antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 30, 2017 4 comments

Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний хятад ажилчин Монгол хүн зоджээ

нийтлэсэн Admin

Монгол улсын газар нутагт байгаа л бол гадаадын хэнбугай ч гэсэн Монгол улсын хууль дүрэм захирагдах ёстой. Гэвч зарим нэг Хятад иргэний хувьд үүнийг мэддэггүй бололтой. Мэдсэн ч үл тоомсорлодог бололтой. Үүний баталгаа болсон нэгэн хэрэг саяхан шүүхээр шийдвэрлэгдсэн байна. БНХАУ-ын иргэн Жи Шаодун /Ji Xiao Dong/ нь Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулах Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний газрын тосны 19 дүгээр талбай дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан Ц.Цогтбаатарын толгой руу цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна. Улмаар яаж байгаа юм бэ гэхэд “намайг зөрүүлээд зодчих” гэх агуулга бүхий биеийн хөдөлгөөн хийж байсан аж. Хамгийн гол нь Хятад ажилтан эхэлж дээрээс нь шавар асгачхаад дараа нь араас нь цохиж ухаан алдуулсан байгаа юм.

Энэ хэрэг 2017оны 07-р сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулах Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ний газрын тосны 19 дүгээр талбай дээр болжээ. Хэргийн талаар БНХАУ-ын иргэн  Жи Шаодун /Ji Xiao Dong/ мэдүүлэхдээ: “…би тухайн ажилтныг доошоо хараад тамхи татаж ажлаа хийхгүй байна гэж бодоод монгол ажилтан Цогтбаатарын толгой хэсэг рүү нь хамгаалалтын малгайтай байсан. Тэгээд нэг удаа зөөлөн цохисон… Тамхи татаж байгаа талаар хараагүй бөгөөд доошоо хараад сууж байсан болохоор харагдаагүй. Өөрийнхөө таамаглалаар татаж байна гэж бодоод цохьсон” гэж мэдүүлжээ.

Харин энэ хэргийн талаар хохирогч Ц.Цогтбаатар: “…намайг хувцсаа цэвэрлэж байхад дээшээ өрөм рүү гараад ир гэхээр нь хувцсаа цэвэрлэж дуусчхаад дээшээ гараад нэг труба хийчхээд хараад сууж байхад миний араас шилэн хүзүү рүү цохиод авсан. Би эргээд харахад миний дээрээс шавар асгасан хятад ажилчин өөрийгөө цохь гээд байгаа юм шиг гарынхаа хөдөлгөөнөөр хэлээд байхаар нь би цохихгүй гэж гарынхаа хөдөлгөөнөөр тайлбарласан…намайг юугаар цохисон бэ гэж хэлэхэд харин тэр хятад хүн хамаагүй, тоглоомоор цохьсон юм гэж орчуулагчаараа дамжуулж хэлж байсан. Би касk малгайтай байсан, миний ар дагз, шилэн хүзүү хоёрын хавьд цохисон. Бn тухайн үед нэг хэсэг толгой манараад ухаан алдсан. Маргааш нь эмнэлэг хэвтсэн.” Хэмээн мэдүүлсэн байгаа юм.

Өөрөөр хэлбэл зөөлөн цохисон бол хүн ухаан алдахгүй. Харин чанга цохисон байгаа юм. Үүнийг шүүх эмнэлгийн дүгнэлт баталдаг. Тодруулбал шүүх эмнэлгийн дүгнэлтэд

  1. Ц.Цогтбаатарын биед тархи доргилт, дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. 2. Дээрх үүсгэгдсэн гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.

Монгол улсын иргэний биед халдсан БНХАУ-ын иргэн Жи овогт Шаодун гэгч хэн бэ?

 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1987 оны 09 сарын 17-ний өдөр Лиао Нин мужийн Бэй Пиёо хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, 8 дугаар анги төгссөн, өрөмдлөгийн мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, БНХАУ-ын Лиа Ни аймаг Бэй Фио нийслэлийн Хэй Чэн Зи Жэн Си Вангуан Чен гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайд өрөмдлөгийн ажилтай, 211381198709175715 регистрийн дугаартай, Жи овогт Шаодун.

Хүн зодоо Хяталын иргэн ямар ял авав

БНХАУ-ын иргэн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Монгол улсын  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж шүүх үзсэн байна. Мөн Жи Шаодун /Ji Xiao Dong/-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмэ хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзжээ.

Тиймээс Жи Шаодуныг /Ji Xiao Dong/ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жи Шаодуныг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. Улмаар ялтан Жи Шаодун торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15/арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихоор болсон. Мөн Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан байна.

Энэ хэрэг Монгол улсад хууль үйлчилдэг, гадаадын хэн ч гэсэн бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй гэдгийг БНХАУ-ын нэг иргэнд анхааруулсан сануулга байлаа. Харин Хятадын бусад иргэнд анхааруулах, сэрэмжлүүлэх ажлыг БНХАУ-ын элчин сайд, яам нь хийх биз ээ !!!

Dorgio.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (October 30, 2017 10:05:28 am )

    одоо хужаа нар улам даврана яана даа яана хужаа нар ямаан омогтой ой гутам хүмүүс

  • Anonymous (October 30, 2017 10:37:56 am )

    heden oligarhi mungunii bool bolson turiin erhend garsan hujaagiin erliizuudees bl eh nutagtaa hun malgui hujaad zoduulj aluulj tamluulj bh gejdee uvug deedes mini harval yaj gomdoh boldoo

  • kkkk (October 30, 2017 11:30:44 am )

    600000 ийм төгрөгөөр торгоод л болоо юу. Ер нь газрын тосны хятадууд үнэхээр даварсан байдаг. Монголчууд нь ажилгүй болохоосоо айгаад гөлөг шиг байдаг.

  • Иргэг (October 30, 2017 2:41:48 pm )

    Нутгиин цагдаа нар нь хужааг хамгаалсан даа иим байдаг . Чимээгүй хувиин арга хэмжээ аваад байх хэрэгтэй ш дээ

antalya rent a car