antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2017 Comments are off

МЭРГЭЖЛИЙН СПОРТ УУ, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР УУ?

нийтлэсэн Admin

– Отгонтэнгэрийн ослын сургамжаар Төрийн ордонд болсон зөвлөлдөх уулзалтаар
“Энэ нь спорт уу, нийтийн биеийн тамир уу, эсвэл аялал жуулчлалын хэлбэр үү” гэсэн асуулт мэргэжлийн хүмүүс болон албаныхны хүрээнд сөхөгдөн яригдлаа-

Отгонтэнгэр ууланд болсон ослын дараах сургамж юу байв? Яагаад ийм осол гарах болов, үүнээс хэрхэн сэргийлэх вэ гэдэг асуудлаар өчигдөр Төрийн ордонд Засгийн газрын гишүүд уулын спортын тамирчид, уулын авиралт, аялал зохион байгуулагч Төрийн бус байгууллагынхантай зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Шадар сайд Ө.Энхтүвшин болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Шадар сайдын ажлын албаны Онцгой байдлын асуудал хариуцсан зөвлөх, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, мөн Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Алтанхуяг, Стандарчилал, хэжил зүйн газрын мэргэжилтэн нарын бодлого, шийдвэр гаргагчдын төлөөлөл оролцсон юм. Далайн түвшнээс дээш 4800 м-ийн өндөр мөнх цаст оргилд амжилтай хөл тавиад бууж явах замдаа 17 уулчин цасан хавтангийн гулгалтад өртөж, өндөр хавцал руу унасан ослын талаарх мэдээллийг олон нийт хэрхэн хүлээн авч байсныг хүн бүр мэднэ. Нэг үгээр бол уг үйл явдлыг олон талаас нь өөр, өөрсдийн “савны” хэмжээгээр эрээ, цээргүй дүгнэцгээсэн. Юун түрүүнд ёс заншлын гэх үү, сүсэг бишрэлийн гэх үү, нэг тайлбар тэдгээр сэтгэгдлүүд дундаас нэлээн хурц сонсогдсон нь “Хайрхан ууланд хамаагүй гарч болохгүй ёсыг зөрчиж хилэгнүүлсэн хэрэг”гэх утгатай тайлбар байлаа. Зарим нь “Уулын орой дээр мөнгө байхгүй, халуун хоол цай байхгүй. Бусдад гай болж тэгж явахын хэрэггүй” гэсэн сэтгэгдэл бичсэн нь “бэртэгчин” сэтгэлгээтэй гэж зэмлүүллээ.
Сэтгэгдлүүдээс энэ хоёр “өнцөг” тухайн үйл явдалд хамаарах хамгийн утга муутай “дүгнэлтүүд” байсан гэдэгтэй дийлэнх нь санал нийлэх байх. Учир нь Монголд уулын спорт, тэрчлэн Уулчдын холбоо хэмээн төрийн бус байгууллага бий болоод лавтайяа 60 гаруй жилийн хөгжлийг туулж байгаа энэ цаг үед ийм зүйл ярих нь утга муутай.
Уулын спорт хөгжсөөр ирсэн, уулчид байсаар ирсэн. Дэлхийн уулчдыг сорьдог хамгийн өндөр, хамгийн хэцүү гэсэн оргил бүрд үе, үеийн монгол уулчид нэгэн зэрэг тэмүүлсээр ирсэн.
Харин Отгонтэнгэрийн ослын дараах сургамжаар Төрийн ордонд болсон зөвлөлдөх уулзалтаар “Энэ нь спорт уу, нийтийн биеийн тамир уу, эсвэл аялал жуулчлалын хэлбэр үү” гэсэн асуулт мэргэжлийн хүмүүс болон албаныхны хүрээнд сөхөгдөн яригдлаа. Алин байлаа ч нэгдсэн стандарттай, зохион байгуулалттай, мөн бүртгэл буюу норм, нормативтай, хараа хяналттай, хууль, журамтай байх ёстой гэдэг дээр бүгд санал нэгдэцгээжээ.
Гэхдээ энд “зайлшгүй” гэж үзэж буй нэгдсэн стандарт, журам, зохион байгуулалтыг бий болгохын тулд юун түрүүнд уулын спорт нь юу юм бэ, нийтийн биеийн тамир нь хаа хүрээд зогсох юм бэ, аялал жуулчлалын аль юм бэ гэдгийг ялгаж салгах шаардлагатай болж байгаа нь уулзалтын үеэрх санал, байр сууриудаас харагдаж байлаа.
Уулын спортын ахмад тамирчин Ж.Баянцагааны хэлж байгаагаар ууланд авирагчдад өнөөдөр ямар нэг бүртгэл байхгүй болжээ. Хэрэв энэ нь спорт мөн бол тамирчны зэрэг, дэд мастер, мастерын болзол буюу норм, нормативын асуудал яригдах ёстой. Ялангуяа үзэгчгүй төрөл учраас тухайн тамирчин хэзээ ямар оргилд авирсан, хэн үүнийг нь баталгаажуулсан талаарх бүртгэл чухал байх ёстой. Гэтэл өнөөдөр ийм бүртгэл байдаггүй болж таарлаа. Нөгөөтэйгүүр уулын авиралтыг дагалдан хөгждөг, хаданд авиралт олимпийн төрөлд орчихоод байхад энэ төрлийг бодлогын яам анхааралдаа авалгүй, ямарваа нэг чиглэл, хөтөлбөргүй өнөөдрийг хүрснийг харууллаа. Ямарваа спортын төрөлд мэргэжлийн тамирчин, төрөн гарахад бүх нийтийн биеийн тамирын хөгжил чухал үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн биеийн тамирын хэмжээнд сайн хөгжиж буй төрөлд мэргэжлийн тамирчин төрөн гарах магадлал нэмэгддэг гэсэн үг. Өнөөдөр уулын авиралт, алхалт нь нийтийн биеийн тамирын хэмжээнд эрхчтэй, далайцтай хөгжиж байгааг бүгд анзаарах болсон. Сүүлдээ “зугаалга” гэж ад үзэгдэх хэмжээнд хүрч байна. Тэгэхээр энэ төрөлд “Mэргэжлийн спорт” нь хаанаас эхлэх, нийтийн биеийн тамирын арга хэмжээ нь хаана хүрээд хязгаарлагдах вэ гэдгийг ялгасан ангилал юун түрүүнд шаардлагатай бололтой. Энэ хоёр ангилалд тус тусдаа стандарт, норм, норматив ялгаатай тогтоогдож таарах нь ойлгомжтой. Жишээлэхэд, бүх нийтийн биеийн тамир гэж үзэх тохиолдолд хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн гэх утгаараа Эрүүл мэндийн яамны асуудал, спорт гэж үзвэл БСШУС-ын яамны харьяанд очиж таарна. Харин аялал жуулчлалын бүтээгдэхүүн гэж үзвэл энэ юун түрүүнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны асуудал болж хувирна.
Завхан аймгийн Отгон сумын Засаг даргын өгч буй мэдээллээр бол Отгонтэнгэр хайрхан руу зорин ирэх машин хөсгийн тоо зуны цагт өдөрт дунджаар 98 орчим болохыг зөвлөлдөх уулзалтын үеэр албаны хүн уламжилжээ. Тэр бүрийд байгаль хамгаалагчид хүрч ажиллах нь хэцүү ч монгол компаниар дамжин аялж яваа гадаадын жуулчид тэдний шаардлага, дүрэм журмыг сайн мөрддөг юм байна. Тэгэхээр Отгонтэнгэр болон бусад өндөр оргил, тусгай хамгаалалтын бүсэд хийж буй аялал, авиралт зэргийг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, компаниудаар дамжуулан зохион байгуулдаг, тэдгээр нь нэгдсэн стандарттай байх асуудлыг зөвлөлдөх уулзалтын үеэр хөндөж байв.
Уулын спорт бол зөвхөн уулчдын л хийж чадах, эр зориг шаардсан ажил гэх ойлголт 2000-аад оныг хүртэл бат бөх оршсоор ирснийг залуу уулчид ярьдаг. Харин сүүлийн жилүүдэд энэ нь нийтийн биеийн тамирын хэмжээнд далайцтай хөгжиж байгаа нь мэргэжлийн тамирчид төрөн гарах сайхан бололцоог өгч байна гэж дэмжицгээдэг.
Тэгвэл сая болж өнгөрсөн харамсалтай осол “Нийтийн биеийн тамир” гээд хаалт хашилтгүй зоргоор орхих тоглоом биш гэдгийг харууллаа. Мөн мэргэжлийн спорт юм аа гээд хааж хорих аргагүй болсон гэдгийг ч ойлгууллаа. Энэ сургамждаа үндэслээд спорт нь хаанаас эхлэх, биеийн тамир, аялал зугаалга нь хаана хүрч дуусахыг зааглан тогтоохоор ярилцаж эхэлсэн нь цагаа олсон алхам биз ээ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car