antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 8, 2012 6 comments

Хулгайчийг хулгайчаар солиод юу ч өөрчлөгдөхгүй

нийтлэсэн Admin

Монголын улс төр шинэ үеийг шаардана. Бүгд шинэ хүн, шинэ хүчин хэмээн ярьцгааж шинийг хүснэ. Даанч хуучин хүмүүс шинийг ярьж, шинэчлэгдэхийг зорьж байгаа нь логикийн хувьд дэндүү худлаа. Нам дотор фракцууд үүсч тэр фракц нь намаа шинэчлэхийг шаардаж, тэр шинэчлэл нь албан тушаал хуйвалдааны наймаагаар эцэслэнэ. Ардчилсан нам доторхи олон фракцийн зорилго нь ардчилсан намын дарга болох аль эсвэл өөрийн бизнесээ, худлаагаа, булхайгаа хамгаалах. Албан тушаалын төлөөх тэдний цусгүй тулаан ард түмэнд дэндүү үнэмшилтэй санагдана гэдэгт итгэнэ. Шонхор, Мөнхтэнгэр, нэг ардчилал… гээд л ардчилсан нам доторхи шударга царайлсан ашиг хонжоо горилогчид олширсоор. Үнэхээр л ард түмнийхээ төлөө гэсэн хүсэл эрмэлзлэл ардчилсан намд байсан бол хамтарсан хэмээх стандарт бус засгийн газарт 5 хүний амиар орох шаардлага байсан уу. Хүчтэй сөрөг хүчин байх ёстой атал ардын намтай нэг хөнжилд орон ард түмнээ хохироосон шүү дээ. 3 жил ямар ч шүүмжлэлгүй, хариуцлагагүй улс төр Монголд өрнөсний бурууг бас хэн хүлээх вэ? Энэ мэт яриад асуугаад байвал АН-ын хийсэн булхай ар араасаа овоорно.

Ардчилсан намын фракцуудын өрсөлдөөний шийдэл нь ардчилсан намын даргаар аль ч фракцад хамаарахгүй дундын хүнийг тавьснаар нэг мөр болж өндөрлөх нь тодорхой болжээ. Учир нь ардчилсан нам доторхи фракцууд хоорондоо үгсэн тохирч намын даргаа солин хэн хэнийхээ эрх ашгийг зөрчихөөргүй, зөөлөн чихтэй хүнийг олон сонгуульдаа бэлдэх гэж байна. Хайж хайж намаасаа хөөгдөн бие даан өрсөлдөж байсан экс ерөнхий сайд Р.Амаржаргалыг намын даргаар тавих болжээ. Р.Амаржаргал хэр ерөнхий сайд байсныг ард түмэн мартаагүй байх. Ямар сайндаа л жил ч хүрэхгүй ерөнхий сайдаар ажиллан намын нөхдүүддээ адлуулан хөөгдөх вэ дээ.

Сонгуулийн өмнө намын даргаа сольдог моод Монголд дэлгэрээд байна. 2008 онд С.Баяр гэж нөхөр МАХН-ын дарга болоод сонгуулиар ард түмнийг баахан хулхидаж луйвардчихаад өвчин хэлээд АНУ-руу цагаачлаад алга болсон. Одоо АНУ-д архи шимингээ Монголын улс төрийг чиглүүлж сууна. Ард түмний итгэлээр тоглодог, шоу хийдэг улс төрөөс ард түмэн үнэндээ залхсан гэдгийг АН ойлгож, бодит ажил хэрэг хиймээр юмсан, даанч чадахгүй л дээ. Сүүлийн 22 жилд МАН, АН-ын удирдлага болох хэдэн нөхдүүд дотроо хэд ч өөрчилөгдөв дөө даанч Монгол улс хөгжсөнгүй. Зүгээр л улс төрийн шоу хийх, иргэдийн нүдэнд шударга царайлах гэж оролдсон тэдний жүжиг хэрээс хэтэрлээ. Хэрвээ Алтанхуягийг Амаржаргалаар солиод л Монгол хөгждөг бол хамаа алга. Даанч энэ хоёр хоёулаа адилхан ард түмний итгэлийг алдсан, алдаа гаргасан, улс төрч байх ёс суртахуунгүй хүмүүс. Хулгайчийг хулгайчаар, авилгачийг олигархиар солиод юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг Монголын иргэд 22 жилд хангалттай мэдэрлээ. Ард түмэн одоо зүсээ хувилгаж, нэрээ сольсон луйварчдыг биш жинхэнэ шинэ үеийг, шинэ хүнийг л хүсэж байна.

АН удахгүй даргаа сольж ард түмэнд бид шинэчлэгдсэн өмнөх бүх алдаа Н.Алтанхуягтай хамт алга болсон гээд хээвнэг сууж байна даа. Тэд ингээд л сурчихсан хүмүүс.  МАН бас намын дарга С.Батболдоо сонгуулийн өмнө сольж Н.Энхболдыг онилон суугаа  гэсэн.

Б.Жавхлан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (March 09, 2012 1:44:05 am )

    eniig chin YANGAA setguulch sayhan todorhoi bichsen bgaa,bi ch ter hunii bichseniig bolon tanii helseniig demjiij bn,gehdee daanch uurchlult garnaa gedegt ogt itgedegui ee! 2 tanhimtai parlament heregtei ! deer ni HARIYTSLAGIIN tyhai tom hyyli bidend heregtei bn!

  • Anonymous (March 09, 2012 7:40:47 am )

    Ундсэн хуулийн дараа ач холбогдолоороо орохуйц Хариуцлагын тухай бие даасан эдийн засаг, ёс зуйн маш ондор шийтгэлтэй хуультай болж чадвал сайхан боловч хуурамч амлалтаар УИХ-ын гишуун бологсод, чадахгуй байж торийн бух шатны ажилтан болж шургаглагчид угуй болох нь дамжиггуй. Тийм хуулийг бух ардаараа санаачлан энэ чуулганаар батлуулбал /УИХ-ын гишуудийн дийлэнхийн эрх ашигт таарахгуй болохоор хэлэлцэхгуй батлахгуй бол уу/ бидний ирээдуй, Монгол Улсын тусгаар, бурэн бутэн байдал найдвартай байх болно гэж Хотгойд би итгэж байна.

  • Anonymous (March 09, 2012 9:30:50 am )

    Ene nohor gej yu gej soliorood bnaa. Bayar-iig sain meddeg yum shig bichsen baih shiv

  • Anonymous (March 09, 2012 10:00:59 am )

    АН-ын нөхөд солигдоогүй нөгөө л 20 жилийн өмнөх харин МАН-ын нөхөд чинь нэлээн олон үе солигдсон байх шүү

  • Anonymous (March 09, 2012 7:11:13 pm )

    Ene 2 nam hoyulaa luivarchin nam. MAXH ch gesen. Za tegeed oligtoi nam baina uu? Naad ulsad chini ta mini ee!

  • Anonymous (March 09, 2012 10:31:36 pm )

    bid sanal 1 bna

antalya rent a car