antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2017 26 comments

Э.Бат-Үүл: Цэдэнбал Далай ламыг айлчлуулахдаа нүглээ наманчлах гээгүй нь ойлгомжтой

нийтлэсэн Admin

Хоёр хөршид ардчилсан Монгол улс хэрэгтэй!

Хойд Солонгост Хойд Солонгосын гадаад бодлого гэж байхгүй. Ким Чен Уны гадаад бодлого л гэж бий. Хойд Солонгосын гадаад дотоод бодлого нь эцэстээ Кимийн династийн ашиг сонирхолд захирагдах ёстой. Аливаа дарангуйлагч дэглэмтэй улсад ийм байдаг зүй тогтолтой.

Ким Чен Уны гадаад бодлого Хятад, Орос, Америк зэрэг их гүрнүүдийн хоорондын харилцааг улам түвэгтэй болгож байгаа.

Их гүрнүүд гэдэг бол ямагт ил далд өрсөлдөж байдаг. Харин жижиг орны дарангуйлагч нар үүн дээр нь тоглож улсын гэхээсээ илүүтэй  хувийн ашиг сонирхлоо хангаж авдаг.

Ким Чен Уны хувьд Кимийн династийг аварч үлдэхийг хүсэж байгаа. Уг зорилгоо болбол Америк, Япон, Өмнөд Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнуудыг рэкетэлж хөгжлийн дэмжлэг авах замаар хэрэгжүүлнэ хэмээн тооцсон байж магадгүй.

Ингэж чадвал ард түмэн нь Ким Чен Уны “суу билэг”-ийг жинхэнээсээ бишрэх болно. Хачирхалтай нь хойд солонгосчууд Америкийг хамгийн их дайсагнах атлаа чухам Америкийг хамгийн их үзэхийг хүсдэг аж. Дарангуйлал дор буй хүмүүс хоёр нүүртэй байдгийг бид мэднэ дээ.

Ким Чен Ун юу ч тооцдог байлаа, их гүрнүүдийн харилцаа улам түвэгтэй болж байна. Бие биедээ цэргийн сүр хүчээ үзүүлэхдээ тулж,алсын тусгалтай пуужингуудаа байлдааны бэлэн байдалд оруулжээ. Америк гэлтгүй хоёр хөрш маань хоорондоо “хар санаж” хил залгаа нутгийн дагуу пуужин байрлуулсан. Хүйтэн дайны үед ч ингэж байгаагүй ээ!

Жижиг орны дарангуйлагч, их гүрнүүдийн хоорондын харилцааг тоглолтоороо улам түвэгтэй түгшүүртэй болгодгийг Монголын дарангуйлагч ч бас үзүүлж байсан түүхтэй.

1949 онд БНХАУ байгуулагдаж,түүнээс хойш 60-аад оны эхэн хүртэл хоёр хөршийн маань харилцаа найрсаг сайн байлаа.Найрсаг сайнаар зогсохгүй ах дүүсэг байлаа.

Шинэ дутам байгуулагдсан БНХАУ анхнаасаа Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөг нь бүр ч золтой хэрэг байв.

Тэр үед л хоёр хөрштэйгөө сайн хөршийн ёсоор “…эн тэргүүнд… тэнцвэртэй харилцах” гадаад харилцааны бодлогын чиглэл гарч ирсэн юм. Бодлогын энэ чиглэл өгөөжөө өгсний нэг жишээ гэхэд, орчин цагийн Улаанбаатар хотын эхлэл болсон 40, 50 мянгатын орон сууцны хорооллууд хоёр хөршийн тусламжаар зэрэгцэн боссон явдал болно.

Хоёр хөршийн маань ах дүүсэг найрсаг харилцаа тогтвортой үргэлжилж чадаагүй. 60 оны эхнээс хүйтэрч сүүлдээ дайсагнах болсон.

Их гүрнүүдийн харилцаа муудахтай зэрэг түүн дээр нь хожоо олох гэсэн дарангуйлагч гараад ирэлгүй яах вэ.

Цэдэнбалыг л Зөвлөлтийн талыг баримтлагч байсан мэтээр эндүүрч ойлгодог. Тэр үеийн удирдагч нар бүгдээрээ Зөвлөлтийн талыг баримтлагчид байсан. Цэдэнбал бол өөрийг нь сталинч этгээд гэж үзээд зайлуулах гэж байгаа Зөвлөлтийн удирдагчид Хятадын талтай муудалцаж эхлээд байгаа агшныг овсгоотой ашиглан тоглолт хийж чадсан нэгэн юм.

Цэдэнбал,өөрийнх нь хүссэн эрх мэдлийг өгч байвал Зөвлөлтийн талд морь нохой мэт зүтгэхэд бэлэн байв. Тэгж зулгуйдахдаа, 45 онд ард түмэн нь тусгаар тогтносон улс байна гэж саналаа өгч байсныг мэдсээр байж ард түмнээсээ асуух ч үгүй тусгаар тогтнолоо устган Зөвлөлт Холбоот Улсад нэгдэж орох тухай хүсэлт гаргах зэргээр хэтрүүлж байсан юм.

Цэдэнбал,Зөвлөлтийн талыг өөрөөс нь дутуугүй баримталчих боловчиг хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцах нь зүйтэй хэмээн ам алдаж байсан өрсөлдөгч нараа Хятадын талын “нөлөөллийн төлөөлөгч” гэх зэргээр гүжирдэн зайлуулж нутаг цөлсөн.

Хятадын “нөлөөллийн төлөөлөгчид”-ыг цэвэрлээд зогсохгүй хятад ажилчид, цагаачдыг хөөх,иргэдийнхээ удам судрыг мөшгөж эрлийз, хурлийзаар нь нууцаар бүртгэх зэрэг арьс өнгөөр ялгаварлах бодлогыг явуулав.

“Харгис лам нарыг ангийн нь хувьд устгасан нь манай намын түүхэн гавьяа” хэмээн ямагт сайрхдаг Цэдэнбал Далай ламыг айлчлуулахдаа нүглээ наманчлах гээгүй нь ойлгомжтой, Хятадыг улам ихээр өдсөн хэрэг юм.

Монгол дахь Зөвлөлтийн цэргийн хүчийг зузаатгаад улмаар Хятадыг хашраах зорилготой Зөвлөлт-Монголын цэргийн,урьд хожид үзэгдээгүй том хээрийн хамтарсан сургуулийг урд хилийн дагуу 1979 онд хийжээ.

Цэдэнбал гар хөл нь болж байсан Хятадаар айлгах Зөвлөлт маягийн гадаад бодлого 30 гаруй жил хийрхэж улайрсан байдалтай явсаар 90 оны ардчилсан хувьсгалын ачаар сая нэг зогссон.

Гэхдээ өнөө хир хор уршиг нь арилаагүй байна. Хятадаас “айчихсан” масс байсаар байна. Эрлийз, хурлийз гэж дайрдаг коммунистуудын гаргасан элий балай “суртал” одоо хүртэл ерөнхийлөгчийн сонгуульд ашиглагдсаар байна.

Хоёр хөршийн “хүйтэн дайн”-аар Монголын дарангуйлагчийн тоглосон товч түүх ийм.

Их гүрнүүд муудалцахад “хаяа хатавч”-аар нь байдаг жижиг оронд дарангуйлагч гарч ирэн дарангуйлал тогтох магадлал нэмэгддэг. Цэрэг стратегийн байрлалтай бол улам нэмэгдэнэ. Юу гэвэл,талдаа татахыг хүсэж буй их гүрний хувьд ард түмнээсээ асуудаг ардчилсан төртэй ярихаас ард түмнээ дарангуйлдаг этгээдтэй тохирох нь хамаагүй хялбар бөгөөд өртөг багатай.

Хэдий тийм боловч дараа нь дарангуйлагчийн “шалиг занг маллах” нь амаргүй агаад бүр өндөр үнэтэй тусна.Ийм болохыг Ким Чен Уны тоглолт харуулж байна.

Жижиг улсын ардчилсан төр угаасаа гадаад дотоод бодлогоо нээлттэй хэлэлцэж явуулдаг тул их гүрнүүдийн хар сэрийг төрүүлэн шалиглаж чаддаггүй. Хэн нэгэнтэй нь “нууцаар явалдаж араар нь тавих” боломж хомстой.

Ардчилсан улсын гадаад бодлого нь олон ургалч болоод “чалчаа” авч, дарангуйлагч мэт улс үндэстнээ эрсдэлд оруулсан тэнэглэл хийхийг сонгогчид нь зөвшөөрдөггүй тул хамжааргатай. Жишээ нь Орос шатахуун өгөхөө болих, Хятад визтэй болоодохвол манай сонгогчид хэнд уураа гаргахаа агшин зуур мэднэ. Гэтэл Хойд Солонгост тултал нь хориг тавиад байхад “ажрахгүй” байна.

Зүүн хойд Азийн бүс нутаг нэг дарангуйлагчийн ааш авираас болоод дайн бүхий байдалд орчхоод байна. Энэ бүс нутагт ахиад нэг ийм дарангуйлагч хэрэггүй. Тэр тусмаа “цэрэг стратегийн”хамгийн урт хилээр хиллэдэг тийм улсад нь дарангуйлагч гарч ирэх нь хоёр хөршид эрсдэлтэй. Хоёр хөршид ардчилсан Монгол Улс хэрэгтэй!

Э.Бат-Үүл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • иргэн (October 31, 2017 9:38:49 am )

    Батүүл муу гөлөг хуцдаг гөлөг шүү,энэ гөлөгт Цэдэнбалын талаар ярих эрх байхгүй чи гөлөг Цэдэнбал бол асар том удирдагч ,чи юу хийгээд баатар боллоо одоо бушуухан буцааж өгөө,элбэг та 2 бол очих газар чинь тодорхой шүү гөлгөө.

  • зочин (October 31, 2017 10:33:35 am )

    Хулгайч Батүүл ээ, хүүгийнхээ нэр дээр офшорт нуусан бидний татварын мөнгийг буцааж өгөөч ээ, өмхий луйварчин

  • zochin (October 31, 2017 11:42:28 am )

    Tsedenbalyn yund ni hurehgui salga huur demii soliorch baih shiv! Udahgui Zorigyn hereg delgegdehed chi zohih gazar ruugaa yavah chin todorhoi bolno. Ter ued ingeed dongodood baihyg chin harya. Zahialagch ni Elbeg, guitsetgegch ni chamaig olon tumnii dund yarigdsaar irsen ug, zugeerch heleegui baih shuu! Tsenzurgui yaria nevtruulgee ene talaar asuusan setguulchiin asuultad chi “ulaij menchiigeed” uuriigee ilchilsen hun shuu dee!

  • Зочин (October 31, 2017 11:43:13 am )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Зочин (October 31, 2017 11:43:45 am )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.!!!

  • Зочин (October 31, 2017 11:44:15 am )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.

  • Зочин (October 31, 2017 11:45:05 am )

    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан улс орноо өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.

  • зочин (October 31, 2017 11:45:30 am )

    батүүл баатар болох юу хийсийн бэ энэ шагналаасаа өөрөө татгалзах нь зүйтэй элбэгдоржийн өгсөн шагнал болохоос баатар болох гавъяа байгуулаагүй шүү бас цэдэнбалын тухай ярих нь чамд ахадсан ажил шүүү тэрний хажууд чи баасан баасны нь дайтай хүн шүү хаа байна та нарын хүнд суртал тусгай хангамжийг устгана гээд цээжээ дэлдээд байсан чинь тэр устгах тусгай хангамж хүнд суртал чинь тэр буурлуудад байгаагүй шүү одоо элбэгээг хар байр бариулж байна тусгай хангамж мөн үү мөн батүүл чи төсвийн мөнгөнөөс өчнөөнөөр нь идсэн одоо болоо юм биш үүбаатар нэрнээсээ ичиж амьдар л даа хүүхдүүд чинь ичиж байгаа шүү ядаж хөдөлмөрийн баатараар солиулчих тэгэх үүү гуйж байна чи улсын баатар болохоор нөгөө цусаа урсгасан , амьаа алдсан баатарууд маань хэн болох вэ

  • Зочин (October 31, 2017 11:45:53 am )

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ.
    Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө. !!!

  • Зочин (October 31, 2017 11:46:34 am )

    Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 1990-ээд оны сүүлээр АРДЧИЛЛЫГ бут ниргээд амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Зочин (October 31, 2017 11:46:57 am )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • Зочин (October 31, 2017 11:47:30 am )

    Элбэгдорж, Бат-Үүл, Да.Ганболд, Баабар нар нэгэн насныхаа амьдралыг Монгол улсыг эдийн засгийн болон оюун ухаан, ёс суртахууны хувьд дампууруулахад зориуллаа. Хүн 40 наснаасаа хойш нэг их засардаггүй юм гэсэн. Иймд эд нар хэзээ ч засрахгүй. Ийм хүмүүсийг дахин Монголын төрд хэзээ ч ойртуулж болохгүй. Үүнийг хэзээ ч бүү март. Мартвал сөнөнө!!!

  • Зочин (October 31, 2017 11:48:26 am )

    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.

  • sanaa (October 31, 2017 1:59:33 pm )

    Бат-Үүлээ танай аав зохиолч С.Эрдэнэд Цэдэнбал дарга шагнал гардуулж байсан ш дэ

    • үнэн (October 31, 2017 5:11:36 pm )

      наад новшийн чинь аав эрдэнэ нэрээ худалдсан мэдээлэгч байсан шүү дээ тэр үеийн хүмүүс сайн мэднэ дээ зөндөө л яригдсан тэгэхээр энэ ямар олиг байхав дээ

  • иргэн (October 31, 2017 2:54:31 pm )

    Хөөе цагаан толгойлсон зөнөг минь чи Цэдэнбал дарыг ямар нэг хэлбэрээр муулах эхргүй амьтан шүүдээ.Ээ-ийн чамд өгсөн улсын баатар бол зүгээр л нэг юм чи монголд юу бүтээсэн юм 2004 онд Монгол телвизрүү дайрсанаа монголыг аварлаа гэж боддог юм уу ёстой унга за муу балай минь

  • БОЛД (October 31, 2017 3:23:27 pm )

    УРВАГЧИД БААТАР ЦОЛ ГАЗАР МОНГОЛООС ӨӨР БАЙДАГ БОЛОВ УУ

  • Anonymous (October 31, 2017 4:30:41 pm )

    Ene soliot soliorch baina novsh uheh boloogui ym baih daa har salga novsh

  • dagva (October 31, 2017 4:31:40 pm )

    Ene soliot soliorch baina novsh uheh boloogui ym baih daa har salga novsh

  • үнэн (October 31, 2017 5:17:31 pm )

    худалч хулгайч луйварчин алуурчин новш минь чамайг бодвол ЦЭДЭНБАЛ дарга эх орноо гэсэн сэтгэлтэй хийсэн бүтээсэн юмтай жинхэнэ монгол хүн тэр хүнд монголын ард түмэн хайртай шүү чамд муу хэлэх эрх байхгүй

  • болд (October 31, 2017 6:35:41 pm )

    Бат үүлээ яг үнэндээ чи Монгол улсын сайн сайханы төлөө юу ч хийгээгүй , харин ч эсрэгээр үймүүлж идэж дуусгасан шүү, Цэдэнбал даргыг Монголын ард түмэн зөвхөн сайнаар л мэднэ, Иймд ард түмнээс мөнгө хулгайлсан шигээ СЭТГЭЛ ЗОРИЛГЫГ нь хулгайлана гэвэл том эндүүрч байна,

  • иргэн (October 31, 2017 9:22:17 pm )

    Mongolchyydaa ta nar yasan ix xvn doromjildog ym be.yasan ix yyr ytsaar xaraal bn be.tengeriin yls ryy yabsan aabiig n xvrtel oryylj yaxn be.xelj baigaa xaraaj baigaa tanii eej aab bas ungursnii daraa taniig ingej doromjilbol ta yax bol. bud neg negee demjij xvndelj bj ex orondoo saixan ebtei baixgvi bol.yls oron uuduldugvi .Bat vvl ta nariig yamar ylsad amdarch baixad xotiig yamar saixan bolgoj ugsun n sayxan martchuxsan yy.ardchulaliin byand tsalguj yabaagaa bvv mart.tanii xvniig zambaraagvi yarj baigaa ch tanii erx chuluu bush vv.erx chuluugvi bol ta xvn dormjilson geed barugdax undur magdaltai shvv.amaa zaxurch syrtsagaa mongolchyydaa.

  • зочин (October 31, 2017 10:27:27 pm )

    Юуны ардчилсан Монгол улс. Дампуу Монгол улс болсон. 2 хөршийн эдийн засаг дээшээ, Монгол улс доошоо, өр зээл. Ардчилал гэдэг хоосон үг одоо Монголд үнэ цэнээ алдсан. Хуулийн ноёрхол, шударга ёс байж ардчилал байдаг бол Монголд эсрэгээр.

  • salga batuul (October 31, 2017 11:11:05 pm )

    chinii idej uusan chin kheterlee odoo dald or nobshoo

  • opshor uull (October 31, 2017 11:13:30 pm )

    chinii idej uusan chin kheterlee odoo dald or nobshoo

    • Anonymous (October 31, 2017 11:34:49 pm )

      En muu zorigiig alsan aluurchin,yugara giiguulaen yumbe ,zorigiig alj bulgantai yanhandsan gej elbege shees baatar tsol ugsun bhdaa, 2aluurchan

antalya rent a car