antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 30, 2017 8 comments

Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн даатгалын санг салбарт нь хариуцуулах нь зөв

нийтлэсэн Admin

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын санг салбарын яаманд хариуцуулах талаар хэлэлцэж дэмжлээ. Энэ талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлээс тодруулсан юм.

-Салбарын яаманд Эрүүл мэндийн даатгалын санг хариуцуулах нь ямар үр дүнтэй гэж та харж байна вэ?

-Өнөөдөр эрүүл мэндийн өндөр өртөгтэй үйлчилгээ, мэс заслын төлбөр ард олны нуруун дээр тун хүндээр тусч байна. Зарим тохиолдолд айл өрхийг ядуурлын төвшинд оруулах нөхцөл болж байгаа юм. Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС) салбарын яамныхаа харьяалалд ирснээр энэ байдлыг өөрчилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс хамаарч иргэд ядууралд өртдөг нөхцөл байдлаас сэргийлэх боломж нээгдэнэ. Нөгөө талаар ажлын ачаалал нь их боловч түүнтэй дүйцэх хэмжээний цалин хөлс авч чадахгүй байгаа эмч, эмнэлгийн ажилтны нийгмийн асуудалд ч бодитой хувь нэмэр үзүүлэх байх гэж найдаж байна.

-Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, шимтгэл төлж буй иргэдэд энэ нь эргээд хэр нөлөөлж байгаа бол?

-ЭМДС-гийн хөрөнгийг бид захиран зарцуулдаг болбол анхан шатны буюу дүүрэг хороо, сум, багийн эрүүл мэндийн салбарууд бэхжихэд тодорхой нөлөө үзүүлнэ. Одоогийн байдлаар нийслэлийн өрхийн эмнэлгээр үйлчлүүлж буй иргэн 14.6 мянга, сум оронд 12.0 мянган төгрөгийн тусламж үйлчилгээ авна гэдэг жилийн хугацаанд чамлалттай үзүүлэлт. Энэ байдал илүү дээрдэх байх гэж бодож байна.

-Таны саяхан хүлээж авсан салбарынхан цалин хөлсөө нэмүүлэх талаар тууштай тэмцэл өрнүүлж байгаа. Энэ талаар та ямар санал бодолтой байна вэ?

-Тэдний буруу биш. гэхдээ улс орны эдийн засаг хүнд байгааг ойлгох хэрэгтэй. Эрүүл мэнд, төсвийн байгууллагын ажилтнуудад 300 мянган төгрөгийг нэг удаа олгоё гэдэгтэй би санал нэг биш байгаа. Гэвч одоохондоо өөр арга алга.

Д.МӨНХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Мөөгий (October 30, 2017 11:20:30 am )

    Эрүүл мэндийн даатгалын хураамжийг Эмнэлгийн байгууллага өөрсдөө цуглуулах нь зөв. Хүнээр мөнгөөр олуулчихаад үрж суудаг газар нь эрүүл мэнд, Мөн зөв гарц байна.

  • zochin (October 30, 2017 1:59:44 pm )

    Eruul mendiin daatgaliig eruul mendiin salbart shiljuuleh ni buruu.Hariutslaga huleedeggui medleg muutai emch nertei aluurchdaar duutsen gazar daatgaliin mungiig huvidaa ashiglaj ard irgediin ami nasaar toglood duusgana shui dee.

  • zochin (October 30, 2017 2:29:22 pm )

    Buh emch nar ni huviin emneleg baiguulah bolomj neegdeh ni dee. Tegeed undur tulbur avahiin tuld hudal onosh tavij duraaraa durgih bolomjtoi boloh ym baina.Ugaasaa emch nariig hynaj shalgadag gazar baihgui.Tsagdaa prokurort mungu uguud l hergee haalgadag um bilee.

  • зочин (October 30, 2017 2:40:27 pm )

    Монголын Их хуралд сууж байсан өмнөх нөхдүүд үүнийг мэддэгүй байсан бөгөөд ойлгохыг хүсээгүй. Учир нь С.Эрдэнэ мөнгө угаах зорилгоор НД-ийн газартай хамт байлгаад байсан. Эрүүл мэндийн даатгал хариуцсан тусгай байцаагч ажиллаад эхэлбэл зүгээр .Гэхдээ архи уухаараа дуудлага өгдөг удаа дараа ингэж эмнэлэгт хэвтэдэг хүмүүст хариуцлага тооцдог хуулийг гаргах хэрэгтэй.

  • зочин (October 30, 2017 2:45:35 pm )

    Эрүүл мэнд хариуцсан тусгай байцаагч ажиллад байх хэрэгтэй. Архи уух болгондоо хүний төлөө уусан юм шиг удаа дараа дуудлага өгөөд хэвмэж эмчлүүлээл эрүүл болохоороо архи уудаг хүмүүст хариуцлага тооцдог хууль гаргамаар байн.

  • зочин (October 30, 2017 4:24:06 pm )

    За энэ эмэгтэй сайд эхлээд төрийн нарийнаасаа салахгүй бол ч түн хүнд байдалд орно до.

  • зочин (October 31, 2017 10:41:30 am )

    Сарангэрэл ээ, сайн асууж байж ярилдаа, Чингэлтэйн эмнэлэгт очоод ” 50000 хүүхэд бүртгэлтэй, 170,000 мянган хүүхэд бүртгэлгүй” байна гээд л ярих юм,, наад дүүрэг чинь Зуун тавь орчим мянган хүн амтай дүүрэг шүү дээ, битгий ингэж онигой хийгээд байлдаа, Эмнэлгийн дарга төлөвлөгөөтэй ажиллана гээд хэлсэний төлөө л ЁСТОЙ САЙН байна гээд л үнэхээр мэргэжлийн бус байна даа, яана даа,

  • zochin (October 31, 2017 1:29:48 pm )

    Ehleed naad Ochirbataasaa salahgui bol ajil chini yabahgui dee

antalya rent a car