antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2017 3 comments

Татвар нэмэх дохио хангинуулсан төсөв

нийтлэсэн Admin

УИХ 2018 оны төсвийг хэлэлцэж эхэллээ. Хууль тогтоох дээд байгууллага Монгол хэмээх айлын хэдэн төгрөгийн орлого олж, төдийг зарцуулах, бас дутагдсаныг нь хэрхэн нөхөхийг тодорхойлох үүрэгтэй. Монголын төр татвар болон шимтгэл, хураамжаар 7.2 их наяд төгрөгийн орлого олно гэсэн төсөөлөл өргөн мэдүүлсэн. Тэгвэл 9.6 их наяд төгрөгийн зарлага гаргахаар төлөвлөжээ. Төсвийн зарлагыг нөхөхөд 2.4 их наяд төгрөгийн дутагдал үүсэх нь. Үүнийг санхүүгийнхэн алдагдал хэмээн нэрийдэж хэвшсэн ч оносон үг нь дутагдал юм. Дутсан хөрөнгөө нөхөхийн тулд өр тавихаас өөр гарцгүй.

УИХ жил бүр дутагдалтай төсөв баталж, Засгийн газрын өрийн хэмжээг нэмсээр буйн бэлэн жишээ энэ. Засгийн газар 2018 оны төсвийн жилд нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2.5 их наяд төгрөгөөр тогтоож өгөхийг УИХ-аас хүсэв. Засгийн газрын өр 2018 онд 24.3 их наяд төгрөгт хүрэх нь. Тэгвэл төсвийн төсөөлөлд өрийн хэмжээ 2020 он гэхэд 26.3 их наяд төгрөгт хүрнэ гэж тусгажээ.

Өсөн үржсээр буй өрийг дарах учиртай. Өмнө нь зээлсэн мөнгөө дараагийн хэн нэгнээс гуйгаад өрөө дараад байх нь явуургүй арга. Учир нь өрийн хэмжээ буурахгүй. Тиймээс өрийг өрөөр бус өөрсдийн нөөц бололцоогоо дайчилж дарах нь зөв. Өрөө дарахын тулд төсвийн орлогыг нэмэгдүүлэх ёстой. Татвараа нэмэх, эсвэл хураах хүрээ, бааз сууриа өргөсгөх гэсэн хоёр аргаар төсвийн орлогыг өсгөдөг жамтай.

ОУВС-гийнхны зөвлөсний дагуу энэ жил долоон төрлийн татвар нэмсэн. Ийнхүү Засгийн газар төсвийн орлогыг өсгөх боломж хайж эхэлсэн юм. Ирэх жил ашигт малтмал, газар олголтыг боловсронгуй болгож, татварыг нь журмын дагуу шударга хураадаг болгох гэнэ. Энэ нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх гарц хайж буйн нэгэн илэрхийлэл нь. Манай Засгийн газар ирэх жил зээлсэн мөнгөнийхөө хүүнд 1.15 их наяд төгрөг төлнө. Бас төсвийн хөрөнгөөр барих бүтээн байгуулалтад 625.2, “Барих-шилжүүлэх” концессын гэрээгээр хэрэгжүүлэх барилга байгууламжийг 82.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.

Нэг ч төгрөгийн зээлийн хүүгийн төлбөр төлөхгүй, хөрөнгө оруулахгүй, концессын төсөл хэрэгжүүлэхгүй байя гэж бодъё. Гэсэн ч төсвийн орлого, зарлага тэнцэхгүй, 400 тэрбум төгрөгийн дутагдал үүсэж, мөн л өр тавих шаардлага тулгарахаар байгаа биз. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, халаалт дулаан гэх мэт зайлшгүй санхүүжүүлэх шаардлагатай зарлагаа төсвийн орлого дийлэхээ больсон дүр зураг харагдаж байна. Тиймээс хэзээ нэгэн цагт зарлагаа бүрэн санхүүжүүлэх, цаашлаад өрөө дарахын тулд татварын хувь хэмжээ нэмэх нөхцөл ийн үүсээд байна.

Магадгүй нийгмийн чинээлэг хэсэгт ногдох татварыг илүүтэй нэмэх бодлого баримтлах болов уу. Эдийн засагчид татвар нэмэхийн оронд хураах сууриа өргөсгөх хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэд “ДЦС-5”, Тавантолгойн бүтээн байгуулалт, нүүрс тээвэрлэх төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц зэрэг эдийн засагт өртөг бүтээх төслөө хэрэгжүүлж татварын бааз сууриа тэлэх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж буй. Мега төслүүд “хөдөлбөл” жижиг, дунд үйлдвэрлэл дагаж хөгжих нь гарцаагүй. УИХ-ын гишүүд улс орон өрөнд орж, өтөнд бариулж байгаа тухай ярих дуртай. Гэвч өр “үйлдвэрлэдэг” төсвийн алдагдлыг бууруулахын төлөө нэг нь ч зоригтой дуугардаггүй нь гачлантай. Тэдэнд төсвийн алдагдал өндөр байх нь ашигтай байдгаас зайлахгүй. УИХ-ын гишүүд татварын хувь хэмжээг нэмэх талаар хэлэлцүүлэг өрнүүлж суух цаг дуут дохио хангинуулсаар ирж явна.

Засгийн газар төсвийн орлогыг 10 гаруй хувиар өснө гэж таамаглажээ. Гүйцэтгэх засаглалынхан хэзээнээс л төсвийн орлогыг өөдрөгөөр төсөөлөх дуртай. Энэ онд төсвийн орлого төлөвлөснөөс давсан. Өмнөх жилүүдэд төлөвлөснөөс үргэлж дутаж байв. Төсвийн орлого төлөвлөснөөс нэг их наяд төгрөгөөр дутаж байсан удаа ч бий.

Ирэх онд төсвийн орлогын 22 хувийг алт, зэсийн баяжмал, коксжих нүүрсний экспортоос бүрдүүлнэ гэж Сангийн яамныхан тооцжээ. Уул уурхайн салбараас ойролцоогоор 1.7 их наяд төгрөг төсөвт цуглуулна гэсэн үг. Дэлхийн зах зээлд эрдэс түүхий эдийн үнэ унавал төсвийн орлого төлөвлөсөндөө хүрэхгүй нь ойлгомжтой. АНУ, БНХАУ, Япон, Энэтхэгийн эдийн засаг тогтвортой өснө гэж олон улсын санхүүгийн байгууллагын шинжээчид таамаглаж буй нь манайханд итгэл төрүүлжээ. Дэлхийн зах зээлд эрдэс түүхий эдийн үнэ төдийлөн хямдрахгүй гэж Сангийн яамныхан найдаж байгаа юм. Төсвийн орлогын 86.7 хувь буюу 6.2 их наяд төгрөгийг татвар, үлдэх 13.3 хувь буюу 962.5 тэрбумыг татварын бус орлого бүрдүүлэх гэнэ.

Засгийн газар бүх төрлийн татварын орлого өснө гэж төсөөлж буй. Татварын бус орлого бүрдүүлэхэд нэмэр болгохын тулд Төрийн банкийг хувьчлахаар тусгасан нь анхаарал татлаа. Тус банкийг 75 тэрбум төгрөгөөр хувьчлахаар тусгажээ. Төрийн өмчийн олон компанийг хувьчлахаар төсөвт тусгадаг ч Засгийн газар ажил хэрэг болгодоггүй гэмтэй. Энэ удаад Сангийн яамныхан өөрийн мэдэлд байдаг Төрийн банкийг хувьчлахаар санаа шулуудсан бололтой.

Төсвийн зарлагыг ч 5.4 хувиар өсгөсөн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл, эрх баригч намын амлалтыг биелүүлэх арга хэмжээ нь төсвийн орлогыг ийн өсгөв. Тухайлбал, “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэхэд 96.8, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 137.4, төрийн албан хаагчдад ажлын үр дүнгийн урамшуулал олгоход 56.3, агаарын бохирдлыг бууруулахад 13 тэрбум төгрөг төсөвлөжээ. Төсвийн зарлагын өсөлтийг орлого нь гүйцэхгүй, Засгийн газрын өр нэмэгдсээр байх “чөтгөрийн тойрог”-т орсныг анзаараарай.

Эх сурвалж: Өнөөдөр сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ИРГЭН (November 02, 2017 8:37:36 pm )

    ТАТВАР НЭМЭЭЧ ЧАДДАГ ЮМ БОЛ УЛАМ САЙН БНАА??? ХУРДАН ОГЦОРУУЛЖ ДАРААГЫН НАМАА БУЮУ ЁРӨНХИЙЛӨГЧЫН ЗАСАГЛАЛТАЙ БОЛЬЁ???? МОНГОЛЧУУДАА СЭРЭЭЧ СЭРЭЭЧСЭРЭЭЧ???? БОС БОС???????

  • зочин (November 12, 2017 11:28:30 am )

    монголчуудыг хямралаас гаргах төсөв биш бололтой. тансаглалаа ганц жил ч болтугай хадгалж ард түмнээ ядууруулж төрд гарсан бүлэглэл баяжих гэсэн төсөв болсон бололтой хямрал болсон улс гадаадад суулгасан элчин сайдын аппаратаа түр хугацааар хаадаг нь дэлхийн тогтсон жишиг байдаг. ард түмэнд ач тус багатай газруудыг түр хаадаг. жишээ нь 2020 он хүртэл онц ажилгүй сонгуулийн хороо, богд хаан уулыг сүйдлэж дуусч байгаа хамгаалалтын газар, туулын сав газрыг мөн сүйдлэж байгаа газрыг, хэрэглэгчийн эрх ашгийн төлөө юу ч хийдэггүй гаруудыг түр хаагаасай.багш эмч нарын 300 мянгын сургаар үнээ нэмээд эхлэв. тэмцэл, жагсаалаас цааш харах чадваргүй төрөнцөр хэрэг байна уу? одоо амь зууж ядаж байгаа тэтгэвэр, тэтгэмжийн хэд яах бол.

  • India (November 12, 2017 11:53:43 am )

    discount jersey store.Great service of online buy china jersey wholesale,
    and enjoy our discount jerseys nfl 79% off.

antalya rent a car