antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 5, 2017 1 comment

Мөс цөмөрсний улмаас 350 гаруй бог цөөрөмд живжээ

нийтлэсэн Admin
Наранбулаг сумаас Бөхмөрөн сумын чиглэлд отор нүүдэл хийж явсан гурван малчин өрхийн 300 гаруй мал усанд живлээ гэсэн мэдээлэл энэ сарын 1-нд аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Сагил сумын Үүрэг нуур багийн нутаг Хагийн цөөрөм гэх газарт энэ үйл явдал болжээ. Хагийн цөөрмөөс ус ууж байсан мал мөс цөмөрсний улмаас усанд живсэн аж. Нийтдээ гурван айлын 1300 гаруй бог мал энд явсан бөгөөд үүнээс 353 бог мал буюу 300 гаруй хонь, 50 орчим ямаа усанд живж үхжээ.
Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж цөөрөмд унасан малыг татаж гаргасан болж аймгийн Мал эмнэлгийн албаны хүмүүс үхсэн малын сэг зэмийг булж устгах, шатаах гэх мэт ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Сагил сумын ЗДТГ-аас 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг мөн тухайн газар дээр очиж ажиллажээ.

Энэхүү газар нь Сагил сумын малчдын зуслан байсан аж. Энэ явдал өдрийн 13 цагийн үед болсон бөгөөд азаар малчид өөрсдөө гэмтэж бэртээгүй байна. Нимгэн хөлдсөн цөөрмийн мөсөн дээр мал ус уухаар олноор гарснаас болж ийм явдал болжээ. Цөөрмийн урт нь 500 метр, өргөн нь 200 метр байсан гэнэ.

Б.Батхүү
Эх сурвалж: Монцамэ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (November 05, 2017 9:05:44 pm )

    Батхүү минь дээ Батхүү минь бичсэн зүйлээ нягталж харахгүй дээ. Нэг “Ж” үсэг илүүдсэнээс утгын хувьд алдаа гарч Аймгийн Онцгой Байдлын Газрын ажиллагсадын хөдөлмөр зүтгэлийг үгүйсгэсэн утгатай болчихож дээ. Эсвэл онцгойнхон тэгж оромдсон юм уу.

antalya rent a car