antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2017 13 comments

500-гаад хүний бүрэлдэхүүнтэй баг сураггүй болсон охиныг эрэн хайж байна

нийтлэсэн Admin

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч найман настай охин сураггүй алга болоод тав хонож байна.

Охиныг  Д.Сэржмядаг гэдэг бөгөөд  130-150 см өндөртэй. 2017 оны 11 сарын 02-ны өдөр 13:30 цагийн үед сургууль дээрээ харагдсанаас хойш сураггүй алга болсон, багш нь хичээлээсээ хоцорсон хэмээн оруулаагүй гэх мэт янз бүрийн мэдээлэл цацагдсан ч аль нь ч нотлогдоогүй байна. Учир нь Зам-Үүд суманд арваадхан камер байдгаас ердөө хоёрхон нь ажилладаг гэдгийг орон нутгийн эх сурвалж мэдээлсэн юм.

Тухайн өдөр Д.Сэржмядаг охин 12 настай төрсөн эгчийн хамт гэртээ хоёулханаа байжээ. Аав, ээж хоёр нь аймгийхаа төв рүү явсан байсан юм байна. Тухайн өдрийн өглөө 12 настай эгч нь хичээлдээ явахад дүү нь гэртээ унтаад үлджээ. Учир нь хичээл нь үдээс хойш ордог байж. Ингээд эгч нь хичээлээ тараад, эмнэлэг орчихоод ирэхэд дүү нь хичээлдээ гарч явсан бололтой гэрээ цоожлоод явсан байжээ. Ингээд л түүнээс хойш сураггүй болсон байна.

Эрлийн ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд 500-аад хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг сум болон сумын төвөөс 15 км-ын радиуст самналт хийж үзсэн ч олдохгүй байгаа аж. Хил гаргасан байж магад гэх үндэслэлээр мөн л шалгалтын ажиллагаанууд хийхэд ямар нэг сэжүүүр, баримт олдохгүй эрэл мухардаад байгаа гэж эх сурвалж мэдээлэв.

Охины аав ээж аргаа барахдаа уул хаданд нуусан байж магад хэмээн мөн  л эрлээ үргэлжлүүлж буй аж. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн сурвалжлах баг Замын-Үүдэд ажиллаж буй бөгөөд охины аав ээжтэй уулзсан байна. Охины аав ээж сэтгэл санааны маш хүнд байдалд орсон, охиныхоо хоёр гутлыг сугандаа хавчуулчихаад охин минь хурдан олдоосой хэмээн домнон сууж байв. Охины ээж ярихдаа “Миний охиныг хүчирхийлэл, хүний наймааны бүлэглэл авч явсан гэж бодож байна” хэмээн уйлж байв.

Охиныг эрэн хайх ажиллагаа орон даяар явагдаж байна. Цагдаагийн газраас 21 аймаг, Нийслэл дүүргийн Цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдээллээд байна. Охины талаарх vнэн бодит мэдээллийг цагдаагийн байгууллагын 70527102 дугаарын утсанд хүлээн авч байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • зочин (November 07, 2017 9:29:52 pm )

    Змын үүд яагаад камергүй байгаа юм бе Энэ охин олдохгүй бол яааа Хайран охин Энэ Замын үүдийн дарга гэж маануухайг одоо өнөөдөр ажлаас нь зайлуул

  • zochin (November 07, 2017 9:45:25 pm )

    Yag zow

  • Uugii (November 07, 2017 9:57:17 pm )

    Zamiin vvdiin darga nar yugaa hiidag ym be tiim ayultai gazar olon kamer tawiacher

  • judi kartu (November 07, 2017 11:04:34 pm )

    Ahaa, its pleasant dialogue about this post herе at this web site, I have read ɑll that, so now me also commenting at this place. http://Publishbookmarks.com/comment/html/?164679.html

  • Харамсамаар юм. (November 07, 2017 11:07:29 pm )

    Ерөнхийлэгч, ерөнхий сайд, 76 гишүүд хэрүүлээ түр хойшлуулаад , энэ бяцхан охинд анхаарлаа хандуулж болохгүй л юм байх даа.Та бүгдийн хэн нэгэнд ийм золгүй явдал тохиолдсон бол яах байсан бол………….

  • Харамсамаар юм. (November 07, 2017 11:08:47 pm )

    Ерөнхийлөгч, ерөнхий сайд, 76 гишүүд хэрүүлээ түр хойшлуулаад , энэ бяцхан охинд анхаарлаа хандуулж болохгүй л юм байх даа.Та бүгдийн хэн нэгэнд ийм золгүй явдал тохиолдсон бол яах байсан бол………….

  • ӨВ (November 08, 2017 8:36:53 am )

    Төрийн аль ч шатны албан тушаалтан татвар төлөгч иргэдийнхээ мөнгөөр цалин авч үүрэг хүлээж байгаа гэдгээ үл ойшоож ажлаа хийхгүй байгаагийн л нэг жишээ байна.Камерыг яах гэж байрлуулж байгаа, хэн хянаж хариуцаж ажилуулах ёстой юм бэ. Эндээс л ажлын хариуцлага тооцож ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Хөөрхий охин нь энэ нийгмийн болон ээж аавын буруугаас ийм байдалд орлоо одоо эсэн мэнд, эрүүл саруул олдоосой гэж залбирч сууна

  • Gerel (November 08, 2017 9:19:21 am )

    Hiliin tseregiinhen Hyataduudtai hamtraad hilee shalgaachee

  • oogii (November 08, 2017 9:21:49 am )

    kamepjuulahgui apai l dendyy um

  • Asuudal (November 09, 2017 1:08:15 am )

    hun am olnoor suurishsan bolon olnoor ajildag buh gazruudig kamerjuulj 24 tsagiin eeljiin ajilchdaar manuulj buren hyanaltand avah heregtei

  • Oogii (November 09, 2017 11:15:51 am )

    Eej aaw n boo nart vzvvleeche odoo uilj suugad yahawde naad darga nar chin vzvvlehgvi shd neg surag helne de

  • Зочин (November 09, 2017 12:39:58 pm )

    Сэлэнгэд эх охин эндэхэд ерөнхийлөгч, ерөнхий сайд өчүүхэн ч анхаарал хандуулаагүй мөртлөө Ялтанхуяг гэгч Бурханхалдунд 20,30-уулаа төөрөхөд Элбэгдорж ренчино нисдэг тэрэг хөлөглөн сүр бадруулан хайж байсан дүр зураг давтагдаж байна. Жирийн монгол иргэдийн амь нас үнэгүйдсэн үе иржээ хөөрхий

  • зочин (November 09, 2017 2:30:49 pm )

    Замын үүд орсон гарсан хүн болгоноос 1000 төгрөг аваад байдаг тэр мөнгө хаашаа ордог юм сум хөгжихгүй камержуулж чадахгүй шалгах хэрэгтэй

antalya rent a car