antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2017 3 comments

ХХААХҮЯ-ААС НӨӨЦИЙН МАХНЫ ТЕНДЕРИЙГ АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ДУНД ЗАРЛАЖ БАЙНА

нийтлэсэн Admin
Өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд орон нутгаас мал, мах бэлтгэх ажлыг мал төхөөрөх үйлдвэр, мах хадгалах зориулалтын хөргөлттэй агуулах бүхий аж ахуйн нэгжүүдтэй хамтран ХХААХҮЯ-аас зохион байгуулах гэж байна.

Уг шалгаруулалтанд мал төхөөрөх үйлдвэр, мах хадгалах зориулалтын хөргөлттэй агуулах бүхий аж ахуйн нэгжүүд оролцох эрхтэй юм.

Энэ ажилд оролцох хүсэлтэй үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 12.30 цагаас өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 5 давхарын 504 тоот өрөөнд ирүүлнэ.

Үүнд:

Аж ахуйн нэгжийн хүсэлт;

  • Мах хадгалах зориулалтын дор дурдсан шаардлагыг хангасан агуулахтай тухай мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016-2017 онд гаргасан дүгнэлт;
  • Барилгын зураг төслийн дагуу баригдсан (мал төхөөрөх үйлдвэр, мах хадгалах агуулахын план зураг, хэмжээ, багтаамж, хөргөлтийн төхөөрөмж);
  • 100 тн буюу түүнээс дээш багтаамжтай, 18-20°С хөлдөөх тоног төхөөрөмжтэй;
  • “Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS5023:2001” стандартад заасан шаардлага хангасан;
  • Орчны температур, харьцангуй чийглэгийг хянах зориулалтын багаж, хэрэгслээр тоноглогдсон.
  • Мах хадгалах агуулахын электрон пүүг хянасан тухай стандарт, хэмжил зүйн байгууллагын баталгаажуулалт;
  • Агуулахын ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад хяналт тавих малын эмчийн мэргэжлийн дипломын хуулбар;
  • Эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, эрх бүхий байгууллагын дүгнэлт;
Жич:  Мах хадгалах зориулалтын хөргөлттэй агуулах бүхий аж ахуйн нэгж нь мал төхөөрөх үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байх юм.

Хугацаа хоцорсон хүсэлт, бичиг баримтыг хүлээж авахгүй гэдгийг анхааруулж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (November 08, 2017 12:38:01 pm )

    Энэ хэрэггүй ажил шүү дээ. Мал байна цаана чинь

  • Anonymous (November 08, 2017 11:30:31 pm )

    Ман дарга нарын гол бизнесс шуу дээ. Олон тэрбум тогрогийг гаргаж хямд мах аваад унтэй зардаг энэ мах бэлтгэл эхэлхээр махны унэ осдог ман дарга ми даргын нууц бизнесс

  • zochin (November 09, 2017 2:16:17 pm )

    mani metiin humuus ch togloom l boloh bailgui dee huurhii

antalya rent a car