antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2017 Comments are off

Монголд “оромжийн ядуурал”-ын шинж илэрч эхэлжээ

нийтлэсэн Admin

Монголбанкнаас “Орон сууц худалдан авах боломжийн индекс, Монгол Улсын моргейжийн зах зээлийн хөгжил”-ийн судалгааг танилцууллаа.

Зах зээлийн судлалын хүрээлэнгийн судалгаанд дурдсанаар орон сууцны үнийн хөөсрөл 2008-2009 онд дээд төвшиндөө хүрч 2011 оноос харьцангуй буурсан байна. Сүүлийн 12 жилд Улаанбаатар хотын шинэ орон сууцны бодит үнийн индекс аль ч бүсэд өсөлттэй, харин 2014-2015 онд бууралттай байжээ. “Тэнхлэг зууч” ХХК-ийн мэдээлснээр есдүгээр сарын байдлаар шинэ орон сууцны үнэ метр квадрат нь хоёр сая 157 мянган төгрөг байна. Харин моргейжийн зээлийн хувьд, зээл авагч хүүний төлбөрт ихэнх хугацаанд өрхийн орлогынхоо 50-иас дээш хувийг зарцуулж байжээ. 2010 оноос моргейжийн зах зээлд төрийн оролцоо бий болсноор сүүлийн гурван жилд өрхийн орлогод эзлэх моргейжийн төлбөр 50 хувиас доош буурсан байна. Харин ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 2005 онд ердөө 31 тэрбум байсан бол энэ оны есдүгээр сарын байдлаар 4.2 их наяд төгрөг болж өссөн байна. Ипотекийн зээлийн хугацааны хувьд эхний жилүүдэд дунджаар 8.4 жил байсан бол энэ оны есдүгээр сарын байдлаар 17.9 жил болж нэмэгджээ. Моргейжийн зах зээлд эрх зүйн болон бодлогын орчин хангалтгүй, зээлийн хүү өндөр байгааг эдийн засагчид онцлов. Мөн “Оромжийн ядуурал”-ын шинж тэмдэг Монгол Улсад ажиглагдсан” гэж эдийн засагч С.Дэмбэрэл онцоллоо. Энэ оны есдүгээр сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл 4.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Харин нийт зээлдэгчийн тоо 92.6 мянга болсныг Монголбанкнаас мэдээллээ. Ипотекийн зээлийн үлдэгд­ лийн 89.9 хувь нь 80 ам.метр хүртэлх талбай бүхий орон сууц худалдан авахад зарцуулагджээ. Эдгээрээс 4060 ам метр талбайтай орон сууцны зээл давамгайлж байна. Мөн есдүгээр сарын байдлаар ипотекийн зээлтэй нийт зээлдэгчийн 64.9 хувь нь хоёр сая хүртэлх төгрөгийн өрхийн орлоготой байжээ. Судалгаанаас харахад манай улсад 1.1 саяас дээш орлоготой өрх моргейжид хамрагдаж бай­ гаа бөгөөд ийм орлоготой өрх давхраажилтын 29.6 хувийг эзэлж байна. Судалгааны талаар эдийн засагч С.Дэмбэрэлээс доорх зүйлийг тодрууллаа.

С.ДЭМБЭРЭЛ: МОРГЕЙЖИЙН АЧААР 100 МЯНГАН ӨРХ ОРОН СУУЦТАЙ БОЛСОН

-Та судалгаандаа манай улс оромжийн ядууралд ойртож байна гэлээ. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Энэ нь тийм хар зүйл биш. Бид их олон баримт харах хэрэгтэй. Моргейжийн ачаар 100 мянган өрх орон сууцтай болсон байна. Хөгжилтэй оронд ажиглагддаг нэг зүйл бидэнд үзэгдэж байна гэсэн үг. Эдийн засгийн өсөлт 2015, 2016 онд буурсан. Энэ үед хүмүүсийн орлого бодитоор өсөөгүй. Ийм тохиолдолд моргейж төлж амьдрах нь хүндрэлтэй. Өрхийн орлогын 50-аас дээш хувийг моргейжид төлөхөөр оромжийн ядуурал гэдэг зүйлд багтдаг. Ийм шинж ажиглагдсан. Орон сууц худалдан авах боломжийн индексийг би 2015 оноос хойш ярьж байна. Бидэнд орон сууцны нийлүүлэлтийн талаарх мэдээлэл хангалттай байдаг ч өрхийн худалдан авах чадварт суурилсан судалгаа байдаггүй. Тиймээс олон улсын жишгийг даган орон сууц худалдан авах боломжийн индексийг анх удаа гаргалаа.

-Моргейжид хамрагдсан өрхийн сарын орлого хэдэн төгрөг байна вэ?

-Моргейжид хамрагдсан иргэдийн өрхийн орлого 1.1 саяас дээш байсан. Харин насны хувьд 25-35, 35-45 насныхан байна. Энэ бүхнээс тооцоход тэтгэврийн болон дундаж насныхан алга. Бусад оронд моргейжийн олон төрөл байдаг. Хувьсагч болон тогтмол хүүтэй моргейж бий.

-Моргейжийн нөхцөлийг хэрхэн сайжруулах ёстой юм бол?

-Үндэсний сатистикийн хорооноос гаргасан судалгаанд үндэслэн уян хатан бодлого боловсруулах хэрэгтэй байна. Монгол Улсад 870 мянган өрх бий. Үүний 480 орчим нь орон сууцанд амьдардаг. Үүний 30-аад хувь нь 30 орчим ам метр байранд амьдарч байна. Ам бүлээсээ шалтгаалаад 30-аас дээш ам метрт байранд амьдрахыг хүссэн иргэнд тохирсон уян хатан, хувьсамтгай моргейж бий болгох хэрэгтэй. Гэхдээ зээл олгож байгаа болон авч байгаа байгууллага, иргэн нь эрх зүйн тэгш харилцаатай байдаг. Ийм зүйлийг бид хэрэгжүүлмээр санагдсан.

-Моргейжид хамрагдах боломжтой, 1.1 сая төгрөгөөс илүү орлоготой хэчнээн өрх байна вэ?

-Ядуурлын судалгаанд дурдсанаар Монголын давхраажилтын бүтцийг харахад манай улсын 29.6 хувь нь 1.1 саяас доош орлоготой байсан. Эдгээр айл өрхийг хэрхэх вэ гэсэн асуулт ургаж байна. Тиймээс орон сууц худалдан авах боломжийн индексийг тогтмол гаргаж, моргейжийн зах зээлийн нөхцөлийг олон хувилбараар сайжруулах ёстой.

Б.Мөнх-Эрдэнэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car