antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 6, 2017 11 comments

Темпо: Дээлээ буруу зөрүү өмссөндөө хүлцэл өчье

нийтлэсэн Admin

Mixx хамтлагийн ахлагч /Темпо/ Б.Болдбаатар нэгэн үндэсний брендийн нүүр царайгаар тодорч дээлээ бүслээгүй өмссөн зургаа нийтэлснээр сошиал хэрэглэгчдээс хатуухан үг сонслоо. Учир нь Монгол хүн хэзээ ч дээлээ нөмгөн өмсдөггүй, уламжлалыг гутаасан зэрэг элдвээр хэлүүлсэн ч эцэст нь тайлбар хийлээ.

Тэрбээр, “Маш олон хүнд зэмлүүлж, хараалгуулсан. Тэр болгоныг хүндээр хүлээж аваагүй. Дээлээ буруу зөрүү өмссөндөө хүлцэл өчье.

Зураг авалтын хувьд зориудаар энгэрээ задгай тавьж зургаа авхуулсан юм. Доторх үс ноосыг нь харуулахын тулд энгэрээ задгайлсан гэж хэлж болно. Дээлээ бүслээд ном ёсоор нь өмсөж болно. Манайхан буруугаар ойлгоод дээлний хэв маягийг өөрчиллөө, эвдлээ, ингэж өмсөж болохгүй гэж их хүндээр хүлээж авсан. Мэдээж монгол хувцсаа ёс журмаар нь өмсөх ёстойг би мэднэ. Дээлээ буруу өмссөнөөс болж хэдэн өдөр зөндөө л юм боллоо. Ахмад хүмүүс муухай хараад л санаа зовж байсан. Бас сонирхогчдын янз бүрийн групп, хуудсуудаар тарсан байсан.

Дахин, дахин хэлмээр байна. Зураг авалтад зориулж задгай өмссөн юм шүү. Дээлээ эвдэж, бүслэхгүй өмсөөрэй гэж уриалсан зүйл байхгүй. Нэгнээ харааж доромжлохын оронд шүүмжилж болно шүү дээ. Нэгнээ доромжилж яах юм бэ, нөгөө хүнд нь хүндээр тусна шүү дээ. Дизайнер охин маань бүх зүйлээ өөрөө хийдэг. Залуу хүний хувьд нэгнээ дэмжиж хамтарч ажиллахад таатай байсан. Алдаа шүүмжлэлийг хүлээж авна. Цаашдаа анхаарна” гэв.

Tempo Real-н зураг.

Tseku Ganaa-н зураг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (November 06, 2017 7:07:09 pm )

    Өө баярлалаа хөө

  • од (November 06, 2017 9:59:00 pm )

    ЭНГЭР СУЛТАЙГАЙ ГАЙХУУЛЖ ДЭЭЛЭЭ ЗАДГАЙЛЖ ГАНГАРСИЙМ

  • zochin (November 07, 2017 12:54:53 am )

    zasvar omsoj bn gd mongol yos ulamjlalaa aldah yosgui. mongol uls mundag soyol ulamjlaltai gedgiig bs zaluuchuud martaj bolohgui shu

    • zochin (November 07, 2017 12:55:51 am )

      zagvar omsoj bn gd

  • Ико (November 07, 2017 6:08:13 am )

    гоё, орчин үетэйгээ зохицсон аятайхан л байна. Өөрт нь байхгүй болохоор хүмүүс атаархсан байхаа.

  • Батбаяр (November 07, 2017 10:59:22 am )

    Эр хүн . Мундаг залуу байна. Дээлээ сайхан бүсэлж өмсөөд сайхан зурагаа тавьчих. Бүх хүмүүс сайхан үг хэлэх болно. амжилт

  • SEJIG (November 07, 2017 11:38:51 am )

    1937ond buuduulah hun deelee .busleh erhgui bolj SHOROND OROH HUNIIG DEELEE NOMROH BOLJEE GEDEG BOLSON YUMDAA. ENE ZALUU YUGAA MUU ERLOOD BGA BOLDOO ZAILUUL

  • Зочин (November 08, 2017 10:25:56 am )

    сайн хүү бнаа дутагдлаа хүлээж уучилт хүснэ гэдэг чинь ажлын амжилт хүсье дүүдээ

  • иргэн (November 09, 2017 9:34:14 am )

    ухаан байнаа. уучлал хүснэ гэдэг том соёл. нээрээ л дээлээ өмсөөд бүсээ бүслээд зургаа авахуулчихвал гоё байна шүү

  • Anonymous (November 09, 2017 8:45:50 pm )

    uhaandan uhan ishig vhsen nowsh heden haltar tugrug vzehler ygaach uguhuus butsdaggvi har hog ym daa

  • зочин (November 09, 2017 9:43:10 pm )

    дизайнер ч гэж таарсийн өмсөгч ч гэж таарсийн ийм л амьтангууд монголын үргэлжлэл гэхээр үхсэн хойноо ч сүнс минь хальж чадахгүйнээ ингэснийх нь төлөө эрх энээ тэрээ байдаг бол хасвал таарна энэнээр дахин юм хийлгэх хэрэг байна уу

antalya rent a car