antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 6, 2017 3 comments

Халамжаар цалгисан төсөв

нийтлэсэн Admin

Ц.БАЯР

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн баасан гаригт 2018 оны төсвийн төслийг өргөн барьсан. 2018 оны нэгдсэн төсвийн орлого 7.2 тэрбум, зарлага 9.6 тэрбум алдагдал 2.4 тэрбум төгрөг байхаар тооцжээ.Төсвийн хуульд зааснаар  нийт 360 орчим тэрбум төгрөгийг халамжид зарцуулахаар тусгасан нь Ерөнхийлөгчийн хоригт өртөөд байна. Өөрөөр хэлбэл, баялаг бүтээж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг дэмжсэнээр  төсвийн алдагдлыг бууруулах бодлого чухал байтал халамжаар цалгисан төсөв боллоо. Мөн төсвийн алдагдал өмнөх оныхтой дүйцлээ хэмээн эдийн засагчид болоод  олон нийт шүүмжилж байна. Тухайлбал, МАН 2016 оны сонгуульд өрсөлдөхдөө “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэхээ амласан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ цалинтай ээж, өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр урамшуулал олгоно. Үүнд нийт 72.8 тэрбум төгрөг зарцуулна гэжээ. Түүнчлэн 2018 онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 60 хувь буюу 684 мянган хүүхдэд 20 мянган төгрөг өгөхөөр 164.2 тэрбум төгрөг төсөвт тусгажээ. Цаашид хүүхдийн мөнгө авах хүүхдийн тоог 80 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжийг судалж байж шийдвэрээ гаргахаар болсон. Мөн хүүхдийн мөнгө авах тэтгэмжид хамрагдах өрх гэрийг сонгох аргачлалыг өөрчилж, шинэчлэхээр болжээ. Цаашлаад Засгийн газар төрийн албан хаагчдыг халамжлахад зориулж 2017 оны төсвийн тодотголд 55.4 тэрбум төгрөг суулгасан. Нийт 192 мянган төрийн албан хаагчид 300 мянган төгрөг тараах юм.  Дээр нь Засгийн газар ирэх онд 55.5 тэрбум төгрөгийг орлого багатай, эмзэг бүлэгт чиглэсэн халамжийн үйлчилгээг хэрэгжүүлэхэд зориулж зарцуулахаар төсөвлөжээ. Тэгвэл зөвхөн төрийн албан хаагчдад олгох 55.4 тэрбум төгрөгөөр 55 цэцэрлэг барихаар мөнгө гэдгийг хэлж Ерөнхийлөгч хориг тавьсан. Ийнхүү  хугацаанд шахагдаж хууль батлагчид нь ч танилцаж амжихгүй, халамжаар цалгисан төсөв батлагдах нь гарцаагүй боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • zozchin (November 06, 2017 12:24:05 pm )

    turiin alban haagchdiin halamj geh ter mungiig uur vr ashigtai ymand zartsuulmaar bna. Zarlaga ni orlogoosoo davsan tusuvtei manaih shig iim uls halamjaar tetgeed baival uls oron muhuld hvreh bolno. Harin hoich vedee vldeeh vildverlel,surguuli, tsetserleg barih uur ymar neg vr ashigtai talruugaa bodlogoo chiglvvlvel yasan ym be Yag vnendee belen mungu irgediin gar deer ochihod arav honogiin nasgvi hujaa baraand uguud l duusna Hudulmurluj oloogvi mungu vne tsenegvi baidag shvv dee??????

  • Зочин (November 06, 2017 5:36:14 pm )

    Халамжийн бодлого ч гэх шиг өөрсдөө иддэгээсээ бага мөнгө ард түмэндээ 1 удаа амсуулах төдий өгчихөөд түүнийхээ араас есөн шидийн зүйл бичих юм Халамж байтугай зарим улс орон жилийнхээ ашгийг ард түмэнтэйгээ тэнцүү хуваарилан хувь хишиг хүртээдэг гэсэн Хэл амтай олдож байгаа цөөхөн хэд нь 1 удаа л сайн цадтал хооллох байх даа нэг бол бүр больчих хэрэгтэй өөрсдөө гэдэс нь хүчирдэг юм бол идэж уугаад явж байл даа амьдралаас тасарсан улсууд яаж энгийн ардаа ойлгох билээ дээ

  • Хөх чоно (November 15, 2017 11:36:41 pm )

    Зайлуул Монголчууд юм үзээгүй юм чинь их л баярландаа өгсөн хусманд нь… Үйлдвэргүй улс,ажилгүй иргэдийн эдийн засаг өөдлөх үү???

antalya rent a car