antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 5, 2012 2 comments

Хүмүүс ижийгээ баярлуулаад сайхан байна

нийтлэсэн Admin

Удахгүй Олон Улсын эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Уншигч та бүхэндээ сэтгүүлч П.Хашчулууны гурван жилийн өмнө Өдрийн сониндоо нийтлүүлж байсан нэгэн нийтлэлийг хүргэж байна.  

Мартын найман болж ма­най танайгүй, эмэгтэй хүн, ижий бүхэнд баяр хөөр бэлэг­лэсэн сайхан өдрийг үдэв. Ижийдээ баярын мэнд хүргэх найз нөхдөө харах сайхан байсан шүү, гэвч ялимгүй атаархалтай.Тэр жилийн хаврын ийм өдрүүдэд ээж минь нартаас буцсанаас хойш 23 жил өнгөрч дээ. Би тэгэхэд бээлийн чинээ жаахан амьтан юу болоод өнгөрснийг ойлгож ядан хоцорч билээ. Сургууль номонд орох дөхсөн миний ой тойнд тэр үеийн тэнгэр барай­сан өдрүүдийн үйл явдлууд зураг мэт урсан өнгөрөх нь бий. Ялангуяа эмэгтэй хүн бүхнийг дээдэлсэн ийм өдрүү­дэд.

Цагаан сар хаяанд ирж айл бүхэн бэлтгэлээ базааж билээ. Манайх ч адил, бууз баншаа чимхэж, хот хороогоо цэвэрлэн, хуучин муусайн хувцас хунараа угаагаад л … Ээж минь хэдий биеийн зо­виур их ч тэр жилийн цагаан сард мөн ч их бэлдсэн дээ. “Хэдэн хүүхэдтэйгээ сайхан шинэлнэ” хэмээн ярьж шинэ дээл оёулан, шинэ гутал ав­сан байж билээ. Долоон хүүх­дийнхээ төлөө амиа тавьж явсан ээж минь сүүлийн хэдэн жил өнгөтэй өөдтэйг өмсөж зүүсэн нь юу л бол. Том ах Их сургуулиа дүүргэж ажил хийж эхэлсэн үе бо­лохоор ээжид шинэ дээл гутал авч өгсөн хэрэг. Би ч бас ээжээсээ дутуугүй гоёлоо. Ээж хажуу айлын эгчийг гуйж надад цэнхэр даалимбаар дээл оёулав. Хурдхан шинийн нэгэн болоосой айл хэсэхсэн гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байв. Гэвч хорвоо­гийн нар холбирсон мэт өдөр хоногууд ирж явааг яахан мэдэх билээ. Маргааш битүүн болно гэж байх тэр шөнө ээж маань намайг сэрээж “Ижийнх нь бие өвдөөд байна. Миний хүү ахынхаа өвөрт орж унт” гэж нойр хугаслан өврөөсөө гар­гаж билээ. Би хэдүйн түлээ оруулдаг насан дээрээ очсон ч мөөмнөөсөө бол гарч ам­жаа­гүй байсан юм. Тийм болохоор “Ээж, би ганцхан удаа мөөмөө идчихье л дээ” гэж гуйж байсан санагдана. Тэр шөнө ээжийн минь бие улам муудсан гэдэг. Нэг сэ­рэх­нээ гэр дүүрэн хүмүүс. Аав алга. Асуусан чинь айм­гийн төв явсан гэнээ. Сүүлд учрыг нь ойлгохноо аав маань аймаг руу донорын цусанд давхисан юм байна лээ. Су­мын урд үхэрчингийн лагерьт байдаг, гэрээсээ огтхон ч гардаггүй Дашцэвэл ажаа таягаа тулаад манайд ирчих­сэн эрхи эргүүлэн мааниа уншиж суух юм. Энэ ажаа яахаараа шөнө манайд ирчих­сэн байдаг юм гэж гайхаж билээ. Харин ээж бид хоёрын орны хажууд сумын эмч Пү­рэв­сүрэн гуай тариа барьчих­сан зогсож харагдана. Ээжийн бие их л өвдөж байгаа юм байна гэдгийг би ойлголоо. үдээс өмнө манайхаар орж гарах хүмүүсийн тоо ихсэв. Би бага эгчээсээ идэх юм нэхэж уурыг нь хүргээд олны хөлийг харж зогслоо. үдийн хэрд зуухны бөөрөнд дулаа­цаад, бас эгчийн гал дээр тавьсан бууз хурдан болохыг хүлээж зогстол ээжийн гар хөдөлж ямар нэг юм ярьж байх шиг. Дэргэд нь байсан том эгч ээжийн дээрээс тон­гойс­ноо намайг дуудав. Тэ­гэх­нээ ээж асуусан юм байж. Ах намайг өргөж ээжид ойр­туу­лав. Тэгэхэд ээж маань хүчгүй болсон гараараа на­майг чадан ядан өөр рүүгээ татаж хацрыг маань удаан гэгч нь үнэрлэж билээ. үг хэлэх тэнхэл ээжид маань байгаагүй. Мөөмнөөс нь сал­гаж, өврөөсөө гаргаж амжаа­гүй нялх үрээ үүрд орхиж буй эхийн сэтгэл ямар байсныг төсөөлөхөд бэрх. үхэж болох­гүйн төлөөх тэмцэл миний ээжийн сэтгэлд хичнээн их байсан бол гэж одоо бодохоор элэг эмтрэх шиг болдог. Тэр тухай бодож ч чаддаггүй. Сүүлчийн удаа ухаан орсон нь тэр юм байна лээ. Ингээд л миний ээжгүй­гээр хорвоог туулах өдөр хоногууд тэр хавраас эхэл­сэн дээ. Хоёр хоногийн дараа шинийн нэгэн болоход би өглөө эрт босож айлынхаа эгчээр оёулсан цэнхэр дээ­лээ өмсөж, ахуйн үйлчилгээ­ний гуталчнаар хийлгэсэн цагаан ултай гутлаа өмсөөд гэрийнхээ хаяаны манаас шороон дээр гарч болжмор шиг түгдийн сууж билээ. Ай­лын хүүхдүүд аав ээжтэйгээ хаашаа ч юм золголтоор явахыг нь хараад л… “Өдийд ээж бид хоёр Жанжгаагийн­даа очиж золгохоор явдагсан” гэж бодож суусансан. Харин тэгж суухад маань хашааны завсраар хэн нэгэн намайг дуудсан нь хамар хашааны Уртнасан гуайн хөгшин байж билээ. Хөгшин намайг духан дээр минь үнэрлэж, гэртээ дагуулан орж таван төгрөг, атга дүүрэн чихэр өгсөн нь тэр жилийн цагаан сараар надад бэлэг өгсөн цорын ганц айл байсан юм. Энэ цагаан сараас хойш, ээжээс минь хойш хэн ч надад шинэ дээл хийж өгсөн­гүй. Хуучин хувцаснуудаа угааж өмсчихөөд л айл хэс­дэг­­сэн. Хэдий би олон эгчтэй ч “Надад шинэ дээл” гэж хэнээс ч гуйгаагүй юм. Ээжээс минь хойшхи амьд­рал дутуу юм ихтэй байхыг бяцхан ухаан­даа сайн ойл­госон. Гэхдээ тэр бүх дутуу гуцуу зовлон бэрх бүхнээс хамгийн хэцүү нь миний яр шархандаа ба­риг­даж шөнө болгон ээжийгээ зүүдлэх л байлаа. Хүүхдүүд надаас цээрлэж, хол байхыг хичээ­дэг­сэн. Тийм болохоор над­тай тоглох хүүхэд олддог­гүй. Тэр зуныг би голдуу сумын төвийнхөө наадмын талбай дээр очиж ганцаараа тоглож өнгөрөөсөн дөө. Аав минь намайг дагуулан эмч домч, лам харгүй их явсан ч арил­гаж чадаагүй юм. Бүр уруул аман дээр хүртэл гарч хэ­цүүд­сэн. Гэвч миний гурав дахь эгч П.Энхтуул сургуулиа төгсөж ирээд намайг дэргэдээ авч ээжийн маань оронд ээж болон арчилж тордсоноор хүн болсондоо, би. Авга ах Ж.Цог­тоо хожим “Нялх хүүхэд ээжий­­гээ санаж бэтгэрэхийн зовлонг чамаас харсан. Ээжий­­гээ өнгөрдөг жил чи яр шар­хандаа баригдаж хэцүүд­сэн шүү. Хараад сэтгэл өвдөх шиг болдогсон” гэж ярьж билээ. Туул эгч дээрээ очоод нэг сар болоход нөгөө эм тарианд эдгэрэхгүй байсан шарх сорви ховхорч, хэдэн сарын дараа оргүй эдгэрч билээ. Ингэж эдгэрэхийг маань харсан хүн олон доо. Санаанд илхэн сэтгэлийн эдгээр гунигаа үзэглэсэн нь учиртай. Ээжийгээ бодохоор сэтгэл хоосрох мэт болдог ч бас зөөлрөл авчрах. Амьд­ралын баяр хөөр бүхний дунд хүн ижий аав хоёртойгоо байх нь дээдийн жаргал байдаг байх. Ийм бодролтой ээжий­гээ үдсэн тэр хаврын гунигаа тэрлэж сууна. Хажууд мартын наймны баяр хөөр ундарч хүмүүс ижийдээ баяр хүр­гээд, сайхан байна. Өдгөө миний бие гудиг­гүйхнээр 30 нас руу очиж явна. Энэ хугацаанд оносон нь цөөн байхаа. Одоо харин онож явахын үйл мөртэй он жилүүд эхэлж байх шиг. Аав­гүй анхны хавраа туулж бай­на. Нэг л юм дутаад …Гэвч аавынхаа амьдын үргэлжлэл нь би юм, миний хоёр хүү юм. Тийм болохоор үртэй хүн мөнх амьдардаг хорвоогийн жам үргэлжлэнэ. Ингэж бодон сэтгэлээ засах, хоёр хүүгээ эрхлүүлэх. Аав ээжтэйгээ авахуулсан зургаа ахиж сай­хан янзалмаар санагдах.

Эрдэнэ гоёлоо охиддоо тарааж өгчихөөд
Ишгээ угжиж суугаа ээжтэйгээ
Шинэхэн дээлээ хүүдээ өмсгөж өгчихөөд
Шилбүүрээ үүрээд алхаж яваа аавтайгаа … баяр бүх­нээ хуваалцаж яваарай. Та бүхэн элэг бүтэн азтай хү­мүүс шүү.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (March 07, 2012 12:23:18 am )

    Õ¿í áîëæ òºðñíèéõ õ¿í øèã ë àìüäàð.Ñýòãýë øèìøèð÷èõëýý ìóó ýýæ ìèíü õàæóóä áàéõ øèã.

  • Anonymous (March 07, 2012 4:41:53 am )

    saixan niitlel bna . xvmvvs ee eejiigee xairlaj yavaarai

antalya rent a car