antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 30, 2017 36 comments

Ц.Цогзолмаа: Багш нартай өнөөдөр зарлаад байсан ажил хаялтыг зогсоохоор тохиролцсон

нийтлэсэн Admin

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон Багш нарын цалин нэмэх түр хорооноос өнөөдөр /2017.10.30/ хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн уулзалт, зөвшилцлүүдийн үр дүнд өнөөдөр зарлаад байсан ажил хаялтыг зогсоохоор тохиролцсон. 

Багш нарын цалин нэмэх шаардлагын хүрээнд Засгийн газраас шат дараалсан тодорхой арга хэмжээ  авч байгаа гэдгийг салбарын сайд тодотгов. 2017 оны төсвийн тодотголд 55.4 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад олгох шийдвэр гарсан. Энэ бол нэг удаагийн асуудал бус, ирэх оны төсөвт багшийн цалин урамшууллыг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хийх ажлын эхлэл гэдгийг ч сайд Ц.Цогзолмаа хэллээ. Тиймээс асуудалд олон талаас нь бодиттой хандаж  ажил хаялтаа зогсоож, ширээний ард сууж, асуудлыг шийдэх саналыг тавьж Багш нарын ажил хаях түр хороо болон МҮЭХ-ны удирдлагуудтай уулзалт хийсэн гэдгийг БСШУС-ын сайд мэдээллээ.

Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд цалинг нэмэх бус багш нарын орлогыг нэмэгдүүлэхийн тулд бусад урамшууллыг ямар хэлбэрээр, хэрхэн олгож болох талаар албан ёсоор зөвшилцөж хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар зөвшилцлийн хүрээнд яригдаж байна. Нэг ёсондоо багшийн цалингаас гадуурх урамшууллыг олгох өнөөдөр мөрдөгдөж байгаа 9 журам бий, үүнийг эргэн харж  багшийн гар дээр бодиттой очих талаар хамтран ажиллаж системийнхээ хэмжээнд шинэчлэл хийх асуудлыг хэлэлцэж эхэлж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Өнгөрсөн хугацаанд багш нар хоёр хоног ажил хаясан. Энэ хоёр өдрийн цалинг олгох эрх нь тухайн ерөнхий боловсролын сургуульд нээлттэй байгаа учраас цалинг нь өгөх ёстой гэж сайд Ц.Цогзолмаа хэлэв.

ОУВС-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2019 ОН ХҮРТЭЛ ЦАЛИН НЭМЭХГҮЙ УЧРААС УРАМШУУЛАЛ ХЭЛБЭРЭЭР ОЛГОХ, ТЭР НЬ БАГШ НАРТ ШУУД ГАРТ НЬ ОЧДОГ БАЙХААР ЗӨВШИЛЦЛИЙН ХҮРЭЭНД ЯРИГДАЖ БАЙНА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Багш нарын цалин нэмэх түр хороо болон МҮЭХ-той ойлголцож, хамтарч ажиллахаар болсон. Цаашид 2018 оны төсөвт төрийн албан хаагчдын орлогыг нэмэгдүүлэхэд зориулж 112 тэрбум төгрөг төсөвт суулгахаар ярилцаж байгаа.

ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2019 он хүртэл цалин нэмэхгүй учраас урамшуулал хэлбэрээр олгох, тэр нь багш нарт шууд гарт нь очдог байхаар асуудлыг зохион байгуулахаар зөвшилцлийн хүрээнд яригдаж байна. Үүнийг салбарын яам МҮЭХ болон холбогдох байгууллагуудтай ярилцана” гэлээ.

Эх сурвалж: БСШУСЯ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

36 Comments

  • тугал (October 30, 2017 9:36:18 pm )

    үхэр үхэр

  • ард (October 30, 2017 10:34:55 pm )

    Боловсролтой сэхээтэнүүд нэртэй энэ багш нар ичээч ээ. Та нараас илүү хөдөлмөрлөж байгаа бусад салбарынхан.сувилагч.эмч.цэрэг цагдаа.хувийн хэвшлийнхэний дэргэд та нар цагаан гартан.цатгалан сүгнүүд. Зуны 3 сар бүтэн амарчихна та нар.хэн гадагшаа завтай зугаалж байна багш нар.даварч байгаа юм биш үү??? Ингэж бусдыг тухираад байгаа нөхдүүдэд төр төмөр нүүрээ харуулах болсон шүү. Өнгөрсөн хавар яалаа???!!! элсэлтийн шалгалтын тест задарч.шалгалтанд орсон сурагчдын 80% нь хангалтгүй дүн үзүүлсэн.салбарын сайд нь огцорсон ийм салбарын цалин нэмнэ гэж юу байдаг юм хатуу ХАРИУЦЛАГА л тооцох естой.

  • ард (October 30, 2017 10:48:13 pm )

    Хүнээр хүн хийж.маамуу нааширийг дуулуулж сургаж.коршооконд зөв баалгаж шээлгэж сургадаг цэцэрлэгийн багш. А үсэг зааж.4 аргын тоо бодуулж сургаж хүн болгож дараагийн шатанд хүргэж өгдөг цэцэрлэгийн багш бага ангийн багш нар л хөдөлмөрийг нь үнэлэх естой ачтангууд
    м шүү.! ! !

  • tagtog (October 30, 2017 11:09:24 pm )

    ajilgui har myangan bagsh nar gudamjind alhaj yavna ene davarsan hulduu tolgoitnuudiig halagdah urgudliig n uguuleed gudamj meterluuleed uzuul tegeed uhaan oroh nu yun 1 sya 600 myangan tugrug ve tur rumur nuuree uzuulbel zohino.yun olon ulsiin balyutiin san ch geh shig.mongoliin buh hudulmur erhlegchid bagsh,emch,zovlon bugd adil,ajlaa hayad l ulsuud l baij baig.tiim uhamsartai humuus yaj huuhdiig humuujuuleh ve tetgeveriinhen ch buur doloon door amidarch bn tetgevriin 2 neg bagshiin tsalintai adil avch bn.zeelipotek gej bn turiin alban haagch gej erhelj baij bolohgui

  • халгай (October 31, 2017 10:53:58 am )

    Амжилттай ажиллаж амьдарч яваа бүх хүмүүс багш хүнээр А үсэг 4 аргын тоог заалгаж сайн сурснаараа л ийм их эрдэм мэдлэг олж сайн сайханд хүрсэн.Тэр багш нарыг доромжлоод байгаа хүмүүс ямарч сургууль соёлд сураагүй байгаль төрх нь удам угсаагаараа хүний хог шаарууд байж таарна. Багш дор мөргөмүй.Ном дор мөргөмүй.Их эрдэм сурч сайн сайхан амьдраарай монголчуудаа.Эрхэм багш нарынхаа цалин хөлсийг хангалттай нэмээрэй төр засгаа ард түмэн чинь харж байна.Хэрвээ нэмэхгүй бол сурагчид, эцэг эхтэйгээ хамтран тэмцэн шүү.

  • Зочин (October 31, 2017 12:07:33 pm )

    Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 1990-ээд оны сүүлээр АРДЧИЛЛЫГ бут ниргээд амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Зочин (October 31, 2017 12:08:00 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Зочин (October 31, 2017 12:08:33 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.!!!

  • Зочин (October 31, 2017 12:09:01 pm )

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ.
    Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.

  • Зочин (October 31, 2017 12:09:23 pm )

    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан улс орноо өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.

  • Зочин (October 31, 2017 12:10:03 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Зочин (October 31, 2017 12:10:43 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • Зочин (October 31, 2017 12:13:19 pm )

    Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн. /Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон/

  • Зочин (October 31, 2017 12:13:51 pm )

    Түмэн хэрэг бодосын учир ёсыг ухаж тайлсны хойно эрдэм дор хүрмүй, эрдэм дор хүрвээс бодол санаа бат үнэн болмуй, бодол санаа бат үнэн болвоос сэтгэл тэгширмүй, сэтгэл тэгширвээс бие засармуй, бие засарваас гэр төвширмүй, гэр төвширвөөс төр засармуй, төр засарваас тэнгэрийн дор түмэн амгалан тогтмуй. /Күнз/

  • Зочин (October 31, 2017 12:14:31 pm )

    Улс төр гэдэг нь ард түмний үзэл бодол хийгээд үйл хөдөлгөөний тусгалаас өөр юм биш. Ямар ч агуу үзэл санааг гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Зочин (October 31, 2017 12:14:52 pm )

    Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Зочин (October 31, 2017 12:15:21 pm )

    Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Зочин (October 31, 2017 12:15:46 pm )

    Хүн бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөж, амьдрах чадавхи, үнэн ч шударга сэтгэлийг алдахгүй байхын хэрээр нийгэм урагш хөгжинө. Харин залхуурах хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё гэж хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Ард түмний, хүн бүрийн аж амьдралын байр байдал хийгээд хүн чанар үндсээрээ өөрчлөгдөж эхэлбэл нийгмийн иймэрхүү муу муухай байдал арилах жамтай. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • Зочин (October 31, 2017 12:17:06 pm )

    Грекийн гүн ухаантан Платон (МЭӨ 428-348) “Та улс төрд оролцохоос татгалзаж байгаа бол төлбөрт нь өөрөөсөө ч доор хүний эрхэнд орох болно” гэж нэгэнтээ хэлж байжээ.

  • Зочин (October 31, 2017 12:17:34 pm )

    Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийг үндэслэгч Анри Дюнан “Жинхэнэ дайсан бол манай хөрш улс биш, харин өлсгөлөн гуйланчлал, үгээгүү ядуурал, эрдэмгүй харанхуй, мухар сүсэг, өрөөсгөл үзэл мөн” хэмээн хэлсэн байдаг. / БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинь Пин /

  • Зочин (October 31, 2017 12:18:41 pm )

    Мөнгө ярьж эхлэхэд үнэн дуугаа хураадаг. /Орос ардын зүйр үг/

  • Зочин (October 31, 2017 12:19:35 pm )

    Хэнээр ч удирдуулдаггүй, эсвэл олон хүн эрх барьдаг юм уу, эмэгтэй хүн болон нялх хүүхэд захирч ноёлдог тийм улс оронд битгий амьдар! /Эртний Энэтхэгийн сургаалаас/

  • Зочин (October 31, 2017 12:20:03 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Зочин (October 31, 2017 12:20:28 pm )

    Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • Зочин (October 31, 2017 12:21:27 pm )

    Ихэнх баян орнуудын гадаадад олгох зээл нь хамгийн түрүүн өөрийн иргэдийг ажилтай байлгах, өөрсдийн барааг зарахад зарцуулагдах бөгөөд ядуурлыг бууруулах нь хоёрдугаар зэрэгт тавигддаг. Тусламжаар санхүүжүүлэх төслүүд нь хүнд сурталтны том армийг бий болгох бөгөөд энэ нь тун удалгүй авилгад автагдан, үр ашиггүй ажиллах болж, улмаар асар их алдагдалд оруулдаг. (Бангладешийн Читтагангийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Мухамед Юунус) !!!

  • Зочин (October 31, 2017 12:22:30 pm )

    Хүний хүн чанарын нэг чухал үзүүлэлт бол ичих булчирхайтай байх явдал юм . Дэлхий ертөнцөд “Эрүүл мэндийн буюу анагаахын шинжлэх ухаан” гэж шинжлэх ухааны нэгэн том чиглэл салбар байдаг Тэр том шинжлэх ухааны “А” ч байхгүй хүн бүхэл бүтэн нэг улсын Эрүүл мэндийн яамны сайд хийнэ гэж бодохоор нүүр улайх юм . Уг нь Сарангэрэлд ичих булчирхай байсан сан бол “Би анагаахын шинжлэх ухааны талаар юу ч байхгүй шүү дээ. Мэргэжлийн хүнээр нь САЙД хийлгэ” гэж хэлж болно шүү дээ. Гэвч Сарангэрэлд ичих булчирхай нь байхгүй болжээ. Хүн чанар нь байхгүй болжээ. Улс эх орноо гэж бодох сэтгэл зүрх нь байхгүй болжээ. Бусад сайдууд ч мөн адил хүн чанараа гээсэн хүмүүс байна.

  • Зочин (October 31, 2017 12:22:50 pm )

    Засгийн газар танхимаа 100 хувь УИХ-аас бүрдүүлж байгаа мөн чанартаа УИХ-ыг 100 хувь авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм .

  • Зочин (October 31, 2017 12:24:34 pm )

    Ерөнхий сайд нь казино тоглодог тэрбумтан, УИХ-ын дарга нь газрын наймаачин тэрбумтан, Ерөнхийлөгч нь өмч хувьчлалын тэрбумтан. Харин багш, эмч, ард түмэн нь гуйлагчид. Хай, тэрбумтан, гуйлгачин хоёр яаж хэл амаа ололцоно!!! Ганцхан гарц нь эрслэн босож тэмцэх!!!

  • Зочин (October 31, 2017 12:25:22 pm )

    Нэг шинэ том дарга гарч ирээд улс орныг хөгжүүлчихэх юм шиг, жаргуулах юм шиг их л хөөрцөглөх юм. Улс ороны хөгжил дэвшил нь хэн нэг том даргаас бус, ямар нэг том намаас бус, ямар нэг том сонгуулиас бус, ямар нэг том томилолтоос бус харин гагцхүү ард түмний хүмүүжил, ухамсар, ёс суртахуунаас л хамаардаг гэдгийг дэлхийн мянган мянган жилийн түүх бэлхэнээ харуулдаг. Тиймээс ч ямар ард түмэн байна, тийм удирдагчид байна гэж ярьдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд боллоо гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай улс төрчид, ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана. Монгол оронд хүмүүжлийн, ухамсарын, ёс суртахууны хувьсгал хийгээгүй цагт энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ. Монголчууд улс эх орноо өөрсдөө нурааж байна. Цаашдаа ч улам нураах болно. Тэгээд тусгаар тогтнолоо алдана…
    Угаасаа АРДЧИЛАЛ бол хүний хүн чанарыг алдагдуулдаг, хүнийг зөвхөн идэж уухаа боддог адуусан амьтан болгодог нууц америк технологи юм.

  • Зочин (October 31, 2017 12:25:57 pm )

    Нөгөө бие биендээ хяналт тавьдаг хараат бус ХУУЛЬ ТОГТООХ ЗАСАГЛАЛ, ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛ, ШҮҮХ ЗАСАГЛАЛ яав? Бүгд БУДАА, ЖОНХУУ болов!!!!

  • Зочин (October 31, 2017 12:26:36 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм. !!!!

  • Зочин (October 31, 2017 12:27:29 pm )

    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан улс орноо өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана. !!!

  • Зочин (October 31, 2017 12:27:47 pm )

    Ардчилал бол хүнийг “Хүний махан хүнстэн, хүрэл чулуун зүрхтэн” болгодог, улс орныг мөхөлд хүргэдэг нууц Америк технологи юм.

  • Зочин (October 31, 2017 12:28:03 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • hogjliin berhsheeltei irgen (November 01, 2017 12:26:52 am )

    bagsh nemlee odoo emch tsagdaa tgd daraa ni yahnuu. medegdehgui. uug ni ehleed hogjliin berhsheeltei irgen deer nemmeer bhiinda. bid mash hetsuu bgaag hench mdhgui. 140oor sard hereglii geheer deed tal ni 10honogiin hool l bolood bn. uldsen 20 honog ni yajiigeed bolgochihdog XBI nemiiyaa

  • tee shirt dress (November 01, 2017 2:18:03 am )

    Yes! Finally something about tee ѕhiгt dresses. http://dqzyxk.com/comment/html/?689047.html

antalya rent a car