antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 5, 2012 3 comments

Wikileaks: Ж.Энхбаяр сайд 2008 оны сонгуульд 125 сая төгрөг зарцуулжээ

нийтлэсэн Admin

АНУ-ын төдийгүй бусад улс орнуудын Засгийн газар болон томоохон банкуудын нууц материалуудыг олонд дэлгэдэг Wikileaks сайтад Монголын Батлан хамгаалах яамны сайд Ж.Энхбаярын тухай материал дэлгэгджээ. 2008 оны сонгуульд түүний менежерээр ажиллаж байсан, Үйлдвэр худалдааны яамны зөвлөх асан С.Отгонбат үдийн цай уух зуураа тус сайтын сурвалжлагчтай Ж.Энхбаяр сайдын хэрхэн гишүүн болж чадсан тухай хуучилсан байна.

“Мөнгө, намын машин, иргэдийн эмзэг сэдэв”

С.Отгонбат ярихдаа “Мөнгө, намын машин, иргэдийн эмзэг сэдэв үргэлж ялалт авчирдаг гэдгийг энэ сонгууль ч харуулсан. Өргөн уудам газартай, дэд бүтэц хөгжсөн ийм тойрогт гол асуудал нь ажилгүйдэл, мөнгө, гэрэл цахилгаан байдаг. Тиймээс залуу бизнесмэн, нутгийн унаган хүүгийн хувьд тийм ч хэцүү зүйл биш” гэжээ. Тэрбээр Ж.Энхбаяр УИХ-ын сонгуульд ялахын тулд ямар бэлтгэл хангаж байсныг дурджээ.

1. Улаанбаатар хотод шилжиж ирээд удаагүй байгаа Ж.Энхбаярын гэр бүл Говь-Алтайн иргэдтэй байнга холбоотой байдаг. Аль гурван жилийн өмнөөс сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хангаж байсан тул аймгийн засаг захиргаа, нэр нөлөө бүхий хүмүүстэй сайн харилцаа тогтоосон.
2. МАН /МАХН/-ын Говь-Алтайн гишүүд өмнө нь сонгогдсон гишүүдээсээ залхаж байсан нь түүнд завшаантай хэрэг болжээ. Ж.Энхбаярыг залуу хүн гэж намын зүгээс ихэд дэмжсэн байна.
3. Говь-Алтай ганцхан телевизтэй, малчдад мэдээлэл тун бага хүрдэг. Тиймээс сонгуулийн багийнхан бүтэн хоёр долоо хоногийн турш өдөр шөнөгүй явж малчидтай уулзжээ. Ингэснээр бусдаас түрүүлж мэдээлэл хүргэж чадсан байна.
4. Ж.Энхбаяр компанит ажлынхаа бүх мөнгийг өөрийн халааснаас гаргажээ. Орон нутгийн телевизээр сурталчилгаа явуулах, 45 өдрийн компанит ажлын үеэр намаас томилогдсон 50 гаруй хүн болон өөрийн 15 хүнийг цалинжуулах гээд нийт 125 сая орчим төгрөг гаргасан. /Сонгуулийн хуулийн дагуу нэг нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаандаа 20 саяас дээш төгрөг зарцуулахыг хориглосон байдаг гэж сурвалжлагч онцолжээ./
5.  Орон нутгийн иргэдийг татах хамгийн гол зүйл нь спорт. Тэр дундаа бөхийн барилдаан, хурдан морины уралдаан бол хөдөөний сонгогчдод танигдах онцгой арга. Тиймээс Ж.Энхбаяр гурван жилийн турш наадмыг ивээн тэтгэж, өөрөө морь уралдуулж, бөхчүүдийг ивээн тэтгэж байсан нь түүнд багагүй оноо авчирсан.
6.  Өнгөрсөн 15 жилд Говь-Алтай аймагт Засгийн газраас ойролцоогоор 100 сая долларыг зам засвар, барилга, захиргааны ажилчдын цалинд өгчээ. Үүнийг жилийн дунджаар авч үзвэд дөнгөж 7 сая доллар болж байна. Ж.Энхбаяр орон нутгийн төсөв ийм бага байгааг хурцаар шүүмжилсэн нь нүдээ олсон юм. Энэ тойргийг өмнө нь гартаа атгасаж байсан Очирхүү зэрэг эрх мэдэлтнүүд янз бүрийн арга ашиглан түүнийг унагаах гэж үзэж байсан.
7.  Энэ аймагт 8000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдардаг. Хэд нь сонгууль өгөх чадамжтай гэдэг нь тодорхойгүй. Гэхдээ Ж.Энхбаяр сонгуулийн өмнө 50 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг намынхаа шугамаар дунджаар 100 мянган төгрөгийн цалинтай ажилд оруулж өгсөн нь түүний нэр хүндийг маш хурдан өсгөж, сонгуулийн өдөр маш олон санал авч чаджээ.

Эх сурвалж: http://wikileaks.org/cable/2008/07/08ULAANBAATAR355.html

Б.Баяр /24tsag


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (March 05, 2012 12:01:47 pm )

    энэ отгон баяр гээч амьтан яасан мэдэмхийрдэг худалч , зусарч гар вэ. ийм амьтад л хүнийг буруу зам руу хөтөлдөг юм даа

  • Anonymous (March 05, 2012 10:11:31 pm )

    buruu ym alaga l bna.enhbayar ugaasaa guilguur uhaantai,medremjtei,erch huchtei munadag l daa.yag hamt oir baival iluu medrene.ene zaluugaas surah ym ih bii dee.

  • Anonymous (March 05, 2012 10:16:02 pm )

    er ni magtuulhaas muuluulj baival tun zugeer shuu.stagaan hel am ch nasand stuvtei ayultai.ene muu zaluug ardchilsan naminhan mun ch muullaa daa, harin ulam l ungu orood baina shuu

antalya rent a car