгах, яаж ашиглах нь хувь хүний асуудал” гэсэн хариултыг өгч байсан түүнийг хуулийн байгууллага шалгах болсоны ард хувийн эрх ашгаа бодсон хариуцлагагүй үйлдлүүд нуугдаж байгааг үгүйсгэх аргагүй байгаа юм.

Уг нь Г.Цог-Өрнөхийг харьцангуй боловсролтой, наанатай цаанатай дарга гэж иргэд нь хэлдэг. Уул уурхайгаас болж байгалийн унаган төрхөө гээж байгаа сум орныхоо төлөө дуугарахгүй биш дуугардаг дарга гэж хэлэгсэд бий ч, тэр дарга нь нэр цэвэр байж чадсангүй. Өмнө нь Ажнай Д.Бат-Эрдэнийн туслах явсан, өдгөө орон нутгийн өмчит Тавантолгой компанийн ТУЗ-д багтдаг  Г.Цог-Өрнөх дарга одоо ч, хуулийн байгууллагад үргэлжлүүлэн шалгагдаж байгаа юм билээ.

Цогтцэций сумын тухайд цухас өгүүлэхэд, тоосжилтод нэрвэгдсэн нутгуудын нэг юм. Гашуунсухайтын хил хүртэлх 245 км нүүрсний замын 58 километр нь Цогтцэций сумын дээгүүр өнгөрдөг бөгөөд замын туршид нэг ч хад, нэг ч уул тааралдахгүй, цэлийсэн тал үргэлжилдэг. Тэр зам дагуу бөөн тоосжилт үүсчихдэг. Тэр 58 километр зам дагуу мал бэлч ээрлэх газаргүй. Нүүрсний машинууд 21 салаа зам гаргаж давхидаг байсныг цэгцлээд 3-4 зам болгож, гэрээт цагдаа нарыг ажиллуулах болсоноор нөхцөл байдал арай л дээрдсэн гэж өнгөрөгч онд Г.Цог-Өрнөх дарга хэлж байсан. Өнөөдөр ч байдал янзаараа байгаа. Зам дагуух айлуудаас  нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдаагүй,  компаниудтай тохиролцож чадаагүй айлууд ч байгаа хэвээрээ гэж байна. “Айвенхоу майнз” компани Оюутолгой орд орчмын айлуудыг нүүлгэхийн тулд өндөр үнэ санал болгож, газрыг нь худалдаж авч байсан жишгээс Цогтцэцийгийн хэдэн малчин өрх ч гажихгүй, овоо мөнгө авчихаад, өөрсдийн эрүүл мэндээ золиод, уушгиа тоосоор дүүргээд байцгааж л байна. Нүүрсний зам дагуу бэлчээрлэдэг малаас шинжилгээ авахад уушгин дотор нь уутанцар үүсээд, дан элс, шороо орчихсон байсан нь илэрсэн байхад, хүний уушгийг нээж л хараагүй болохоос ижил байгаа нь ойлгомжтой гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд хийж байсан юм. Энэмэтээр тулгамдсан асуудал олонтой сумын Засаг дарга эрхэм мөн л бусад олон дарга нарын замаар замнасан нь тодорхой болж эхэллээ.

Э.Анир

mass.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 10, 2012 2:18:41 pm )

    Энэ нөхөр согтуу миний машиныг мөргөөд зугтсан нөхөр дөө

antalya rent a car