antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 6, 2012 1 comment

Залуус аваргалж, эгч дүүс тэргүүлсэн одон бөмбөгийн тэмцээн өндөрлөв

нийтлэсэн Admin

Монголын бүх ард түмний XIII их наадмын одон бөмбөгийн тэмцээн өчигдөр өндөрлөлөө. “Оч” клубт болсон тус тэмцээнд зургаан бүсээс шалгарсан 21 байгууллагын шилдэг 16 багийн 100 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй баг, эрэгтэй, эмэгтэй нэг бүрчилсэн болон эрэгтэй, эмэгтэй хосын төрөлд өрсөлдсөн. Ганцаарчилсан төрөлд шинэ аваргууд төрж, эгч, дүүс хосын төрөлд түрүүлсэн нь их наадмын нэгэн сонин содон агшин байсан юм,

Тус тэмцээний эмэгтэй нэг бүрчилсэн төрөлд Баянхонгорын Б.Эрдэнэсувд алт, “Алдар” спорт хорооны А.Анх-Эрдэнэ мөнгө, улсын дөрвөн удаагийн аварга ОУХМ Б.Батхишигхүрэл медаль хүртсэн. Эрэгтэй нэг бүрчилсэн “Хүч” спорт хорооны З.Төрболд , алт, мөн хорооны Т.Энхтөр мөнгө, улсын дөрвөн удаагийн аварга Л.Алтантулга хүрэл медаль хүртсэн юм.

Тэмцээний хамгийн сонирхолтой хэсэг байдаг хосын төрлийн эмэгтэй, хосын төрөлд БГД-ийн М.Дэлгэрмаа, М.Баярмаа нар алт, “Хүч” спорт хорооны Б.Батхишиг, О.Содболор мөнгө, “Алдар” спорт хорооны Б.Энхжин, С.Мишээл нар хүрэл, эрэгтэй, хосын төрөлд “Хүч” спорт хорооны Л.Алтантулга, Э.Лхагвасүрэн, ЧД-ийн Т.Энхтөр, Б.Баатарсүрэн, БГД-ийн Б.Билэгт, Н.Чинзориг нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болцгоосон билээ.

Харин байгуууллагын дүнгээр “Хүч” спорт хороо 575, Чингэлтэй дүүрэг 490, Баянгол дүүрэг 425 оноогоор удаалжээ. Дашрамд дурьдахад, Засгийн газраас Монголын бүх ард түмний XIII их наадмын шагналын санг тусгайлан баталсны дагуу ганцаарчилсан төрөлд эхний гурван байрт шалгарсан тамирчдыг 500-1.500 мянган төгрөгөөр давхар урамшуулж байгаа юм.

С.Туул
Эх сурвалж: “Нигмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 07, 2012 10:50:25 am )

    Suvdaa duudee ulam ih amjilt husie. Nyamka

antalya rent a car