antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2017 1 comment

Д.Сумъяа: Олимпийн аварга болохын төлөө зүтгэнэ ээ

нийтлэсэн Admin
Энэ жил 26 настай жүдоч Д.Сумъяад Хөдөлмөрийн баатар цол гардуулахдаа Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг насандаа ахадмаар амжилтын эзэн гэж хэлнэ лээ. Тэгээд жүдоч бүсгүй чиний эх оронч үзэл дэлгэрүүлж явааг чинь давхар үнэлж байгаа юм шүү. Токиогийн олимпод аварга болоорой хэмээн нэмж ерөөсөн юм. Ерөнхийлөгчийн энэ үгийн хариуд Д.Сумъяа “Монгол Улсын төлөө зүтгэе” хэмээн ёсолсон. Үүнийг нь бид олимпийн аварга болно оо гэсэн үг гэж ойлгогдсон гэж болно. Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Рио-гийн олимпийн мөнгө, 2017 оны Дэлхийн аварга түүнтэй цөөн минут хөөрөлдлөө.
–Төрийн дээд шагнал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гэсэн эрхэм цол хүрстэнд чинь баяр хүргэе.
-Баярлалаа.
–Яг энэ цаг мөчид ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Баярлаж байна аа. Энэ мөчид өнгөрсөн амьдрал минь нүдний өмнө кино шиг жирэлзэх шиг боллоо. Унаган нутаг Увс аймгийн Баруунтуруун. Хаа ч сэтгэлд уяатай явдаг тэр нутгийн минь сүрлэг сайхан уулс, багадаа тоглож өссөн цэцэгт дэнж. Аав ээж, эмээ өвөө нар минь алгаа дэлгээд угтах. Ийм л сайхан тийм л гоё бодол цээжинд багтаж ядан байна.
–Жүдогоор хичээллэсэн он жилүүдээ дурсан хэлбэл бас сайхан байх биз?
-Би Увс аймгийн Баруунтуруунд төрсөн. Намайг жүдо бөх рүү хөтөлж оруулсан хүн нь миний аав М.Доржсүрэн. 2005 онд багш Ч.Базарсүрэн, С.Эрдэнэбат нарынхаа удирдлага дор бөхийн спортын А үсэг заалгаж байлаа. Тэгээд 2008 оноос шигшээ багийнхан дунд бэлтгэлээ хийж эхэлсэн. Харин улсын шигшээ багийн тамирчин болсон үе минь 2010 он. Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од багштайгаа дэвжээн дээр 10 жил уйгагүй бэлтгэл хийсэн. Багш маань намайг жинхэнэ нухлуулж өгсөн. Үүний дүнд би өнөөдрийн амжилтад хүрлээ шүү дээ. Ардын багш О.Балжинням багш­тайгаа олимпод очсон.
–Өөрөө хоёр олимпод зодоглочихжээ дээ?
-Тийм шүү дээ. Анх Лондоны олимпод барилдаж нүд маань нээгдсэн гэж болно. Тэгвэл Рио-гийн олимпод жинхэнэ эрх авч оролцоод мөнгөн медаль хүртсэн дээ. Дэлхийн спортын оргил болох олимпийн дэвжээнд медаль зүүлгээд эх орныхоо нэрийг цуурайтуулж байна гэдэг сайхан юм билээ.
–Тамирчин хүн зөвхөн амжилтад шунаж зорилготой явдаг гэдэг. Олимпоос ирчихээд нэг удаа “Ааваа би дэлхийн аваргын татами дээр аварга болох тэр агшныг мэдэрмээр байна” гэж хэлсэн гэдгийг аав чинь ярьсан байсан?
-Тийм ээ. Би дараагийн амжилтдаа яарч аавдаа тэгж хэлсэн. Тэгээд энэ жил тэр зорьсондооо хүрсэндээ баяртай байна.
–Будапештийн дэвжээнд анх гарахдаа тэр үгээ бас санасан байх даа?
-Аавын маань “Миний охин дэлхийн аварга болоод ирээрэй” гэсэн үг барилдаан бүхэнд л зоригжуулж байсан. Аавын үг хүчтэй юм билээ.
–Барилдааныхаа тухай жаахан дэлгэрүүлж ярина уу?
-ДАШТ-ий “А” хэс­гийг би тэргүүлж ба­рилд­сан. Эхний тойрогтоо хийлж, дараа нь Европын аварга, Лондоны олимпийн хүрэл медальт Францын жүдоч Присцилла Ньетог ялснаар аварга болохсон гэсэн хүсэл минь улам батжиж учраа бүрээ шахам цэвэр ялж Дэлхийн аварга болсон доо.
–Тэгвэл ялж болохгүй бөх гэж байдаггүй гэдгийг сая Абу-Дабид харуулав даа?
-Тэглээ. Тэр гранпри тэмцээний алтан медалийн төлөө барилдаанд Рио-гийн олимпод алтан медалиа булаалгасан Бразилийн бөх Рафаэль Сильватай хүч үзлээ. Өмнө нь түүнд ялагдсандаа дүгнэлт хийж дотроо бодолтой барилдаж дийлсэн. Ингэж амжилтаа бататган бас нэг алтан медалийн эзэн болсон минь энэхүү Хөдөлмөрийн баатар гэсэн эрхэм цолны маань мялаалга байлаа шүү дээ. Тамирчин байх 13 жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж төрдөө, түмэндээ үнэлэгдэж яваадаа баяртай байна.
–Спортоор хичээллэхийн ач тусыг цөөн үгээр хэлбэл…?
-Спорт тамирчин хүнд эрч хүч, тэсвэр хатуужил өгдөг. Тэр дотор жүдогийн хувьд чухал нь хүнийг төлөвшүүлдгээрээ онцлог. Би жүдогоос хэцүүг даван туулах, тэсвэр тэвчээрийг бас эх оронч сэтгэлтэй байх чанарыг олж авсан.
–Өөрийн чинь амжилтыг монголчууд бараг мэдэх байх. Олимп, дэлхийн аваргын хос медальтан, дэлхийн аварга эндээс эхлээд анхны амжилтууд болох БНСУ-ын Гванжу хотод болсон Дэлхийн оюутны их наадмын алт, Узбекистаны Ташкентэд болсон Азийн аваргаас алт, самбо бөхөөр дэлхийд гурван удаа аваргалсан гээд тоочиж баршгүй санагдана. Одоо ямар тэмцээн хүлээж байгаа вэ?
-Шинэ он гаргаад Токиогийн их дуулга тэмцээн болно. Тэндээс 2020  оны олимпийн өнгөө харж бэлтгэлээ улам чамбайруулна даа. Олимпийн аварга болохын төлөө зүтгэнэ ээ.
Д.Надмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • бб (November 07, 2017 2:22:40 pm )

    улам их амжилт хүсье. урьд гаргасан амжилтандаа ташуурч болохгүй шүү жалга, дов, нутаг, нуга, ах дүү, багш шавь гээд л урьд нь огт мэддэггүй байсан хүмүүс гэнэт хамаатан садан болоод, дараа нь яаж ч шогтож магадгүй гэдгийг маш сайн ойлгож, ухамсарлаарай

antalya rent a car