antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 5, 2012 9 comments

Ц.Төмөрбаатарын бурхад

нийтлэсэн Admin

Цалгисан их авьяастай, тэр хэрээрээ омголон, бардам ааштай Цагааны Цэгмидийн хүү Ц.Төмөрбаатар 25-тай цэл залуудаа Төрийн шагналыг буцааж байсан цөс ихтэй эр. Олон жил гавьяа шагналгүй, зах зээлийн ороо бусгаа үед бор дарсанд толгойгоо мэдүүлж явсан үе түүнд ч бий. Харин билэг их авьяастай энэ эрийг дахин амьдруулсан ачтай бүсгүй бол түүний одоогийн гэргий Отгончимэг. СУИС-ийн багш байхдаа баахан дураараа оюутандаа сэтгэл алдарч удалгүй амьдрал хувь заяа холбосон нь Төмөрбаатар залуу эхнэр авлаа хэмээн гоочлуулахад хүргэсэн.

Харин мань эр угийн ёжтой зангаараа “Тэгж ярьвал миний аав ээжээс 24 насны зөрөөтэй байсан. Бидний өвөг дээдэс яагаад залуу хатан авдаг байсан уламжлалыг бодох ёстой”, харин хэнз охиныхоо тухай “Би аавынхаа 51-тэйд, Төмөрхуяг 58-тайд нь гарсан. Тэгэхээр надад удам байна, Миний охин хэнз биш, дахиад хүүтэй болмоор байна. Надад удам залгах хүү хэрэгтэй” хэмээн омог бардам өгүүлсэн. Үнэхээр Ц.Төмөрбаатараас өөр ингэж ил цагаан ярих хачин нөхөр байхгүй биз.

“Чингис хаан”-ы Жагаа гавьяатын “Шувууд нутаг буцах болоогүй” дууны клипэнд тоглож жүжигчний авьяас, бүсгүй гоо сайхнаа гайхуулаад авсан Отгончимэг хатагтай жинхэнэ мяндсан ухаантай, дайчин бүсгүй. Ийм омголон, өөрийнхөөрөө эрийг арганд оруулж, амьдралд дахин дурлуулсан тэрээр хувийн бизнес хийдэг бөгөөд ноён Ц.Төмөрбаатар уран бүтээлээс өөр зүйлд санаа зовохгүйгээр амьдардаг. Түүгээр ч барахгүй дүү Ц.Төмөрхуяг нь бэр эгчийнхээ найз мөн л бизнесмэн бүсгүйтэй хамт амьдарч байгаа бөгөөд энэ бүхнийг зохицуулах нарийн ухаан Отгончимэг хатагтайнх байсан гэдэг.
Тэдний хэнз охиныг нь Биндэръя гэдэг бөгөөд аавтайгаа жигтэйхэн адилхан тэрээр урлагийн сургуульд суралцдаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (March 05, 2012 8:30:16 pm )

    tumurbaatart huu bdag shdee.22 toi Purevjal ge jAmerikt eejteigee hamt amidardag.yagaad iim saikhan huugee nuudag ym bol doo

  • Anonymous (March 05, 2012 8:41:14 pm )

    zaluuhan ehnereesee huutei bolohiig hussen baina .Ter husel ni bieleh boltugai

  • Anonymous (March 05, 2012 9:06:46 pm )

    gehdee tiim saikhan huugee nuugaad sonin l bna daa

  • Anonymous (March 05, 2012 9:38:05 pm )

    yaxav dee ene exnereesee axij xvvtei boloxiig xvsdeg yum bailgvi de . 2 oxintoi geegvisen bil vv

  • Anonymous (March 05, 2012 9:44:36 pm )

    Anar gedeg saihan huu bii.Hamgiin anhni oyutan tsagiinh n hair Hulan gedeg huurhun busguin huu baidag.

  • Anonymous (March 05, 2012 11:13:16 pm )

    хэн ч гэсэн 3 хүүтэй байхыг хүсэхгүй яах юм бэ

  • Anonymous (March 06, 2012 7:12:11 am )

    Hurliiz eriin 3 avgain 3 huu. Hujaa nar ingej mongoliin tsusiig bohirduuldag yum.

  • Anonymous (March 06, 2012 10:32:00 am )

    Hujaa bsiimuu.

  • Anonymous (March 06, 2012 4:10:45 pm )

    TOMOGOO OK ZALUU TER NAS HAMAAGUI 20 S 30 NASNII DUU EHNERTEI HUN ZONDOOL BAIDAG SHUUDEE ATAARHAL L YUM BIZDEE ZAILUUL

antalya rent a car