antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2017 29 comments

ЕРӨНХИЙ САЙД АА, УИХ-ЫН ГИШҮҮН Г.СОЛТАН БАЯН-ӨЛГИЙГ БУЖИГНУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Admin
-Тэрбээр үеэл дүү М.Ибырайг Барилга хөгжлийн төвийн дэд захирлаар, зээ дүү А.Аманкелдийг Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны даргаар, хүргэн Х.Жанузахыг Төрийн банкны аймаг дахь салбарын захирлаар томилуулах шахааг хийжээ-
Өнгөрсөн даваа гарагийн 22:00 цагт Баян-Өлгий аймгийн ИТХ-ын хуралдаан болж, Засаг дарга А.Гылымханыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан тухай мэдээ цахим орчинд тархаж эхэллээ. Тодруулбал, Аймгийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгийн нэр бүхий 16 төлөөлөгч түүнийг хууль зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэсэн үндэслэлээр хугацаанаас нь өмнө огцруулах саналыг энэ сарын 16-нд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржанд өргөн барьжээ. Энэ асуудлаар ИТХ-ын тэргүүлэгчид хоёр удаа хуралдахаар товлосон ч ирц бүрдээгүй шалтгаанаар хойшлоод байв.

Тэгвэл өчигдөр аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан болж, Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн гэсэн ч энэ нь албан бус мэдээлэл байжээ. Харин түүний оронд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжаныг Засаг даргаар томилох шийдвэр гаргасныгаа Ерөнхий сайдад уламжлахаар болжээ гэжээ. Энэ талаар Баян-Өлгий аймгийн ЗДТГ-тай холбогдоход “Ташаа мэдээлэл” гэж хариулсан юм.

Баян-Өлгийд яг ямар асуудал өрнөв

Баян-Өлгийн Засаг даргыг огцруулах шийдвэр хийгээд ИТХ-ын ээлжит бус чуулган зарласан зэрэг нь хууль бус үйлдэл байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Учир нь аравдугаар сарын 30-нд тус аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан шаардлагатай танилцаад татгалзсан хариулт өгчээ.

Тодруулбал, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн 2017 оны биелэлт, хийсэн ажлын тайланг арваннэгдүгээр сард хэлэлцэх ёстой байтал ийнхүү яаран чуулж, шийдвэр гаргах шаардлагагүй гэдгээ илэрхийлсэн байна. Мөн А.Гылымханыг огцруулах дөрвөн үндэслэл гээчтэй танилцаж, судлаад тайлбараа хүргүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, АН-ын бүлгийн гаргасан үндэслэлүүд Засаг даргыг огцруулах шалтгаан болохгүй гэдгийг мэдэгджээ.

Үүнд хэд хэдэн асуудал багтаж байгаа. Юуны өмнө АН-ын бүлгээс А.Гылымханыг хууль бусаар нэмэлт орлогчтойгоор ажиллаж байна гэсэн. Энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч гарсан. Гэтэл Баян-Өлгийн Засаг дарга 2016-2020 онд үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хоёр орлогч ажиллуулсан ба эдгээр нь Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор батлагдсан ЗДТГ-ын бүтэц, орон тоонд багтаж байгаа аж. Тэгээд ч энэ нь Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь “тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах” заалтын дагуу Засаг даргын бүрэн эрхийн асуудал болж байгаа юм байна.

Түүнчлэн А.Гылымхан өөрийн төрсөн дүү А.Ахылбекийг Дэлүүн сумын Засаг даргаар томилж, төрийн албанд ах дүү, хамаатан саднаа шургуулсан тухай мэдээллийг мөн л өрсөлдөгч нам нь тараах болсон аж. Эх сурвалжаас энэ талаар тодруулахад, 2016 онд Дэлүүн сумын иргэдийн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар А.Ахылбекийг Засаг даргад томилуулах тогтоол гаргасан байна. Энэ асуудал тэр үед багагүй хэл ам дагуулж байсан ч Засгийн газар, Авлигатай тэмцэх газарт ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг хянуулсны дараа томилгоог хийжээ. Нэг үгээр А.Ахылбек хуулийн дагуу уг албан тушаалд очсон ба үүнд А.Гылымханы түлхээс огт байгаагүй гэдгийг сумын иргэдийн төлөөлөгчид мэдэгдсэн аж. Угтаа бол түүний төрсөн дүү болох А.Ахылбек ахыгаа Засаг дарга болохоос өмнө тус сумын Засаг даргаар ажиллаж байсан нэгэн аж.

Тиймээс Баян-Өлгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн 22 гишүүн санал нэгдэн ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагагүй гэсэн шийдвэрийг ИТХ-ын Тэргүүлэгчдэд хүргүүлжээ.

Гэсэн хэдий ч Баян-Өлгийн ИТХ-ын ээлжит бус чуулган болж, Засаг дарга А.Гылымханыг огцруулах шийдвэрт хүрсэн ч энэ нь одоогоор албан ёсоор баталгаажаагүй байгаа аж. Гэхдээ үүнээс ч илүү асуудал Баян-Өлгий аймагт өрнөөд буй гэнэ.

УИХ-ын гишүүн Г.Солтан аймгийн удирдлагад гар дүрэхийн учир

Бидэнд ирүүлсэн мэдээллээр, тус аймгаас УИХ-д сонгогдсон Г.Солтан энэ бүх шийдвэр, чуулганы ард байгаа бөгөөд өөрийн хүмүүсээр аймгийн удирдах багийг бүрдүүлэхийн тулд нэлээд их “хор” найруулсан гэнэ. УИХ дахь “хэлгүй” гишүүдийн нэг гэж хочлуулахдаа хүрсэн энэ эрхэм парламентын танхимд амаа үдүүлсэн мэт чимээгүй суудаг ч ар талдаа бол хэргийн эзэн ажээ.

Тухайлбал, Г.Солтан одоо Баян-Өлгий аймгийн Засаг дарга болохоор нэр дэвшээд байгаа Т.Серикжантай омгийн холбоотой аж. Түүнийг 2016 онд УИХ-д сонгогдсоны дараа Т.Серикжан аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдож, улмаар өдгөө Засаг дарга болохоор тохироо хийгдсэн нь энэ юмсанж. Сураг сонсох нь ээ, хэдийгээр Засгийн газар, АТГ-аас Т.Серикжаныг Баян-Өлгийн Засаг дарга болгох шийдвэр гаргаагүй ч тэрбээр үүнийг бат араанд нь хийсэн мэтээр ярьж байна гэнэ. Гэтэл энэ хүнд төрийн алба, удирдах ажлын туршлага гээд байхаар зүйл үгүй тул аймгийн иргэд, ИХТ тун ихээр дургүйцэж эхэлжээ.

Хамгийн гол нь, УИХ-ын гишүүн Г.Солтан Баян-Өлгийн иргэдийн итгэлийг хүлээж төрийн түшээ болсон ч өнөөг хүртэл өгсөн амлалтаасаа ганцыг ч биелүүлээгүй байгаа аж. Түүнчлэн УИХ-ын гишүүний үүргийн дагуу хууль санаачлах ажлаа ч хийхгүй байгаа хэрнээ Баян-Өлгий аймгийн өөрөө удирдах асуудал руу шууд оролцох болсон байна. Тухайлбал, тэрбээр үеэл дүү М.Ибырайг Барилга хөгжлийн төвийн дэд захирлаар, зээ дүү А.Аманкелдийг Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны дарга, хүргэн Х.Жанузахыг Төрийн банкны аймаг дахь салбарын захирлаар томилуулах шахааг хийжээ.

Харин одоо өөрийн омгийн Т.Серикжаныг аймгийн Засаг дарга болохоор зүтгүүлж, ИТХ-ын ээлжит бус чуулганыг ч хууль бусаар хийсэн нь энэ аж. Одоо Г.Солтан өөрөө Баян-Өлгийд ажиллаж, МАН-ын 28 дугаар Их хурлын төлөөлөгчийг сонгохоор аялж яваа юм байна. Гэхдээ Улаанбаатараас баг бүрдүүлэн гарсан тэрбээр сум бүрээр бие төлөөлөгчдөө явуулж, Их хуралд оролцох төлөөлөгчийг өөрийн үзэмжээр шууд сонгож байгаа сурагтай. Тэгэхдээ нийслэлийн харьяалалтай 30 гаруй хүнийг аймгийн намын анхан шатны нэгж бүрт хуваарилан өгч, Их хуралд оролцох квотыг мөнгөөр үнэлж буй гэнэ. Тодруулбал, Баян-Өлгий аймаг 116 квоттой, харин Г.Солтан нэг квотыг хоёр сая төгрөгөөр үнэлсэн тухай яриа Улаанбаатарт ч сонсогдож эхэлсэн. Энэ тухай мэдээллийг бидэнд баттай эх сурвалж өгсөн юм.
Үүнээс гадна, хэдий бат ноттой мэдээлэл биш ч А.Гылымханы эсрэг санал өгсөн гэгдээд байгаа аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн зургаан төлөөлөгч Г.Солтаны заавраар Засаг даргынхаа эсрэг ажиллсан аж. Мөнөөх зургаан төлөөлөгч нь ч их, бага хэмжээгээр Г.Солтантай ойрын холбоотой ажээ. Тухайлбал, Х.Бердимурат УИХ-ын гишүүн Г.Солтан хоёр нэг омгийнх ба түүнийг 2016 онд аймгийн Намын хорооны орон тооны нарийн бичгийн даргаар түр томилж байсан. Дээр нэр нь дурдагдсан Х.Жанузах нь УИХ-ын гишүүн Г.Солтаны хүргэн, харин одоо Засаг дарга болохоор яригдаад байгаа Т.Серикжаны тухай нэгэнт тодорхой бичсэн. Мөн Б.Ууганбаатар эсрэг санал өгсөн бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий нягтлангаар ажилладаг, уг албан тушаалыг ч Г.Солтанаар дамжуулж авсан гэдэг. Харин нөгөө хоёр хүнийх нь тухай тодорхой мэдээлэл одоогоор алга.

Тэгвэл Г.Солтан бас яаж яваад аймгийнхаа АН-ын бүлэгтэй ойр дотно болчихов гэдэг нь ч сонирхол татмаар. Энэ асуудлыг судлахад, Баян-Өлгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Е.Зангартай нэг омгийн, төрөл садны хүмүүс юм байна. Ингээд л Баян-Өлгийд өрнөөд байгаа асуудлууд яаж ийгээд хамаатан садан, төрөл төрөгсдийн хэлхээ рүү орчихоод байгаа аж. Иймдээ ч УИХ-ын гишүүн Г.Солтан аймгийнхаа АН, МАН-ыг зэрэг хөдөлгөн өөрийн хүмүүсээрээ удирдлагын баг бүрдүүлж, Улаанбаатараас Баян-Өлгийг даргалахаар зэхэж буй бололтой.

Баруун хязгаарын Баян-Өлгийгөөр сонин сайхан иймэрхүү байх шив. Засгийн газар, Ерөнхий сайдаас томилсон Засаг даргаа хууль бус чуулганаар аваад хаячихдаг, орных нь хүнийг ч мөн энэ байдлаараа тодруулаад, тохоон томилчихдог.

Энд мөнөөх л намын харьяаллын асуудал яригдаж байгаа учраас олон нийт дургүйцэх нь мэдээж. Харин энэ парламентад олонх болсон МАН-ын хувьд олон талаар, ялангуяа албан тушаалын халаа сэлгээ, тогтворгүй засгаасаа болж нэр хүндээ алдаж, 2020 онд унах тийшээгээ яваад байгааг хэн хүнгүй хэлэх байх. Тиймээс хэрвээ намын Дотоод хяналтын хороо гэж байгаад, тэр нь зүй ёсоор ажлаа хийдэг бол УИХ-ын чуулганы танхимд багшдаа загнуулсан хүүхэд шиг чимээ аниргүй суудаг хэрнээ, алс тойрогтоо ийнхүү бужигнуулж байгаа Г.Солтан мэтийн нөхдөд хариуцлага тооцох цаг нь болсон байх аа. Тиймээс тус аймагт өрнөөд буй энэ асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхааралдаа авч, асуудлыг яаралтай шийдэхгүй бол алс хол Баруун хязгаарт нам, намаараа хоёр талцаж өлгийчүүдийн амьдралыг самарч эхлэх нь ээ.

Өглөөний сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • Ирханад (November 01, 2017 10:10:05 am )

    Манай аймагт болж өрнөж байгаа асуудал та нарт ямар хамаатай юм Бид бүхэн аймагтаа болж бүтэж байна шүү

    • ROFL (November 01, 2017 11:10:32 am )

      Ёрханад анд юу гэх гээд байна? Монгол улсын нэг аймаг учир монгол улсад авч хэлэлцэх ёстой та нарт ямар хамаатай гэж юу гэсэн үг вэ?

  • иргэн (November 01, 2017 10:11:24 am )

    Муу сайн хасагууд ингэж дарах гэж,

  • asa (November 01, 2017 10:13:36 am )

    ajiliin hariutslaga aldsan bol uuregt ajilaas ni chuluuuh heregtei

  • Od (November 01, 2017 10:17:13 am )

    Ajlaa xiij chadaxgvi bol tgd xalxal xeregteishde. Xog shaarnuud turd xereggvi

  • Zochin (November 01, 2017 10:18:18 am )

    гылымхан өөрийнхөө гардан хийсэн лай лайчингаа солтан хийсэн мэтээр мэдээллэсэн байх юм,

  • зочин (November 01, 2017 10:19:05 am )

    Энэ хүн юу хийж гийгүүсэн хүн бэ? Бараг танихчгүй юм байна

  • ИРГЭН (November 01, 2017 10:19:24 am )

    осмооны үлдэгдлүүд их галзуурч байнауу????

    • zochin (November 01, 2017 1:25:25 pm )

      Gilimhan zasag darga ajlaa sain hiij yaduuchuudad mash ih tusalj demjij baina.i iim darga hesee ch harj baigaagui.mundag baina dargaa .tand amjil husie…!

  • Зочин (November 01, 2017 10:23:03 am )

    Гылымханы хууль бус үйлдлүүдийг зогсоохоор тэмцэж байгаа 22 төлөөлөгчдөд амжилт хүсье

  • zochin (November 01, 2017 11:44:38 am )

    bayan olgiid Gilimkhan dargaiig zailuulsand ard tumen mash ih bayrlaj bna

  • gul (November 01, 2017 1:27:15 pm )

    SOLTAN MUU GICHIIG ZAILUUL

  • ZOCHIN (November 01, 2017 1:28:59 pm )

    G.Soltan Muu har malaaa Ajlaa hiij chdahgui bol zail .manaihan cham shig novshoor dutahgui

  • berdimurat abish uly (November 01, 2017 1:31:06 pm )

    zasag darga Gylymkhan ajlaa sain hiij baina.bi tanyg mash ih demjidg .tand amjilt husiee!!

  • seit (November 01, 2017 1:33:56 pm )

    soltan helgui lalar chi zailah tsag bolson. manai aimgiin ard tumen cham metiin urvach ablan tushaalyn dntoi yumnaas zalaj guitslee .zailj uz

  • khanat ibrahim (November 01, 2017 1:42:03 pm )

    A.Gylymkhan dargaas bi ogt dutagdal olj harahgui bn.humuus haanahin ymr huuli bus yum aryad bgag medehgui ch humuusee ta nar hezee ch ene hun shg bolj chadahgui.mundag udirdagch .zugeer l bi meddeg neg jisheegee helie.ene hun NiC petrovisin ajlyg anh avahdaa ulgiin nic 21aimgiin dund 20d jagsdag bsn.ene hun avaad 4jil bolood nic ulsyn hemjeend amjirgaagaar 2t jagsaj baisan.tiim tuushtai hun .ta nar muulahaar hun bish .

  • zochin (November 01, 2017 2:25:54 pm )

    Gilmhan darga bolonguutaa ariin haalga abilgaliig neg sesegeluulj ogsondoo ajildaa daan ah duu tanil taluudaa absan barag 300 gaad huniig halsan geh baih shuu hodoonii surguuliin menedjeriig hurtel darmtalj ajild oruulsan barimt fakt n mundahgui Deelee nomoroogui baihad aytaihan ajilaa ogood salsan deer baih shuu. Toriin zobloliig ch baiguulaagui baij toriin alband boon humuus absan Gilimhand Mongol ulsiin huuli uilchildeggui bololtoi dog doo

  • ааа (November 01, 2017 3:36:27 pm )

    А.Гылымхан хууль бус томилгоо маш их хийсэн, 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй. Намын төлөө, намын гишүүдийн төлөө юу ч хийгээгүй. Гагцхүү Молхы омгийнхон болон НИК-ийн төлөө ажилласан нь ийм байдалд хүргэлээ. 16 төлөөлөгч хуулийн дагуу шаардлагаа тавьсан байна, үүнийг заавал чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх хуультай. Г.Солтан гишүүн намын даргын хувьд үүргээ л биелүүлсэн байна. Молхы омгийн нам уу МАН уу гэдгийг л харах л үлдлээ хөөрхий.

  • Улаанхус (November 01, 2017 3:40:58 pm )

    Т.Серикжан, Г.Солтан нар нэг омгийн ч хүмүүс биш, Серикжан нь мэдлэг боловсролтой залуу хүн, Энэ ажлыг Гылымханаас хамаагүй сайн хийж чадна гэж итгэж байгаа шүү, амжилт хүсье.

  • SHAR TOHOI (November 02, 2017 2:46:48 am )

    Choibalsan ed nart gazar nutag ologson harin id nar odoo uy bolood baigaa hymyys ve .Morooroo duugyi amidartsagaach chadahgyi neg negnee hemleed bna uu daa .

  • Ggg (November 02, 2017 5:52:36 am )

    Vvvv

  • Амлалт (November 02, 2017 6:00:19 am )

    УИХ-ын гишүүн Солтан өөрийн сонгодсон газарт юуч хийгээгүй. Чамд ард түмэн их итгэл тавьж гаргасан. Өөрийн гарсан газрын хүмүүст тусалж чатахгүй байж одоо аймгийн асуудалд оролцох шаардлаггүй байсан. Ер нь энэ хүнийг 2020 онд Солтаны гарсаныг харна. Гарахгүй би өрөө МАН-ын гишүүн боловч одооноос чиний талд эсрэг ажиллах болно. Энийг анхаар тийм ухаантай бол бодож үзээрэй Солтан.

  • Мөнгөтэй боловсрол (November 02, 2017 6:04:16 am )

    Серикжан докторыг групээс авсан мөнгийг багш нарт өгч тэгээд Гүландаагийн буяанаар төгссөн биз. Тэр хүнд боловсрол дутамаг

  • Өлгийчүүд (November 02, 2017 6:09:15 am )

    Гылымхан дарга сайн дарга хийсэн ажил нь бол бүгд сайн хийгдэж байгаа. Серикжан нэг жижиг эмнэлгийг удирдаж чатахгүй байж яаж яаж бүхэл бүтэн том аймгийг удирдах гэж байна.

  • cara daftar sbobet (November 02, 2017 8:20:32 am )

    Today, I went to the beacһ front with my kids. I found a sea shell and gave itt to my 4 year old daսghjter and ѕaid
    “You can hear the ocean if you put this to your ear.” She put the
    shell to heer еar and ѕcreamed. There was a hermit crab inside and it ppinched her eaг.

    She never wants to go ƅack! LoL I know this is totally off topic but I haԀ to tell someone! http://mymeini.com/comment/html/?697696.html

  • Зочин (November 02, 2017 9:29:19 pm )

    Бусад засаг дарга нарыг харахад Гылымхан дарга улс орныхоо хөгжлийн төлөө их юм хийж байна шүү!!

  • www.caminorealsrl.com (November 02, 2017 10:06:39 pm )

    Ⅿy programmer is trying to persuade me to move to .net
    from PHΡ. I have always dіslikеd the idea because of the costs.
    But he’s tryiong none the less. I’ve been using Movable-type onn vаrious webѕiteѕ for
    about a yeaqr and am worried about switching to another platfօrm.
    I have heard fantaѕtic things about blogengine.net.

    Is there a way Ӏ can import all my wordρress posts into
    іt? Any help woսld be greatly appreciated! http://www.caminorealsrl.com/index.php?option=com_k2&view=itemlist&task=user&id=54824

  • cara daftar maxbet (November 03, 2017 5:05:44 am )

    Αt this momnt I am going to do mmу breаkfaѕt,
    afterward having my breakfast comіng ᧐ver again to rеad additional news. http://hujibe.com/comment/html/?305063.html

  • Зочин (November 06, 2017 2:29:24 pm )

    Г.Солтан гишүүний шууд оролцоотойгоор АН-ын лидер М.Хуанган гэгчийг өнгөрсөн засгийн үед алхлах аудитороор ажиллаж байхад засаг өөрчлөгдөх үеэр аймгийн Аудитын газрын даргаар дэвшүүлж шившгээ тарьсан.гээд зөндөө юм байгаа.Х.Баделхан бас л өөрийн төрсөн дүү боловсролгүй Х.Зауре гэгчийг БСГ-ын даргаар дэвшүүлсэн.Аймгийн ЗД ГЫЛЫМХАН та хадам ах З.Болатыгаа хөгжлийн бодлогын хэлтсийн дарга болгоод маш их олон ах дүүгээ төрийн албанд оруулсан.Харамсалтай нь тэд бүгд боловсролгүй юмнууд юм.

antalya rent a car