2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь нас хохирч,
зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч хоёрдугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болох байсан ч хоёр өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй учир гуравдугаар сарын 14-ний өдөр хүртэл хойшилсон юм.
Энэ үеэр Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг шүүх хуралдаанд гэрчээр байлцуулах хүсэлт гаргасан юм.
Үүний дагуу өнгөрөгч долоо хоногт буюу энэ сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарт шүүх хуралд гэрчээр оролцох зарлан дуудах бичиг хүргүүлжээ.
Харин ерөнхийлөгч асан Н.Энхбаярт өнөөдрийн байдлаар зарлан дуудах бичиг ирээгүй байна. Хэдийгээр дээрх эрхмүүдэд шүүх хуралд оролцох зарлан хүргүүлсэн ч өөрийн биеэр оролцох боломжгүй тохиолдолд оролцохгүй байж болох аж.
Гэрч хүрэлцэн ирээгүй тохиолдолд шүүх бүрэлдэхүүн тухайн үед хэлэлцээд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх эсэхийг шийдэх юм байна.
Одоогоор ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шүүх хуралдаанд оролцуулах зарлан дуудах бичиг өгөөгүй ч шүүх хурал болох хүртэлх хугацаа нь бэлтгэл үед хамаардаг учир хурал болох өдөр ч зарлан дуудах бичгийг өгч болох гэнэ.
Тэрбээр шүүх хуралдааныг нээлттэй явуулсан тохиолдолд шүүх хуралд оролцох талаар мэдэгдсэн. Гэвч Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдсан хурлын протокол бусад зүйлс шүүх хурлын үеэр яригдах учир нээлттэй явуулах боломжгүй аж.
С.Отгон
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 05, 2012 9:43:33 pm )
ENKHABAYR NUUZ YAVAGDAH YOSTOIG MEDSEER BAIJ HUDLAA JUJUEG TAVIJ NEELTTEI BOLBOL OCHINO ENE TER GEED BUR YAJ ARGA ZAIM HEREGLEDGEE BATLAAD BAIH YUMAA
-
Anonymous (March 06, 2012 9:34:18 am )
naaduulaa bvgdin shorond suulagach
-
Anonymous (March 06, 2012 9:41:45 am )
hen buudsnig odo hvrtel oloogvi bgaa umu maluuda zov zvgeer yav bsn hvnig buudaj aldag oorsdiin yag tegj alval taarn tor tomor nvvree haruulach
-
Anonymous (March 06, 2012 2:49:00 pm )
ЮУ НУУХ ГЭЭД БАЙНА АЛУУРЧАН ЛУЙВАРЧАН НАРИЙГ НУУХ ГЭЭД ШҮҮХ ХУРАЛ НЭЭЛТЭЙ БОЛХООС АЙГААД БАЙНА ШҮҮ ДЭЭ АЙГААГҮЙ БОЛ НЭЭЛТЭЙ МЭДЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛЭЭР ИЛ ТОД ЯВУУЛААЧ МАН ТӨР БУРУУТАЙ ГЭЖ ҮЗЭЭД НАМЫН БАЙРАНИЙ ТӨЛБӨРӨӨ АВСАН ШҮҮ
ТИЙМ БОЛХООР ОДОО ӨӨРИЙН ХИЙСЭН ҮҮЛДЭЛДЭЭ ХАРИУЦЛАГ ХҮЛЭЭХ ХЭРЭГТЭЙ
ТӨРИЙГ МАН ТӨЛӨӨЛӨЖ БАЙГАА ШҮҮ АВХАА БОЛХООР БИД БУРУУТАЙ ГЭЖ ТӨРИЙН НЭРЭЭР ТӨЛӨӨС АВЧАХААД ХИЙСЭН ХЭРГЭЭ ХАРИУЦАХ БОЛХООР БУЛТААД БАЙДАГ ЮУ ГЭСЭН ҮГ
ЯМАР ТӨРИЙН ЁС ВЭ МАН АА ХАРУУЛАЖ ӨГӨӨЧ -
Anonymous (March 06, 2012 2:56:23 pm )
НЭЭЛТЭЙ ЯВУУЛАХ НЬ ШУДРАГ ЁСОНД НИЙСНЭ ТӨРИЙН ЖЭНХЭН ЭЗЭН НЬ АРД ТҮМЭН БИЗДЭЭ
ЭЗДЭЭС НЬ НУУХ ЯМАР ШАЛТГААН БАЙНА ХАРИНЧ ЭЗЭД НЬ ОДОО ТА НАРААС УЧАРИЙГ ИЛ БОЛГОХИЙГ ШААРДАЖ БАЙНА -
Anonymous (March 06, 2012 3:39:01 pm )
Turin nuutstai holbootoi hereg haalttai shvvh hurlaar heleltsegdene shv de. elbegdorj enhbayar bayar nar saihan nvvr nvvree haraad l gerchin medvvleg ogoh heregtei
-
Anonymous (March 06, 2012 4:48:42 pm )
neelttei yavuulah heregtei. huuts yavagval medeej uchirtai gesen ug.neelttei yavuulahig shaardaj baina.
-
Anonymous (March 06, 2012 6:25:34 pm )
enhbayariig yaagaad duudahgyi bgaan ene 4 chin tsugtaa l hun buudah tushaal ugsun shu de.5hun buudchaad zogsohgui 280 huniig homrogolon em er hugshun jiremsen geltgui gantsad avaachij balbaad hels hereg huleelgej 2008-2009ond shorond hiisen shu yadarsan heden huniig.ene heden humuusiin ar geriinhen odoo garj irj hohiroloo neheh heregtei sh de ene 4n novshoos.2009ond elbegee garj irjiij urshuusun.enhbayar bol hohino geed l suujisan hun de.1jil duugui.odoo eronhiilogchoos buugaad hudlaa dongosood
8 Comments