antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 4, 2012 Comments are off

Өмгөөлөгчдийн холбоо энэ их мөнгийг хаана шингээдэг вэ

нийтлэсэн Admin

Одоогоос хэдэн жилийн өмнө БНМАУ-ын БХЯ-ны сайд, прокурор асан өвгөн өмгөөлөл хийхээр шүүхийн танхимдороод ирж билээ. Таг дүлий, хараа муутай өвг өн “Энэ хүүхэд юу хэлээд  байна” гээд шүүгч рүү  заана. Тэгээд сонссон зүйлээ монгол бичгээр бичих гэж салганаж өгдөг байлаа. Өндөр насны тэтгэвэрт гарсан прокурор, ажлаасаа халагдсан цагдаа, хөдөлмөрийн чадвараа алдсан шүүгч нар өмгөөлөгч болох нь цөөнгүй. Хууль, хүчний байгууллагад олон жил ажиллаж байгаад нас дээр гарсан өвгөн өмг өөлөгч болчихоод ажлын чадвартай шүүх, прокурорынхонтой мэтгэлзэхээр болно. Өвгөн, эмгэн өмгөөлөгч нарт ажлын санал элбэг. Гэмт хэрэгт холбогдсон этгээд үүд залуу өмгөөлөгчийг бус өвөө, эмээ нарыг авна. Учир нь гэвэл эмээ, өвөө нар урьд нь шүүх хяналтын байгууллагад ажиллаж байснаараа танил тал ихтэй. Ихэнх өмгөөлөгч нар “Миний шавь шүүгч, прокурор” гэж бэлэн амлаад үйлчлүүлэгчээс 100000- 10000000 төгрөгийн хөлс авна. Хэрэг удаашрах тусам төлбөрийн хэмжээ нэмэгдээд явчихна. Өмг өөлөгчид хүн амины хэргийг  таван сая төгрөгөөс эхэлж дуудаад үйлчлүү- лэгчийн ар талын төлбө- рийн чадвараас хамаарч буулгах, өсгөхөө шийднэ.

“Гэр хорооллын барилган жилт” хадгаламж зээлийн хоршооны эзэн агсан Ц.Түмэнгэрэлийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч С.Жанцан 10 сая төгрөгөөр өмгөөлж билээ. С.Жанцан өмгөөлөгч тухайн үед ар гэрийнхэнд нь “Түмэнгэрэлийн хэрэг цайрах ч магадлал бий. Ямар ч байсан шүүхээс цааз өгөхгүй” гэж тун ч итгэлтэй хэлж байж билээ.   Өмгөөлөхийн төлөө бус мөнгө олохын тулд өмгөөлөл хийдэг хүмүүс олширсон гэхэд байна. Мөн өмгөөлөгч С.Жанцан дипломатч Д.Цахилгаанд “Танай хүү Жаргалсайханы хэрэг юу ч болохг үй цайрна. Би хүүг тань шүүх танхимаас хөтлөөд гараад ирнэ” гэсэн байгаа юм. Д.Цахилгаан “Би Жанцангийн хэлсэн үгэнд итгээд хүүгээ шүүхийн гадаа хүлээж байсан” гэж билээ. Мөн Хэнтий аймгийн өмгөөлөгчдийн холбооны тэрг үүн Ж.Болдбаатар хүн хутгалсан хэрэгт холбогдсон Өмнөдэлгэр сумын харьяат Баярсайханд “Чи надад найдаад 400 мянган төгрөг олоод өгчих. Тэгээд л чи хэргээс зүгээр гарна” гэсэн аж. Гэтэл Баярсайхан нь зүгээр гарах битгий хэл долоон жилийн чанга дэглэмтэй хорих ял аваад Мааньтын хорих руу ачигджээ. Олон нийтийн дунд Үндсэнхуулийн Цэцийн гишүүн хуулиа хамгаалж буй шүүгч гэж ойлгох ойлголт түгээмэл байдаг юм. ТэгтэлҮндсэн хуулийн Цэцийн гишүүн, Өмгөөлөгчдийн холбооны тэргүүн Б.Пүрэвням үе, үе өмгөөлөл хийнэ.  Энэ үйлдэл нь аль нэг дүүргийн шүүгч Туяа ажлынхаа зав чөлөө- гөөр өмгөөлөл хийж байгаатай адил сонсогдоно. Өмгөөлөгчдийн холбооны тэргүүний хувьд өмгөө- лөл хийх эрх нь нээлттэй хэдий ч Үндсэн хуулийн Цэцийн гишүүний хувьд эргэлзээтэй сонсогддог юм. Монгол Улсад 1200 орчим  өмгөөлөгч бий. Үүнээс 1000 өмгөө- лөгч хотод, үлдсэн 200 нь хөдөө орон нутагт ажилладаг байх юм. Хүнээс их хэмжээний өмгөөллийн хөлс авчихаад ор тас зугтаачихдаг өмгөөлөгч ч байна. Сэтгэл мэдрэлийн өвчтэй этгээдүүд хүртэл итгэмжлэлээр өмгөөлөл хийж байх жишээтэй. Ихэнх нь эрүүгийн хэрэг өмгөөлөх сонирхолтой. Учир нь иргэний хэрэг төвөгтэйгээс гадна дараа нь хэл ам ихтэй байдаг гэнэ. Цагдаагийн газар өмгөөлөгч нарт өрөө гаргаж өгнө. Цагдаа нь өөрийн гар дор байгаа сэжигтэндээ тэр дор нь өмгөөлөгч авч өгөх бөгөөд мөрдөн байцаах гэдэг ажил нь цэгцэрнэ. Гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийн хувь заяа шүүх дээрбус цагдаа дээр шийдэгдэх нь цөөнгүй. Цагдаа өмгөөлөгч нарт ажил олж өгдөг учраас сэжигтнээс сонссон бүхнээ цаг алдалгүй дуулгах жишээтэй. Монголын Өмгөөлөгчдийн холбоо хэмээх төрийн бус байгууллага гишүүн бүрээсээ сар бүр 25000 төгрөгийн татвар авна. Үүнээс гадна өмгөөлөгчдийн сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд 15000, гэрчилгээ, үнэмлэхээ авахад 100- 200 мянган төгрөг төлнө. Жил болгон 400-500 хүн шалгаруулалтад орж, авлига өгч чадсан нь тэнцдэг гэсэн яриа байх юм. Татвараа төлөөгүй гишүүд ёсзүйн алдаа гаргасан гэсэн шалтгаанаар гишүү- нээс хөөгдөнө. Харин хоёр талдажилласан өмгөөлөгч нарт татвараа төлсөн л бол асуудал үгүй. Хэдэн жилийн өмнө шүүгчид авлига өгсөн өмгөөлөгч Яринпил өнөөдөр өмгөөлөл хийгээд л явж байна.Яагаад гэвэл татвараа төлсөн. Өмгөөлөгчдийн холбоо зөвхөн татвараар сардаа 30 сая төгрөг, жилдээ 360 сая төгрөгийн хураамжавна. Дээрх янз бүрийн хураамжийг оролцуулахгүйгээр шүү. Ингэж мөнгө олдог учраас “Гранд плаза” оффисын бүхэл бүтэн нэг давхрыг Өмгөөлөгчдийн холбоо 130 мянган ам.доллараар худалдаад авчихсан байгаа юм. Энэ их мөнгийг дөрөвтавхан хүн эргэлдүүлдэг гэсэн яриа бий. Өмгөөлөгчдийн холбооныудирдлагууд өөрсдөө бас давхар өмгөөлөл хийнэ. Хоёрын хооронд нэг, хоёр сая төгрөгийн өмгөөлөл дээр хөдлөхгүй ч үгүй. Монгол Улсад гадаад дотоодод хуулийн чиглэлээр төгссөн чадалтай өмгөөлөгч бий. Тэдний үгийг шүүгч нар авч хэлэлцэхийн оронд хуучин “бууны хугархай” нартайгаа л ярилцахыг илүүд үзнэ. Шаралхсан залуучууд “Чөлөөт өмгөөлөгчдийн холбоо” гэдгийг байгуулах гэжхөөцөлдсөн хэдий ч ХЗДХЯ зөвш өөрөөгүй гэнэ. Тэтгэврийн хөгшч үүл автобусаар үнэгүй зорчих эрхийн бичиг шигээ үзүүлдэг болсон өмгөөлөгчийн эрх зарим нэг хүнд олддоггүй аж. Манай нэгнэртэй улстөрч, нийтлэлч өмгөө- лөгчийн эрх олж авах гэж хэд хэдэн удаа оролдоод чадаагүй гэнэ. Өмгөөллийн байгууллага үндэс сууриараа ялзарч, гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд “саалийн үнээ” нь болон хувирчээ.

ӨМГӨӨЛӨГЧ БА МӨНГӨНИЙ СҮЛЖЭЭ

Сүлжээ гэхээр мөнгө үржүүлдэг ч юм уу, хүнээс мөнгө сааж хөлждөг арга гэж ойлгогдох болсон. Гоо сайхны бараа болон тураах, залуужуулах эм бэлдмэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс эхлээд зочид буудлын, банкны, ломбардны, хүний наймааны, хар тамхины, зэвсгийн гэхчлэн сүлжээгүй бизнес ч бараг үлдээгүй байх. Тэгсэн өмгөөлөгчийн сүлжээ гэж шинэ төрөл бий болоод багагүй хугацаа өнгөрсөн гэнэ. Энэ сүлжээнд хуулийн талын гурваас дөрвөн оролцогч нэгддэг юм байна. Сүлжээ иж бүрнээрээ бол хэрэгтэн-мөрдөн байцаагч-өмгөөлөгч- прокурор шүүгч гэсэн бүтэцтэй байх бөгөөд зарим тохиолдолд шинжээч эмч нэмэгддэг бололтой. Ихэнхдээ хэрэгтэн-өмгөөлөгч-мөрдөн байцаагч гэсэн гурвал дунд асуудал өрнөдөг аж. Тухайн түвшинд шийдэгдэж чадаагүй тохиолдолд дараагийн гурвалжин буюу хэрэгтэн- өмгөөлөгч-прокурор, эсвэл хэрэгтэн- өмгөөлөгч-шүүгч гэх хэлбэрт шилждэг. Сүлжээ ч гэж “гурвалжин” гэвэл онохоор. Ерөнхий зарчим нь хэн нэгэн хүн гэмт хэрэгт холбогдлоо гэж бодохоод эхлээд мөрдөн байцаагч шалгаж, эрүү үүсгэн зүйл анги онооно. Эхлээд нэлээд хүнд зүйл анги өгдөг гэх. Тэгээд өмгөөлөгч хөлслөнө. Өмгөөлөгч хэргийн талаар мөрдөн байцаагчтай зөвл өж байгаад хэргийг хааш нь эргүү- лэх, хэдэн төгрөгт багтаан ялыг хэрэгсэхгүй болгох, ядаж л хөнгө- рүүлэх ханшаа тохирно. Өмгөөлөгч “хэрэгтэн” дээрээ очоод тэдэн төгрөг гаргаж чадвал хэргийг чиньхэрэгсэхгүй болгох боломж байгаа тухай дуулгана. Хөндлөнгөөс харвал хэрэгтэн өдөр бүр дуудаж байцаана, аягүй бол баривчлан шочинээлэг ронд суулгаж ч мэднэ. Сэтгэл зүйн арга хэмжээ гэх. Хэргийг нааштайгаар шийдүүлэх гэж их л хүч чармайлт гаргаж буй дүр эсгэнэ. Магад ч үгүй өөр нэг танилаар нь дамжуулан хэлүүлэх шаардлага гарна. Өөрөөр хэлбэл нэмэлт хө- рөнгө шаардлагатай болж байгаа нь тэр. Ерөнхий зарчим нь нэг иймэрхүү. Мэдээж ийм байдлаар хэргээс мултарсан хүн дээр дурдсан “гурвалжин”-гийн тухай баримт нотолгоотой хэлнэ гэж үгүй. Гэхдээ л ийм л болсон шүү дээ гэдгийг огт үгүйсгэхгүй.

“ГУРВАЛЖИН”-ГИЙН ГОЛ ЗУУЧЛАГЧ НЬ ӨМГӨӨЛӨГЧ

Өмгөөлөгч гэдэг онцгой эрхтэй, чинээлэг хуульчид бий болов. Удахгүй өмгөөлөгчдийн өдөр болох гэж байна. Баярын өдөр ньгэсэн үг л дээ. Тэглээ гээд тэдний тухай нэгэнт тодорхой болсон зохисгүй үзэгдлийн талаар ам хамхиад өнгөрөлтэй биш. Өмгөө- лөгчдийн холбоо гэж нэг талаасаа төрийн бус ч юм шиг, нөгөө талаасаа төрийн ч гэмээр байгууллага бий. Улсаас нэг ч төгрөгийн төсөв авдаггүй мөртлөө тансаг зэрэглэлийн оффист бүтэн давхархудалдан авсан гэхлээр мөнгөтэй л газар байгаа биз. Үнэхээр хэрэгт холбогдсон иргэдийг мэргэжлийндагуу сайн өмгөөлөөд, тэр хэмжээгээрээ мөнгө төгрөгөө тохиролцонавдаг бол ч яая гэхэв. Тэгдэггүйд лхамаг учир оршино. Хуулийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс тэтгэвэрт суухаараа өмг өөлөгч болдог нь санамсаргүй ч хэрэг биш гэх. Нэгд хуулийн байгууллага дахь танил талаа ашиглах боломжтой. Хамгийн гол ньдээр дурдсан “гурвалжин”-гаа үүсгэхийн тулд хэний холбогдсон хэргийг хэнд өгвөл хал балгүйг гадарладаг гээд ач холбогдол байдаг аж. Өмгөөлөгч заавал хуульч мэргэжилтэй байх ёстой хэмээн хуульчилсан нь өөр сонголтг үй болгодог талтай. Уг нь хэрэгт холбогдогч өөрөө өөрийгөө өмгөөлж болох заалт байдаг. Тэр тохиолдолд нөгөө хуульч байх заалт үл хамаарна. Өмгөөлөгч, прокурор, шүүгч, мөрдөн байцаагч нарын цөөнгүй нь сард авдаг цалингааса өөр орлогогүй мөртлөө учиргүй баян болчихдог нь дээр дурдсан “гурвалжин”-тай холбоотой гэх нь оргүй ч биш гэх. Ийнхүүмөнгөтэй болоход өмгөөлөгчийн давуу эрх нөлөөлдөг юм билээ. Тэд үйлчлүүлэгчтэйгээ гэрээ байгуулж үнэ хөлсөө тохирдог. Өөрөөр хэлбэл хэдэн төгрөгөөр “биеэ үнэлэх” нь өмгөөлөгчийн дурын асуудал. Олон нийтийн дунд бараг л ил тод болчихсон юм билээ. Эрх мэдэл, мөнгө хөрөнгөбүхий сайд, дарга, гишүүн эрхмүүд учиргүй том хэрэгт холбогдоод, цаазаар авахуулахдаа тулж байснаа нэг л өдөр огт хэрэг хийгээгүй, хэлмэгдсэн, гүтгэгдсэн болчихдогийн цаад учир энд байсан ч юм билүү. Араас нь мөшгих аваас арай ч дээ гэмээр зүйл зөндөө илэрдэг юм байна. Нэг удаа цухас бичээд өнгөрөх асуудал биш аж.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

Олхонууд ШААБАР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car