Долдугаар сарын 1-ний хэрэг өнөөдөр улстөрийн томоохон шоу олон өдөөгдөж байна. 2008 оны сонгуулиас хойш сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсийн эсэргүүцлээ үүдэлтэй үймээний үеэр таван хүний амь нас эрсдэж, олон хүн гэмтэж бэртсэн билээ.
Өнгөрсөн долоо хоногт үймээний үеэр галт зэвсэг хэрэглэж дөрвөн хүнийг буудаж хөнөөсөн хэрэгт буруутгагдсан тухайн үеийн ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарын шүүх хурал болсон ч өмгөөлөгч ирээгүй гэсэн шалтгаанаар хойшилсон юм.
Мөн өмгөөлөгч нар болон шүүгдэгчдийн ар гэрийнхэн тухайн үед эрх барьж байсан, онц байдал зарлах үеийн штабын бүрэлдэхүүнд ажиллаж байсан хүмүүсийг байлцуулахыг санал болгосон юм. Түүнчлэн үймээнийг анх санаачилсан О.Магнай, Б.Жаргалсайхан, Ж.Батзандан нарын хэргийг мөн сэргээж шалгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн.
Тэдний хүсэлтийг хүлээн авч энэ сарын 14-ний өдрийг хүртэл шүүх хурлыг хойшлуулсан юм. Тэгвэл тухайн үед Ерөнхийлөгч байсан онц байдал зарласан Н.Энхбаяр шүүх танхимд очиж гэрчээр мэдээлэл өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдэж байна.
Гэхдээ телевизийн эфирээр шүүх хуралдааныг шууд дамжуулж цугдаан зохион байгуулагчид, тухайн үеийн эрх баригчид, улстөрийн намын хоёр дарга болох С.Баяр, одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарыг дуудаж байлцуулах хэрэгтэй гэж хэллээ. Яагаад өнөөдөр ганцхан С.Баярыг дуудаж байцаах хэрэгтэй гээд байгаа юм.
Том нам гэгдэх МАН, АН-ууд хоёулаа луйвар хийсэн. Энэ үеэр хоёр намын нэр дэвшигчид луйвраа бүрэн тохиролцож чадаагүйгээс үл ойлголцол үүсч сүүлдээ үймээн болж хувирсан. Тэгэхээр АН-ын дарга байсан Ц.Элбэгдорж ч шүүхийн танхимд ирэх хэрэгтэй гэж тэрээр үзэж байгаа юм байна.
Х.Саруул www.times.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 07, 2012 6:22:39 am )
UNEN TENEG MULGUI HUN SHUU. MONGOL ULSIIG IIM HUGIIN BOLGOHOD ASAR IH HUVI NEMER ORUULCHAAD ODO BOLOHOOR BUSDAD TOHOH GEED HAMAG TARHIA AJILUULJ BAIH SHIV. AN SONGUULI HAMT LUIVARDAAD TOHIROLZOJ CHADAAGUI BOLOHOOROO ENE TER GEED BUR 1 HUTGAN UIMUULJ SURSAN ZANGAARAA TENEG TENEG YUM YARIAD ARD TUMNIIG TENEG GEJ BODSOOR L BAIH SHIV. ODOO BUR LUIVARDSAN GEED ZUVSHUURCHLUU SH DEE UURUU, DARAA NI AYGUI BOL TEGJ HELEEGUI GEJ TAS GURIINNE DEE, SAIN BARIMTJUULJ AVAH HEREGTEI
1 Comment