antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2017 11 comments

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын “эзэн”-ий төлөөх сунгаа

нийтлэсэн Admin

С.САРУУЛ

100 жилийн түүхтэй Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллага өнөөдрийг хүртэл хамгийн олон гишүүн дэмжигчтэйгээ тунхагласаар ирсэн. Зөвхөн идэвхитэй гишүүдийн тоо 200-300 мянга хол давдаг энэ байгууллага татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг. Дүрэмд  “Үйлдвэрчний эвлэлийн хороод нь гишүүдийнхээ татварыг сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг ба түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээгээр тогтоож, бэлэн бусаар хураана” гээ заажээ. Өөрөөр хэлбэл, багаар бодоход жилд 100 гаруй сая төгрөг эдний данс руу ордог гэсэн үг юм. Гишүүдээс татварын энэ их мөнгө авч байгаагийнхаа төлөө хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл цалин нэмнэ гэж тэмцэж жагсч явдаг байсан Үйлдвэрчний эвлэлийн байгууллага гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж байна уу гэдэг эргэлзээтэй болов. Тухайлбал, цалин нэмүүлэхээр тэмцэж буй багш нарыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байсан нь саяхан. Банкны зээлэнд барьцаалагдсан багш нарын бодит нөхцөл байдлыг мэдсэн хэрнээ үүргээ биелүүлж үгээ хэлэхгүй хумсаа нууж байгаа үйлдвэрчний эвлэл гэх толгой байгууллагыг улстөртэй холбох нь ч бий.

Тэгвэл маргааш /2017.11.08/  эхлэх  Үйлдвэрчний эвлэлийн их хурлыг угтсан шинэ ерөнхийлөгчийн сунгаа өнгөрсөн өдрүүдэд эрчимтэй явагдав. Үнэндээ олон мянган гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахаас эхлээд Засгийн газраас эхлээд бүхий л шатанд шантаажилж байдаг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад арай өөр арга барил хэрэгтэй байгааг өнгөрсөн хугацаанд өрнөсөн олон үйл явдлаас харж болно. Ядаж гишүүдийнхээ эрх ашгийг тууштай хамгаалахад байгууллагаа зөв чигт толгойлоод явах Ерөнхийлөгч хэрэгтэй байгаа юм.

Тус байгууллагын Ерөнхийлөгчийн сунгаанд одоогийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Б.Мягмар, МҮЭХ-ын нягтлан бодогч нар нэрээ дэвшүүлээд байгаа юм. Х.Амгаланбаатарын хувьд 1997 оноос хойш үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай холбогдож иржээ.

Х.Амгаланбаатар:

-1997 МҮЭХ-ны ерөнхий зөвлөл Хөдөлмөр хамгаалал хяналтын асуудал хариуцсан мэргэжилтэн

-2000 онд Нийслэлийн ҮЭ-үүдийн холбооны дарга

-Бизнесийн удирдлагын менежерээр магистрын зэрэг хамгаалсан

-2007 онд МҮЭ-ийн холбооны Хөдөлмөрийн хүний төлөө медалиар шагнав

-2008 онд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч

-2008 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан

Б.Мягмар:

Б.Мягмар эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн даргаар арваад жил ажиллаж эмч нарын эрх ашгийн төлөө тэмцэж ирсэн юм.

-Сувилахуйн арга зүйч (2006 онд ахлах зэрэг хамгаалсан), Хөдөлмөрийн эдийн засагч,эдийн засгийн ухааны магистр, докторант.

-Клиникийн Нэгдүгээр Амаржих Газарт Сувилахуйн арга зүйч, -Хүний нөөцийн менежерээр 2001-2009 он хүртэл ажиллаж, 2009 оноос Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны даргаар  хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

Б.Гэрэлмаа:

-Б.Гэрэлмаа үйлдвэрчний эвлэлийн байгууллагад нягтлангаар 20 гаруй жил ажилласан ч саяхнаас байгууллагынхаа булхай луйврыг илчилж олны өмнө гарч ирсэн юм. Тэрээр “Манай холбоо асар их хөрөнгөтэй газар байлаа. Зах зээлийн эхэн үед л гэхэд тэтгэвэр тэтгэмж тавьдаг, төв талбайг тойрсон хоёр ч оффистой, спорт заалтай, уулын ам болгонд шахуу нийт 130 гаруй зуслантай, аймаг болгонд контортой, ахмадын сувилалтай, хүнсний ногооны өргөн уудам талбайтай, 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 650 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй, 300 гаруй авто машинтай, адуу, үхэр, хонин сүргийн сууриудтай байсан. Гэвч үе үеийн дарга нар дээр дурдсан хөрөнгүүдийг хувьдаа завшаад дуусч байна. Одоо МҮЭХ-нд Сүхбаатарын талбайн баруун хойд талд байх төв оффисын барилга зэрэг цөөхөн зүйл үлдээд байгаа” гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • зочинзочинзочинзочин (November 08, 2017 8:05:21 am )

    20 гаруй жил ажиллаад энэ булхайг мэдэж байсан юм бол эртхэн наад зүйлээ хэлж байхгүй яасан юм бэ ҮЭХ-ны даргад өрсөлдөх санаатай энэ бүгдийг дэлгэж байгаа нь нэг л явуургүй санагдаж байна шүү.

  • Anonymous (November 08, 2017 9:15:01 am )

    mygmaraaar uuur zuv songolt bhguiderr

  • zochin (November 08, 2017 9:15:24 am )

    mygmaraaar uuur zuv songolt bhguiderr

  • зочин (November 08, 2017 9:40:16 am )

    Энэ гурваас сонгох хүн алга. тарвал яасан юм бэ. З.Энхболд очиж өрсөлдмөөр юм байна даа.

  • иргэн (November 08, 2017 11:13:07 am )

    Мягмар нь арай дээр хүн тууштай тэмцэгч хүүхэн байна лээ??

  • z (November 08, 2017 2:47:06 pm )

    улаанбаатарын гомо өвөө нэрээрээ алдаршаад байгаа гомо мөнхөө ах нь байнаа

  • Anonymous (November 08, 2017 3:45:35 pm )

    Энэ МЯГМАР гэдэг бүсгүй чинь танайд хоноё нэвтрүүлгээр би ҮЭЕрөнхийлөгчид нэр дэвшихгүй өмнөх ажиллаа хийгээд явна би ҮЭХондоо их баярлаж явдаг надад энэ 3-өрөө байр өгсөнд их баяртай байгаа гээд жалчиж байсан чинь яваа бүсгүй минь

  • Anonymous (November 08, 2017 3:48:38 pm )

    Энэ 3-аас уу Амгаланбаатар нь дээр байхаа

  • pusat jual celana training (November 08, 2017 4:25:40 pm )

    You aϲtually make it seem so easy with your presentation but I find this toрic
    tоo Ьe actuaⅼly somethіng that I think I would never understand.
    It seems too cοmppеx and very broad ffor me. Ӏ’m loߋking forѡatd for your next post, I will
    trʏ to get the hang of it! http://pelletsolutions.eu/?option=com_k2&view=itemlist&task=user&id=873846

  • Anonymous (November 09, 2017 10:44:51 am )

    Гэрэлмаа наадуул чинь хулгай хийсэн нь үнэн юм бол хуулийн байгууллагад хандаад бай

  • монби (November 13, 2017 6:42:19 pm )

    Мягмар нь арай дээр хүн тууштай тэмцэгч хүүхэн байна лээ?? дэмжиж байна

antalya rent a car