-40 жилийн түүхтэй Энхтайван найрамдлын ордон удирдлагуудынхаа халаасыг түнтийлгэв-
Хотын төв тэр дундаа бүр А зэрэглэлийн бүсэд байрлах Энхтайван найрамдлын ордон гэж нэг сайхан барилга өдгөө түүх болон үлджээ. Түүх болон үлдлээ гэхийн учир нь цагтаа Орос ах нар хоёр улсын хойч үеийн найрамдлыг бэлэгдэн 1971 онд барьж өгсөн эв найрамдпын ордон сая долларын үнээр зарагдсан байх юм. Өнөөдөр мөнөөх найрамдлын бэлэгдэл болсон газрын өмнөх талбайд 17 давхар шилэн барилга сүндэрлэсэн нь бодит байдлыг гэрчилж байгаа хэрэг.
Уг нь Энхтайван Найрамдлын ордонг хувьчлалын үеэр одоогийн Энхтайван, найрамдлын төлөөх монголын холбоо гэж гишүүнчлэлдээ 30 гаруй нийгэмлэгийг багтаасан байгууллагын өмчлөлд шилжсэн байдаг. Тэгэхээр энэ ордон эх орноо гадаадад сурталчлах, дэлхийн бусад орны соёл иргэншлийг өөрийн орны ард түмэнд сурталч лах, улс орныхоо эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, ардын ёс заншил, түүх, боловсролыг гадаадад таниулж бусад оронтой харилцан хамтран ажиллах үүрэг бүхий дээрх 30 гаруй нийгэмлэгүүдийн хамтын өмч болж таарах нь ээ.
Гэтэл яг газар дээрээ тийм биш бололтой. Энхтайван, найрамдлын төлөөх Монголын холбоог арай өөр, бүр тодруулбал эдийн засгийн ашиг сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс удирдан өмч хөрөнгийг нь дур зоргоороо шамшигдуулж үрэн таран хийж байна. Үүний тод жишээ бол тус ордны өмнөх газрыг өргөтгөл нэрийн дор өндөр үнээр худалдсан явдал.
Одоо Энхтайван найрамдлын омно шинэ барилга нь “Жигүүр гранд”-ын Б.Баттөрийн төрсөн дүү “Сандэй” группын эзэн Б.Бат-Өлзийнх. Тэд энд нэгээс гурван давхартаа худалдаа үйлчилгээ, долоогоос 15 давхартаа оффис, хамгийн дээд талын хоёр давхартаа дээд зэрэглэлийн ресторан ажиллуулахаар хэдийнээ бэлэн болж байна. Хотын төвд сүндэрлэсэн энэхүү барилгын ирээдүйн нэр нь Peace tower. Шинэ цамхагт тус холбооныхон ганц хоёр өрөө авч байгаа юм гэнэ.
Харин бусад нь тэдэнд огт хүртээлгүй. Нэгээс зургадугаар давхар нь үйлчилгээний зориулалттай. Долоогоос дээш давхар нь оффис, хамгийн дээд хоёр давхарт нь зөвхөн баячуудад үйлчилдэг тусгай зориулалтын баар нээх юм байх. Хотын төвд, байршил сайтай газар авчихсан “Сандэй” группийн эзэн Б.Бат-Өлзий үнэд нь албан контор нэртэй хэдэн өрөө өгөөд л данс дугуйлчих юм билээ. Гэхдээ энэ бол наанаа ил өгч, авалцаж буй нь. Харин цаана нь чухам ямар наймаа явагдаж олон нийтийн байгууллагын нэр дээрх газар хувийн компанид шилжиж буйг шалгах л хэрэгтэй.
Цагтаа энэ талбайд орой үдшийн цагаар хүүхдүүд тоглож, хөгшид салхилж, залуус болздог сэлүүхэн сайхан газар байлаа. Гэтэл дөрвөн жилийн өмнө энэ талбай дээр барилга барихаар хашаа барьж, газар ухаж эхэлсэн. Тухайн үед 50 мянгатын ХVII, XIX байрны оршин суугчид нар үзэхгүй, харанхуй орчинд амьдрах болох нь хэмээн багагүй хэл ам хийсэн боловч төдийлөн үр дүнд хүрэлгүй намжиж байсан юм. Оршин суугчдын амыг таглахын тулд Энхтайван найрамдлын ордны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билэгт “Бид өөрсдийн мэдлийн газартаа өргөтгөл барих гэж байгаа” гэж иргэдийг мэхлэн дуугүй болгосон гэдэг.
Д.Билэгг даргын хэдхэн сарын өмнө ярьж байсан зүйл нь өөрчлөгдөж Хотын захиргаанаас Энхтайвны өргөн чөлөөнд 15-аас дээш барилга сүндэрлүүлэх шийдвэр гарсан хэмээн худлаа хэлсэн аргаа цайруулах мэргэн ухаан бодож олон иргэдийг мөн л хуурав. Тус ордны эзэмшилд 2000 оноос өмнө 0.9 га газар байжээ. Гэвч жил ирэх тусам газар нь танагдсаар өдгөө нурах шахсан гурван давхар байшин л үлдэж.
Тэрээр тухайн үед ярьж байхдаа 3824 шоо метр талбайг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй байгаа хэмээн нэгэн хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ. Энэ бол газрын наймаагаар мөнгө угаах нарийн арга. Түүнээс гадна уг барилгад МХЕГ-аас шалгалт хийж “Батлагдсан зураг төслийг зөрчсөн. Барилгын давхрын тоог нэмж даацыг хэтрүүлсэн. Хийц бүтэц, төлөвлөлтийг өөрчлөх, өртөг хэмнэх нэрээр шаардлага хангахгүй материал хэрэглэж барилгын бат бөх чанарыг бууруулсан. Ашиглалтын үеийн аюулгүй байдлын шаардлагад сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн” гэсэн дүгнэлт гаргасан байсан.
Анх таван давхар өргөтгөлөөр эхэлсэн уг барилга жилээс жилд сунасаар 17 давхар Сандэй -II худалдаа үйлчилгээний төв болон хувирчээ. Зах зээлд шилжихээс өмнө улсын өмч байсан тус ордон өдгөө Энхтайван найрамдлын төлөөх монголын холбоо буюу тус холбооны ерөнхийлөгч Д.Цахилгаан, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билэгт нарын мэдлийнх гэсэн үг. Сүүлийн арваад жил холбоог удирдаж өөрийн гар хөлийн хүмүүсээр хүрээллээ бүрдүүлсэн тус байгууллага энэ хугацаанд ордны ашиглалтаас багагүй мөнгө босгосон тухай учир мэдэх хүмүүс уулга алдан хэлэх юм билээ.
Үүнийг батлах мэт ордны өмнө талбайд сүндэрлэсэн “Энхийн цамхаг”-ийн асуудал. Тиймээс Д.Цахилгаан, Д.Билэгт нарын найр тавьж дээрх газрыг ердөө л сая доллараар зарсан бөгөөд барилга бариулаад одоо газартай юутай хээтэй нь шилжүүлэх гээд буйн шалтгааныг мөнгөтэй эрхмүүдийн хэтэвчинд нам цохиулсных гэх юм билээ.
Түүгээр барахгүй 50 мянгатын XVII, XIX байрны иргэд нар үзэх эрхээ хаалган өндөр байшингийн сүүдэрт өдөр хоногийг өнгөрөөх “ял” авсан шалтгаанаа ч эрхэм дарга нартай холбож байна билээ. Тийм ч учраас ямар үйл ажиллагаа явуулдаг нь ойлгомжгүй энэ холбооны удирдлага сандал суудлаасаа буух тун дургүй гэсэн. Эл хоёр эрхмээс гадна Энхтайван, найрамдлын төлөөх Монголын холбооны удирдах зөвлөлд багтах нэр бүхий эрхэмүүд бас хувь хүртжээ.
Ямартаа л ажилдаа хариуцлагагүй хандаж, архидан согтуурч агсам тавьдаг, хүүхэн шуухантай орооцолддог хэмээн нарийн бичгийн дарга Д.Билэгт гэгчийг ажлаас нь түдгэлзүүлсэн боловч бүх шатны шүүхийн байгууллагаар далайлган суудалдаа одоог хүртэл хэвээр үлдсэн байх аж.
Түүнээс гадна энэ байгууллага түрээсийн олон өрөөтэй төдийгүй янз бүрийн хурал цуглаан зохион байгуулж багагүй мөнгө цохидог газар гэнэ. Ордны хэдхэн өрөөнөөс бусдыг бүхэлд нь гадны, хувийн байгууллагуудад түрээсэлдэг. Энд байхгүй юм алгаа. Зугаа цэнгэл, хоол унд, худалдаа наймааны газар олон. Гэхдээ яах вэ тэр хэмжээгээр мөнгө олж нэг ч гэсэн байгууллага төрөөс царай алдахгүйгээр үйл ажиллагаа явуулж, ажиллагсдынхаа аж амьдралыг даагаад яваа юм хэмээн цайруулж болох ч үнэн хэрэгтээ арав хүрэхгүй ажилтанд нь наалдаад байгаа юм алга.
Харин хаялга нь дарга нарт л тусдаг гэх юм билээ. Тэр бүү хэл буруу гараар олсон мөнгөө татвараас далдлахын тулд хоёр данстай хүртэл болж амжжээ. Байдал үүгээр дуусахгүй нь бололтой. Эх сурвалжийн хэлснээр бол Энхтайван найрамдлын ордон зарагдах тохироо аль хэдийнээ хийгдсэн байх магадлалтай гэнэ. Ер нь Энхтайван, найрамдлын төлөөх Монголын холбооны удирдах зөвлөлийн хуралдаж дээрх булхайгаа хийсэн юм байна. Удирдах зөвлөлд тус холбооны ерөнхийлөгч, нарийн бичгийн даргаас гадна Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд тэргүүн, ЭТНМХ-ны дэд ерөнхийлөгч Д.Цогзолмаа, Монгол-Солонгосын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, эрүүл мэндийн сайд асан академич П.Нямдаваа, Монгол-Вьетнамын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, ШУА-ийн Олон улсын судлалын хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор профессор С.Дашзэвэг, Монцамэ агентлагийн захирал Т.Баасансүрэн (тэрээр удирдах зөвлөлд байдаггүй), гэсэн нэр бүхий хүмүүс оролцож ордны өмнөх талбайг боломжийн үнээр худалдахахд саналаа нэмэрлэжээ.
Уг хурал дээр нэг л эсрэг байр суурьтай хүн байсан төдийгүй тэрээр мөнгөн дээрээ тохиролцоогүй юм байх. Эх сурвалжийн хэлснээр дээрх эрхмүүд хурлаас гараад явахдаа тус бүр 30 сая төгрөг халаасалсан тухайгаа ам алджээ. Бүр зарим нэг нь 30 саяыгаа чамлан 50 дээр буух гэсэн чинь болсонгүй хэмээн сэтгэл дундуур буцсан байна. Энэ мэт Энхтайван, найрамдлын төлөөх Монголын холбооны удирдлагуудын хууль бус үйлдэл хэрээс хэтэрчээ. Хууль бус үйлдлийг нь эсэргүүцсэн зорилго нэгт нийгэмлэгүүдээ гишүүнчлэлээсээ ч хөөсөн байх юм.
Наанаа их сайхан ажил хийдэг мэт харагдах энэ байгууллага бараг 40 шахам нийгэмлэгтэй байлаа. Харин өнөөдөр өөрсдийнх нь бусармаг үйлдлийг дэмжээгүйнх нь төлөө хэвийн үйл ажиллагаа нь явж байсан 20-иод нөхдөө гудамжинд гаргасан. Юутай ч Энхтайван найрамдлын гэх ордонд хамаатай байсан газрыг томчууд эв найртайгаар хувааж эв найрамдал гэдэг үг шударга бус наймаа гэдэг үгээр солигдсоны тод илрэл болжээ.
П.Дөлгөөн
Эх сурвалж: “Нийслэл таймс”
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 07, 2012 11:17:07 pm )
Нураая
-
Anonymous (March 07, 2012 11:22:43 pm )
huuchin niigmin uein nurah dohson barilga geched shine yum barila gej bas bicheed oor hun barih bsan awch chadagui bolhor sharandaa iim zuil bichulsen yumuda odo negent barigdsan ongorson za hehe
-
Anonymous (March 08, 2012 12:15:01 am )
tegeed barilga n barigdsan hoino n araas n olon um yarij yavah hereg bn uu.barilgiin yavts dund n hen ch yu ch yariagui biz dee.hotiin tuvd neg hulgaich saihan baishin barilaa yu n buruu bgaa um.tertei tergui bas neg hulgaich tend yum barih l bsan
-
Anonymous (March 08, 2012 1:45:16 am )
ter Sandfigiinhan hudalch haramch huuhen udirddag um bilee.Huuhdiin kinond tuslana gej uuriinhuu huuhdiig togluulchihaad neg tugrug ch ugulgui uran buteelchidtei uulzahgui baigaa gesen.Yostoi hahaj uheheer haramch hudalch huuhen baidag gesen
-
Anonymous (March 08, 2012 3:07:20 am )
zail sda nar
-
Anonymous (March 08, 2012 5:09:55 pm )
yag barij baihad ni yum heleegyi baij odoo bolohoor yanz bvrin yum yarih yum. yahaw barisan ni sunday yum baigaa biz6 edniih bariagyi ch gesen uur negen ni awaad barih l baisan. tertee tergyi bvh l kompani hotiin tuwd saihan bairilguud barij l bna shvv dee. chadaj baigaa negnee muulj suuhaar arai uur bolj bvtej baigaa talaar ni yum bichij suuh ni deer baih daa. П.Дөлөөн гуай…………
-
Anonymous (March 08, 2012 5:12:47 pm )
Zalitai Tsahilgaan tom business hiisen um genelee,
7 Comments