АН-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-АН хамтарсан Засгийн газраас гарсныхаа дараа ёстой л ханилж яваад нөхр өө гэгч болж байх шиг ээ. Сонгууль ойртох тусам шүүмжлэлээ ширүүсгээд л?
-Бид урьд нь Засгийн газарт байсан. Одоо байхгүй. Гэхдээ хөлөө жийлцэхдээ биш. Засгийн газраас хамтарч гаргасан шийдвэрээ хамтарсан гэдгээ хэл л гэсэн. Сайн болж, бүтсэнийг нь сайн болсон гэж ярья. Болохгүй байгааг нь болохгүй байна гэж хэлье л гэсэн. Түүнээс биш сайн ажил нь МАНынх, муу нь АН-ынх гээд байж болохгүй.
-Тухайлбал?
-Өнгөрсөн жил Засгийн газрын шийдвэрээр зургаан хувийн хүүтэй орон сууцны асуудал шийдэгдчихсэн. Гэтэл үүнийг МАН дангаараа хийсэн мэт ярьж байна. Цахим үнэмлэх яригдаад, хугацаандаа амжихгүй нь гэсэн асуудал сөхөгдөхөөр Н.Алтанхуяг, АН засгаас гарсны буруу болж тайлбарлагддаг. Шударга бус байгаа биз дээ.
-Сонгууль дөхөөд иргэний бүртгэлийн асуудал олон хүний анхаарлыг татаж эхэллээ. Таныг ажлаа өгөх үед иргэний ухаалаг үнэмлэх олгох ажил үнэхээр хойшлогдохоор байсан уу?
-Нэг зүйлийг онцлон хэлэхэд 2008 оны сонгуулийн будлиан, булхай зөвхөн нийслэлд болсон гээд жагсаал, тэмцэл хийсэн. Тэр нь даамжирч үймээн, самуун болж хувираад таван хүний амь нас эрсэдсэн. Үүнийг дахин гаргуулахг үйн тулд хамтарсан Засгийн газраас нэг ажлыг маш сайн хийлээ. Хамтраад шүү. Хэдийгээр МАН-ын хүн Иргэний бүртгэлийн газрын дарга байсан ч би АН-ын дарга, хариуцсан сайдын хувьд “Чи МАН-ын хүн, чамтай ажиллахгүй” гэж хэлээгүй. Тэнд байгаа бүх баг, хамт олонтой нь ажилласан. Иргэний шинэчилсэн бүртгэлээ сайн зохион байгуулсан. Иргэний цахим үнэмлэх олгох ажлаа сайн хийгээд л явж байгаа. Намайг ажлаа хүлээлгэж өгөхөд бүх зүйл дөрвөн сарын сүүлчээр дуусна гээд цаасан дээр бичигдчихсэн байсан. Дараа нь өмнө баталсан загварт өөрчлөлт хийхээр болсон.
Тэр үед нь Ц.Нямдорж сайд “тэг” гээд дахин Засгийн газрын хуралдаанаар оруулсан юм билээ. Ингэхээр хугацаа нь нэг сараар хойшилчихож байгаа юм. Дараа нь хийлгэж буй компани нь сар гаруйн хугацаагаар хойшилно гэсэн юм билээ. Ингэж хугацаа нь хойшилсныг АН юм уу, Н.Алтанхуягтай холбох хэрэгг үй. Нөгөө талаар яах вэ, хойшилсон байж болно. Тэгвэл сэтгэл гаргаад хийчихээч. Одоо боломжууд бий. Хийх, хийхгүй дээр хүний хүсэл, зоригийн асуудал л үлдчихээд байна.
-Сөрөг хүчин гээд байдаг мөртлөө МАНАН-д манарсан хэвээрээ байгаа юм биш үү. Тэгээгүй юм бол хэнээс юугаа нууж хаалттай хуралддаг юм бэ?
-Манай нам хаалттай хуралддаггүй. Сүүлд иргэний цахим үнэмлэхний асуудлаар хуралдах үеэр Ц.Нямдорж нууц юм ярина, хаалттай хуралдах горимтой гэсэн. Бид “Наана чинь нуугаад байх зүйл байхгүй” гэж хэлсэн. Ирэх долоо хоногоос нээлттэй л хуралдана.
-Сар шинийн өмнө УИХд суудалгүй нам, иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, хүчирхэгжлээ. Ингэснээр МАНАН-г сарниулах улст өрийн гуравдагч хүчин гарч ирлээ гэх боллоо. Таны хувьд тэднийг хэрхэн дүгнэж бас үнэлж байгаа вэ?
-Бид ч цагтаа жижгэвтэр байхдаа сонгуулийн өмнө нэгдэж, нийлээд явж байсан. Нэгддэггүй юм аа гэхэд эвсэл байгуулаад явж л байсан. Байх л ёстой үзэгдэл, үйл явдал.
-Бусад нь эвсэж нэгдээд байхад танай нам улам олон фракцитай болж байгаа нь хоорондоо хагаралтай байгаагийн шинж юм биш үү?
-Бид нэг л зорилгын төлөө явах ёстой. Тиймээс би намын бүлэглэл, фракци олон байна гэж боддоггүй. АН 20 жилийн өмнө ардчилсан хувьсгалыг хийж, манлайлж чадсан. Ард түмэн дэмжсэн. Хэрвээ ард түмэн дэмжээгүй бол хэн ч, юу ч хийж чадахгүй. Тэгэхээр ард түмэндээ баярладаг юм. Гэхдээ хорин жилийн өмн ө хийсэн ажил, үйлээрээ гавьяа байгуулсан шүү гээд сууж байдаг нам биш.
Нэг зүйлийн төлөө зүтгэхэд зарим нэг нь өөр өнцгөөс ярьж байгааг яагаад эсэргүү гээд байдаг юм бэ. Дээр үеийн хувьсгалын эсэргүү гэж авч яваад, бууддаг цаг чинь алга болчихсон шүү дээ. Тэр нийгмийг устгах гэж манай АН гарч ирсэн, устгасан. Зоргоороо, хэнээс ч айхг үйгээр үгээ хэлдэг хүмүүсийн нэгдэл чинь АН. Би гаднаас, хөндлөнгөөс харж буй хүмүүст “Энэ намын дүр төрхийг өөрчлөх гэж битгий оролд” гэж хэлдэг юм. Унаган ардчиллыг авч яваа нам чинь манай нам. Яадаг юм бэ. Хоёр, гурван хүн буруу, зөрүү үг хэлэлцээ л биз. Юунд нь эмзэглэдэг юм бэ.
-МоАХ-ны хурлын үеэр Х.Баттулга дээрх эвслийнхэнтэй адил байр суурь илэрхийлж, МАНАН-г сарниулахаа мэдэгдэн, сонгуульд ч энэ эрчээрээ дангаараа орно шүү гэх утгатай үг хэлсэн. Шулуухан хэлэхэд намын дарга болгоогүйн хариуг ингэж барьж байгаа хэрэг үү?
-Би хэлсэн үгийг нь ухаж, төнхөж ойлгосонгүй. Байгаа байдлаар нь л сонссон. Өнөөдөр АН-д ойлголцол, эв нэгдэл юу юунаас чухал. Өнг өрсөн гурван жилийн хугацаанд янз бүрийн санаа, бодол нийлэхгүй зүйлүүд зөнд өө байсан. Харин нэг зүйлийн төлөө зүтгэж ирсэн болохоор ойлголцоод л ирсэн. Тэгэхээр гурван жил ойлголцож болсон юм гурван сар ойлголцож болно гэдэгт огт эргэлзэхгүй байна. Манай намын жижиг, сажиг өрсөлдөөнд өрсөлдөгч л хождог. Тэр байтугай дунд нь зориуд “юм” шиддэг. Үүнийг манай намынхан ч ойлгодог болсон. Бусдын зууш болохгүйн тулд өөрсдөө ухаантай, тэвчээртэй, ойлголцолтой байх шаардлагатай.
-Ингэхэд Х.Баттулга намын дарга болж чадаагүйдээ тан руу довтлоод байдаг юм уу?
-Хэн нэгэн Баттулга биш, манай намынхан 20 жил, нарийн яривал 18 жил уналаа, шавар, шалбааг дундуур туулж яваа хүмүүс. Ийм хүмүүс зовлонг маш сайн мэднэ. Ялахын жаргалыг биш ялагдахын зовлонг 18 жил эдэлсэн. Тэгэхээр үүнийгээ маш сайн мэдэж байгаа. Тиймээс энд сайд байсан хоёр нөхрийн асуудал биш, цаана нь байгаа хэдэн зуун мянган гишүүний хувь заяа.
Өнгөрсөн 22 жилийн хугацаанд хичнээн дарамтад орж, манай хэдэн партизан залуугаараа хорвоог орхисон билээ. Биднийг засагт байхад анхны партизанууд ирж уулзахдаа “Бид яах вэ, нэгэнт өнгөрсөн. Харин үр хүүхдүүдээ ажил төрөлтэй байлгамаар байна” гэдэг байсан. Энэ чинь тэдний хүүхд үүд “АН-ын партизаны хүүхдүүд” гэж ялгаварлагдаж эхэллээ. Үүнийг мэдэж, ойлголцож байгаа учраас бид хоёр, гурван хүний хоорондын асуудал байхгүй гэж үзэж байна.
-Намууд янз бүрийн нэртэй хөгжлийн хөтөлбөртэй болдог болсон. Үр дүн нь дорвитой харагдахгүй байхад дахин, дахин ингэж иргэдийн тархийг угааж, хөр өнгө зарах хэрэг байгаа юм уу?
-Бид “Монгол хүн- 2020” хөтөлбөрийнхөө хүрээнд орон нутгаар явсан. Ингэхдээ иргэдэд тулгарч буй асуудлуудыг гаргаж тавих оролдлогыг маш сайн хийсэн. Ард түмэн ч нутаг, нутагтаа сайхан амьдрахыг хүсч байна гэдгээ илэрхийлсэн. Одоо тэдгээр асуудлыг шийдэхийн тулд би ганцаараа, АН дангаараа шийдэхгүй. Тэгэхээр тухайн салбарыг мэддэг, юм уншиж, судалсан судлаачидтай хамтарсан.
Хэдийгээр шийдэлд хүрэх бүх арга замыг хэлж өгөхгүй ч маш их дэмжлэг үзүүлсэн. Өнөөдөр монголчуудын өмнө ахуй амьдралыг нь дээшл үүлж, айл гэрт нь эдийн засгийн өсөлтийг нь оруулъя, босгыг нь давуулах хэрэгтэй байгаа юм. Тиймээс л бид “Эдийн засгийн хувьсгал”- ыг хийх ёстой гэж үзсэн. Үүний үр дүнд монгол хүн Монголдоо, аймагтаа сайхан амьдрах нөхцөлийг нь бүрдүүлье гэсэн юм. Үүний төлөө л явж байна. Мэдээж хэдэн нөхөр орон нутагт очиж хэдэн хүн цуглуулж, ярилцчихаад, ирээд шууд үр дүнд хүрнэ гэж байхгүй. Тэгэхээр бид боловсруулалт хийж байж хөтөлбөр хийнэ.
Манайханд гурван сар гаруйн хугацаа байна. Энэ хөтөлбөр босгоно гэдэг маань зөвхөн сонгуульд зориулж, хүмүүст гоё, сайхан зүйл амлах гэсэн юм манай намд байхгүй. Олон түмний дэмжлэг арай өөр байгаа. Бид тэдэнд зориулсан шоу хийхгүй, гараад хийх, хэрэгжих үйц ажлаа л ярьж байна. АН ардчилсан хувьсгалыг манлайлсан мөртлөө 22 жилийн дөрөвт нь л засаг барьж үзсэн. Гэхдээ их зовлонтой. Сөрөг хүчин маань олон суудал авчихсан, маш их түйвээсэн он жилүүд байсан. Эргээд харахад хажуудаа үл бүтэх, болох, болохгүй зүйл хийдэг нэг нөхөртэй. Манайх болохоор түүнийг нь зогсоох гэсэн манаач, харуулын ажилд хамаг нас, нервээ барж байгаа дүр зураг ажиглагдаад байгаа юм.
-Нэгэнт сонгуулийн тухай ярьсан болохоор Сонгуулийн хуулийн талаар асуумаар байна. Орон нутагт шагнал бас бэлэг тараан, сонгуулийн хууль зөрчлөө гээд байх юм. Гэтэл та нарыг чинь өөрсдөдөө зориулсан хууль баталчихлаа гээд байсан биз дээ. Одоо сөр өг хүчин болчихоороо хүссэнээрээ аашлаад байх нь хэр зохимжтой гэж?
-Энэ хууль зөвхөн АН, МАН хоёрт ашигтай юм биш. УИХ-ын гадна байгаа намуудад ч ашигтай. Яагаад гэвэл намын нэрээр санал авдаг зүйл анх удаа орж ирсэн. Хэрвээ тийм биш байсан бол нөгөө бусад нам энэ хоёр намд л ашигтай гээд ярьж байх ёстой. Тэгэхгүй байгаа биз дээ. Өөрсдөд нь боломжийг нь олгосон хууль болохоор хүлээж авч байгаа хэрэг.
-Бэлэг тараадаг асуудал ярихад та нөхөд ч гэсэн тэр гаргалгааг ашиглах боломжтой гэж үзэж гар өргөн хууль баталсан санагдаж байна?
-Бэлэг тараадаг асуудлыг АН-ынхан маш хүчтэй эсэрг үүцсэн. Бид МАН-тай мөнг өөр өрсөлдөж хэзээ ч чаддагг үй. Тэд чинь хүн бүрт 10, 20 мянгат өгч, золгоод дийлддэгг үй. 2008 оны сонгуулийг тэгж л хийсэн. Тиймээс бэлэн мөнгө, бэлэг тарааж болохг үй гээд бүх байдгаар нь хаах гэж оролдсон. Чухам юуг үлдээснээ мэдэхгүй байна. Энэ чинь ганц АН-д ашигтай биш. Ард түмний зөв сонголт, улс орны хөгжилд хэрэгтэй. Хаана ямар цэвэр, бохир бизнес хийж байсан нь мэдэгдэхгүй нэг нөхөр баахан мөнгө тарааж, гарч ирээд байвал энэ чинь төр биш болно. Үүнийг зөв болгох тал руу нь зүтгэж, сонгуулийг шударга явуулах чиглэлийн зүйлүүдийг нэлээд хийсэн.
-АН сонгуульд ялалт байгуулахын тулд долоодугаар сарын нэгнээс илүү С.Зориг агсны хэргийг илрүүлэхэд анхаарал хандуулах ёстой юм биш үү?
-Сонгуулийн өмнө ийм асуудлыг сөхөхөд итгэл муутай л даа. Шоу л болоод өнг өрнө. Тиймээс бид ямартай ч сонгууль шударга болоосой гэдэгт гол анхаарлаа тавьж байна.
-Тэгвэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, Д.Дорлигжав Ерөнхий прокурор болсноос хойш хэргийг илр үүлэхийг хүсвэл боломж бололцоо байсан юм биш үү?
-Тэр үед хэргийг илр үүлэх сонирхолтой хүн байсан уу гэвэл байгаагүй. Магадгүй нэг жил, жил хагасын дараа боломж бий болж байж магадгүй. Талийгаач С.Зориг бид хоёр нэг Засгийн газарт ажиллаж байсан. Харин тухайн үед ЦЕГ-ын дарга нь Д.Мөрөн гэж хүн байсан юм. Гэтэл тэр хүн тэр хэргийн дараа МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болж байсан түүх бий. Зоригийн хэрэг бол ердөө АН-ынхантай холбоотой гэдэг зүйлийг цагдаагийн дарга хүн яриад, өөрөө УИХ-ын гиш үүн болсон. Өнөөдөр чухам тэр хүн хаа байгаа юм бэ, би мэдэхгүй. Яах вэ, Одооноос л С.Зоригийн хэргийг илр үүлэх сонирхолтой хүмүүс энэ салбарт очиж байна. Гэхдээ ганц, хоёр хүн очсоноор шийдэгдэх асуудал биш л дээ. Бид ардчилсан засаглалыг бий болгож байж л олон асуудлыг шийднэ.
-Хичнээн сэтгэл байгаад цөөх өн хүн илрүүлж чадахг үй гэж байна. Яагаад, гэмт этгээдийг дотроосоо хайх хэрэгтэй болохоор уу?
-Илрүүлэх ёстой, үүрэгтэй хүн цагдаагийн дарга нь улст өрийн зүйл ярьж, намдаа оноо авч байсан. Энэ чинь илр үүлэхгүй, улстөрийн асуудал болгон хувиргаж, сонгуулиас сонгуулийн хооронд оноо хожиж, амьдрах сонирхолтой хүмүүс тэнд байна гэсэн үг. Тиймээс энэ хэрэг дээр ажиллахгүй. Одоо очиж буй хүмүүс сонирхол байгаа ч өнөөдөр амжихгүй, чадахгүй. -Яагаад амжихгүй гэж? -1998 оноос хойш 14 жилийн хугацаанд нуухыг нь нуугаад, зайлуулахыг нь зайлуулаад, цагдаагийхан ер нь юу хийсэн бол доо. УИХын гишүүн болохын тулд юу л бол юу хийнэ. Тэгэхээр тэр хэргийг юу ч гэж ярьж чадах нь, эд мөрийн, нотлох баримтууд нь байгаа юм уу, юу болсон юм бэ. Маш ойлгомжг үй зүйл болгож хувиргасан. Үүнийг зориуд хийсэн.
-Цагдаа улстөржсөн гэж байна. Тэгвэл 2008 оны үймээний үеэр үүрэг гүйцэтгэсэн цагдаа нар бас буруудлаа. Ингэхээр хэн цагдаа болж Монголын ард түмнийг хамгаалах юм бэ?
-“Өглөө” кинон дээр их жанжин Д.Сүхбаатар сэлэм Тогмидыг буудсан хүнийг олсон уу? гэж асуугаад, “олсон” гэх хариуг сонсонгуутаа бүр ихээр уурлаж, “Биш ээ! Цаад эзнийг нь ол” гэж тушааж байгаа хэсэг байдгийг санаж байгаа байх. Яг үүн шиг чулуу шидсэн хүмүүсийг бус цаад эздийг нь олох цаг болжээ. Тушаалаар үүрэг гүйцэтгэдэг хүм үүс бууд гэвэл буудсан байх. Тэгвэл бууд гэдэг тушаал өгсөн эзэн нь хэн юм бэ. Түүнийг олох ёстой. Ялангуяа сонгуулиас өмнө энэ хэргийг нэг тийш нь болгохгүй бол маш хариуцлагаг үй байдал Монголд бий болох гэж байна. Хүнийг буудаж л байдаг эзэн нь байдаггүй. Тушаал өгсөн хүн нь ч олдохгүй.
Ж.Нарангэрэл
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 07, 2012 12:34:22 am )
AN myy gej helehgui yadagiin be? AN iinhan ta nar zasgaas garangyytaa uudgui zan gargaj hamag l benzin tos,buh umnii uniig neme bizdee?odoo ichihchgui hydlaa yaraid ichih nuurendee leg naasan umnuud! hanilj yabad nuhruu gej uudgui myysain umnuud yrbagch nar shudee ta nar!hariytslagas zygtaj har amia hoohoilson ta nart odoo hen itgedgeiin be? songyyli bolohoor yhaan orj gene yarshig l bn daa ALTANHYAGAAAAAAAAAAA chi zugeer …
-
Anonymous (March 07, 2012 12:39:39 am )
er ni yu yaraid bnaa,7 sariin 1 niig ta nar tsyglaan jagsaal hiij byjignyylj byjignyylaad hergiin ezen hengergiin dohiyr ni ta nar , daraa ni ashigtai bolongyyt zsagt hamtarch byalyy hybaaj bayajad heregui bolongyyt ni zytgdag haanahiin es be?ter 5 hunii ami nas hohirsond AN 1 -RT BYRYYTAI shuu gej helie!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
Anonymous (March 07, 2012 1:26:39 am )
7 sariin 1 nd humuusiig byydah tyhsaal ogson hunees gadna jagsaal tsyglaaniig tyrhirch ard tumniig tyrhirsan ter huniig hariytslagad tata estoi,tegj baij zuh zuil gorimdoo oroh bh
-
Anonymous (March 07, 2012 1:50:08 pm )
Хогийн амьтад
-
dalaman airport transfers (February 19, 2014 2:10:22 am )
After I initially commented I seem to have clicked on the -Notify me when new comments are added- c****box and from now on each time a comment is added I get 4 emails with the same comment. There has to be a means you can remove me from that service? Kudos!
-
Reviews (February 19, 2014 4:43:38 am )
This is a topic that’s close to my heart… Cheers! Where are your contact details though?
-
Viagra (February 19, 2014 5:01:14 am )
Nice video Bert ! You can definitely make extra income with blogging. For the most part, it’s not an get-rich-quick online business, but more of a long term business? that generates followers and increases your email list like no other online business can. I was lucky enough to get set up with an awesome blogging platform that was already set up for me. C**** out my channel for more info.
-
Mesothelioma (February 19, 2014 5:57:05 am )
Oh my goodness! Incredible article dude! Many thanks, However I am encountering issues with your RSS. I don’t know why I cannot join it. Is there anybody having the same RSS problems? Anybody who knows the answer can you kindly respond? Thanx!!
-
ceasuri fossil (February 19, 2014 5:58:16 am )
Pretty! This was an incredibly wonderful post. Thanks for providing this info.
9 Comments