antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 1, 2012 4 comments

”Орон сууцны үнэ хүссэн хүсээгүй буурна”

нийтлэсэн Admin

Засгийн газраас сар шинийн өмнөхөн зургаан хувийн хүүтэй зээлийн асуудлыг шийдвэрлэсэн нь олон нийтийн хамгийн их сонирхол татаж хүлээлт үүсгээд байгаа. Тиймээс Засгийн газраас байгуулсан Орон сууцжуулах үндэсний хорооны гишүүн, Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч  М.Батбаатартай уулзаж ярилцлаа.

-Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс сар шинийн өмнөхөн зургаан хувийн хүүтэй  зээлийн асуудлыг Засгийн газраас шийдвэрлэлээ. Монголын мянга мянган өрхөд энэ шийдвэр итгэлийн оч төрүүлж байх шиг байна. Гэхдээ бас үнэхээр бүтэх болов уу гэсэн эргэлзээ ч бас дагуулж, худлаа хуурч байгаа юм биш биз гэсэн яриа ч бас сонсогдож л байна?

-Яагаад худлаа гэж. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулахаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Гэр хороололд амьдарч байгаа өрхүүдийн дийлэнх нь бага дунд орлоготой иргэд байгаа. Тэднийг орон сууцтай болгохын тулд бага хүүтэй, урт хугацааны зээл олгох ёстой юм. Тэгэхгүйгээр арилжааны банкны өндөр хүүтэй зээл авах боломж тэдэнд байхгүй шүү дээ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр зургаан хувийн хүүтэй зээлийг хэзээ шийдэхийг монголчууд бүтэн жил хүлээсэн. Бүтэн жил хэрэгжих болов уу үгүй юу гэж  эргэлзсэн байх. Одоо “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжих юм байна, зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдаж болох юм байна гэсэн итгэл олон нийтэд төрж эхэллээ. Надаас олон хүн асууж байна л даа. Яаж энэ зээлд хамрагдах вэ, ямар шалгуур тавьж байгаа юм бэ гээд л. Хэрвээ худлаа даа гэж бодсон бол хүмүүс ингэтлээ сонирхохгүй байсан биз дээ.

-Засгийн газар сонгуулийн өмнөхөн амлалтаа биелүүлсэн дүр эсгэж байгаа нэг арга юм биш үү. Яг үнэндээ зарим хүн үүнийг сонгуулийн шоу л гэж хүлээж авч байна шүү дээ. Газраа чөлөөлөөгүй, дэд бүтцийнхээ асуудлыг шийдвэрлээгүй байж зургаан хувийн хүүтэй зээл гаргана гээд олны сэтгэлийг үймрүүлэх хэрэг байгаа юм уу?

-Газар чөлөөлөлтийн ажил явагдаж байгаа. Үүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцан хийж байна. Газар чөлөөлөлт, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хөгжлийн банк 200 тэрбум төгрөг босгох үүрэг хүлээчихсэн байгаа шүү дээ. Газар чөлөөлөхөд уг нь амархан л даа. Зуун айлд байгаа гэр хорооллын 10 гудамжийн гурвыг нь чөлөөлөөд л мянган айлын орон сууц барьчих боломжтой юм. Улаанбаатарын шугам сүлжээний ачаалал дийлэхгүй гэсэн шүүмжлэл гаргадаг. Гэхдээ өнөөдрийн байдлаар Улаанбаатарын шугам сүлжээнд дахиад шинээр 20 мянган айлын орон сууцыг холбох боломжтой байгаа.  Цаашдаа барилга барих явцдаа шугам сүлжээ тавих асуудлаа давхар шийдээд явна. Тийм болохоор санаа зоволтгүй.

-Тэгвэл цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээ яах юм. Дулааны тавдугаар цахилгаан станцыг барилгүйгээр зуун мянган айлын орон сууц барьчихвал эрчим хүчний асуудал гарах юм биш үү. Өнөөдөр л гэхэд байгаа хэдэн дулааны цахилгаан станц нь ачааллаа дийлэхгүй байна?

-Юмыг гэрэл гэгээтэйгээр харах хэрэгтэй. Эрдэс баялаг, эрчим хүчний яам энэ хавраас тавдугаар дулааны цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлэх бодолтой байгаа юм биш үү. Эхний ээлжинд 10 мянган айлын орон сууцыг эрчим хүчээр хангах бололцоо байгаа. Юм хийх гэсэн нэгнээ битгий эсэргүүцэж бай л даа. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй л гэдэг. Бүгдээрээ итгээд, хамжиж дэмжээд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлье. Орчин үеийн тохилог сайхан орон сууцанд амьдарья л даа.  Ээ, энэ худлаа.Энэ болохгүй, бүтэхгүй гээд байвал яаж ажил урагшлах юм бэ. Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг дээ.

-Зээлийг нь гаргахаар болчихлоо. Харин орон сууцны нийлүүлэлт байна уу. Хүн болгон зээл авах гээд хөөцөлдөөд эхлэхээр орон сууцны эрэлт ихэснэ. Зээлд ямар нэгэн квот тогтоохгүй гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн зохицуулах юм бэ. Магадгүй үүнээс болоод үнэ өсчих вий гэсэн эмзэглэл иргэдийн дунд байна.?

-Үнэ өсөхгүй ээ. Зээлийг анх удаа байр авч байгаа бага дунд орлоготой иргэдэд өгөхөөр болсон. Энэ бол том боломж шүү. Орон сууцжуулах үндэсний хороонд хандаж “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн 300 орчим компани байна. Эхний ээлжинд өөрсдөө хөрөнгөө гаргаад орон сууц барья гэсэн 70 орчим компани байгаа.  Бидний хийсэн судалгаагаар эхний ээлжинд энэ ондоо багтааж баригдчих 2500 орчим орон сууц байна. Тэгэхээр зургаан хувийн хүүтэй зээлээр энэ ондоо багтааж 2500 айл байртай болох боломж байгаа гэсэн үг. Одоогоор барилгын гүйцэтгэл нь 50 хувьтай байгаа юм билээ.  Үнэ өснө гэдэг орон сууц наймаалдаг хэдэн ченжүүдээс гаргаж байгаа цуу үг. Монголчууд жаахан л тэвчихвэл орон сууцны үнэ хүссэн хүсээгүй хямдарна. Ирэх намраас орон сууцны үнэ тогтворжино гэдэгт итгэлтэй байна. Бид ер нь орон сууцны үнийг 850 мянгаас нэг сая төгрөгийн хооронд барихаар төлөвлөж байна.

-Яаж хямдрах гэж. Орон сууцны үнэ өдрөөс өдөрт тэнгэрт хадсаар л байна. Гэтэл гэнэт эрэлт нь нэмэгдэхээр үнэ өсөхгүй гэсэн баталгаа байна уу. Хөтөлбөрийн үндсэн зорилго нь бага дунд орлоготой иргэдийг байртай болгох шүү дээ. Зээлийн хүү хичнээн бага байлаа гээд орон сууцны үнэ өндөр байвал яах вэ?

-Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын газар, манай Барилгачдын холбоо хамтран орон сууцны үнийг тогтворжуулах ажлын хэсэг байгуулсан. Үнэхээр барилгын материал өссөнөөс болоод үнэ өсөөд байна уу, эсвэл хий хөөрөгдөл үү гэдгийг судална.  Өнөөдрийн энэ өндөр өсөлтийг би хий хөөрөгдөл гэж харж байгаа. Барилгын материалын гаалийн татварыг нэмлээ, нэмлээ гэхэд орон сууцны нэг метр квадратын өөрийн өртөг нь 550-750 мянган төгрөг байхаар тооцогдсон. Ажиллах хүчний хөлс, барилгын материалын үнэ гээд бүх зардал нь нийлээд шүү дээ. Мэдээж, барилгын компаниудын ашгийн байгууллага учраас тодорхой хэмжээгээр үнийг нэмэх ньтодорхой. Гэхдээ өнөөдрийнх шиг метр квадрат нь нэг сая 400 мянган төгрөгөөр үнэлэгдэхгүй л гэж бодож байна.

-Хувийн компанийн асуудал төр оролцоод хүчээр үнийг буулгаж дийлэх үү. Орон сууцны үнэ эрэлт, нийлүүлэлтээр л зохицуулагдах учиртай юм биш үү. Өнөөдөр орон сууцны үнэ доод талнь метр квадрат нь нэг сая 400 мянга, бүр хоёр сая 500 мянган төгрөг хүрчихээд байна. Ийм өндөр үнэтэй байрыг бага дунд орлоготой иргэд авч чадах уу?

-Би түрүүнд хэлсэн Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын газар, манай Барилгачдын холбоо хамтран орон сууцны үнийг тогтворжуулах ажлын хэсэг байгуулсан гэж. Орон сууцны үнэ нэг саяас доош байх бүрэн боломжтой. Хууль зүй, дотоод хэргийн яам гэхэд  орон сууц бариад ажилчдадаа нэг метр квадратыг нь 750 мянган төгрөгөөр өгсөн байна лээ. Төмөр замын байгууллага гэхэд мөн л орон сууц бариад ажилчдадаа 850 мянгаар зарсан байсан. Тэр барилга барьсан компани ашгаа суутгасан хэрнээ ийм үнээр иргэдэд байр зарах боломж байна гэсэн үг. Байрны үнэ яагаад өсөөд байна вэ гэвэл хэдэн ченжүүд байр бөөндөж аваад л зарчихаад байгаа юм. Тиймээс ченжүүдийн гарт оруулахгүйн тулд анх удаа байр авч байгаа иргэнд өгнө гэсэн заалт оруулсан. Анх удаа байр авч байгаа нөхөр ченжүүдэд байраа зарчихвал дараа нь зээлэнд хамрагдах боломжгүй юм. Хэн ч гэсэн арайхийж авсан байраа ченжүүдэд зараад алдах вэ дээ. Өнгөрсөн онд нэг хүн 50 байр худалдаж авсан гэсэн яриа байна лээ. Энэ нь барилгын салбарт үнийн хөөсрөл байгаагийн илрэл  л дээ. Монголчууд жаахан л тэвчих хэрэгтэй. Тэгвэл байрны үнэ тэртээ тэргүй бууна. Бид 55 метр квадрат талбайтай байрыг 50 саяар тооцож өгөхөөр болж байгаа. Тэгэхээр 50 саяыгаа 55 саяд хуваагаад үз дээ. Өнөөдөр хүмүүс орон сууцны үнийн өсөлтийг барилгын материалын үнийн өсөлтөөс болж байгаа гэж бодоод байх шиг байна лээ. Гэтэл холбогдох газруудаас  барилгын материалын импортод судалгаа хийхэд 10-15 хувь өссөн байна гээд байгаа. Эндээс харахад өнөөдрийн энэ өсөлт бодит уу бодит бус уу гэдгийг Засгийн газраас л тогтоогоод өгчихмөөр байна.

-Ярихад ч амархан л даа. Харин ажил болж чадах уу. Уг нь олон хүн үнэхээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээсэй гэж хүсч байгаа?

-Хэрэгжүүлнэ. Эхнээсээ хэрэгжээд эхэлж байна шүү дээ. Байранд өнөө маргаашгүй орох гээд өндөр үнэтэй байр худалдан авах хэрэггүй. Жаахан хүлээ. Ялангуяа залуус жаахан хүлээхэд л хямдхан үнээр байр худалдаж авах боломжтой болох юм.

-Өрхийн орлого нэг сая төгрөг байх шаардлага тавьж байгаа гэл үү. Гэтэл бага дунд орлоготой иргэдэд сардаа нэг сая төгрөгийн орлоготой байж чадах уу. Тэгээд бас урьдчилгаа мөнгөө гаргаж чадах айл хичнээн олон байгаа бил ээ. Ингээд бодохоор энэ хөтөлбөр яалт ч үгүй л сонгуулийн шоу юм шиг санагдаад байгаа юм?

-Сонгуулийн шоу биш ээ. Хүний амьдралаар, амьдралынх нь зорилгоор шоудаж болохгүй л дээ. Хүний хамгийн эхний зорилго бол орох оронтой болох шүү дээ. Тэгэхээр магадгүй цөөн хүмүүс сонгуулийн шоу гэж бодож байгаа байх. Харин олонх нь биш гэдэгт итгэж байгаа болов уу.

-Зургаан хувийн хүүгийн зээлд ямар нэгэн квот тогтоогоогүй байгаа. Хүн болгон энэ зээлд хамрагдах гэж үзнэ. Тэгэхээр арилжааны банкуудад ажилладаг арын хаалга, танил тал хэрэг болох байх даа?

-Ер нь иргэн хүн Орон сууцны санхүүжилтын корпораци дээр бичиг баримтаа эхлээд аваачиж өгөх ёстой юм. Үүний дараа ОССК тэр хүний бичиг баримтыг шалгаад энэ хүнд зээл олгож болно гэдэг зөвшөөрлийг арилжааны банкинд өгнө. Үүний дараа иргэн арилжааны банкнаас зээл авах эрхтэй болно. Арилжааны банкид зээл олгох эрхийг нь шууд өгчихвөл харин чиний хэлсэн шиг зүйл болж магадгүй. Зарим ченжүүд танил талаараа далимдуулаад зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдахгүй гэх баталгаагүй. Тиймээс иргэдийн орон сууцны зээлд хамрагдах хүсэлтийг ОССК хүлээж авна.

-Зургаан хувийн хүүтэй зээл энэ тэр гэж байснаас гэр хорооллыг дулааны шугам сүлжээнд холбочихвол амар биш үү?

-Яаж бодсон тийм сайн арга биш. Э.Бат-Үүл баатар тийм санаалчлага гаргаад байгаа юм билээ. ХXI зуун хэдийнэ гарчихаад байхад навсайж, нэвсийсэн юм хэвтээд байх хэрэг үү. Орчин үеийн орон сууцанд иргэдээ амьдруулах нөхцлийг төр засгаас бүрдүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

-Өмнө нь өндөр хүүтэй зээл авчихсан хүмүүс зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдаж болох болов уу. Тэдэнд мэдээж гомдолтой л байгаа шүү дээ?

-Бид энэ асуудлыг ярилцаж байгаа. Боломжтой гэж бодож байна. Гэхдээ мэдээж бас л анх удаа орон сууцны зээл авсан хүмүүсийг хамруулах болов уу?

-Нөгөө талаар өмнө зээл авсан нөхдүүдийг зургаан хувийн хүүтэй зээлд хамруулчихаад дараа нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ гэвэл яана?

-Тийм зүйл байхгүй.

Ж.ЭРХЭС


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (March 01, 2012 11:24:52 am )

    ñàðä 200 ìÿíãà õ¿ðýõòýé ¿ã¿éòýé öàëèí àâ÷ áàéãàà èðãýä ÷èíü ÿàæ ýíý õºòºëáºðò õàìðàãäàæ çýýë àâàõ áîëæ áàéíà àà, õ¿¿ õè÷íýýí áóóðñàí ÷ ÷àäàõã¿é ø äýý æààõàí àìüäðàëòàé ÿðüæ áàéãàà ÷ ¿¿íèéã ÷èíü áàÿ÷óóä ë õóäàëäàæ àâ÷ ò¿ðýýñëýõ áàéõ äàà

  • Anonymous (March 01, 2012 12:27:37 pm )

    хэн 200 цаасны ажил хий гэсийн. илүү орлоготой болохын тулд чи юу хийж байгаан? би энэ нөхцлөөр цалингаараа 2 байр авчих л юм байна.

  • Anonymous (March 03, 2012 10:11:39 am )

    Huts vaa ene durak mungo ideh geed guij bga 1нй гар хол бна яахаараа гэр хороололийг нийтийн болон ДШШ -ндхолбож болохгуй гэж тэгэж байж утаагуй , боловсон, соелтой, аж ахуйч ухамсартай нийгэм бий болно болох естой. Батуул баатарын санааг дэмжие!!!!!!!!!!!!

  • Anonymous (March 03, 2012 10:31:43 am )

    Инженер техникийн асуудлийг шийдээд УВ хотдоо таарсан зураг проект бхад бно монголчууд авьастай ухаантай ард тумэн дэмжээд

antalya rent a car