antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2012 5 comments

Шахааны сайд нарыг огцруулахад яадаг юм

нийтлэсэн Admin

Шаардлага хангахгүй бол тэр сайдыг хэний хүү байх, ямар намын гишүүн байхыг үл харгалзан огцруулахад яадаг юм. Олонхийн бүлэг гэхээр л “Өөхөнд ороовч нохой тоохгүй, өвсөнд хулдавч үхэр шиншлэхгүй” хачин юмнууд байсан ч хамааралгүй төрийн сайд хийлгээд яваад байх ёстой биш дээ. Энэ бол дээрхийн асуудал биш. Ердөө өчигдөр, уржигдар болсон үйл явдал.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах тухай хэлэлцэж байв. Уг нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Энхболд нарын боловсруулсан хуулийн төслөөр бол 80 гаруй мянган иргэнд хамаарах 20 орчим тэрбум төгрөгийг Засгийн газар тавхан жилийн дотор бага багаар олгоод иргэдийг хохиролгүй болгочих байж. Гэтэл Ардын намынхан дахиад 80 гаруй мянган хүнийг тэтгэврийн зөрүүтэй гээд нэмчихэж. Ингээд 163 мянган иргэнд хамаарах тэтгэврийн зөрүүг байнгын хороогоор хэлэлцэх боллоо. Сүүлд нэмэгдсэн 80 гаруй мянган хүн 1995 оноос хойш тэтгэвэрт гарсан ч 1995 оноос өмнө авч байсан цалингийнхаа дунджаар тэтгэврээ тогтоолгосон юм байна л даа. Тэгэхээр бага цалингийн шимтгэлээр тэтгэвэр тогтоолгосон болж, улсаас зөрүү шаардсан байна. Энэ нь ч зүй ёсны болохыг гишүүд ойлгосон юм. Гэхдээ нийгмийн салбарыг хариуцсан сайд нь ойлгож байгаа эсэх нь тодорхойгүй.

Тус хуралд НХХ-ийн дэд сайд Н.Номтойбаяр суусан юм. Түүнээс УИХ-ын гишүүн З.Энхболд “Бидний боловсруулсан хуулийн төсөлд 80 мянган хүнд хамаарах 20 тэрбум төгрөг шаардлагатай байсан. Харин 163 мянган хүнд хамаатай болгоод нэмчихээр нийтдээ хэдэн тэрбум төгрөг шаардлагатай вэ” гэж дахин дахин асуугаад дэд сайдаас хариулт авч чадаагүй. Тэрбээр дэмий л “Бид суурь тэтгэврийн хуулийн төсөл боловсруулж байгаа. Хаврын чуулганаар энэ хуулийн төсөл орж ирэхээр Та хариултаа аваарай” гэж хэлсэн. Үнэндээ тэтгэврийн зөрүүний асуудалд суурь тэтгэвэр ямар ч хамаагүй л дээ. Өнөөх “Загас үсгүй л дээ. Гэхдээ үстэй байсан бол бөөстэй” гэдгийг үлгэрээр тэтгэвэр л авдаг бол суурь тэттгэвэртэй хамаатай гэж бодсон байх нь. Ингэж мэдэн будлиад, хуулийн төсөл боловсруулдаг болж харагдахыг хүссэн сайдаас УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Тэтгэврийн зөрүүний асуудал жил болгон л яригддаг байсан. Би 12 жил гишүүнээр сууж байна. Миний мэдэхийн л энэ хүмүүс тэтгэврийн зөрүүг арилгахыг шаарддаг байсан. 1995 оноос хойш бодох юм бол 17 жил. Энэ олон жил яам юу хийж байсан юм бэ. Тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төсөл боловсруулчихаж чадсангүй юу” хэмээн тов тодорхой асуусан юм.

Үүнд Н.Номтойбаяр сайд тодорхой хариулж чадахгүй мөртлөө “Гишүүний үгийг хүлээн зөвшөөрч байна. Хэтэрхий улстөржсөн байдлаар хандаж байсны улмаас нийгмийн салбар эрүүл эдийн засаггүй болчихсон нь үнэн. Яаманд мэргэжлийн бус хүмүүс ажиллаж, тэтгэвэр тэтгэмжийг шинжлэх ухааны тооцоогүй нэмж байсан” гэчихдэг байгаа. Уг нь эрхэм гишүүн арай өөр хариулт авахыг хүссэн юм л даа. Нэг тийм, гэмээ ухаарсан маягийн… Л.Гүндалай гишүүн ихэд гайхаж “улстөржсөн байдлаар хандсан, шинжлэх ухааны тооцоогүй, мэргэжлийн бус” гэсэн үгнүүдээ тайлбарлахыг хүссэн ч дэд сайд доошоо харчихаад “суурь тэтгэвэр” хэмээн бувтнасаар байлаа. Дэд сайд өөрөө харин “мэргэжлийн бус нөхөр үү, үгүй юу”. Намын байшин барихад тэрбум төгрөг өгсөн дурын нөхрийг сайд болгоод байхаар ийм л болж байгаа юм даа. Түүнийхээр нийгмийн салбарын гол яамыг улстөржсөн бодлогоор удирдаж байсан байх нь. Гэтэл Баабар гуайн тодоройлсноор хуучны Ху намынхан энэ салбарыг удирдсаар ирсэн шүү дээ. Одоо ч удирдаж л байгаа. Ганц гайгүй ажиллаж байгаа эмэгтэй сайдаа гадаадад “цөлж” байгааг нь харахаар НХХЯ-нд ултөржилт газар авсан нь үнэн бололтой.

Ер нь иймэрхүү шахааны сайд нар ажлаа хийж чадахгүй байгааг хүн болгон л харж байна. Батлан хамгаалахын сайд тод жишээ. Сайд болсон даруйдаа нутгийнхнаараа яамыг дүүргэж, Говь-Алтайн Батлан хамгаалах яам болгочихсон нөхөр. Дээрээс нь Монгол Улсын халдашгүй байдлыг хамгаалах үүрэгтэй яамыг иргэд рүүгээ зэвсэг барин тэмцэгч сонгуулийн будлианыг хүчээр хамгаалагч арми болгон ашиглах гэж оролдсон зэрэг нь жирийн олны сэтгэлд яавч нийцэхгүй. Батлан хамгаалахын сайдыг огцруулах эсэх асуудлыг мөн л байнгын хороогоор хэлэлцэхэд энхрий хайрт нам нь хамгаалаад үлдчихлээ. Тус хуралдааны эхэнд хуралдааныг даргалагчийн зүгээс хаалттай хуралдуулахаар санал хураахад АН-ын бүлгийн гишүүд хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй хуралдъя гэж мянга хэлээд нэмэр болоогүй. МАН-ын бүлгийн гишүүд бүгд хаалттай хуралдах саналыг дэмжсэнээр хуралдаан хаалттай болсон юм.

Ийнхүү олон цаг үргэлжилсэн хаалттай хуралдааны эцсийн шийдвэр Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах шаардлагагүй гэсэн шийдвэр байлаа. Хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Батлан хамгаалахын сайдыг огцруулах үндэслэлийг хангалттай тайлбарлаж, хамгаалж байсан ч МАН-ын гишүүд олонхийн суудлаараа өөрийн намын сайдыг огцруулахгүй гэж үзсэн. Өнөөдөр Батлан хамгаалахын сайдыг огцруулах эсэх асуудал чуулганы нэгдсэн хуралдаанаар орно. Мэдээж нам нь сайдаа аваад үлдэнэ л дээ. Аймгийнхаа бүх чоныг хядчихдаг хүйтэн сэтгэлтэй, буудах донтой сайдтай байхад Монгол Улсын батлан хамгаалах салбар иргэд рүүгээ галлах салбар болох цаг ойрхон гэж айж байна. Тиймээс иймэрхүү хэнээтэй сайд нарыг огцруулахад яадаг юм.

                М.Хангал

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (March 09, 2012 2:28:14 pm )

    MAN namiinhan ugaasaa tegdeg shuu dee, he he, Mongol ulsiin eronhii shuugchiin torson egch bolj torson azaaraa Niisleliin Eruul mendiin gazriin darga Tuul gegch, yamarch chadvargui emegtei hoorhiidoo, hoorhii , Niisleliin eruul mendiin gazriig ter chigeer ni Bayangoliin eruul mendiin negdeld ajillaj baisan humuuseer duurgesen shuu dee , Terniig hotiin darga medsench medeegui yum shig baidag, Hotiin toriin albanii zovloliin darga Boldsaihan medsench medeegui yum shig baidag , tsaana ni ih erh ashig oorsdod ni baigaa. Hotiinhonii eruul mendiin asuudal hotiin darga nart hamaagui , zovhon eronhii shuugchiin torson egch darga baih ni ted nart chuhal bolson shuu dee he he

  • Anonymous (March 09, 2012 2:29:42 pm )

    тайван ажлыг нь хийлгүүлээчээ

  • Anonymous (March 09, 2012 5:43:56 pm )

    YU GESEN UG VE ALJAA MEDEHGUI HUN YAJ TAIVAN AJLAA HIIDEG YUM. MONGOL SHIG IIM ZAVHARSAN TURTEI GAZAR BAIDAG BOLUU ICHIJ UHMEER YUM.

  • Anonymous (March 09, 2012 7:03:39 pm )

    Iim tortei gazar baidag yum bna lee jishee ni kenya, zimbabwe geel

  • Anonymous (March 10, 2012 11:00:17 am )

    Найзууд аа, Монгол орон гэдэг чинь, цэцэрлэг, сургуулиасаа авахуулаад ажил алба, төр засгаа хүртэл шахааных болсон шүү дээ

antalya rent a car