antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2017 1 comment

Дэлгэрмөрөн голд живж байсан иргэдийн амийг аварчээ

нийтлэсэн Admin

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Дэлгэрмөрөн голд  тус сумын харьяат иргэн Н /55 настай, эмэгтэй/, М /57 настай, эмэгтэй/ нар живж байна гэсэн дуудлагаар /2017.11.06 -ны 14:29 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажилласан байна. Аврагчид шуурхай ажиллан хоёр иргэний амийг авран эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Мөн Өвөрхангай аймаг, Тарагт сумын Их-Булаг багийн “Ноён-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс 20 км-т/ 13-86 ӨВО улсын дугаартай портер загварын ачааны автомашин “Онги” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагаар /2017.11.06-ны 09:30 цагт / аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, Арвайхээр сумын харьяат иргэн  Ц /32 настай, эрэгтэй/, Сант сумын харьяат иргэн М /29 настай, эрэгтэй/, Ж /34 настай, эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг татан гаргасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (November 07, 2017 4:24:35 pm )

    zov bicheechee.delger morond gej bicheech.

antalya rent a car