antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2017 18 comments

Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон тогтоолд хориг тавилаа

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын шийдвэрт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр илгээлээ.

Уг албан бичигт “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын 2017 оны 58 дугаар тогтоолыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, эрх чөлөөг зөрчсөн агаарын бохирдлын асуудалд шинэ Засгийн газрын гишүүн бүр анхаарч ажиллах ёстой гэж миний бие үзэж байна.

Монгол Улсын Их Хурал 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 36 дугаар тогтоол гаргаж “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд тус хөтөлбөр нь хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зэргээр эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулах үндсэн зорилготой байсан юм.

Харамсалтай нь тус хөтөлбөр батлагдсан өдрөөсөө хойш долоон жилийн хугацаанд бодитой ажил хэрэг болж хэрэгжсэнгүй. Агаарын бохирдлоос улбаалсан хүн амын өвчлөл, эрүүл мэндийн асуудал өнөөдөр ч бидний санааг зовоосоор, шийдлээ хүлээсээр байна.

Миний бие 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”-ыг санаачлан зохион байгуулсан бөгөөд тус чуулганаас  “УИХ-аас долоон жилийн өмнө баталсан боловч хэрэгжүүлээгүй ажлыг хийх шаардлагатай байна” гэсэн зөвлөмжийг гаргаж байна.

Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд Монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байна.

Иймд эдгээр гучин гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар томилсон Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын 6 дахь дэд заалтад Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн хэсэгчлэн хориг тавьж байна.

Шинээр бүрэлдсэн Засгийн газар Монгол Улсын орших, хөгжихийн үндэс болдог эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч эмч, багш нарынхаа цалинг нэмэх, улмаар нийт төрийн албан хаагчдын цалинг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажиллах ёстой. Харамсалтай нь Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдсон даруйдаа төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох байдлаар тавин таван тэрбум төгрөг тараах санал гаргаж байна.

Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед төсвийн хөрөнгийг үр ашиггүй тарааж улсынхаа эдийн засгийг улам бүр хүндрүүлдэг, хохироодог Сангийн сайдтай байж болохгүй. Өнөөдөр төрийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж хүсээгүй, сар бүр авдаг цалин орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаа юм.

Өнгөрсөн жилүүдэд гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд байсан Монгол төрийн иргэдийнхээ элбэг хангалуун амьдрах хүсэл тэмүүллийг нэг удаагийн хавтгайруулж аргацаасан энэ мэт халамжийн бодлогоор удаа дараа дарж, өр зээлд ээрэгдсэн өнөөгийн түвшинд нь барьж ирсэн бодлогыг бүрэн халах цаг болсон гэж үзэж байна.

Ерөнхийлөгч миний бие цаашид улсын төсөв, эдийн засгийг хямраан туйлдуулах зорилготой энэ мэт бодлогыг гүйцэлдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт хориг тавих болно.

Иймд Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон Улсын Их Хурлын тогтоолын зохих хэсэгт тавьсан энэхүү хоригийг хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • ард (October 26, 2017 9:50:20 pm )

    Монголд шударга ёс байдгийн бол төрөөс төрсөн тэрбумтан, сонгууль луйвардагч Ч. Хүрэлбаатар гэгч хувалзыг Сангийн сайдаас даруй зайлуулах ёстой.

  • gj; (October 26, 2017 9:55:36 pm )

    Монголчууд төрөө төвхнүүлэх гэсэн биш нураах хүмүүсийг тавьчихсан юм биш үү

    • zochin (October 27, 2017 2:31:56 am )

      yu gesen ug yum tovhnuulchih geed l zutgeed bgaam bishuu

  • зочин (October 27, 2017 9:02:32 am )

    Чадахгүй байж худлаа татганахаа бол.Хүрэлбаатар эдийн засгийг аварна. Чойжилсүрэн сайн ажилласан шүү. Ерөнхийлөгч түүнимй тамгын дарга Энхболд нарын хорхойтой араанд зуугдаж ажил урагшлах бус хойшилж болохгүй . Тэд төрөөр дамжуулан ес хонзон авагчид шүү

    • баагий (October 27, 2017 9:33:38 am )

      чи битгий далдагна. Чойжилсүрэн, Хүрэлбаатар 2 нутгийн нэр баасдсан луйварчид. үнэн үнээрээ байх сайхан. Бал даргын нэр барьсан орчин цагийн цагаан гартангууд

  • Ахмад настан (October 27, 2017 9:40:15 am )

    Хүрэлбаатарыг дэмжиж байна. Баттулга, З.Энхболд 2 боль булхай чинь илрэх гээд байна уу

  • ЭЛБЭГ ЖЕНКО ЭНХБОЛДЫН БҮЛЭГ СӨНӨӨГҮЙ (October 27, 2017 10:14:38 am )

    МОНГОЛЫН НОМЕР НЭГ ОЛИГАРХИ НЭРГҮЙ ЗҮСГҮЙ 30 ОЛИГАРХИАР МОНГОЛЧУУДЫГ АЙЛГАНА ГЭЖ САНАСАНГҮЙ.ЖЕНКО ИЙМ ТЭНЭГ ЮМ УУ ЭСВЭЛ МОНГОЛЧУУДЫГ ТЭНЭГ ГЭЖ БАСААД БАЙНА УУ?

  • Anonymous (October 27, 2017 10:16:06 am )

    Хүрэлбаатарыг мэдэхгүй дэмжих, эс дэмжих дараагийн асуудал
    Харин Монгол улсын ерөнхийлөгч хэн нэгнийг шүүхээр шүүлгүй өөрийн үзэл үнэмшлээр хууль зөрчигч хэмээн буруутгаж түүнийгээ Монгол улсын ерөнхийлөгчийн хувиар албан бланк дээрээ бичин төрийн үйл явцад оруулж болох уу.
    Эцсийн эцэст Монголд хууль байгаа юу
    Энэ хуулийг ерөнхийлөгч Х.Баттулга мөрдөх үү
    Эсвэл Монгол улсын хууль Х.Баттулгад хамаагүй юу
    Энэ хүн боловсролгүйгээрээ түрий барьж Монголын хуулийг хэдий болтол самрах вэ

    • иргэн (October 27, 2017 10:26:33 am )

      Ерөнхийлөгч өө, таныг мэдлэг боловсролгүйгээр чинь дуудаж, ард түмний нүдэн дээр хэл амаар гутаан доромжилж байгаа энэ нөхөрт төрийн төмөр нүүрийг үзүүлнэ байгаа

      • Anonymous (October 27, 2017 10:38:12 am )

        хахаха

  • HihiHiHi fi (October 27, 2017 10:16:43 am )

    Bolimoordoo. Arai neg seheend oroh ni gesen bas l bolohgui bna uu?
    Jenko, Beltreg nar zail!

  • Anonymous (October 27, 2017 10:43:11 am )

    Монгол улсын ерөнхийлөгч хэн юм бэ З.Энхболд юм уу Х.Баттулга юм уу ер ойлгохоо байлаа. Бүх юман дээр Зигийн үг үйлдэр харагдаад байна Манай ерөнхийлөгч өөрийн ухаан үг хэлээр шийдвэр гаргаж чадахгүй хэдэн мулгуу зөвлөхийн амаар л дуугарах юм Ерөнхийлөгчийн албан бичиг ийм хогийн ховын бичиг шиг байх уу. Тэгвэл тэр авилгачин 30 гэр бүлээ яаралтай ард түмэндээ зарла та өөрөө болон З.Энхболд та хоёр хаана нь байгааг чинь ард түмэн хармаар байна Та 2 өөрсдөө байхгүй гэж хэлбэл ард түмэн итгэх болов уу

  • монгол (October 27, 2017 11:17:07 am )

    хүрэлбаатар гэж нэг юм цалинтай орлогтой тарийн албан хаагчидад яах гэж зүгээр мөнгө тараах гээд байгаа юм тэнэг новш вэ цаана нь өчнөөн олон хүнд асуудал байхад нэг юм ч гэсэн шийдэхэд яасан юм сайд болохдоо юу юу гэж донгослоо

  • Уншигч (October 27, 2017 4:10:51 pm )

    Эрхэм Ерөнхийлөгчөө
    Хэрвээ та энэ хүний бусармаг явдал , хууль бус үйлдлийг мэдэж байгаа бол баримтаар ил болгож шалгуулж үнэн мөнийг олуулаач . Та нуугаад байгаа юм уу

  • баагий (October 27, 2017 4:42:38 pm )

    Ингэж өс хонзонгоор ажил явахгүй. Эрхэм Ерөнхийлөгч минь тийм л айхтар 30 гэр бүл байгаа юм бол нийтэд заралчих. Эрх нь танд байгаа. Харин Зи-н үгээр өс хонзонгийн шийдвэр гаргаж байгаа бол аль эрт “галт тэрэг хөдөлчихсөн” одоо бол нэрээ хугалахаас хэтрэхгүй. Учир нь Ч.Хүрэлбаатар олон нийтэд танигдсан мэргэжлийн эдиййн засагч учраас Сангийн бодлогыг удирдаж чадна. За юу?

  • ЗочинзЗочинзочининзочин (October 28, 2017 6:54:03 pm )

    Төрийн албаныхан цалин нь багадаагүй цалин дээрээ нэмээд авилга авагчид Харин Тэр 30 гэр бүлээ тодруул арга хэмжээ ав,

  • ИРГЭН (October 29, 2017 2:35:34 pm )

    ХҮРЭЛСҮХЫН З,Г ҮНХЭЭР ЯВХГҮЙ ЮМ БНАА?? МАН ӨӨР ШИГЭЭ ХАХУУЛЬ ӨГӨХ, ХАЛАМЖ НЭРЫН ДОР МӨНГӨ ЦОХИХ ЛУЙВАР ХИЙХ АЖИЛД ГАРШСАН ХУЛГАЙЧУУД БНАА??? ХҮРЭЛБААТАР ХУЛГАЙ ХИЙХЭЭС ӨӨР ЗҮЙЛ ЧАДАХГҮЙ ЭЭ?????ХУЛГАЙН ЭДИЙН ЗАСАГЧ БАЙХ ӨӨ???? ТЭР БСШУС САЙД БАЛАЙ АВГАЙГ ХАР 2 ХҮҮР ГАРГААД Л ОНИГООТОЙ ЭРҮҮ АВГАЙ,,,,ЭД УДАХГҮЙ огцоруулах болно??????

  • Зочин (October 31, 2017 4:58:18 pm )

    Төр самрагчдаас төрөө цэвэрлэхгүй бол улс орноо урагшлуулах хөгжүүлэх тухай битгий бод.

antalya rent a car