antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2012 6 comments

С.Жавхлан хэлсэндээ хүрч эх орны хишгийг тарааж эхэллээ

нийтлэсэн Admin

Монгол улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан “Галаа манасан монгол бүсгүй” тоглолтынхоо ашгаа өөртөө биш долдугаар сарын нэгэнд амиа алдсан хөвгүүдийн ээжид зориулна хэмээн мэдэгдэж байсан билээ. Үнэхээр ч тэр хэлсэндээ хүрч долоон ээжид тус бүр сая төгрөгийг алд цагаан хадагтайгаар гардуулав. Монгол дээл өмч, юүдэн духдуулан, ээтэн гутлаар гангарсан тэрбээр энэ удаа баян чинээлэгтээ биш гагцхүү сэтгэлийнхээ  сайхнаар буян болох гэсэн юм хэмээн учирласан. Бас энэ мөнгө бол ганц С.Жавхлангийнх биш миний тоглолтыг зорьж ирсэн ээжүүдийн цагаан сэтгэлийн өргөл, хамгийн цагаан мөнгө гэж байлаа. Энэ үеэр тэрбээр “Сэтгэлд гал байхад зууханд түлээ олдоно гэдэг. Үнэнээ л хэлье. Надад нэг ширхэг ч  уул уурхайн лиценз байхгүй. Гэтэл намайг улс төржлөө, дээл өмслөө гж сүүлийн хэдэн жил элдвээр хэллээ. Энэ бүхэн хэцүү байдаг юм байна. Яагаад ингэж бодол зориг, сэтгэлийн галыг маань мохоогоод байгааг ойлгохгүй байна. Би бусдын төлөө буян л хийх гэсэн юм” хэмээн шулуухан хэлсэн. Цаашид дуучин С.Жавхлан дахиад 21 аймагт тус бүр нэг ядарч зүдэрсэн, сэтгэлийн дэм хэрэгтэй ээжид туслана хэмээн амлав. Мөн хэвлэлийн хурлын үеэр “Би сонгуульд нэр дэвшихгүй”гэж албан ёсоор мэдэгдсэн юм.

WWW.INET.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (March 09, 2012 5:40:47 pm )

    Сайхан сэтгэлийн үзүүрт дандаа тос явдаг юмаа. Буян заяа улам дээшээ дэлгэрч яваг гэж ерөөе.

  • Anonymous (March 09, 2012 6:27:44 pm )

    жавхланд амжилт хүсье.Ийм сайхан буянтай үйлс хийж байгаа чиний амьдрал дандаа аз жаргалтай байг. Бас хэн ч юу ч гэж хэлсэн одоогийн энэ монголоо гэсэн сэтгэлээрээ л байгаарай. Чи бол эзэн чингисийн үр удам. Бусад шиг хий хоосон цээжээ дэлдээгүй. залуусаа бүгдээрээ жавхлангаас жишээ аван эх оронч сэтгэлтэй байя. Жавхлаан чамайг монголын мянга мянган ээжүүдийн ариун залбирал ивээж байгаа. Чамд мянга мянган ээж байгаа. Чи бол азтай буянтай ачлалтай хүү. Чамайг аав ээж хоёр чинь тэнгэрээс хараад баярлаж байгаа. Амжилт

  • Anonymous (March 09, 2012 7:04:48 pm )

    amjilt husie, byuan chini delgerch baih boltugai, duugaaraa setgeleeree urgelj gal shig durelzej deeshee temuulj yavaarai

  • Anonymous (March 10, 2012 3:39:49 pm )

    uneheer gaihaltai. Iim saihan buyan uildej yavaa hunii uils buhen butej yavnaa. Bayar hurgie

  • Anonymous (March 12, 2012 6:48:37 pm )

    ta unhheer goy hun yum amjilt husie

  • Anonymous (March 14, 2012 12:29:17 pm )

    Жавхлан амжилт хүсье. Хийж байгаа ажилдаа битгий шантраарай. Мянга мянган хүчийг нэмье.

antalya rent a car