antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2017 13 comments

АН-ААС “САЛАГЧДЫН” НАМЫГ Ц.ЭЛБЭГДОРЖ УДИРДАХ УУ

нийтлэсэн Admin

-Сураг сонсох нь, эдний гаргасан шийдвэр бүр 2015 оны эцсээр нам дотроо яригдаж байсан ч ил гаргаагүй байсан бололтой. Гэхдээ ганц нэг нууц хуралдаан, сална, сарнина гэсэн шивнээ хэвлэлийнхнийг тойроогүй. Харин тэд ганц үг ганхийгээгүйг бодоход эл асуудалд тун нухацтай хандаж байсан нь илэрхий-

Ардчилсан нам дотор юу л болоод байна даа гэж олон нийт сонирхож байна. Эх сурвалжийн мэдээлснээр, АН-ын дотоод хагарал, фракцуудын өрсөлдөөн дээд цэгтээ хүрч, одоо бүр намаа тараах тухай ярьж байгаа гэнэ. Энэ гэхдээ тийм ч шинэ мэдээ биш. Учир нь 2012 оны сонгуульд ялалт байгуулж, парламентийг олонхиороо бүрдүүлсэн энэ нам дотроосоо хагарч, хэмлэлдсээр 2016 онд ялагдал хүлээсэн.

Гэхдээ энэ ялагдал АН-ыханд сургамж болсонгүй. Тэдний тэмцэл дээд цэгтээ хүрч, 2020 онд АН-аас салбарласан шинэ нам сонгуульд өрсөлдөх тухай яриа гараадахав. Учир байдлыг ухваас, АН-аас Г.Батхүү, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар өрх тусгаарлан, шинэ нам байгуулахаар ярилцаж байгаа аж. Мэдээж энэ яриа тархсан ч өөрсдөө бол үгүйсгэж байгаа. Тухайлбал, Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин сурвалжлагчийн энэ талаарх асуултад “Бид намаасаа гарахгүй” гэсэн товчхон хариулт өгсөн байна.

Сураг сонсох нь, эдний гаргасан шийдвэр бүр 2015 оны эцсээр нам дотроо яригдаж байсан ч ил гаргаагүй байсан бололтой. Гэхдээ ганц нэг нууц хуралдаан, сална, сарнина гэсэн шивнээ хэвлэлийнхнийг тойроогүй. Харин тэд ганц үг ганхийгээгүйг бодоход эл асуудалд тун нухацтай хандаж байсан нь илэрхий.

Тухайн үед Дээд шүүхээс нэгэн шинэ намыг бүртгэсэн гэж хэвлэлээр бичигдэж байлаа. Тэр нь Бүтээн байгуулалтын нам нэртэй. Тус нам УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Л.Болд, Ц.Оюунгэрэл нараас гадна, АН-ын гишүүдээс бүрдсэн гэж тун тодорхой яригдаж байсан билээ.

Бүтээн байгуулалтын намыг бүртгэсэн талаарх мэдээллийг тухайн үед ихэд нууцалж байсан юм. Энэ талаар Дээд шүүхийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Ийм мэдээлэл одоогоор алга байна. Хурлын зард байгаагүй” гэсэн хариултыг өгч байсан юм.

Нэг үгээр дээр дурдагдсан нөхөд 2015 онд ийм үйлдэл гаргаж байсан ч амжилт олоогүй нь ойлгомжтой. Учир нь тэд дор бүрнээ энэ асуудлыг нууцалж, нэрээ цэвэрлэхээр зүтгэж байв.

Тухайлбал, Ардчилсан намын гишүүн Ц.Оюунгэрэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “АН үүсгэн байгуулсан түүхэн дөрвөн хөдөлгөөнийхөн үг хэлж ширүүн шүүмж хэлж байна. МоАХ-г төлөөлж үг хэлсэн Со намаасаа гарч шинэ нам байгуулна” хэмээн жиргэсэн нь асуудлыг өөрөөсөө холтгох гэсэн арга байжээ. Харин тэр үеэр МоАХ-г төлөөлөн Д.Сосорбарам үг хэлсэн байна. Тэрбээр АН-аас гарч, шинэ нам байгуулна хэмээн хэлсэн. Харин энэ удаад байдал бодитоор хэрэгжих маягтай болов. Учир нь АН-ын дотоод хагарал, салан тусгаарлалд гоц нөлөө үзүүлж байгаа бүлгийг өдгөө Ц.Элбэгдорж толгойлж байгаа тухай улстөрийн хүрээнийхэн ойрын үед ярьцгааж байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж улстөрөөс бүр мөсөн яваагүй агаад энэ парламентийн хугацаа дуусахын алдад шинэ намтайгаар гарч ирэхээр төлөвлөсөн байна.

Ц.Элбэгдоржийн тухайд МоАХ-г өөртөө нэгтгэх хүслээ нууж байгаагүй. Гэхдээ өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд энэ боломжийг өгөхгүй нь мэдээж. Тиймээс Ардчилсан залуучуудын холбоо болон Г.Батхүүгийн МоАН-ыг түшиж шинэ намаа босгох бололтой.

Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд АН эзэнтэй, эзэнгүйн хооронд явсаар эцэст нь нэг даргатай болсон ч мань хүн хэлсэн шигээ эв нэгдлийг хангахад хүчин мөхөстөх нь тодорхой болж байгаа аж.

Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Зочин (November 02, 2017 10:54:40 am )

    МАН ынхан дотор нь хаглах гэж зохиол бичиж бнадаа вун өөр нам бэ

  • Зочин (November 02, 2017 10:56:25 am )

    Эрдэнээ, Ерөнхийлөгч нар Элбэгээгээс сүнсээ зөйлтал өйж бнадаа , өөр нам байгуулах гэж бна гэж зохиогоол

  • иргэн (November 02, 2017 11:09:03 am )

    Элбэгдоржийг дагаж шинэ нам байгуулвал улс төрчийн хувьд амиа хорлосонтой адил зүйл боловой

  • Баадай (November 02, 2017 11:11:53 am )

    МАН,АН 2-уулаа тарах нь зайлшгүй.Энэ ч маш зөв.Тэгээд ч төрийн ажлыг нам биш мэргэжилтэн хийх хэрэгтэй.Намууд зөвхөн бодлогоороо өрсөлдөх хэрэгтэй.Түүнийг хэрхэн

  • nergui (November 02, 2017 12:22:05 pm )

    elbegdorj uuriiguu martuulahguin tuld l unen hudal medeelel taraadag boloo yudaa huurhii elbegdorgiig hen dagaj uuriiguu horloh ym boldoo

  • зочин (November 02, 2017 2:22:07 pm )

    Энэ хэдийг Ард түмэн Сонгохгүй бол Эд нар хичнээн Нам байгуулаад яах юм , Булхай Луйвараар одоо хол явахгүй, Тэр тусмаа Үйл хөдлөлөөрөө биш Амаараа Шударга байя гэдэг Үгэнд одоо хэнэ ч Үнэмшихгүй шүү дээ

  • БатааЗочин (November 02, 2017 2:28:01 pm )

    Монголын ард түмнийг хуурч дуусаагүй нь их сонин байна.. Улс төрчдийн тоглоом болсон ард түмэн тэдний амьдарлаар тоглогсод бас л нам зам нь хэнд хэрэгтэй юм бэ. .Зөвхөн Элбэгдоржид хэрэгтэй ард түмэнд огт хамаагүй

  • зочин (November 02, 2017 3:48:12 pm )

    боож үххэд бор шидмэс олдсонгүй гэдэг шиг юм болох нь дээ

  • ЗОЧИН (November 02, 2017 4:11:24 pm )

    МОНГОЛД Зика гэж вирус үндэсний эв нэгдлийг самрах гээд байна даа. Ясан ч хорон санаатай духан харцтай нөхөр вэ, Ерөнхийлөгч тамгбн газрын даргаар Зика гэгч ажиллаж байгаа бол улс төрийн намын гишүүнчлэлээс татгалзаж, үндэсний эв нэгдлийн төлөө ажиллах сэтгэлтэй баймаар………….Ардчилүсан намаа самарч ялдагдалд хүргэчихээд бусдыг золиосонд оруулж өөрийн алдааг булзайруулж байна даа……. нохой зантан ЗИКА Энхболд ………………ер нь намын дарга байсан хүн ЕТГ-т ажиллах дэмий байна шүү .АН -ЫН ШУДАРГА ГИШҮҮД ЭЭ

  • ELBEG (November 02, 2017 5:32:44 pm )

    ODOO ELBEGEE BOLNOO ODOO UURUU ULSAASAA BAYAN HUN BOLSONOO SHALGUULAH HEREGTEI!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • зочин (November 02, 2017 9:16:23 pm )

    Батхүү, Тэмүүжин, Амаржаргал, Л.Болд нар болж байнаа. Оюунгэрэлээс хол байсан нь дээр дээ. Хорчин авгай хожим гай болно. Элбэгдорж орж ирэх юм бол бүр ч хэрэггүй карьер чинь дуусах болно. Дээрх нөхөд өөрсдөө чадна ш дээ.

  • Anonymous (November 02, 2017 9:50:53 pm )

    Tarvagiig duujleh geheer huzuu ni oldohgui baigaa bolvuu , mundul baihad ni nugas ni huga shaah baisiin muu odoi p….g

  • Anonymous (November 02, 2017 9:53:54 pm )

    Ene odoi hulgaich unuudur hurtel uhehgui tsalin avdag geed bga, buh hurungiin huraaj ger buleer ni shorond uhen uhetlen tamlaj alah heregtei huuraasan buh mungu ni emch bagsh nart uguuch ene mongol oron chin daanch yawaa

antalya rent a car