antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 2, 2012 13 comments

Н.Энхбаярыг шоронд хатаах ёстой гэж У.Хүрэлсүхийн луужин заажээ

нийтлэсэн Admin

Ухнаагийн Хүрэлсүх “Улаанбаатар таймс” сонинд Эх орончдын өдөрт зориулан “жинхэнэ” эх орончийн дүрд хувирч омогшил дүүрэн ярилцлага өгөхийг оролджээ. Угтаа бол энэ сайхан өдөр Монгол орны ирээдүй хойчийн төлөө цусаа урсгаж, гавьяа байгуулсан өвөг дээдсээ эргэн дурсч, арга ядлаа гэхэд Ардын намын байгуулсан түүхэн үүргийг цухас дурдаж болох байлаа. Гэтэл түүний яриа үүнээс хадуурч, хэн нэгнээс өшөө авах тухай хонзогнолоор дүүрэн болж, энэ бүх өс хонзонгоос болж золтой л дэлбэрчихээс наагуур байсан тул уушгаа нээж, дотроо онгойлгохыг хүссэн нь тэрхүү ярилцлагаас тодорхой харагдана. “Улаанбаатар таймс” сонины байрыг экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр тэргүүтэн хууль бусаар хувьчилж авсан гэх асуудлыг сөхөж, хууль хяналтын байгууллагад түүнийг шалгуулахаар “шүрүүптсэн” гол хүн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж бус харин намын генсек У.Хүрэлсүх байсан гэдэг нь хэнд ч ойлгогдохоор байна.

“Даравч далдайна, булавч бултайна” гэдэг шиг Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхдаа түүнийг шоронд хатаахыг санаархсан тухай тэр зоримогхон дуугарч одоо харин нүглээ наминчилж, түүний үр хүүхэд, хань ижлийн өмнө юу хийснээ бодон санааширч, улмаар хүний муу үздэг хүн өөрөө шоронд ороход хүрдэг юм гэх зэрэг санааг шулуухан илэрхийлжээ. Гэтэл байр нь балгас болсон “Улаанбаатар таймс” сонины газрын хувьчлалыг Нийслэлийн өмчийн газраас нэн яаралтай дахин явуулсан болоод ТВ5-ын сэтгүүлч Б.Дагиймаад 500 сая төгрөгөөр өгсөн гэх яриа чих дэлсээд удаж байна. Харин түүний цаад нууц ноёнтон нь ноён генсек У.Хүрэлсүх өөрөө гэх хардлага улс төрийн хүрээнийхний дунд төрсөн нь нууц биш.

Тэрбээр өшөө хонзон авахыг хүсч байгаагаа ил тод зарлахын учир нь аль хэдийнэ санасандаа хүрч, сарвайснаа авсан нь тодорхой болсны илрэл биш гэж үү? Н.Энхбаярын хувьчилж авсан гэх Д.Сүхбаатарын хэвлэх үйлдвэрийн барилгыг хэрвээ тэр өөрийн болгож авсан бол одоо түүнд Н.Энхбаяраас өшөөгөө авч, МАН-ыг сонгуульд ялуулах л хүсэл мөрөөдөл үлджээ. У.Хүрэлсүхийн луужин Н.Энхбаярыг шоронд хатаах ёстой гэж заасан бололтой.
А.Дохио wikimon


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (March 02, 2012 1:51:15 pm )

    хэрээ хэрээнийхээ харийг гайхана гэж энэ

  • Anonymous (March 02, 2012 2:39:35 pm )

    энхбаяраар оролдох юм бол эх орон ард түмэн бүгд босно сонгууль дөхсөн энэ үед бүр ч ширүүн үзнэ эрдэнэтийн МАХНын гишүүд дэмжигчид энхбаярыг илүү их дэмжиж байгаа

  • Anonymous (March 02, 2012 6:15:22 pm )

    Enkbayaraa shantarch bolohgui shuu ard tumen demjih hunee demjine

  • Anonymous (March 02, 2012 7:56:44 pm )

    Энхбаярыг ч, Хүрэлсүхийг ч шоронд хийх ёстой. Энэ одоо энхбаяр өөрөө л ингэж бичээд суудаг юм байх даа. Элэнцгийн чинь ард түмэн босох юм яриад байнаа, харин ч хэзээ өмхий дарангуйлагчийг шоронд хийж олон хэргийн нууцыг тайлах бол гэж тэсэн ядан хүлээж байгаа шүү дээ. Мэдрэмжгүй, тэнэг болохоороо Энхбаяр үүнийг ойлгохгүй л дээ

  • Anonymous (March 02, 2012 8:00:18 pm )

    очиж очиж өмхий шуналын тулам Энхбаярын төлөө “эх орон, ард түмэн” босоод байхдаа яахав дээ. Элэг хөшмөөр юм бичих юм. Амьд байснаасаа үхсэн нь илүү хэрэгтэй Энхбаяр гэдэг хүн ч гарзгүй амьтан даа.Өөрийгөө ард түмний баатар гэж бодож байна уу чи…, сэтгэцийн эмгэгтэй юм баахан сэтгэцийн эмгэгтэй юмнуупаар хүрээлүүлчихээд юу гэж бодоод байгаа мал вэ

  • Anonymous (March 03, 2012 7:51:22 am )

    Enkhbayar,Xyrelsyh 2 iig xoyulang ni buudaj alsan ch bagadna

  • Anonymous (March 03, 2012 6:23:45 pm )

    Н. Эхнбаярыг мөрдөнд “хулгаруудтай” 14 хонуулаад гаргамаар юм аа.

  • Anonymous (March 03, 2012 9:43:01 pm )

    Хүрэлсүх хадгаламж банкны 14тэрбум төгрөгөөр сөүлд очиж казино тоглож алдсан. уг нь бол Чимэдцэрэний оронд Хүрэлсүх шоронд суух ёстой шүү дээ.

  • Anonymous (March 03, 2012 9:44:44 pm )

    Хүрэлсүх хадгаламж банкны 14тэрбум төгрөгөөр сөүлд очиж казино тоглож алдсан.

  • Anonymous (March 03, 2012 9:45:54 pm )

    тэнэг бацаан

  • Anonymous (March 04, 2012 3:09:33 pm )

    hvrel svh chi bvvr hvnii musuur huliin jiireg hiijee chamaig ulsii mungu ideed shorond suuh gej baihad chine awarsan hvn bol enh bayr shvvdee chi hvnii achiig amarhan martajee

  • Anonymous (March 04, 2012 3:24:08 pm )

    hiisen yum bhgui hooson tolgoi!

  • Anonymous (March 14, 2012 12:56:52 am )

    dakhiad khvneer oroldoj bgaad shoronluu morilobdoo khuuchin eronkhiigiin bakalaa

antalya rent a car