antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 3, 2012 3 comments

Юу амлавал хошгирдог бол

нийтлэсэн Admin

Хаврын урь орж хавсрага салхитай өдрүүд эхэлжээ. Монголын сайхан оронд ирдэг мянга мянган хаврын нэг энэ боловч усан луу жилийн эхний сарууд баахан бужигнаантай болох нь зургаа дахь мэдрэхүйгээ хөгжүүлэхгүйгээр тодорхой байна. Сонгуультай жилийн хавар болгон нэг иймэрхүү эхэлдэг л дээ. Яг одоо улс төрийн намуудын хувьд “Мөрийн хөтөлбөр” гэгч нэг айхтар зүйлийг хэрхэн туурвих вэ гэдэг чанга даваа байна.

Ард түмэнд ямар зүйлийг амлаж, хэрхэн итгэлийг нь олох жорыг тааруулах вэ гэдгээ бодоод намын удирдлагууд нойргүй хонох өдрүүд ойрхон иржээ.

Өнөө жилийн сонгуулийн хувьд нэгэн зүйлээр яах аргагүй онцлог. Энэ бол хүүхдүүдийг чихрээр хуурдаг шиг сонгогчдод “Мөнгө өгнө” хэмээн амлаж, молигдохоо хэн хэн нь больё гэсэн явдал юм. Иргэдийн сонирхлыг хамгийн ихээр татдаг мөнгөний тухай яриа гаргахгүй гэж тохирсон намууд одоо юу ярьж сонгуулийн марафонд гүйх вэ. Янз янзын санаанууд энд тэндээс эхнээсээ гарч байна. “Өргүй Монгол” болгохын тулд сонгогчдынхоо зээлийг төлж өгөх, 0,07 га газрыг нь хаана ч байсан хамаагүйгээр 70 сая төгрөгөөр үнэлэх, эдийн засгийн хувьсгал эхлүүлэх гээд л.

Яг өдийд бол энэ намууд өөрсдөө толгойгоо гашилгаж байхаар иргэдийнхээ амьдралыг маш сайн мэдэх Долоон буудлын Дорж, Дулмаа нарын дунд шилдэг мөрийн хөтөлбөр зохиох өндөр шагналтай уралдаан зарлавал зовлон багатай юм шиг санагдаад байгаа юм. Маш сайн социологийн судалгаа хийхгүй бол орчин үеийн сонгогчид гэдэг чинь барагтай юманд хошгирохоо байсан хатуу самарнууд болоод байна шүү дээ.

Амлалтаар амьдрал сайжрахгүй гэдгийг Монголчууд мэддэг боллоо. Сонгуулиас сонгуулийн хооронд дэвшил биш уналт ирээд байгаа нь ард түмэнд “Улстөрчид бол ухаанд нь ухна үхсэн, шуналын туламнууд” гэдгээс өөр ямар ч тодорхойлолт үлдээсэнгүй. Гэвч хүссэн хүсээгүй өнөөх сонгууль хаяанд ирж байна. Бид хэн нэгнийг сангох л хэрэгтэй болно. Миний бодлоор бол энэ удаагийн сонгуульд “Ачаалал ихтэй, өндөр цалинтай ажлын байр санал болгосон” нам л ялалтын туг атгах болов уу гэж хараад байгаа юм.

Ямар боловч мөнгө амлаад явахаа байсан. Өгөхгүйг нь мэддэг болсон учир тэр шүү дээ. Түүний оронд “Өндөр цалинтай ажилд ороод өөрсдөө мөнгө олохын төлөө өдөр шөнөгүй зүтгэ” гэсэнд нь саналаа өгнө дөө. Энэ сонгогчдод одоо яг юу амлавал хошгирдог бол…

Ө.Батхүү


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (March 03, 2012 8:33:10 pm )

    ajil ch bai mungu ch bai aliig ni amalsan ch henii hi ch songood hereggui. amlalt
    bol hezeech bielej baigaagui bolohoor hulihduulahaa bolie nuhduu

  • Anonymous (March 03, 2012 8:35:17 pm )

    ene yasan huurhun humuusteigee zohitsson zurag be HA HA HA HA

  • Anonymous (March 04, 2012 1:05:08 pm )

    he he he yamar goy zurag we? S.Bayar Eronhiilogsh, Bayartsogt eronhii said boloroi

antalya rent a car